Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 134/ШШ2016/00193

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар З, Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Ц-г эх Э-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Ц-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг З-ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

 4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар 3 000 000 /гурван сая/ төгрөгийн үнэ бүхий тавилгыг /зурагт, хөргөгч, буйдан, шкаф/ У.Энхчимэгт үлдээж, хариуцагч З эд хөрөнгийн талаар маргахгүй, нэхэмжлэгч Э 3 236 000 /гурван сая хоёр зуун гучин зургаан мянга/ төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-т зааснаар Д аймгийн А сумын 2 дугаар баг, 01 тоотод байрлах, Ү улсын бүртгэлийн дугаартай, 0 гэрчилгээний дугаартай, 3 м.кв, 20 өрөө орон сууцыг Э, Ц нарын өмчлөлд үлдээж, өмчлөх эрхийн гэрчилгээнээс З-ын нэрийг хасаж бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, банктай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Э цаашид хариуцан төлнө гэснийг дурдсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг З-д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Э-д тус тус мэдэгдсүгэй.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Билгүүнбаярт даалгасугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 544 876 /таван зуун дөчин дөрвөн мянга найман зуун далан зургаа/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З-ээс улсын тэмдэгтийн хураамжид 478 150 /дөрвөн зуун далан найман мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 28 022 /хорин найман мянга хорин хоёр/ төгрөг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.НАРАНЧИМЭГ