Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 413

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч  Р.Очирсүрэн,

хохирогч Д.Б..........а,  Э.Х..........н,

шүүгдэгч Б.Г..........д, түүний өмгөөлөгч Г.Тамир (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2571) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ган хүхүйд овогт Б..........рийн Г..........дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 19......... 0030 00358 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ган хүхүйд овогт Б..........рийн Г..........д, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ......................., урьд

Нийслэлийн шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 45/б дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 80 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 14 хоногийн хорих ялаас тэнсэн сулалсан.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Г..........д нь 2019 оны 1 дүгээр сарын .........-наас 9-нд шилжих шөнө 2 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хилчин хотхоны ......тоотод иргэн Д.Б..........агийн чихийг хазаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 63 дугаар гудамжны ......... тоот хашаанд иргэн Э.Х..........нгийн гарыг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Б.Г..........д мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг

2. Хохирогч Д.Б..........а мэдүүлэхдээ “...2019 оны 01 дүгээр сарын .........-наас 09-нд шилжих шөнө юм ярьж байгаад маргалдаад ийм асуудал гаргасан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг.

3. Хохирогч Э.Х..........н мэдүүлэхдээ “...Тухайн хэрэг гарсан сар өдрөө санахгүй байна. Тухайн үед Г..........д 2, 3 залуучуудтай манайд байсан өөрийн хэрэгцээний эд зүйлээ авъя гэж ирсэн. Манай дүү Тунгалаг эд зүйлийг нь гаргаж өгөх хооронд манай дүүг зодсон. Тэгэхээр нь би гарсан чинь хамт ирсэн 2 залуу нь миний гарыг барьсан байхад Б.Г..........д миний гарыг хазсан. Манай дүүг зодож дарамталдаг, намайг заналхийлдэг, энэ хэрэг дуусахаар чамайг ална гэж сүрдүүлдэг. Миний гарыг хазсанаас болж судас гэмтсэн. Эмчилгээ хийлгэж байгаа, түүнийг баримтаа цуглуулаад нэхэмжилнэ...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Б..........агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын .........-ны өдөр манай найз Дэжид хөдөөнөөс манай гэрт ирсэн...бид гурав архи хувааж уусан...би юунаас болж Г..........дтой маргалдаж зодоон хийснээ санахгүй байна. Миний санаж байгаагаар манай гэрт Г..........д миний дээрээс биеээрээ дараад хэвтсэн. Миний баруун чих маш их өвдөөд цус гарч байсныг санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна...миний биед учирсан дээрх гэмтлүүдийг Г..........д надад учруулсан...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1175 дугаар дүгнэлт:

...Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн дунд хэсэгт босоо байрлалтай 3.5х0.2см оёдол тавигдсан шархтай, баруун чихний дээд ирмэгт 2.5х0.3см оёдол тавигдсан эдийн дутагдал бүхий шархтай, уг шархнуудад боолт хийгдсэн. Баруун нүдний доод зовхи бага зэрэг овойж хавдсан, бүдэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Баруун даланд 6х3см бүдэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ

1. 2. Д.Б..........агийн биед дух, баруун чихний дэлбэнд эдийн дутагдал бүхий шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. 6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27),

- Хохирогч Д.Б..........агийн өвчний түүх (хавтаст хэргийн 20)

