Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/49

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

      2020         05          04                                     2020/ШЦТ/49    

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                               Б.Буяндэлгэр

 Шүүгдэгч                                                  Д.******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 3-9 насны 4 хүүхдийн хамт  ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ийн 7 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овгийн *******ийн ******* /РД:*******/

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Д.******* нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний шөнө 23 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ийн 7 дугаар гудамжны 10 тоот хашаанд орших Ш.ийн гэрт өөрийн эхнэр Д.ийг цохихоор гараа далайх үед гэрийн эзэн Ш. Д.ийг хамгаалж урдуур нь ороход түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисны улмаас Ш.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр би архи уусан байсан бөгөөд эхнэртэйгээ маргалдаж байгаад цохих гэж байхад ах урдуур ороод цохиулсан. Тухайн үед би гартаа зурагтны удирдлага барьсан байсан. Гэм буруугийн талаар маргахгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 3 дугаар сарын 31-ний орой гэртээ байж байхад хажуу гэрийн “цагдаа дуудаарай, ******* намайг зодоод байна” гэсээр орж ирсэн. Араас нь ******* орж ирэхээр нь “хүүе яаж байна” гэж загнахад ******* гарч явсан. Удалгүй эргэж орж ирээд ийг зодох гэхээр нь би хамгаалаад урдуур нь ороход ******* нэг зүйлээр миний духны баруун хэсэгт цохиход духнаас цус гарсан. Миний духанд 4 ширхэг оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн мэдүүлсэн: “...Д.******* бид хоёр хэрэлдэж, намайг орон дээр сууж байхад толгойн үснээс татаж, цээж рүү өшиглөхөөр нь би гарч зугтаад хөрш Ш. ахын гэрт ороход Д.******* араас орж ирэхэд нь Ш. ах “яаж байна” гэж загнахад Д.******* гарч яваад буцаж орж ирээд намайг зодох гэж гараа далайхад Ш. ах намайг хамгаалж урдуур нь ороход Д.******* гартаа барьсан зүйлээрээ түүний толгойд нэг удаа цохиод гараад явчихсан. Тухайн үед Ш. ах намайг хамгаалж урдуур ороогүй бол Д.******* гартаа барьсан зүйлээрээ миний биед гэмтэл учруулах байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

Мөрдөн байцаалтад гэрч Л.гийн мэдүүлсэн: “...2020 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед хажуу айлын Д. гүйгээд ороод ирсэн, араас нь Д.******* архи уучихсан, гуйвсан байдалтай орж ирэхэд Ш. “хүү минь юу болж байна аа, боль” гэхэд Д.******* гэрээс гараад гүйчихсэн. Удалгүй Д.******* дахин гэрт орж ирээд эхнэрээ цохих гээд дайрах үед Ш. тэр хоёрын голоор орж Д.ийг хамгаалж Д.*******т цохиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн №09шэ/088 дугаартай дүгнэлтэд: “Ш.ийн биед духны язарсан шарх гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 36/,

Шүүгдэгч, хохирогч нарын согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “Д.*******ын согтуурлын зэрэг 2.81 хувьтай, Ш.ийн согтуурлын зэрэг 0.34 хувьтай” гэжээ. /хх-н 7-9/

Хохирогч Ш.ийн нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт. /хх-н 9/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...******* регистрийн дугаартай ******* овгийн *******ийн *******...” гэжээ.  /хх-н 54/,

Шүүгдэгч Д.*******ын нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 63/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.*******т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.******* нь согтуугаар хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 89/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.******* нь согтуугаар 2020 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ийн 7 дугаар гудамжны 10 тоот хашаанд орших Ш.ийн гэрт өөрийн эхнэр Д.ийг цохихоор гараа далайх үед гэрийн эзэн Ш. Д.ийг хамгаалж урдуур нь ороход түүний нүүрэн тус газарт гартаа барьсан зурагтын удирдлагаар нэг удаа цохисны улмаас Ш.ийн духны хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би эхнэрээ цохих гэж байгаад ахыг зурагтын удирдлагаар цохьсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Ш.ийн “Д. “Д.******* эргэж орж ирээд ийг зодох гэхээр нь би хамгаалаад урдуур нь ороход ******* нэг зүйлээр миний духны баруун хэсэгт цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч Д.ийн “******* намайг зодох гэж гараа далайхад ах намайг хамгаалж урдуур нь ороход ******* гартаа барьсан зүйлээрээ түүний толгойд нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 23/, гэрч Л.гийн “Д.******* эхнэрээ цохих гээд дайрах үед тэр хоёрын голоор орж цохиулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн №09шэ/088 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/, гэмт хэрэг гарах үед шүүгдэгч, хохирогч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоосон “согтуурал шалгасан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-9/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Д.*******аас “гартаа барьсан зурагтын удирдлагаар цохьсон” талаар мэдүүлснийг мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш., гэрч Д. нар давхар нотолсон байна. Тиймээс Д.******* нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулахдаа гартаа барьсан “зурагтын удирдлагаар” цохьсон нь тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал, Д.*******, Д. нарын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэрэг нь нөлөөлжээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буругийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Ш.ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.*******ын дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.******* нь хохирогч Ш.ийн бие махбодид духны язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.ээс “Гомдол санал нэхэмжлх зүйлгүй” гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хх-ийн 20, 67/

 

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс Д.*******ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Д.*******т “ам бүл 6, эхнэр, 3-9 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Д.******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 4 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч Д.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Д.*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн *******т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.*******т мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Д.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч Ш.т төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА