| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00203/И |
| Дугаар | 134/ШШ2016/00178 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 134/ШШ2016/00178
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Нэхэмжлэгч: С.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У.Э холбогдох
Үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, торгуулийн хүүний үлдэгдэл, нотариатын зардал, нийт 9 919 487 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.Э нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Т Баянтал тооцооны төвөөс 8 920 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс хойш зээл төлөлтийг хийлгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй, зөрчөөд байгаа тул Ц.Э-с 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл 7 374 030.77 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 2 367 390.85 төгрөг, торгуулийн хүүний үлдэгдэл 120 513.32 төгрөг, нотариатын зардал 14 000 төгрөгийг төлүүлэхээр 9 875 934.94 төгрөгийг нэхэмжлээд байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш хуримтлагдсан үндсэн хүү 39 274.29 төгрөг, торгуулийн хүү 4 277.77 төгрөг, нийт 9 919 487 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Ц.Э нь Т нэхэмжлэлийг гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна.
Тус нэхэмжлэлийн шаардлага болох 9 919 487 төгрөгийг Төрийн банкнаас авсан нь үнэн тул төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан хариу тайлбар гаргах 14 хоногийн хугацаа шаардлагагүй гэж үзсэн болно. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т нь хариуцагч Ц.Э холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, торгуулийн хүүний үлдэгдэл, нотариатын зардал, нийт 9 875 934.94 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 43 552.06 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 9 919 487 төгрөг гаргуулна гэжээ.
Сангийн сайдын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 109 тоот тушаалын 1 үгээр хавсралтаар батлагдсан “Т дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.16-д зааснаар гүйцэтгэх захирал нь банкинд учруулсан хохиролыг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох эрхтэй байх ба 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/11713 тоот итгэмжлэлээр Ц.Э холбогдох нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхийг С.Б олгосон байна.
Ц.Э нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Т Говьсүмбэр салбартай 5330/11 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 8 920 000 төгрөгийг 365 хоногт 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчийн тайлбар, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 5330/11 тоот барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн дансны хуулга, балансын гадуурх дансны хуулга, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мемориалын баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч “Т Говьсүмбэр салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, торгуулийн хүүний үлдэгдэл, нотариатын зардал, нийт 9 919 487 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172 965 төгрөгөөс 86 482.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Эрдэмбилэгээс 86 482.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Т нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, торгуулийн хүүний үлдэгдэл, нотариатын зардал, нийт 9 919 487 /есөн сая есөн зуун арван есөн мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг хариуцагч Ц.Э төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177 515 төгрөгөөс 88 757.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, хариуцагч Ц.Э 88 757.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