| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0124/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/138 |
| Огноо | 2020-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Б.Б,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны 04 сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотод барилгын ажил эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* 2020 оны 02 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд М.******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* иргэн М.******* зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...
Хохирогч М.Хаш-Эрдэнийн ... Би 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэрээсээ гарч ******* гэх залуутай арван мянгатын хойно нэг шил архи хувааж уусан. Тэгээд ******* яваад өгсөн би тэндээсээ найз ******* очсон би нэлээд согтуу байсан тэгээд ******* гэж хамт архи ууж байсан найзтайгаа маргалдаж ******* миний уруул руу тохойлдож цохисон. Тэгээд миний шүд унасан уруул язарсан хөмсөг сэтэрсэн тэгтэл гийн ээж ******* эгч цагдаа дуудсан байсан. *******ээс өөр хүнтэй бол маргалдаагүй надад одоо гомдол санал гэх зүйл алга .. гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/,
Гэрч Б.******* ... 2020 оны 02 дугаар сарын 27-ны 21 цагийн орчимд ******* гэх хүн утсаар залгаж танай нөхөр зодуулчихаад Баянхонгор сумын 6 дугаар багт миний хуучин очиж байсан хаягийг зааж хэлсэн. Тэгээд би тэр хаяган дээр очиход цагдаагийн машин ирсэн гэрэл тусаж байсан би шууд явж очиход манай нөхөр хөмсөгнөөс цус гарч цус нөжтэйгөө холилдсон юм сууж байсан. Гэрт нь гурван залуу ******* эгч гэх хүн цагдаа нартай байсан. Тэгээд би нөхрөө авч машинд суулгаж шууд эмнэлэг дээр ирж боолт хийлгэсэн. Манай нөхөр хамт байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 7/,
Гэрч Д. ... Би 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ******* эгч Олзод ах гэх настай хүмүүстэй золгуут хийсэн. Тэгээд гэх хүүгийнд орж ирээд байж байхад гэх залуу нэлээд согтуу орж ирээд хэрүүл өдөөд байсан ... тэгтэл *******ийг боож гэрийн хатавч орчимд унагаасан би боль гэж хэлээд тэр хоёрыг салгасан. Тэгтэл ахиж барилцаж авч найз *******ийг минь боож гэрийн хатавч орчимд унагаасан би боль гэж хэлээд тэр хоёрыг салгасан тэгтэл ******* босож ирээд ******* тохойлдож унагаагаад өшиглөж байгаа харагдсан. Тэр үед ******* эгч орж ирсэн би эд нар хоорондоо зодоон хийгээд байна та цагдаа дуудчих салж өгөхгүй юм байна гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/,
Шүүгдэгч Б.Бийн ... Би тохойгоороо уруул орчимд нь цохисон босож ирэх үед нь хацар орчимд өшиглөсөн өөрөөр цохиогүй ... Би гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 149 тоот шинжээчийн ... М.Хаш-Эрдэнийн биед зүүн дээд 1-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал баруун дээд 1-р шүдний сулрал, зовхи, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 12-13/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч М.Хаш-Эрдэнэ шүүгдэгч Б.Б нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 44 дүгээр талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн бариматаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бэд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА