Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/43

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.ӨЛЗИЙ-ОТГОН даргалж,

Нарийн бичгийн дарга:                                        *******     

Улсын яллагч:                                                       *******

Хохирогч:                                                               *******

Хохирогчийн өмгөөлөгч:                                       *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                                       *******

Шүүгдэгч:                                                                ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн  2004000*******800*******2 дугаартай хэргийг 2020 оны ******* дугаар сарын *******1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 4******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, “Ник Петровис” ХХК-ийн Багануур дүүрэг дэх “Петровис” ШТС-ын ******* дугаар салбарт эрхлэгч, түгээгч ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт,  Нийслэлийн Багануур дүүргийн ******* дугаар хороо, .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Р овгийн П-ийн Б /РД:******* /,

       Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны орой 17.00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт орших “Петровис” ШТС-4 салбарын түгээгч нарын өрөөнд *******-ийн агсарсан үйлдэлд дургүйцэж улмаар зүүн бугалга орчимд гараараа 2 удаа, зүүн шанаа руу нь гараараа 2-******* удаа, нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай уруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Петровис” ШТС-4 салбарын түгээгч нарын өрөөнд гурвуулаа нийлээд архи уусан. Тэр үед хохирогч над руу эхлээд “хэл амаар доромжилдог” гэж дайраад байсан. Дараа нь би өөрийгөө барилгүй хохирогчийг цохичихсон, цохисон явдал үнэн, үүндээ гэмшиж байгаа, өөр хэлэх зүйл алга.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тэр үед би ээлжинд гарч байсан ба цагаан сар болж байсан болохоор ажил дээр жаахан айраг уугаад дараа нь архи уусан. Тэгэхэд Х, Б нар ирчихсэн хамт байсан. Б өмнө нь удаа дараа намайг хэл амаар доромжилдог байсан болохоор энэ талаар би хэлсэн. Гэтэл Б уурлаад миний нүүрэн тус газар 2 удаа, дараа нь бугалга руу, хэсэг хугацааны дараа нүд рүү 2 удаа цохисон. Тэгээд гараад явсан.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 сарын 25-ны өдөр ...1*******-14 цагийн үед “Петровис” ШТС-******* салбарт ажилладаг ******* ирчихсэн ажилчдын хувцас сольж, хоол хийдэг өрөөнд Т.Х-ын хамт 0.75 граммын архи, 1 литр гаран багтаамжтай ундааны савтай айраг уугаад сууж байсан. ...Т.Х, ******* бид ******* архи уусан. ******* надтай тааралдах болгондоо намайг доромжилж байдаг, ямар учраас яагаад тэгж ханддагийг мэдэхгүй байна. 17 цагийн орчимд би ******* “Чи яагаад надтай таарахаараа тоглоод байгаа нь мэдэгдэхгүй, шоглоод байгаа нь мэдэгдэхгүй доромжилж, янз бүрээр хэлээд байдаг юм” гэж асуухад ******* миний урдаас босож ирээд зүүн бугалга руу 2 удаа цохих үед Х.Н орж ирэх нь таараад болиулсан. Би дахиад *******-оос “Яагаад намайг доромжлоод байдаг” талаар асуухад ******* гараа зангидаж байгаад миний зүүн шанаа руу 2-******* удаа цохиход Н.М салгасан. Дахиад л энэ сэдэв үргэлжилж яригдахад ******* босож ирээд гараа зангидаж байгаад нүүр лүү 2 удаа цохиход Н.М салгаж, Т.Х холдуулсан. ...Зүүн бугалга хөхөрсөн, зүүн нүд хавдаж хөхөрсөн боловч хаван нь буухдаа баруун нүд рүүгээ хөх туяа суусан...”  гэсэн мэдүүлэг  /хх-ийн *******0-*******1 дэх тал/,

Гэрч Н.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т.Х, ******* хоёр айраг уугаад, нэг шил 0.5 граммын архи ууж байсан. ******* орж ирээд гурвуулаа хамт уусан. ******* ******* гомдоллоод “Чи намайг урд нь хөмсгөө шивүүлээч гэж хэлсэн” гээд агсраад байсан. Тэр үед ******* ******* рүү дайрч 2-******* удаа босож ирээд цохисон, биенийх нь хаана цохисныг анзаараагүй. Намайг нойлын өрөөнөөс гарч ирэхэд ******* “Найзыг нь ******* цохичихлоо” гээд хамраас нь цус гарчихсан, зүүн нүд нь овойгоод хавдаж байхаар нь ******* хөөж явуулсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн *******7, *******8 дахь тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №09шэ/055 дугаартай: “...1. ******* биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл,  зүүн нүдний дээд доод зовхи болон баруун нүдний дээд доод зовхи, зүүн гарын бугалга, баруун гарын шууны хэсэгт цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. *******. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. 6. Дээрх гэмтэл нь учирсан үедээ хохирогчийн амь насанд аюулгүй. /гоо сайханд нөлөөлөхгүй болно/” гэсэн дүгнэлт  /хх-ийн 41 дэх тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны ******* дугаар сарын 27-ны өдрийн №09шэ/002 дугаартай: “2.1 2.2 *******-н биед Нүдний хараа талаас гэмтлийн гаралтай эмгэг өөрчлөлт илрээгүй болно. 2.******* *******-н биед зүүн нүдний ухархайн хананы хугарал шинжилгээгээр тогтоогдсон, нүдний алим, харааны булчинд эмгэг өөрчлөлт тогтоогдоогүй. Нарийн мэргэжлийн нүдний эмч: хагалгаанд орох бичиг үйлдээгүй, шаардлагагүй гэж үзсэн гэх. Хагалгаанд орох шаардлагагүй учир ердийн явцаараа бүрэн эдгэрэх боломжтой. 2.4 *******-н биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, тархины доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /өмнөх гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй болно./ 2.5 ******* нь нүдний ухархайн хана сэргээх мэс ажилбарт нарийн мэргэжлийн эмч бичиг үйлдээгүй. /хагалгаанд орох шаардлагагүй гэсэн гэх/ 2.6 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 2.7 Нүдний ухархайн хананаас болж хараанд өөрчлөлт ороогүй, булчин шөрмөс хавчуулагдаагүй, Тархины КТГ-н шинжилгээгээр тархины эдэд эмгэг өөрчлөлт болон суурь яс, гавал ясанд хугарал тодорхойлогдоогүй болно.” гэсэн дүгнэлт /хх-ийн 54 дэх тал/,

2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “Багануур дүүргийн *******-р хороо, Үйлдвэрийн хэсэг “Петровис” ШТСтанц дээр үл таних согтуу эрэгтэй хүнд зодуулсан.” гэсэн дуудлага /хх-ийн 2 дахь тал/,

Шүүгдэгч *******-ийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 86-94 дэх тал/,

*******-ээс ирүүлсэн хохирол, төлбөрийн баримт /хх-н 15-19 дэх тал/,

*******-ийн хохирол төлсөн баримт /хх-н 14 дэх тал/,

*******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 8******* дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

              ******* нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны орой 17.00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт орших “Петровис” ШТС-4 салбарын түгээгч нарын өрөөнд *******-ийн агсарсан үйлдэлд дургүйцэж улмаар зүүн бугалга орчимд гараараа 2 удаа, зүүн шанаа руу нь гараараа 2-******* удаа, нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

              Хохирогч *******-ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******-ийн хохирогчийн зүүн бугалга орчимд гараараа 2 удаа, зүүн шанаа руу нь гараараа 2-******* удаа, нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь:  

              - хохирогчийн “...би *******-оос “Чи яагаад надтай таарахаараа тоглоод байгаа нь мэдэгдэхгүй, шоглоод байгаа нь мэдэгдэхгүй доромжилж, янз бүрээр хэлээд байдаг юм” гэж асуухад ******* миний урдаас босож ирээд зүүн бугалга руу 2 удаа цохих үед Х.Н орж ирэх нь таараад болиулсан. Би дахиад *******-оос “Яагаад намайг доромжлоод байдаг” талаар асуухад ******* гараа зангидаж байгаад миний зүүн шанаа руу 2-******* удаа цохиход Н.М салгасан. Дахиад л энэ сэдэв үргэлжилж яригдахад ******* босож ирээд гараа зангидаж байгаад нүүр лүү 2 удаа цохиход Н.М салгаж, Т.Х холдуулсан.” гэсэн мэдүүлэг,

              - Гэрч Н.М мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр үед ******* ******* рүү дайрч 2-******* удаа босож ирээд цохисон, биенийх нь хаана цохисныг анзаараагүй. Намайг нойлын өрөөнөөс гарч ирэхэд ******* “Найзыг нь *******а цохичихлоо” гээд хамраас нь цус гарчихсан, зүүн нүд нь овойгоод хавдаж байхаар нь *******-ийг хөөж явуулсан... ” гэсэн мэдүүлэг,

              - Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №09шэ/055 дугаартай:  “... *******-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл,  зүүн нүдний дээд доод зовхи болон баруун нүдний дээд доод зовхи, зүүн гарын бугалга, баруун гарын шууны хэсэгт цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо....” гэсэн дүгнэлт,

              - Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны ******* дугаар сарын 27-ны өдрийн №09шэ/002 дугаартай: “2.1 2.2 *******-н биед Нүдний хараа талаас гэмтлийн гаралтай эмгэг өөрчлөлт илрээгүй болно. 2.******* *******-н биед зүүн нүдний ухархайн хананы хугарал шинжилгээгээр тогтоогдсон, нүдний алим, харааны булчинд эмгэг өөрчлөлт тогтоогдоогүй. Нарийн мэргэжлийн нүдний эмч: хагалгаанд орох бичиг үйлдээгүй, шаардлагагүй гэж үзсэн гэх. Хагалгаанд орох шаардлагагүй учир ердийн явцаараа бүрэн эдгэрэх боломжтой. 2.4 *******-н биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, тархины доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /өмнөх гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй болно./ 2.5 ******* нь нүдний ухархайн хана сэргээх мэс ажилбарт нарийн мэргэжлийн эмч бичиг үйлдээгүй. /хагалгаанд орох шаардлагагүй гэсэн гэх/ 2.6 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 2.7 Нүдний ухархайн хананаас болж хараанд өөхчлөлт ороогүй, булчин шөрмөс хавчуулагдаагүй, Тархины КТГ-н шинжилгээгээртархины эдэд эмгэг өөрчлөлт болон суурь яс, гавал ясанд хугарал тодорхойлогдоогүй болно.” гэсэн дүгнэлт,

              - шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

           Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.

  Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.

******* нь үйлдэлдээ санаатай хандсан ба энэ үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд зориуд хүргэжээ.

Шүүгдэгч *******-ийн үйлдэл нь иргэн *******-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1******* дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын ******* дугаар зүйлд тус тус заасан “хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрх”-д халдсан байна. Иймд түүний үйлдэл хууль бус үйлдэл мөн.

Иймд шүүгдэгч *******-ийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч *******-ийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №09шэ/055 дугаар дүгнэлт,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №09шэ/055 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч ******* шүүх хуралдаанд “...гэм хорын хохиролд нийт 2.247.*******74 төгрөг баримтаар зарцуулагдсан гэж үзэж байгаа, үүнээс шүүгдэгч нь 1.900.000 төгрөг дансаар, 100.000 төгрөг бэлнээр нийт 2 000 000 төгрөг өгсөн. Иймд миний бие шүүгдэгчийг хохирол, төлбөр бүрэн барагдуулсан гэж үзэж байна. Надад нэмж нэхэмжлэх хохирол байхгүй, гаргах гомдол, саналгүй.” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.  

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч *******-ийг хохирогч *******-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн ба хохирогчийн өмгөөлөгч ******* “...хохирол хор уршигт шүүгдэгч 2 000 000 төгрөг төлсөн. Хохирогчийн зүгээс нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүхийн шатанд 1******* хуудас хохиролын 1 05******* 264 төгрөгийн, мөрдөн байцаалтын шатанд хохиролын 189 *******80 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “...энэ хэргийн тухайд гэвэл үйлчилгээний байгууллагад хохирогч, шүүгдэгч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс ийм хэрэг үйлдэгдсэн байдаг. Өнөөдөр үйлчилгээний байгууллагад согтууруулах ундааны зүйл хэрэглэж байж таарахгүй.  Хохирогчийн хувьд ч бас бодууштай, одоо *******5 нас гэдэг нь бага залуу нас биш ямар үед хаана, хэзээ, хэнд юу гэж хэлэхээ бодож байх нь зүйтэй. Заавал архи дарс уусны дараа өмнө нь санаж бодож байгаа зүйлээ хэлж, ийм нөхцөл байдал үүсгэж байгаадаа анхаарах хэрэгтэй. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, мөн хохирогчид учирсан хохирол, төлбөрийг малчны зээл авч байж төлж барагдуулсан. Одоо бага насны хоёр хүүхэдтэй, 4 ам бүлээ сард олдог өөрийн орлого болох 1 000 000 гаран төгрөгөөр авч явдаг тул хувийн байдал болон хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү.” гэв.

Хохирогч ******* “Шүүхэд хандаж хэлэх үг байхгүй” гэв.

Шүүгдэгч ******* гаргасан дүгнэлтдээ “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж, дахиж ийм асуудал гаргахгүй гэж шүүхийн өмнө амлаж байна. Торгуулийн ялыг доод хэмжээгээр оногдуулаж өгөхийг шүүхээс хүсч байна.” гэв.

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар 2020 оны ******* дугаар сарын 04-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн СД 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв. 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, *******6.6 дугаар зүйл, *******6.7 дугаар зүйл, *******6.8 дугаар зүйл, *******6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Р овгийн П-ийн Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р овгийн П-ийн Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг *******-т мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-т тайлбарласугай.
  5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******-т 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг төлж барагдуулсаныг баталж, хохирогч ******* нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар 2020 оны ******* дугаар сарын 04-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн СД 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН