Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 475

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

иргэдийн төлөөлөгч Г.Ариунболор

улсын яллагч С.Мөнхтулга

хохирогч Б.М.............т

шүүгдэгч А.Ш.............л, түүний өмгөөлөгч Ч.Атарболд (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2602) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хорчин овогт А.............гийн Ш.............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 03............. 90890 дугаартай 2 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

1. А.............г овогтой Д.............м нэрээр төрсний бүртгэлд бүртгэгдсэн[1],

2. Ганболд овогтой Ш.............л нэрээр 2009 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн байсныг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүчингүй болгосон [2],

3. Хорчин овогт А.............гийн Ш.............л, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1986 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, хувийн байдлын хувьд бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, охин, хадам эх, ах, дүү нарын хамт амьдардаг гэх[3], Булган аймгийн ....................., урьд;

1.Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 116 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор А.............г овогтой Д.............м нэрээр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1............. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

2. Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 60 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор А.............г овогтой Д.............м нэрээр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1............. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 оны 116 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн ялаас 1 жил 1 сарын хорих ялыг 2 жилийн хорих ял дээр нэмж нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн.

3. Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор А.............г овогтой Д.............м нэрээр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2001 оны 60 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 20 хоногийн ялын зарим буюу 6 сарын хорих ялыг нэмж нийт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн.

4. Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор А.............г овогтой Д.............м нэрээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

5. Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Сартуул овогт Д.............мын А.............г нэрээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 10 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял тус тус шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 12 жилийн хугацаагаар тогтоосон.

Прокуророос тогтоосон хэргийн агуулга: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч А.Ш.............л нь;

1. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороо, Хангайн ............. дугаар гудамжны ............. тоотод иргэн Б.Л......агийн эзэмшлийн өвлийн сууцны үүдний гишгүүр доор байсан түлхүүрээр хаалгыг нь онгойлгон нэвтэрч 3 ширхэг хөөрөг, 2 ширхэг гинж, 1 хос пүүз, 1 ширхэг үүргэвч, 1 ширхэг гар цүнх, 3 хос ээмэг, 1 ширхэг хослол, 1 ширхэг бөгж, 1 ширхэг шапунь буюу нийт 14 нэр төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.818.600 төгрөгний хохирол учруулсан,

2. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороо, Хангайн ..... дугаар гудамжны ..... тоотод иргэн Б.М.............тын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг хөшиж онгойлгон нэвтэрч Элко брэндийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 319.920 төгрөгний хохирол учруулсан,

3. 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороо, Хангайн 29 дүгээр гудамжны 19 тоотод, иргэн Б.Ц.....лын өвлийн байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч бэлэн 72.000 төгрөг, хос мөнгөн ээмэг, зүүлт бөгж, 3 ширхэг набор, мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 118.400 төгрөгний хохирол учруулсан,

4. 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороо, Хангайн ..... дугаар гудамжны 1б тоотод, иргэн Ч.Л...........ржийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Ти Си Эл брэндийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 159.960 төгрөгний хохирол учруулсан, 

5. 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороо, Хангайн 48 дугаар гудамжны 05 тоотод иргэн Ц.Д........мын өвлийн байшингийн цонхны салхивчийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч Делл брэндийн иж бүрэн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 390.000 төгрөгний хохирол учруулсан буюу нийт 5 удаагийн үйлдлээр бусдад нийт 2.8......880 төгрөгний хохирол учруулсан,

6. 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан ........ дугаар хороо, ........ тоотод оршин суух иргэн Ч.Б.......нгийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч, алтан ээмэг, бөгжний хослол, цагаан брилянтан шигтгээтэй бөгж, монетон хүзүүний зүүлт, 6 ширхэг мөнгөн халбага, турк чулуун зүүлт, дунд гарын мөнгөн аяга, 4 ширхэг сувдан зүүлт, турк мөнгөн зүүлт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч А.Ш.............л мэдүүлэхдээ: “...Үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын үнэлгээнд маргах зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.

