| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0342/Э |
| Дугаар | 355 |
| Огноо | 2019-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 20.16.1., |
| Улсын яллагч | Б.Чинбилиг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 355
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Б.Чинбилиг,
шүүгдэгч Э.М...............н,
шүүгдэгч Б.Х...............р,
шүүгдэгч Б.Т..............р тэдний өмгөөлөгч Б.Дамба (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0365) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Цэцэн сартуул овогт Э..............ны М...............н, Боржигин овогт Б..............ны Х...............р, Боржигин овогт Б..............лын Т..............р нарыг Эрүүгийн хуулийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0428 31491 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Цэцэн Сартуул овогт Э..............ны М...............н, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Сүмбэр суманд 1998 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ......................
2. Боржигин овогт Б..............ны Х...............р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд болосвролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, өвөг эцэг, дүү нарын хамт .....................,
3. Боржигин овогт Б..............лын Т..............р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Их засаг Олон улсын их сургуулийн Чингис Соосэ олон улсын харилцааны сургуулийн 230 дугаар бүлэгт суралцдаг, мэргэжилгүй, ам бүл 5, өвөг эцэг, эмэг эх, эгч, ах, дүү нарын хамт ...............................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Э.М...............н, Б.Х...............р, Б.Т..............р нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын автобусны буудлын орчимд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж иргэн П.О..............л, Н.Б..............нтэй, Д.Г..............г нарт хүч хэрэглэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амаглан тайван байдлыг алагдуулсан,
Э.М...............н нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын автобусны буудлын орчимд иргэн Д.Г..............гийг зодож “...Биед нь тархи доргилт...” бүхий гэмтэл учруулсан буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Б.Х...............р нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын автобусны буудлын орчимд иргэн П.О..............лыг зодож “...биед нь тархи доргилт, 2 хацрын зөөлөн эдийн няцрал, 33 дугаар шүдний эмтрэл...” бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Б.Т..............р нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын автобусны буудлын орчимд иргэн Н.Б..............нтэйг зодон “...Биед нь дух, зүүн хөмсөг, уруулд няцрсан шарх, цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Э.М...............н мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Шүүгдэгч Б.Х...............р мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
3. Шүүгдэгч Б.Т..............р мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
I. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар
1. Гэрч Т.Д...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 11-ний орой...21 цагийн орчимд...Т..............р О.........л гэх хүнтэй маргалдчихсан зууралдчихсан зогсож байсан. Тэгээд салгасан чинь Т..............р уйлаад байсан...тэгэхэд С.............н гэх хүүхэд ирээд Т..............рийг аргадаж байхдаа “та нар одоо гэртээ харьцгаа хэрэг төвөгт орох гэж байгаа юм” гэж хэлээд байж байтал М...............н, Х.............рийн хамт байрны хажуугаар гараад ирсэн. Тэр үед Т..............р уйлаад байж байсан ба М...............н харчихаад “яасан юм бэ” гэхэд Т..............р “сая хүнд дээрэлхүүлээд” гэхэд “ямар хүмүүст” гэхээр нь “сая явчихсан тэр буудал дээр байна” гэхэд М...............н шууд уг хүмүүс рүү явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),
2. Насанд хүрээгүй гэрч Э.С.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Содон хороололд байдаг биллярданд очсон чинь тэр биллярдны гадна талд Т..............р ах хэдэн ахтай маргалдаж байсан...намайг очиход Т..............р ах уйлчихсан маргалдаад байхаар нь...одоо боль гээд байж байтал нөгөө маргалдаж байсан хүмүүс нь яваад өгсөн. Тэгсэн чинь цаанаас М...............н ах, Х...............р ахын хамт ирсэн. Тэгтэл Т..............р ах М...............н ахад “наад хэдтэй чинь муудалцсан” гэж хэлсэн чинь М...............н ах тэр хүмүүс рүү явсан. ...Тэгэхээр нь би М...............н ах дээр очоод “агаа зодоон хийж яах гээд байгаа юм бэ” гэхэд М...............н ах намайг ахын дүү цаашаа байж бай гээд тэр хүмүүс рүү яваад очсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41),
3. Гэрч Ш.А...........шийн (хохирогч нарын найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний орой...21 цагийн орчимд саарал цамцтай М...............н гэх залуу хүрч ирээд эхлээд О.........лын нүүрэнд нь цохиж аваад дараа нь намайг цохиж авах гэхээр нь би хойшоо болсон чинь хальт цохиод өнгөрсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),
4. Хохирогч П.Г..........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр...О.........л, А.............ш бид гурав гараад Б..............нтэй уулзаад 21 цагийн орчим автобусны буудлын хажуу талд очиж зогссон. Бид нарыг зогсож байхад саарал куртиктэй М...............н гэх залуу нь миний нүүрэнд зүүн нүдний доод хэсэгт гараараа цохиод авсан. Тэгээд би толгойгоо гараараа дараад доошоо тонгойсон...тэр өдөр би КТГ-д 120.000 төгрөгөөр харуулсан...ажилгүй байсан хугацааны цалин 231.000 төгрөг, нийт 351.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),
“...М...............н гэх залуу нь миний хохирол болох 300.000 төгрөгийг төлж барагдуулсан учир надад нэхэмжлэх зүйл...гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23),
5. Хохирогч Д.Г..............гын 120.000 төгрөгийн хохирлын баримт (хавтаст хэргийн 109),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11157 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Биед ил харагдах гэмтэлгүй, ...ГССҮТ-н 2018 оны 9 дүгээр сарын 12-ны үзлэгт: Онош: Тархи доргилт гэжээ. 2018.9.12-ны Мед травм эмнэлгийн толгойн КТГ: ...зүүн талын нүдний ухархайн дотор хана дотогш самалдгын хөндий рүү цөмөрсөн хуучин хугаралтай, хамар ясанд хуучин хугаралтай...ДҮГНЭЛТ
1. Д.Г..............гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох жумрын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57),
6. Хохирогч П.О..............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр...Сонгинохайрхан дүүргийн Содон хороололд байрлах биллярданд...ороод Г..........г, А.............ш нар тоглоод би хүлээгээд байж байсан чинь биллярдыг ажиллуулж байсан охин надад хандаад “ахаа энэ залуу над руу муухай хараад дарамттай байна, өчигдөр энэ залуугийн найз нь орж ирээд тамхи татахаар нь гарч тамхиа тат гэж хэлсэн чинь гарч татахгүй байсан, тэгсэн чинь энэ залуу намайг хэл амаар доромжлоод байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууг харсан чинь таньдаг залуу юм шиг байхаар нь “нааш ир” гээд дуусан. Тэгтэл тэр залуу ирээгүй. Тэгэхээр нь би өөрөө явж очоод “чи дуудаад байхад яагаад ирэхгүй байгаа юм” гэхэд тэр залуу “чи юу юм бэ” гээд намайг заамдаад...над руу дайраад байхаар нь гараас нь угзарсан чинь тэр залуу газарт уначихсан. ...ингээд бид нарыг зогсоол дээр зогсож байхад надтай маргалдсан залуу Т..............р гэх залуу өөрөөсөө гадна 2-3 орчим залуутай ирсэн ба...М...............н гэх залуу нь шууд хүрч ирээд миний шанаа руу гараараа нэг удаа хальт цохиод авсан...бид хоёрыг зууралдаж байхад намайг хажуу талаас Х...............р гэх залуу цохиж аваад байсан. Тэгэхээр нь би М...............н гэх залууг тавиад нөгөө хар цамцтай Х...............р гэх залуу руу ойртоод очихоор зугтаачихсан. ...Намайг М...............н гэх залуу эхэлж хальт цохиж аваад дараа нь түүнтэй зууралдаж байхад хар цамцтай Х...............р гэх залуу нүүр рүү нэлээн хэдэн удаа цохиж авсан...Х...............р гэх залуу миний нүүр рүү гараараа олон удаа цохиж авсан...багцаагаар 7-8 удаа цохисон...харин Б..............нтэйг...Т..............р гэх залуу нь нүүр рүү нь гараараа цохиж аваад Б..............нтэй газар маш хүчтэй унасан...тэр өдөр би КТГ-д 120.000 төгрөгөөр харуулсан. Түүнээс хойш буюу 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 5 хоног би толгой өвдөөд ажлаа хийж чадаагүй учир нэг өдрийн ажлын хөлс болох 38.500 төгрөгийг 5 хоногт үржүүлээд 192.500 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 312.500 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12),
“...Х...............р гэх залуу нь надаас уучлалт гуйж миний хохирол болох 300.000 төгрөг төлж барагдуулсан учир надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),
7. Хохирогч П.О..............лын 120.000 төгрөгийн хохирлын баримт (хавтаст хэргийн 103),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11156 дугаар дүгнэлт
“...хэсэг газрын үзлэгт: ...хоёр хацар хавдсан, 33-р шүд баг зэрэг эмтэрсэн.
