| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2017/0040/И |
| Дугаар | 23 |
| Огноо | 2017-01-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,
Хүсэлт гаргагч: Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй “Түдэвийн Төмөр-Очир /РД:ЕЭ65112370/-ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Капитал банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Иргэн Т.Төмөр-Очиртой 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр №388 тоот зээлийн гэрээ байгуулж 8,850,000 төгрөгийг сарын 1,6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн байдаг. Зээлдэгч Т.Төмөр-Очир нь зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөхгүй банкыг өнөөдрийг хүртэл хохироосоор байна. Зээлийн үлдэгдэл 1,864,490.73 төгрөг, зээлийн хүү 1,492,324.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,834.64 төгрөг нийт 3,388,649.4 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа бөгөөд оршин суугаа газар болон хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай банк Далай овогт Түдэвийн Төмөр-Очиртой 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр №388 тоот зээлийн гэрээ байгуулж 8,850,000 төгрөгийг сарын 1,6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн байдаг. Одоо зээлийн үлдэгдэл 1,864,490.73 төгрөг, зээлийн хүү 1,492,324.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,834.64 төгрөг нийт 3,388,649.4 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Зээлээ төлөхгүй оршин суугаа газар болон хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. Т.Төмөр-Очирын талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаа юм” гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлт гаргагч Капитал банкны Замын-Үүд салбарын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Түдэвийн Төмөр-Очир нь Капитал банкны Замын-Үүд салбараас 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр №388 тоот зээлийн гэрээ байгуулж 8,850,000 төгрөгийг сарын 1,6%-ийн хүүтэй, 36 сарын сарын хугацаатай зээл авсан нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байх тул Т.Төмөр-Очир нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Т.Төмөр-Очирыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Түдэвийн Төмөр-Очир /РД:ЕЭ65112370/ иргэний үнэмлэхний Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Бос-ын 2-5 тоотод оршин суух бүртгэлтэй, ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд сантехникч ажилтай байсан талаар зээлийн гэрээнд тус тус тэмдэглэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Далай овогт Түдэвийн Төмөр-Очир /РД:ЕЭ65112370/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Т.Төмөр-Очирыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