Хохирогч Б.М.............тын мэдүүлэхдээ “...Би Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороо, Хангайн ..... дугаар гудамжны ..... тоотод оршин суудаг. Тухайн үед манай гэрт ажил явдал гараад хөдөө явчихаад ирсэн чинь гэрт хулгай орсон байсан. Хулгай орсон өдрийг санахгүй байна. 7 дугаар сарын эхээр байсан. Хөдөөнөөс гэртээ ирсэн чинь манай байшингийн том порчик онгорхой, гэртээ ороход 32 инчийн Элко маркийн зурагт байхгүй байсан. Хохирлоо барагдуулж авсан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.      

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр, Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороо, Хангайн ............. дугаар гудамжны ............. тоотод иргэн Б.Л......агийн эзэмшлийн өвлийн сууцны үүдний гишгүүр доор байсан түлхүүрээр хаалгыг нь онгойлгон нэвтэрч 3 ширхэг хөөрөг, 2 ширхэг гинж, 1 хос пүүз, 1 ширхэг үүргэвч, 1 ширхэг гар цүнх, 3 хос ээмэг, 1 ширхэг хослол, 1 ширхэг бөгж, 1 ширхэг шапунь буюу нийт 14 нэр төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.818.600 төгрөгний хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлт, (1 хавтаст хэргийн 60-65),

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн СХЗ-18-371 дугаар тайланд “...1.818.600 төгрөг...” гэх баримт (1 хавтаст хэргийн 83-84),

- Хохирогч Б.Л......аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...2018 оны 6 дугаар сарын 29-ний өглөө 6 цагийн үед ажил руугаа гэрээ цоожлоод гэрийн түлхүүрээ гутал арчдаг гишгүүр доогуур хийж орхисон юм. Тэгээд уг өдрөө 12 цагийн үед өөрийн бэр Ня.....ын хамт гэртээ ирэхэд хаалга онгорхой гэрийн эд зүйлс эмх замбараагүй болсон байсан...3 ширхэг хөөрөг алдсан бөгөөд Шар манан хөөрөг...350.000 төгрөгийн үнэтэй. ...манай нөхрийн 1992 онд Хятад улсаас авч байсан нэг тал нь гартаам, нэг тал мана, мөнгөн халбагатай, мөнгөн нуухтай Даваа толгойтой хөөрөг 1.500.000 төгрөгийн үнэтэй, ...хүүгийн Халтар мана хөөрөг, мөнгөн халбага, мөнгөн нуухтай, Даваа толгойтой хөөрөг...800.000 төгрөгийн үнэтэй. 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Мөнгөн завьяа”-гаас 3.5 граммтай авсан монетон гинж 420.000 төгрөг, эмэгтэй хүний 36 размер цагаан өнгийн шинэ пүүз 120.000 төгрөг, улбар шар өнгийн үүргэвч 30.000 төгрөг, эмэгтэй гар цүнх 38.000 төгрөг, эмэгтэй хүний бор хув шигтгээтэй мөнгөн хослол 60.000 төгрөг, шинэ шампунь 28.000 төгрөг, ...сувдан шигтгээтэй цагаан мөнгөн ээмэг 75.000 төгрөг, ...өргөн мөнгөн гинж, мөнгөн кулонтой 120.000 төгрөг, 2 ширхэг мөнгөн бөгж 50.000 төгрөг...үнэтэй эд зүйлсээ алдсан. Би өөрийн алдсан зүйлсээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 74-75)

“...Хүлээн авсан хөөрөгний толгой гэрт уначихсан байна лээ. Уг хөөрөг бол миний барьдаг шар манан хөөрөг. Эд зүйлийн үнэлгээн дээр 350.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Улаан шигтгээтэй мөнгөн ээмэг, хар цүнхээ бүрэн хүлээн авлаа...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 163),

- Эд зүйл баримт бичиг түр хураан авсан тэмдэглэлд “...А.Ш.............лаас бор өнгийн тэмдэглэлийн дэвтэр, 925 сорьцтой мөнгөн гинж 1 ширхэг...г хураан авав.” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 79),

- Эд зүйл баримт бичиг түр хураан авсан тэмдэглэлд “...А.Ш.............лаас Хүрэн бор өнгийн толгойгүй, цагаан өнгийн ясан халбагатай хөөрөг 1 ширхэг, хүрэн өнгийн шигтгээтэй мөнгөн 1 хос ээмэг, Veoelin гэсэн шошготой бор өнгийн 2 бариултай, дээрээ цахилгаантай цүнх...г хураан авав...” гэх баримт (2 хавтаст хэргийн 161),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 81, 2 хавтаст хэргийн 162),

- А.Ш.............лын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 29-нд Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороонд байрлах ногоон хашаатай айлын хашаанд ороход саарал өнгийн байшинтай айл байсан. Тэгээд довжооных нь хөлийн гишгүүрийг сөхөөд үзтэл гэрийх нь түлхүүр байсан. Тэгээд онгойлгож ороод шар, цагаан, халтар өнгийн 3 ширхэг хөөрөг, өрөөсөн мөнгөн бөгж, ээмэг, цагаан өнгийн эмэгтэй хүний хуучин пүүз, бор өнгийн тэмдэглэлийн дэвтэр, эдгээр зүйлсийг хулгайлж аваад хөөрөгнүүдийг Хархорин зах дээр тус бүрийг нь 20.000 төгрөгөөр зараад мөнгөн өрөөсөн ээмэг бөгжнүүдийг алт мөнгөний дарханд 18.000 төгрөгөөр зараад мөнгөн өрөөсөн ээмэг бөгжнүүдийг болохоор хаясан, тэмдэглэлийн дэвтрийг өөртөө байлгаж байгаад эд мөрийн баримтаар хураалгасан...би ганцаараа хулгай хийсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 90-93),

“...би хулгай хийчихээд Хархорин зар орсон. Тэгээд хулгайлсан 3 хөөргөө  явуулын хүнд 60.000 төгрөгөөр зарсан, монетон гинжийг яаснаа мэдэхгүй байна. Хулгайлж явж байгаад хаясан байж магадгүй, цагаан өнгийн пүүз, улбар шар өнгийн үүргэвч, гар цүнхийг нь баригдах байх гэж бодоод хаячихсан. Мөнгөн ээмэг, бөгж, гинж зэрэг эдлэлүүдийг алт мөнгө авсан гэсэн хүнд 18.000 төгрөгөөр зарсан...шампунийг нь өөрөө хэрэглээд дуусгасан...хохирогч нарынхаа хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 96-97),

- Мэдүүлгийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Хангайн 42-............. тоот хашааг зааж, уг хашаагаар орж түлхүүрийг нь шалавчин доороос нь авч ороод эд зүйлс авсан...” гэх тэмдэглэл, гэрэл зураг № 9, 10 (2 хавтаст хэргийн 30, 33),

2. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороо, Хангайн ..... дугаар гудамжны ..... тоотод иргэн Б.М.............тын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг хөшиж онгойлгон нэвтэрч ELKO брэндийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 319.920 төгрөгний хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 4-9),

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн СХЗ-18-368 дугаар тайланд “...319.920 төгрөг...” гэх баримт (1 хавтаст хэргийн 35-36),

- Хохирогч Б.М.............тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймаг руу ажил явдал гадаад явсан гэрээс явахдаа өвлийн байшингаа цоожлоод явсан бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед гэрт ирэхэд вакум цонх онгойсон гэртээ ороход гэр орны эд зүйлс эмх замбараагүй болгосон болохоор цагдаад мэдэгдсэн...32 инчийн ELKO брэндийн хүнхэр дэлгэцтэй зурагт 2018 оны хавар 400.000 төгрөгөөр авсан. Одоо 400.000 төгрөгөөр үнэлж байна. Өөр алдсан эд зүйл байхгүй...би өөрийн алдсан зүйлсээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 27-28),

“...би уг хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...би хохирлын мөнгөө гаргуулж авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 32-33),  

- Гэрч С.Б........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зурагт засварын газар дээр ажиллаж байсан...нэг эмэгтэй үдээс хойш...32 инчийн ELKO брэндийн зурагт авчирч сэлбэгэнд өгнө гэж хэлсэн. Тэгээд би 6000 төгрөгөөр авна гээд худалдаж авсан. Тэр зурагтын дэлгэц хагарсан байсан бөгөөд ашиглах боломжгүй байсан учир задлаад сэлбэгэнд зарсан...хулгайн зурагт гэж мэдээгүй, би тухайн үед юун зурагт юм бэ гэж асуухад манай гэрийн зурагт байгаа юм гэж хэлэхээр нь худалдаж авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 15-16),