- Б.Г..........дын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын .........-ны өдөр 19 цагийн үед...Б..........а манай гэрт орж ирээд ганц нэг татахуу манай гэрт ороод ирээрэй гэж хэлсэн....тэгээд бид гурав 0.75 литрийн 1 шил, 0.5 литрийн 1 шил архи хувааж уусан...гэтэл Б..........а нь нөгөө ирсэн найзтайгаа муудалцахаар нь би салгаж байсан...тэгээд Б..........а нөгөө найзтайгаа маргалдах гээд байхаар нь болиулсан чинь Б..........а чи яагаад манай найзыг өмөөрөөд байгаа юм гээд над руу агсан тавиад пизда лалар, гээд хэл амаар доромжлоод байхаар нь би Б..........атай барьцалдаж аваад ноцолдож байгаад би Б..........аг гадаа орхиод гэр рүүгээ орсон. Дараа нь буцаж гэрт орж ирээд над руу уурлаад агсам тавиад байхаар нь би Б..........аг гэр рүү нь оруулахад пизда лалар, ээжийг чинь шаана хараарай гээд хэлэхээр нь би гэнэт дуугай бай гээд хүзүүн дээр дараад чихэн дээр нь пизда минь чи чимээгүй бол, хэл амаа мэдэж яриач гэж хэлсэн. Тэгтэл намайг чи түрээсний байрны мөнгөөр амьдардаг арчаагүй гээд хэлэхээр нь миний гэнэт уур хүрээд чихнийх нь үзүүр дээрээс хазчихсан юм...Б..........а намайг пизда лалар, ээжийг чинь шаана хараарай гэж хараагаад намайг түрээсний байрны мөнгөөр амьдардаг арчаагүй гээд хэлэхээр нь миний гэнэт уур хүрээд чихнийх нь үзүүр дээрээс хазчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36),

2. Хохирогч Э.Х..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Тунгалаг, Г..........д гэх залуутай хамтран амьдардаг байсан юм. Хамтран амьдарж байгаад 2019 оны 2 сард салсан. Би 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчим дүү Тунгалагийн гэрт хамт юм яриад сууж байтал. Гадаа хашааны үүдэн дээр Г..........д 3 залуутай хамт ирсэн. Тэгсэн манай дүү Тунгалаг Г..........дын эд зүйлсийг гаргаж өгөх гээд гэрээсээ гараад Г..........дод эд зүйлийг нь өгсөн чинь манай дүүг цохиж зодсон. Тэгэхээр би очоод салгасан чинь намайг хэл амаар доромжлоод янханы хүүхдүүд гэж хашаан дотор орилоод байсан. Тэгэхээр нь би “чиний үлдэгдэл эд зүйл чинь байгаа, чи хашааны үүдэн дээр зогсож бай би гаргаад өгий” гэж хэлсэн чинь миний араас ирээд намайг бариж аваад замдаад авсан. Би чи цаашаа бай гээд хэлээд өөрөөсөө холдуулсан чинь Г..........д миний зүүн гарнаас хазаад зулгаагаад байсан. Тэгээд би гараа татаад салгасан. ...би гомдолтой байна. Би эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-73),

- Гэрч Д.Б..........агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр манай гэрт Амараа, Төрөө, Г..........д бид 4 хамт архи уугаад сууж байсан чинь Г..........дтой урд өмнө нь хамтран амьдардаг байсан Тунгалаг гэх хүүхэн Г..........д руу залгаад байсан. Тэгээд бид 4 манайхаас гараад Тунгалагийн гэрт очиход түүний ах гэх Х..........н байсан. Г..........д Төрөө, Амараа бид 4 хашаа руу нь орсон чинь Тунгалаг урдаас 2 тортой хувцас бариад ирсэн. Тэгсэн Г..........д Тунгалаг гэх хүүхнийг тэврэх гэсэн чинь Тунгалаг, Г..........дыг зайл надаас хол бай гээд тортой хувцсыг нь шидсэн. Түүний ах гэх Х..........н цаанаас нь гарч ирээд Г..........дыг заамдаад, боогоод байсан. Тэгээд Г..........д гарнаас нь хазсан. ...Г..........д ...Х..........нгийн гарнаас нь нэг удаа хазсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79),

- Гэрч Д.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр...Г..........д 3 танихгүй залуутай хамт ирсэн. Тэгсэн Х..........н, Тунгалаг хоёр Г..........дын гэсэн эд зүйлийг нь хашааны үүдэн дээр гаргаж өгсөн. Тэгсэн Г..........д Х..........нг хал амаар доромжлоод байсан. Г..........д гэх залуутай хамт явж байсан 2 залуу нь Х..........нг дагуулаад байшингийн зүүн талаар оруулаад 2 талаас нь бариад юм яриад зогсоод байсан. Тэгэхээр нь би зодоон болж магадгүй гэж бодоод өөрийн гар утсан дээрээ бичлэг хийсэн. ...Би араас нь гарсан чинь Г..........д Х..........нгийн гарыг нь хазсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81),

- Гэрч Э.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ах Х..........н түүний найз Батзаяа бид 3 хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 63-......... тоотод байсан. Тэгсэн өмнө нь надтай хамт амьдардаг байсан Г..........д гэх залуу 3 танихгүй залуутай манай гэрт ирсэн. Би гэрт байсан Г..........дын эд зүйлийг аваад гаргаж өгсөн. Г..........д намайг хэл амаар доромжлоод миний толгой, нүүр хэсэгт цохисон. Тэгээд манай ах Х..........н салгах гээд ирсэн чинь Г..........дын 2 найз нь ирээд манай ах Х..........нг бариад зогсоод байсан. Тэгсэн Г..........д манай ах Х..........нгийн гарнаас хазсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2870 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн сарвууны ар дээд хэсэгт 4х2.5см, 3.5х2.5см талбайд дугуй дуу шүдний ором бүхий хазагдсан шархтай, орчны эд овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, цээжний дунд дээд хэсгэт 4х0.5см улаан ягаан цус хуралттай. Өөр ил харагдах гэмтэлгүй.

2019.02.28-ны ГССҮТ-н эмчийн үзлэгт: онош: зүүн сарвууны хазагдсан шарх гэжээ...ДҮГНЭЛТ:

1. Э.Х..........нгийн биед зүүн сарвууны ар дээд хэсэгт хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 87),

- Б.Г..........дын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр...хамтран амьдар ч байсан Тунгалаг гэх эмэгтэй утсаар залгаад чи ирж хувцас хунар, нохойгоо ав гээд байхаар нь хариу бичилгүй нилээн удсан бүр залгаад болохгүй байхаар нь 18 цагийн үед...эд зүйлээ авах гээд очиход Тунгалангийн ах Х..........н оруулахгүй гээд хал амаар доромжилж намайг татаж чангаан газар унагаасан би орох гэж зүтгэх үед өмсөж байсан малгайтай цамц куртикээр хоолой боосон би тавиулж дийлэхгүй ухаан балартаад байсан тул зүүн гарыг нь хазаад тавихгүй болохоор нь цамцаа доороос нь тайлан мултарсан. ...Х..........н зуурч хоёр удаа унагааж хашааны хаалга руу түлхэж байгаад өмсөж байсан цамцаар хоолой боох үед би тавиулах гэж гарыг нь шүдээрээ хазсан би тэр хоёрт гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99),

3. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол (хавтаст хэргийн 31-32, 95-96), эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 119-120), яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах прокурорын тогтоол (хавтаст хэргийн 121-122),  

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 102, 105), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56), шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 50-53) түрээсийн гэрээ (хавтаст хэргийн 106-1.........), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 101, 104, 109-117)  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г..........дод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүгдэгч Б.Г..........дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б.Г..........д нь Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хилчин хотхоны 20 тоотод, 2019 оны 1 дүгээр сарын 09-ний шөнө 02 цагийн орчим, “пизда лалар, ээжийг чинь шаана хараарай” гэж хэлсэн гэх буюу танхайн сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцлөөр, шууд санаатай үйлдлээр иргэн Д.Б..........агийн чихийг хазаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 63 дугаар гудамжны ......... тоот хашааны орчим, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, хувийн таарамжгүй сэдэлтээр, Э.Тунгалаг Б.Г..........д нарын хамтын амьдралын таарамжгүй шалтгаан нөхцөлөөр, шууд санаатай үйлдлээр иргэн Э.Х..........нгийн зүүн гарын сарвууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь

1. Хохирогч Д.Б..........агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын .........-ны өдөр... Дэжид...бид гурав архи хувааж уусан...би юунаас болж Г..........дтой маргалдаж зодоон хийснээ санахгүй байна. Миний санаж байгаагаар манай гэрт Г..........д миний дээрээс биеээрээ дараад хэвтсэн. Миний баруун чих маш их өвдөөд цус гарч байсныг санаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1175 дугаар дүгнэлт: “...1. 2. Д.Б..........агийн биед дух, баруун чихний дэлбэнд эдийн дутагдал бүхий шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27),

- Б.Г..........дын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Б..........а намайг пизда лалар, ээжийг чинь шаана хараарай гэж хараагаад намайг түрээсний байрны мөнгөөр амьдардаг арчаагүй гээд хэлэхээр нь миний гэнэт уур хүрээд чихнийх нь үзүүр дээрээс хазчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36),

2. Хохирогч Э.Х..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Тунгалаг, Г..........д гэх залуутай хамтран амьдардаг байсан юм. ...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчим дүү Тунгалагийн гэрт хамт юм яриад сууж байтал гадаа хашааны үүдэн дээр Г..........д 3 залуутай хамт ирсэн. Тэгсэн манай дүү Тунгалаг Г..........дын эд зүйлсийг гаргаж өгөх гээд гэрээсээ гараад Г..........дод эд зүйлийг нь өгсөн чинь манай дүүг цохиж зодсон. Тэгэхээр би очоод салгасан чинь намайг хэл амаар доромжлоод янханы хүүхдүүд гэж хашаан дотор орилоод байсан. ...Би  Г..........дыг “чи цаашаа бай гээд хэлээд өөрөөсөө холдуулсан чинь Г..........д миний зүүн гарнаас хазаад зулгаагаад байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-73),

- Гэрч Д.Б..........агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г..........д ...Х..........нгийн гарнаас нь нэг удаа хазсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79),

- Гэрч Д.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би араас нь гарсан чинь Г..........д Х..........нгийн гарыг нь хазсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81),

- Гэрч Э.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г..........д намайг хэл амаар доромжлоод миний толгой, нүүр хэсэгт цохисон. Тэгээд манай ах Х..........н салгах гээд ирсэн чинь Г..........дын 2 найз нь ирээд манай ах Х..........нг бариад зогсоод байсан. Тэгсэн Г..........д манай ах Х..........нгийн гарнаас хазсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2870 дугаар дүгнэлт: “...1. Э.Х..........нгийн биед зүүн сарвууны ар дээд хэсэгт хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 87),

- Б.Г..........дын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Х..........н зуурч хоёр удаа унагааж хашааны хаалга руу түлхэж байгаад өмсөж байсан цамцаар хоолой боох үед би тавиулах гэж гарыг нь шүдээрээ хазсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Г..........д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр буюу 2019 оны 1 дүгээр сарын 09-ний шөнө Д.Б..........агийн чихийг, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Э.Х..........нгийн зүүн гарын сарвууг тус тус хазаж хөнгөн хохирол учруулсан байна.

Нөгөө талаар шүүгдэгч Б.Г..........д нь шууд санаатай үйлдлээр хохирогч нарыг хазсан болох нь хохирогч, гэрч, түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдохын зэрэгцээ тухайн хохирогч нарт шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг гарсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

Тиймээс шүүгдэгчийн дээрх үйлдлүүдийг улсын яллагч хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эсрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б..........а нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж, хохирогч Э.Х..........н нь гомдолтой гэх боловч өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Б.Г..........дыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч Э.Х..........н нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г..........дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г..........дод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Г..........дыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Б..........агийн чихийг хазсан, мөн хохирогч Э.Х..........нгийн гарын хазан гэмтэл учруулсан байгааг буюу гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон торгох ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч түүнийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Б.Г..........д нь  оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлээр хэргийн эд мөрийн баримтыг шийдвэрлэх талаар зохицуулсан байна. Иймд тус хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв.

Эрүүгийн 19......... 0030 00358 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ган хүхүйд овогт Б..........рийн Г..........дыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Б.Г..........дыг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г..........д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай. 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б..........а нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, хохирогч Э.Х..........н нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.МӨНХЗУЛ