2018.09.12-ны “Мед траума” эмнэлгийн КТГ хариунд: тархинд голомтот өөрчлөлтгүй, тархины бор цагаан эдийн ялгарал хэвийн, гол бүрдэл хазайлтгүй...ДҮГНЭЛТ
1. П.О..............лын биед тархи доргилт, 2 хацрын зөөлөн эдийн няцрал, 33-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54),
8. Э.М...............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед О.........л бид хоёрыг зууралдаж байхад Х...............р О.........лын нүүрэнд нь гараараа хэд хэдэн удаа цохиж авч байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),
9. Хохирогч Н.Б..............нтэйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр...О.........л, А.............ш, Г..........г нар Содон хорооллын биллярдны гадна талд зогсож байсан ба О.........л нь нэг залуутай маргалдаад байсан. ...Тэгээд О.........л, А.............ш, Г..........г бид дөрөв автобусны буудал дээр очоод А.............ш, Г..........г ах хоёр “тамхи татаадахъя” гэхээр нь хүлээгээд байж байтал гэв гэнэт нэг саарал цамцтай залуу гүйж ирээд О.........л ахын шанаа руу гараараа нэг удаа цохиж авсан. ....тэгээд би саарал цамцтай залууг татах гэтэл миний араас нэг улаан цамцтай залуу миний толгойн ар хэсэг рүү цохисон чинь би унахдаа траншейны таг хэсгийг толгойгоороо мөргөөд уначихсан...автобусны буудал дээр байсан болохоор эргэн тойронд хүмүүс байсан учир яг хэдэн хүн...цуг явсан талаар хэлж мэдэхгүй байна...гомдолтой байна...нэхэмжлэх зүйлээ тооцоогүй байна. Цаашид эмчилгээ хийлгэх тул нэг мөр гаргаж өгнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),
“...Т..............р нь надаас уучлалт гуйж миний хохирол болох 3.800.000 төгрөгийг төлж барагдуулсан учир надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн надад гомдол санал байхгүй. Би гомдолгүй болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),
10. Хохирогч Н.Б..............нтэйгийн 1.208.345 төгрөгийн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 93-97),
11. Насанд хүрээгүй гэрч Э.С.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..М...............н ах тэр ахтай зууралдаад байж байхад Т..............р ах М...............н ах дээр очоод ойр орчимд нь байсан хүмүүсийг холдуулах гэхэд тэр нэг ах нь “Т..............р ахыг тавь пизда минь” гэж хэлэхэд Т..............р ах тэр залуугийн нүүрэнд гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 40-41),
12. Хохирогч П.Г..........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т..............р гэх залуу нь Б..............нтэйг цохиж унагааж байхыг л харсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),
13. Хохирогч П.О..............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б..............нтэйг ... Т..............р гэх залуу нь нүүр рүү нь гараараа цохиж аваад Б..............нтэй газар маш хүчтэй унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12),
14. Э.М...............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Зодоон дууссаны дараа сонсоход Т..............р Б..............нтэй гэх залууг нэг удаа цохисон...байхыг сонссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11159 дугаар дүгнэлт
“..Хэсэг газрын үзлэгт: Духны дунд болон хамрын хянганд мэс заслын оёдол бүхий шархтай, ариун боолттой. Дээд уруулын гадна дээд хэсэгт 2.5х0.3см, зүүн хөмсөгний гадна хэсэгт 1.5х0.3см зах ирмэг тэгш бус бага зэрэг ангайсан шаргал өнгийн өнгөр тогтсон шархтай. Дээд уруулын дотор салстад 2.5х1.5см хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Дагзны хуйханд тэмтрэхэд бага зэрэг хавдаж овойсон, өвчин эмзэглэлтэй. ГССҮТ-н №11985 тоот өвчний түүхэнд: өвчний түүх нээсэн 2018.09.12. ... хэвтэх үеийн зовиур: толгой, дагз орчмоор хатгуулж өвдөнө, нүүр нилэнхүйдээ халуун оргиж өвдөнө. Ерөнхий үзлэгт: биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай байрлал идэвхтэй... хэсэг газрын үзлэгт: дух, хамар дээр оёдолтой, нүүрэн дээр хэд хэдэн шархтай, дагз хэсгээр нилэнхүйдээ хаван хавдартай…ДҮГНЭЛТ
1. Н.Б..............нтэйн биед дух, зүүн хөмсөг, уруулд няцарсан шарх, цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52),
