Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/46

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

     2020         04          22                                     2020/ШЦТ/46   

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                             З.Ганцоож

 Улсын яллагч                                                Б.Оюунцэцэг

 Хохирогч                                                   Б.

 Шүүгдэгч                                                   Н.******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн экскаваторын мэргэжилтэй, ******* ХК-нд нүүрс бутлан ачих хэсэгт конверын машинч ажилтай, ам бүл ганцаараа, ******* дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 4 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овгийн ******* ******* /РД:/

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Н.******* нь 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн ******* дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар байрны 30 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.г байгаа эсэхийг мэдэх зорилгоор хаалгыг нь тогшиход Б. тодорхой хугацааны дараа хаалгаа онгойлгох үед нь “яасан их хаалгаа нээдэггүй юм бэ” хэмээн түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унах үед нь дээрээс нь хөлөөрөө 2-3 удаа цээж хэсэг рүү нь өшиглөж, улмаар Б.ийн биед зүүн талын эрүү ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Н.*******ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...тай 2012 оноос хойш хамтын амьдралтай байгаа. 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гийн охин нь над руу утсаар залгаад “ээж байхгүй, машин нь 2 дугаар байрны гадаа байна” гэж  хэлсэн. Би ийн хаалгыг чагнатал байсан бөгөөд хаалгаа тайлахгүй байсан. Охиныг нь дуудаж хаалгыг тайлуулж ороод ийг элэгдэж унагаад нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гэртээ ганцаараа байж байтал бага ангийн найз утсаар яриад “хамт ганц шил архи уух уу” гэхээр нь би “тэгье” гэж хэлээд манайд ууцгаасан. Бид архиа уугаад талдаа орж байхад манай гэрийн хаалгыг хүн тогшсон. Тухайн үед Б. “манай охин байна, хаалгаа битгий онгойлго архиа уугаад дуусгачихъя” гээд байсан. Тэрнээс хойш хаалга хүчтэй цохиод байхаар нь хаалгаа онгойлготол Б.гийн танил Н.******* гэх залуу шууд орж ирээд намайг зодож эхэлсэн. Би эсэргүүцэл үзүүлж чадахгүй газар унахад Н.******* миний толгой, цээж хэсэг рүү хөлөөрөө дэвссэн. Эмчилгээний зардалд 5.080.000 төгрөг авсан, гомдолгүй...” гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтад гэрч Э.ийн мэдүүлсэн: “...2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Балжиннямын гэгч нь ам ангайхгүй, эрүүний зүүн тал хавдаж чинэрсэн зовиуртай үзүүлсэн. Тухайн үед эрүүний зүүн талын буланд цус хурж няцарсан байсныг шприцээр соруулж авсан. нь цаашид хугарлын хэсгээ нийлүүлж бүрэн бүтэн байдлыг оруулах сэргээх эмчилгээ хийлгэх хэрэгтэй...” гэсэн мэдүүлэг /хх-н 30/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №09шэ/064 дугаартай дүгнэлтэд: “Б.ийн биед зүүн талын эрүү ясны хугарал, зүүн талын хацар зөөлөн эдийн гэмтэл, хүзүү, баруун гарын бугалга, цээжний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлийн зэрэг нь тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 33/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...******* дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүү нүүрний мэс заслын эмчид 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн оношоор зүүн талын доод эрүүний ясны зөрөөгүй хугарал гэсэн байсан. ийн биед учирсан эрүүний хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/

Хохирогч Б.ийн биед үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Нүүрний зүүн шанаа, эрүү орчим хавдсан хэсэг цус хурсан мэт улаан хүрэн, шар ногоон өнгийн толботой, цээжний баруун хөхний дээд талд, цээжний гол аймхайн дээд хэсэг, баруун гарын хоёр толгойт булчингийн хэсэг зэрэг газруудад мөн адил цус хурсан байдалтай хөхөрсөн байв...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 4-5/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “... регистрийн дугаартай ******* овгийн ******* *******...” гэжээ.  /хх-н 55/,

Шүүгдэгч Н.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 61/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.*******т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Н.******* нь хохирогчийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Н.******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 2 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар байрны 30 тоотод очин гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.г байгаа эсэхийг мэдэх зорилгоор хаалгыг нь тогшиход Б. хэсэг хугацааны дараа хаалгаа онгойлгох үед нь “хаалгаа тайлахгүй удлаа” хэмээн уурлаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унагаан цээж болон нүүрэн тус газарт нь 2-3 удаа өшиглөж, улмаар түүний биед зүүн талын эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би оронгуутаа ийг элгэдэж унагаад нүүрэн тус газарт нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.ийн “******* орж ирээд шууд намайг цохиж унагаад нүүр лүү өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Э.ийн “Балжиннямын гэгч нь ам ангайхгүй, эрүүний зүүн тал хавдаж чинэрсэн зовиуртай ирж үзүүлсэн. Тухайн үед эрүүний зүүн талын буланд цус хурж няцарсан байсныг шприцээр соруулж авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 30/, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №09шэ/064 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/, шинжээч эмч Ө.Шаарийбуугийн “Б.ийг ******* дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүү нүүрний мэс заслын эмч үзээд зүүн талын доод эрүүний ясны зөрөөгүй хугарал гэсэн онош тавьсан байсан. Уг гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/, хүний биед үзлэг хийсэн тэмлэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр хэргийн бодит байдал гүйцэд тодорхойлогдсон байна. Шүүгдэгч Н.******* нь мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан ба эрүү нүүрний мэс заслын эмчийн үзлэгийг үндэслэн гэмтлийн зэргийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, шинжээч эмч нь мөрдөн байцаалтын шатанд  дүгнэлтийнхээ үндэслэлийг тайлбарласан байна.

Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж шүүх дүгнэлээ.

 

Н.*******, Б. нар нь хамт амьдардаггүй ч гэр бүлийн харилцаатай болох нь тогтоогдож байна. Тухайн орой Н.******* нь “г байгаа эсэхийг” шалгах зорилгоор хохирогч ийн гэрт очиж, улмаар гэрт нь оронгуутаа “хаалгаа удаан тайллаа” гэсэн хувийн сэдэлтээр хохирогчийг цохиж унагаан өшиглөснийг санаатай үйлдэл гэж дүгнэв.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь эрүүл мэндийн хүндэвтэр хохирол болох нь шинжээчийн “Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч Н.*******ийн үйлдэл нь иргэн Б.ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-д халдсан байна.

Шүүгдэгч Н.******* нь хохирогч Б.ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.*******ийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.******* нь хохирогч Б.ийн биед зүүн талын эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан байх ба шүүх хуралдаанд хохирогч Б.өөс “эмчилгээний зардалд нийт 5.080.000 төгрөг авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгч Н.*******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Н.*******т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн зүгээс “торгох ялын төрөлтэй маргахгүй” гэсэн санал гаргав.

Н.******* нь “ам бүл ганцаараа амьдардаг, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2 дахь хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын гэм хорын зардалд 5.080.000 төгрөг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс Н.******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэм буруутай этгээдэд ялыг сонгож хэрэглэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн болон байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг буюу “******* ХК”-нд ажилладаг зэргийг харгалзан торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овгийн ******* *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* *******т 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Н.*******т мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.*******т мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.*******оос гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардалд 5.080.000 төгрөгийг хохирогч Б.т төлснийг дурдсугай.

7. Н.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА