Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 138/ШШ2016/01243

 

Зохигч талуудын  эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:

 

******* аймгийн ******* сумын ******* дүгээр багийн харъяат, Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багт түр оршин суух /РД:ЖВ8*******090*******18/, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

 

Дорнод аймгийн Гурванзагал сумын ******* дугаар баг, ийн ************** тоотод оршин суух /РД:ЖД72022*******71/, овогт ийн т холбогдох

 

“**************00000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2015 оны 9 сарын 2*******-ны өдөр 5 сая төгрөгийн үнэ бүхий байшингийн модыг Дорнод аймгийн ******* сумаас Дорнод аймгийн Гурванзагал сум руу тээвэрлэн Д.т худалдсан юм. Бэлнээр 1 сая 700 мянган төгрөгийг авсан. Худалдаж авснаас хойш 1 сарын дараа үлдэгдэл ******* сая *******00 мянган төгрөгийг өгнө гэсэн боловч одоо хүртэл өгөхгүй байна. Иймд Д.аас **************00000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигч талуудын хийсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.т холбогдуулан **************00000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 1000000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2*******00000 төгрөгийг 2017 оны 1 сарын 20-ны дотор барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа гэжээ.

 

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.аас **************00000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь **************00000 төгрөг нэхэмжилснээс 2*******00000 төгрөг авахаар эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Д. нь 2017 оны 01 сарын 20-ны өдөр 2*******00000 төгрөгийг төлөхөөр тохиролцон зохигч талууд эвлэрлийн гэрээ бичгээр байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.*******ад хариуцагч Д. нь 2*******00000 төгрөг төлөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 67750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын татварын албанаас **************875 төгрөгийг, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид **************875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар зохигчид Давж заалдах, Хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

                                    

ШҮҮГЧ                               Ш.АЛТАНЦЭЦЭГ