| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/1033/и |
| Дугаар | 138/ШШ2016/01259 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 138/ШШ2016/01259
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїгч Ш.Алтанцэцэг би:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, дүгээр байрны 4******* тоотод оршин суух, овогт ийн /РД:ЖЬ**************0405*******2/-т холбогдох
“Байрнаас албадан гаргуулж, зээлээр худалдах, худалдан авах гэрээний їїрэг 4.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие мал, мах бөөндөж зарж байсан. тухайн үед халамжийн төвийн ахмадын асрамжийн газарт даргаар ажиллаж байсан. Н.т 2014 оны 12 сард 159*******,9 кг үхрийн махыг 1 килограммыг нь *******500 төгрөгөөр тооцож, 10.380.500 төгрөгт, хонины махыг 1 килограммыг нь 5000 төгрөгөөр тооцон 582 кг хонины махыг 2.910,000 төгрөгөөр өгч нийт 13.290.500 төгрөгийн мах өгсөн. Мөнгийг нь 2014 оны 12 сарын 25-ны дотор өгөхөөр тохирсон. Н. нь санхүүжилт байхгүй байна дараа оны эхний сард өгнө гэсэн боловч мөнгийг өгөөгүй. 2014 оны 12 сарын 25-нд махны мөнгийг өгөөгүй тохиолдолд сарын 5 хувийн хүү төлөх, хугацаандаа төлөхгүй бол алданги тооцохоор тохирон гэрээ байгуулж, мөнгийг 2015 оны ******* сарын 04-нд төлөхөөр тохирсон. 2015 оны ******* сарын 23-нд 5.*******00.000 төгрөг өгсөн. 2015 оны сүүлчээр үлдэгдэл 10.000.000 төгрөгтөө алданги тооцон 15.000.000 төгрөгийг 2015 оны 12 сарын 01-нд өгөхөөр тохирсон. Гэтэл 201******* оны 03 сарын 01-ний үед Н. манай байр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд барьцаанд байгаа 1*******.000.000 төгрөгийн барьцаанд зарагдах гээд байна гэсэн. Тэгээд байраа 30.000.000 төгрөгөөр үнэлэн надад өгөх ёстой 1*******.000,000 төгрөгийг оруулан тооцож надад зөрүүд нь 4,000,000 төгрөгийг төлөх, байрыг 201******* оны ******* сарын 18-ны өдөр суллаж өгөхөөр тохирсон. Иймээс Н.ээс 4.000.000 төгрөгийг гаргуулж, байрнаас албадан гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Т.*******т 12.*******40.500 төгрөгийг төлөх нь үнэн. 2015 оны ******* сард Т.*******тай гэрээ хийж, тухайн үед 5.*******00.000 төгрөг өгсөн бөгөөд дараа нь 1.400,000 төгрөг өгч нийтдээ *******.000.000 төгрөгийг Т.*******т өгсөн. Үлдэгдэл 13.000.000 төгрөгт нь байраа зөрүүг тооцон өгсөн. Одоо нэхэмжилж буй 4.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх маргаан нь манай нөхөр Ганболдод огт хамаагүй бөгөөд байраа шилжүүлэх үед ******* бид хоёрын дундах маргааныг нөхөр Ганболд мэдээгүй юм. Байраа 201******* оны 8 сарын 23-ны өдөр суллаж өгсөн” гэжээ.
Зохигчдын 201******* оны 11 сарын *******-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэлийн шаардлагаас дүгээр байрны 4******* тоотын 48 мкв талбай бүхий орон сууцыг суллаж өгсөн. Байрны зөрүү мөнгө болох 4.000.000 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэгчтэй зөвшилцөн 2.000.000 төгрөгийг сар бүр 200.000 төгрөгийг төлөх замаар 201******* оны 12 сараас эхлэн сар бүрийн 30-ны дотор төлнө. Хэрэв хугацаандаа төлөхгүй бол хуулийн дагуу алданги төлөхөөр тохиролцов гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.******* байрнаас албадан гаргуулж, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт болох 4000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, 2.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н. төлөхийг хүлээн зөвшөөрч, байрыг суллаж өгсөн талаар эвлэрлийн гэрээ бичгээр байгуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч ийн нь нэхэмжлэгч *******ийн *******т зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт буюу 2.000.000 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 32*******950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* сумын татварын албаны 2210*******149 тоот данснаас 1*********************5 төгрөг, хариуцагч Н.ээс улсын тэмдэгтийн хураамжинд 1589*******5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