15. Э.М...............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн орчимд Содон хороололд найз Х...............рийнд хамт очсон чинь Т..............р уйлчихсан сууж байсан...тэгээд Т..............рөөс юу болсон талаар асуухад “хэдэн ах нар дээрэлхсэн” гэж хэлэхээр нь би “ямар хүмүүс” гэж асуусан чинь уг хүмүүсийг заагаад “тэр хүмүүс” гэж хэлэхээр нь би Содон хорооллын автобусны буудал дээр уг хүмүүс дээр очоод айлгах санаатай О.........л гэх залууг цохих гэж байгаа юм болоод гараараа шүргээд өнгөрсөн. Тэгээд Г..........гыг гараараа нэг удаа цохиж авсан чинь тэр хүмүүс над руу хүрч ирээд зууралдаад эхэлсэн. Тэгээд Х.............р болон бусад ойр байсан хүмүүс салгасан. Тэгэхэд О.........л бид хоёр нэг нэгнээ зуурчихаад зууралдаж байгаад салсан. Тухайн үед О.........л бид хоёрыг зууралдаж байхад Х...............р О.........лын нүүрэнд нь гараараа хэд хэдэн удаа цохиж авч байсан. Намайг цохиж зодсон хүн байхгүй ба надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Би эхэлж очоод О.........л, А.............ш нарыг цохих гээд шүргээд өнгөрсөн. Г..........гыг тэгээд цохиж авсан. О.........лтай зууралдаж байхад Х...............р хүрч ирээд О.........лын нүүр толгой орчимд гараараа хэд хэдэн удаа цохиж авсан...Зодоон дууссаны дараа сонсоход Т..............р Б..............нтэй гэх залууг нэг удаа цохисон...байхыг сонссон...хохирлыг бид нар хохирогч нартай тохиролцоод барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),
16. Б.Х...............рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний орой 20 цаг өнгөрч байхад ажлаа тараад М...............ны хамт Содон хороолол 21 цгаийн орчимд очсон. Тэнд Т..............ртэй таарсан чинь уйлчихсан зогсож байсан ба хүнд зодуулсан гэхээр нь тэр хүмүүс рүү нь явсан. Тэгэхэд Т..............ртэй цуг Т..............р, Д...........г, С.............н гэх хүүхэд байсан....тэгээд тэр хүмүүс рүү очоод М...............н О.........лын нүүрэнд нь гараараа цохиод авсан. Тэгээд цаашаа хоёр гурван залуучуудтай зууралдаад цохиж авах шиг болсон...Би...О.........лын нүүр болон толгой орчим руу нь гараараа 7-8 удаа цохиж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77),
17. Б.Т..............рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би Содон хороололд байдаг РС тоглоомын газарт ороод сууж байтал Т..............р нэг хүнтэй маргалдаж байгаад гарахаар нь би араас нь гарахад гадаа Т..............р нөгөө хүмүүстэйгээ маргалдчихсан зогсож байсан. Тэгээд тэр хүмүүс нь салаад явсны дараа М...............н, Х...............р хоёр ирсэн. Тухайн үед би гадаа гарахад Т..............р, Д...........г нар байсан ба мөн С.............н гэх хүүхэд ирчихсэн байж байсан. Тэгээд М...............н Т..............рөөс юу болсон талаар асуусан чинь Т..............р “тэр ах нар дээрэлхсэн” гэж хэлсэн. Тэгтэл М...............н тэр залуучуудын араас очоод зодоон эхлүүлсэн...би хүмүүсийг салгаад явж байтал Б..............нтэй нь “чи бас яасан” гээд над руу цохих гээд ойртоод ирэхээр нь гараараа нэг удаа цохиж авсан. Тэгтэл Б..............нтэй унаад өгсөн юм. Би түүнээс өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82),
II. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн талаар
1. Гэрч Т.Д...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар яваад автобусны буудлын цаад талд очиход О.........л, А.............ш, Г..........г, Б..............нтэй нар зогсож байсан. Тэгээд М...............н очоод юм ч хэлээгүй шууд О.........лын нүүрэнд гараараа цохиод авсан...Тэгээд хүмүүс бужигнаад гүйлдээд ирсэн учир хэн нь хэнийгээ цохиж байгааг сайн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38)
2. Насанд хүрээгүй гэрч Э.С.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний харснаар М...............н ах хоёр гурван залууг нь анх очоод дараалуулаад цохиж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41),
3. Гэрч Ш.А...........шийн (хохирогч нарын найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...автобусны буудал дээр хүн ихтэй байсан учир хэн нь цуг ирсэн хүмүүс болох нь танигдахгүй байсан...” гэх мэдүүлэг (27-28)
4. Хохирогч П.Г..........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... О.........л, А.............ш бид гурав гараад Б..............нтэй уулзаад 21 цагийн орчим автобусны буудлын хажуу талд очиж зогссон. Бид нарыг зогсож байхад саарал куртиктэй М...............н гэх залуу нь миний нүүрэнд зүүн нүдний доод хэсэгт гараараа цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),
5. Хохирогч П.О..............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нарыг зогсоол дээр зогсож байхад надтай маргалдсан залуу Т..............р гэх залуу өөрөөсөө гадна 2-3 орчим залуутай ирсэн ба...М...............н гэх залуу нь шууд хүрч ирээд миний шанаа руу гараараа нэг удаа хальт цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12),
6. Хохирогч Н.Б..............нтэйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.........л, А.............ш, Г..........г бид дөрөв автобусны буудал дээр очоод А.............ш, Г..........г ах хоёр “тамхи татаадахъя” гэхээр нь хүлээгээд байж байтал гэв гэнэт нэг саарал цамцтай залуу гүйж ирээд О.........л ахын шанаа руу гараараа нэг удаа цохиж авсан. ...автобусны буудал дээр байсан болохоор эргэн тойронд хүмүүс байсан учир яг хэдэн хүн...цуг явсан талаар хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),
7. Э.М...............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...би Содон хорооллын автобусны буудал дээр уг хүмүүс дээр очоод айлгах санаатай О.........л гэх залууг цохих гэж байгаа юм болоод гараараа шүргээд өнгөрсөн. Тэгээд Г..........гыг гараараа нэг удаа цохиж авсан чинь тэр хүмүүс над руу хүрч ирээд зууралдаад эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),
8. Б.Т..............рын мөрдөн байцаалтад өгсөн: “...М...............н тэр залуучуудын араас очоод зодоон эхлүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82)
III. Шүүгдэгч Э.М...............ны иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 118, 120), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 119), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 121, 122, 186, 193-197, 203, 205), хувийн байдлын талаархи баримтууд (хавтаст хэргийн 126-135) хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 221),
-Шүүгдэгч Б.Х...............рийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 136, 141), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 137), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 142-144, 146-148, 186, 193-197, 203), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 150-157), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 219),
-Шүүгдэгч Б.Т..............рын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 158, 181), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 159), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 165, 166, 186, 193-197, 203, 205), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 163, 167-180, 183-185), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 220) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.М...............н, Б.Х...............р, Б.Т..............р нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Э.М...............н, Б.Х...............р, Б.Т..............р нар нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол буюу 21 дүгээр хорооллын автобусны буудлын орчимд 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр үл ялих шалтгаанаар буюу хүүхэд дээрлэхээ гэх сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр
- Э.М...............н нь иргэн Д.Г..............гийг зодож “...Биед нь тархи доргилт...” бүхий хөнгөн гэмтэл,
- Б.Х...............р нь иргэн П.О..............лыг зодож “...биед нь тархи доргилт, 2 хацрын зөөлөн эдийн няцрал, 33 дугаар шүдний эмтрэл...” бүхий хөнгөн гэмтэл
- Б.Т..............р нь иргэн Н.Б..............нтэйг зодон “...Биед нь дух, зүүн хөмсөг, уруулд няцарсан шарх, цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Мөн дээрх газар, цаг хугацаанд Э.М...............н, Б.Х...............р, Б.Т..............р нар бүлэглэн нийтийн хэв журмыг бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь
1. Гэрч Т.Д...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 11-ний орой ...Т..............р уйлаад байж байсан ба М...............н харчихаад “яасан юм бэ” гэхэд Т..............р “сая хүнд дээрэлхүүлээд” гэхэд “ямар хүмүүст” гэхээр нь “сая явчихсан тэр буудал дээр байна” гэхэд М...............н шууд уг хүмүүс рүү явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),
- Насанд хүрээгүй гэрч Э.С.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр...Т..............р ах М...............н ахад “наад хэдтэй чинь муудалцсан” гэж хэлсэн чинь М...............н ах тэр хүмүүс рүү явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41),
- Хохирогч П.Г..........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нарыг зогсож байхад саарал куртиктэй М...............н гэх залуу нь миний нүүрэнд зүүн нүдний доод хэсэгт гараараа цохиод авсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11157 дугаар дүгнэлт “...1. Д.Г..............гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57),
- Хохирогч П.О..............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нарыг зогсоол дээр зогсож байхад надтай маргалдсан залуу Т..............р гэх залуу өөрөөсөө гадна 2-3 орчим залуутай ирсэн ба...М...............н...бид хоёрыг зууралдаж байхад намайг хажуу талаас Х...............р гэх залуу цохиж аваад байсан. ...Х...............р гэх залуу нүүр рүү нэлээн хэдэн удаа цохиж авсан... .багцаагаар 7-8 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11156 дугаар дүгнэлт “...1. П.О..............лын биед тархи доргилт, 2 хацрын зөөлөн эдийн няцрал, 33-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54),
8. Э.М...............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Х...............р О.........лын нүүрэнд нь гараараа хэд хэдэн удаа цохиж авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),
- Хохирогч Н.Б..............нтэйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний араас нэг улаан цамцтай залуу миний толгойн ар хэсэг рүү цохисон чинь би унахдаа траншейны таг хэсгийг толгойгоороо мөргөөд уначихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),
- Насанд хүрээгүй гэрч Э.С.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Т..............р ах М...............н ах дээр очоод ойр орчимд нь байсан хүмүүсийг холдуулах гэхэд тэр нэг ах нь “Т..............р ахыг тавь пизда минь” гэж хэлэхэд Т..............р ах тэр залуугийн нүүрэнд гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 40-41),
- Хохирогч П.Г..........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т..............р гэх залуу нь Б..............нтэйг цохиж унагааж байхыг л харсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),
- Хохирогч П.О..............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б..............нтэйг ... Т..............р гэх залуу нь нүүр рүү нь гараараа цохиж аваад Б..............нтэй газар маш хүчтэй унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12),
- Э.М...............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Зодоон дууссаны дараа сонсоход Т..............р Б..............нтэй гэх залууг нэг удаа цохисон...байхыг сонссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11159 дугаар дүгнэлт “... 1. Н.Б..............нтэйн биед дух, зүүн хөмсөг, уруулд няцарсан шарх, цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52),
- Э.М...............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Г..........гыг гараараа нэг удаа цохиж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),
- Б.Х...............рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би...О.........лын нүүр болон толгой орчим руу нь гараараа 7-8 удаа цохиж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77),
- Б.Т..............рын мөрдөн байцаалтад өгсөн: “...би хүмүүсийг салгаад явж байтал Б..............нтэй нь “чи бас яасан” гээд над руу цохих гээд ойртоод ирэхээр нь гараараа нэг удаа цохиж авсан. Тэгтэл Б..............нтэй унаад өгсөн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82) зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
2. Гэрч Т.Д...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар яваад автобусны буудлын цаад талд очиход О.........л, А.............ш, Г..........г, Б..............нтэй нар зогсож байсан. Тэгээд М...............н очоод юм ч хэлээгүй шууд О.........лын нүүрэнд гараараа цохиод авсан...Тэгээд хүмүүс бужигнаад гүйлдээд ирсэн учир хэн нь хэнийгээ цохиж байгааг сайн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38)
- Насанд хүрээгүй гэрч Э.С.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний харснаар М...............н ах хоёр гурван залууг нь анх очоод дараалуулаад цохиж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41),
- Гэрч Ш.А...........шийн (хохирогч нарын найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...автобусны буудал дээр хүн ихтэй байсан учир хэн нь цуг ирсэн хүмүүс болох нь танигдахгүй байсан...” гэх мэдүүлэг (27-28)
- Хохирогч П.Г..........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.........л, А.............ш бид гурав гараад Б..............нтэй уулзаад 21 цагийн орчим автобусны буудлын хажуу талд очиж зогссон. Бид нарыг зогсож байхад саарал куртиктэй М...............н гэх залуу нь миний нүүрэнд зүүн нүдний доод хэсэгт гараараа цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),
- Хохирогч П.О..............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нарыг зогсоол дээр зогсож байхад надтай маргалдсан залуу Т..............р гэх залуу өөрөөсөө гадна 2-3 орчим залуутай ирсэн ба...М...............н гэх залуу нь шууд хүрч ирээд миний шанаа руу гараараа нэг удаа хальт цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12),
- Хохирогч Н.Б..............нтэйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...автобусны буудал дээр байсан болохоор эргэн тойронд хүмүүс байсан учир яг хэдэн хүн...цуг явсан талаар хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),
- Э.М...............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...би Содон хорооллын автобусны буудал дээр уг хүмүүс дээр очоод айлгах санаатай О.........л гэх залууг цохих гэж байгаа юм болоод гараараа шүргээд өнгөрсөн. Тэгээд ...хүмүүс над руу хүрч ирээд зууралдаад эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),
