| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2020/0039/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/38 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/38
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Ө даргалж,
Нарийн бичгийн дарга: *******
Улсын яллагч: *******
Шүүгдэгч: ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 1904002320023 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 4 дүгээр гудамжны ....тоот хашаанд оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 сарын хугацаагаар хорих ял,
Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, З овгийн Г-н Г /РД: *******/,
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны ард “Соёлын ордон” гэх баригдаж буй барилгын хашаан дотор байрлах монгол гэрт П.Г-тай “эхнэртэйгээ утсаар ярилаа” хэмээн маргалдан улмаар барьцалдан, зодолдох явцдаа ширээн дээр байсан хутгаар хохирогч П.Г-ын зүүн далны доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өмнө өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг ярьсан. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ” гэв.
/ шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч П.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Багануурын Соёлын ордны барилга дээр ажиллаж байгаад... орой ажил тараад... архиа ууж дуусаагүй байхад А.Г гэрлүүгээ явсан. М.Г тухайн үед хажуу талын манаачийн гэрт байсан. ******* бид хоёр үлдсэн архиа уугаад байж байхад би эхнэртэйгээ утсаар ярьж байхад ******* утсаа боль гээд ямар ч байсан манай эхнэрийг муулсан. Тэгээд л би муудалцаж зодолдоод дээр, доороо ороод ноцолдож байхад ******* миний нуруу руу цохьсон. Тэгэхэд хутгалсан байсан. Тэгээд бид хоёр салсан. *******-тай ярилцаж байгаад би шууд Улаанбаатар хот руу явлаа гэхэд М.Г цуг явъя гээд такси аваад явсан. Хот руу ороод М.Г үлдээд би цаашаа эхнэрийн ажил дээр очоод хамт гэмтлийн эмнэлэг орсон чинь тэнд үзэхгүй гээд цэргийн эмнэлэгт очиж оёдол тавьсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дахь тал/,
Гэрч Б.Д-ний мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр би Улаанбаатар хотод гэртээ байсан. Надруу П.Г эхлээд ярихдаа *******-тай зодолдоод гэж байсан. Тэгэхэд нь би утсаа тасалсан, хэсэг хугацааны дараа дахиад ярихдаа “би эхлээд *******-тай зодолдчихоод гараад явсан, тэгэхэд ******* араас эвлэрье гэж дуудсан, тэгээд очиход нуруу руу хутгалчихсан” гэж байсан. Тэгээд манай нөхөр П.Г зугтаад явсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгсөн. ...П.Г шууд манай ажил дээр хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр гэмтлийн эмнэлэг рүү очиход цэргийн госпитал руу авч явсан. Тэнд 2 оёдол тавиулсан. Тэр үед манай нөхрийн биед нуруундаа хутгалуулсан шарх л байсан, өөр гэмтэл байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дахь тал/,
Цэргийн төв эмнэлэгийн 017435 дугаартай Өвчний түүх /хх-ийн 15-21 дэх тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №09шэ/013 дугаартай: “...П.Г-ын биед зүүн талын далны доод хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 59 дэх тал/,
2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “Багануур дүүргийн 1-р хороо, 22 дугаар байрны арын барилга дээр манай нөхөр П.Г-гыг хамт ажилладаг ******* гэгч нуруун тус газар нь хутгалж гэмтээсэн байна.” гэсэн дуудлага /хх-ийн 4 дэх тал/,
Шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 80-92, 97-115 дахь тал/,
*******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 77 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
******* нь 2019 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны ард “Соёлын ордон” гэх баригдаж буй барилгын хашаан дотор байрлах монгол гэрт П.Г-тай “эхнэртэйгээ утсаар ярилаа” хэмээн маргалдан улмаар барьцалдан, зодолдох явцдаа ширээн дээр байсан хутгаар хохирогч П.Г-ын зүүн далны доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч П.Г-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******-ын хохирогчийн биед зүүн талын далны доод хэсэгт хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь:
- хохирогчийн “...би эхнэртэйгээ утсаар ярьж байхад ******* утсаа боль гээд ямар ч байсан манай эхнэрийг муулсан. Тэгээд л би муудалцаж зодолдоод дээр, доороо ороод ноцолдож байхад ******* миний нуруу руу цохьсон. Тэгэхэд хутгалсан байсан.” гэсэн мэдүүлэг,
- шинжээчийн “...П.Г-ын биед зүүн талын далны доод хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт,
- Цэргийн төв эмнэлэгийн 017435 дугаартай Өвчний түүх,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.
******* нь үйлдэлдээ санаатай хандсан ба энэ үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд зориуд хүргэжээ.
Шүүгдэгч *******-ын үйлдэл нь иргэн П.Г-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрх”-д халдсан байна. Иймд түүний үйлдэл хууль бус үйлдэл мөн.
Иймд шүүгдэгч *******-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч *******-ын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №09шэ/013 дугаартай: “...П.Г-ын биед зүүн талын далны доод хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч П.Г нь нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол, саналгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн /хх-ийн 25-26 дахь тал/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч *******-ыг хохирогч П.Г-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 310 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэсэн ба шүүгдэгч ******* гаргасан дүгнэлтдээ “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Улсын яллагчийн санал болгож байгаа ялыг торгох ялаар сольж өгнө үү. Би хятад улсад ажил хийж байгаад бие өвдөөд түр эмчлүүлэхээр ирсэн. Одоо хувиараа хөдөлмөр эрхлээд явж байгаа.” гэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.Өлзийн-Отгон