Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 117-28 тоотод оршин суух, Боржигон овогт Раднаагийн Оргил  /УГ76040627, утас: 96667554/-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хот Хеншин Хун 742-9-ийн №101 тоотод оршин суух Боль овогт Төмөржавын Батбаатар /УЮ77110215/-т хариуцагдах

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Оргил нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: “Миний бие нь нөхөр Т.Батбаатартай 1998 оны 02 дугаар сарын 09-нд гэр бүл болж, 2000 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2000 оны 03 дугаар сарын 08-нд охин Б.Гансувд төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байлаа. Сүүлийн жилүүдэд таарч тохирохгүй хэрүүл маргаан дэндэж, сэтгэл санааны дарамтанд байдаг болохоор 2006 оноос хойш одоог хүртэл 10 жил тусдаа амьдарч байгаа. Одоо би өөр хүнтэй хамт амьдарч байгаа. Т.Батбаатар Солонгос улсад байгаа хүнтэй суусан эсэхийг мэдэхгүй. Гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Гансувдыг өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, жил болоод 18 насанд хүрнэ тийм учраас шаардлагагүй гэж бодож байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.            

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранцэцэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: “Л.Наранцэцэг миний бие нь Т.Батбаатарын өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно. Р.Оргилын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Т.Батбаатартай гэрлэлтээ цуцлуулахыг нь хүлээн зөвшөөрч охин Б.Гансувдыг Р.Оргилын асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.

Шүүх нотлох баримтаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Оргил нь хариуцагч Т.Батбаатарт холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид 1998 онд танилцаж, 2000 оны 05 дугаар сарын 29-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 2000 оны 03 дугаар сарын 08-нд охин Б.Гансувд төрсөн ба зохигчид зан харьцааны таарамжгүй харилцаанаас болж 2006 оноос тус тусдаа амьдран хамтын амьдралаа үргэлжүүлэх боломжгүй болсон нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн баталгааны лавлагаа, №0129705/35 тоот хүүхдийн иргэний үнэмлэхний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид гэр бүлээ цуцлуулах асуудлаар маргаангүй, хоорондын таарамжгүй харьцаа, бие биедээ үл итгэх, нэг нэгэндээ хүндэтгэлгүй хандсанаас тэдний хооронд үл ойлголцол бий болж 2006 оноос хойш тус тусдаа амьдарсан одоо хэн алин нь цаашид эвлэрч амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулна гэж байх тул шүүх тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийг шүүх хэдийгээр хуулийн дагуу нөхцөл байдлыг үнэлж эхийнх нь асрамжинд хууль ёсоор өгөхөөр шийдвэрлэж байгаа боловч, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хамт байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг Т.Батбаатар нь охин Б.Гансувдад анхаарал халамж тавьж өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэйг зааж, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132  дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д  зааснаар Боржигон овогт Раднаагийн Оргил  /УГ76040627/, Боль овогт Төмөржавын Батбаатар /УЮ77110215/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2000 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Гансувдыг эх Р.Оргилын асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид нь хүүхдийн тэтгэлэг болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Оргилын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Батбаатараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Оргилд олгосугай.

5. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

6. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Баярмаад даалгасугай. 

7. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