- Б.Т..............рын мөрдөн байцаалтад өгсөн: “...М...............н тэр залуучуудын араас очоод зодоон эхлүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82) зэрэг нотлох зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах явцдаа нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг давхар үйлдсэн байгаа нь тогтоогдсон тул улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч нарыг “...П.О..............л, Н.Б..............нтэй, Д.Г..............г нарт хүч хэрэглэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тухайн зүйл хэсэгт давхар тодорхойлсон байгааг шүүх зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдад хүч хэрэглэж, ...хүний халдашгүй чөлөөтэй байх... эрхийг зөрчсөн...” гэх шинж нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илэрсэн байна. Иймд тухайн шинжээр буруутгах хууль зүйн үндэслэлгүй учир зөвтгөн шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү зөвтгөн шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлагад нөлөөлөхгүй болно.
Шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г..............г нь 120.000 төгрөг (хавтаст хэргийн 109), хохирогч П.О..............л нь 120.000 төгрөг (хавтаст хэргийн 103), хохирогч Н.Б..............нтэйгийн 1.208.345 төгрөг (хавтаст хэргийн 93-97)-ийн баримттай зардлыг шүүгдэгч нараас нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч шүүгдэгч Э.М...............н нь хохирогч Д.Г..............гт 300.000 төгрөг (хавтаст хэргийн 221), шүүгдэгч Б.Х...............р нь хохирогч П.О..............лд 300.000 төгрөг (хавтаст хэргийн 219), шүүгдэгч Б.Т..............р нь 3.800.000 төгрөг (хавтаст хэргийн 220) тус тус төлсөн болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Нөгөө талаар хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр илэрхийлсэн байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Э.М...............н, Б.Х...............р, Б.Т..............р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 248 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялын 31 хоногоор тогтоож, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 жил 2 сарын хорих ял дээр 31 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Манай үйлчлүүлэгч нар нь анхнаасаа хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлж, гэм буруугийн талаар маргахгүй, хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага ялгамжтай хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.М...............н, Б.Х...............р, Б.Т..............р нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн” зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тиймээс шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзахын зэрэгцээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл буюу хохирогч П.О..............л нь биллярдны газар Т..............ртэй маргалдсаны улмаас Э.М...............н нь Т..............рийг өмөөрч маргааныг эхлүүлсэн. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өсвөр насны хүүхдүүд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тэдний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
Хэдийгээр шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалтад заасан хоёр гэмт хэргийг нэг удаагийн үйлдэл эс, үйлдэхүйгээр хийсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хуульчлаагүй тул тухайн зүйл хэсэг заалтыг журамлан шүүгдэгч нарыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн болно.
Харин шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь тус бүр 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тэдний нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэгдэнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл нэмэгдүүлсэн ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан байна. Иймд шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр тэнссэнтэй холбогдуулан, тэдний бүлэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргийг харгалзан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэлх хугацаанд авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хуульд заасан хэд хэдэн үүргийг хүлээлгэсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулах, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус анхааруулав.
Эрүүгийн 1808 0428 31491 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цэцэн Сартуул овогт Э..............ны М...............н, Боржигин овогт Б..............ны Х...............р, Боржигин овогт Б..............лын Т..............р нарыг
- Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,
- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Э.М...............н, Б.Х...............р, Б.Т..............р нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Э.М...............н, Б.Х...............р, Б.Т..............р тус бүрийг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.М...............н, Б.Х...............р, Б.Т..............р нарт мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 (дөрөв) цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М...............н, Б.Х...............р, Б.Т..............р нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногийн хорих ялаар тооцож, шийдвэрийг хүчингүй болгон хорих ял оногдуулж болохыг анхааруулсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