- А.Ш.............лын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн:  “...2018 оны 7 дугаар сарын 02-ны үед би хулгай хийж мөнгө олох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хооронд байрлах жижиг тоосгон байшинтай айл руу цонхыг нь хөшиж ороод хананд өлгөөтэй байсан “Элко” брэндийн 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлсан. Тэгээд би өөр юу ч аваагүй зөвхөн зурагт аваад тухайн үед ломбарданд тавих гэснээ дэлгэц нь хагарсан байсан. Тэгээд ломбард аваагүй зурагт засварын газарт 6000 төгрөгөөр сэлбэгэнд өгсөн...би ганцаараа хулгай хийсэн. Мөнгөний хэрэгцээ гараад хулгай хийсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 50-51),

- Мэдүүлгийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороо ..... дугаар гудамжны урд гудамжаар дээшээ явж хээтэй цэнхэр өнгийн төмөр хаалгыг зааж, уг хашаанд байх тоосгон байшингийн цонхоор орсон гэв...” гэх тэмдэглэл, гэрэл зураг № 5, 6 (2 хавтаст хэргийн 30, 33),

3. 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороо, Хангайн .... дүгээр гудамжны ..... тоотод, иргэн Б.Ц.....лын өвлийн байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч бэлэн 72.000 төгрөг, хос мөнгөн ээмэг, зүүлт бөгж, 3 ширхэг набор, мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 118.400 төгрөгний хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газарт үзлэг  хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 102-108),

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн СХЗ-18-366 дугаар тайланд “...Мөнгөн тэмдэг...72.000 төгрөг, хослол ...35.000 төгрөг, набор...11.400 нийт 118.400 төгрөг” гэх баримт (1 хавтаст хэргийн 124-125),

- Гэрч Ж.З........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хадам ээж Ц.....л Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороо, Хангайн ........ тоотод амьдардаг. Манай ээж 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр сувилалд яваад би гэрийг нь харж байгаа. ...Би ээжийг амралтанд явснаас хойш байнга гэрээр нь эргэж тойрч байсан. Хамгийн сүүлд 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим эргээд явсан...2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчим ирэхэд ээжийн хашааны гадна талын хаалга онгорхой, байшингийн үүдний цоожийг хөшөөд онгойлгосон, үүдний амбаарын жижиг цонхыг хагалаад хулгайч гэр лүү орсон байсан. ...миний мэдэж байгаагаар ээжийн гэрээс шкаф дотор байсан 3 ширхэг набор, 2 кг хонины мах алдагдсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 112-113),

- Хохирогч Б.Ц.....лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Аварга тосонд амралтанд яваад 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ирсэн манай гэрт хулгай орсон байсан...манай гэрээс 2 түрүүвчинд байсан 72.000 төгрөг, ээмэг, бөгж, зүүлт хоёр 35.000 төгрөгөөр үнэлж байна. Набор 3 ширхэг 12.000 төгрөгөөр үнэлж байна. Хөргөгчинд байсан мах алдагдсан байна үнэ ханш мэдэхгүй байна...би өөрийн алдсан зүйлсээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 120-121),

“...би үнэлгээний компаниар үнэлүүлсэн 118.400 төгрөгийн хохирлыг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 121-122),

- А.Ш.............лын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр би нэг айлаас хулгай хийж явж байгаад цагдаад баригдаж зугтаагаад явж байгаад блокон хашаатай айлын хашааг нь давж ороход дотор нь урагш харсан улаан тоосгон 1 давхар байшин байсан. Би үүдний хэсгийнх нь вакум цонхийг модоор цохиж хагалаад дотогш орж том өрөөний буланд байх хувцасны шүүгээг ухаж үзэхэд дээд талын тавцан дээр жижиг дөрвөлжин мөнгөлөг хайрцагтай зүйл байхаар нь онгойлгож үзсэн. Дотор нь мөнгөн хослол /ээмэг, гинж, бөгж/ байсан үүнийг аваад гарсан...мөнгөн гинжийг гэрээс хайгаад олохгүй байгаа. Би гэрээс нь 72.000 төгрөг набор, мах хулгайлж аваагүй...би гэртэй оёдлын машинтай бөгөөд дээл, хөөрөгний дайлан зэргийг хийж зарж мөнгө олох боломжтой...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 135-136),

- Мэдүүлгийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороо Хангайн ........ тоот хашаатай саарал өнгийн хашааг зааж, уг айлын үүдний цонхыг хагалж ороод эд зүйлс хулгайлсан...” гэх тэмдэглэл, гэрэл зураг № 7, 8 (2 хавтаст хэргийн 30, 33),

4. 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороо, Хангайн ..... дугаар гудамжны 1б тоотод, иргэн Ч.Л...........ржийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “TCL” брэндийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 159.960 төгрөгний хохирол учруулсан болох нь;

- Хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 142-146),

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн СХЗ-18-365 дугаар тайланд “...TCL брэндийн 32 инчийн зурагт...159.960 төгрөг...” гэх баримт (1 хавтаст хэргийн 161-162),

- Хохирогч Ч.Л...........ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 05-ны өглөө ......00 цагт гэрээ цоожлоод ажил руугаа явсан удалгүй 10:00 цагийн үед манай ах Цогтбаатар над руу утсаар залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлэхэд нь ажлаасаа чөлөө аваад гэртээ ирэхэд гэрийн хаалганы ил цоожийг эвдээд дотор нь байсан 32 инчийн ТСL зурагт алдагдсан байсан...би зурагтаа 2015 онд 300.000 төгрөгөөр худалдан авч байсан одоо 200.000 төгрөгөөр үнэлж байна...манай гэрийн зурагт хулгайлаад авч явсан байсан хүнийг саатуулаад манай зурагтыг надад хүлээлгэн өгсөн. Хулгайлсан хүн нь зугтсан гэсэн, одоо надад санал хүсэлт, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 156-157),

“...би өөрийн зурагтаа бүрэн бүтнээр нь хүлээж авсан. Ямар нэг санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 158-159),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...Л...........ржид ...32 инчийн TCL маркын зурагт хүлээлгэж өгөв...” гэх баримт (2 хавтаст хэргийн 25),

- Гэрч Г.Т...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороонд аж ахуйн нэгж шалгаад Хангайн 37 дугаар гудамжаар машинтай уруудаж байхад жирэмсэн эмэгтэй алчууранд зурагт боосон үүрээд явж байхаар нь зогсоож шалгатал “би засуулах гээд явж байна” гэсэн. Тэгэхээр нь би чи хүлээж бай хэлтэс орж шалгаад явуулна гэж хэлээд дэлгүүр орж бичиг баримтыг нь шалгачихаад гараад иртэл зурагтаа орхиод яваад өгсөн байсан. Би зурагтыг хэлтэс дээр авчраад шинжээчид өгөөд байж байтал хулгайн дуудлага гарлаа гээд бүрэлдэхүүн явсан бөгөөд хохирогч гэх залуу ирээд энэ манай зурагт байна гэж таньсан. Тэгээд хохирогч залууд зурагтыг нь хүлээлгэж өгсөн. Зурагт нь 32 инчийн хар хүрээтэй TCL маркын зурагт байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 40-41),

- А.Ш.............лын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 05-ны өглөө гэртэй байж байгаад мөнгөний хэрэг гараад хулгай хийх санаа төрөөд гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороо Хангайн 7-1б тоотод байрлах хашааны гадаа очоод хашааны завсраар хартал хашаанд дараалуулан барьсан 4 гэр байсан. Тэгээд бүгд цоожтой байхаар нь хашааны хаалгыг нь онгойлгож ороод хашаан дотор байсан жижиг арматур төмрийг аваад урдаасаа 3 дахь айлын гэрийн хаалганы зүүдэг цоожийг нь хөшиж онгойлгоод гэрт нь ороод хойморт байх цагаан стенк нь дээр байсан хар өнгийн ТСЛ маркийн зурагтыг дэвсээ даавуунд боож гарч явж байгаад хэсгийн байцаагч цагдаатай таараад надаас юун зурагт юм гэж асуухаар нь засуулах гэсэн юм гэж хэлсэн...тухайн үед мөнгөгүй болчихсон байсан бөгөөд мөнгө олох зорилгоор хулгай хийсэн...би хулгайлсан зурагтаа ломбарданд тавья гэж бодож байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 172-173),

- Мэдүүлгийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороо Хангайн ........ тоотоос хөдөлж гудамжаар доош уруудан ........ дугаар гудамжны үзүүрийн ногоон өнгийн хашааг заав. Уг хашаанд 4 монгол гэр байх бөгөөд урдаасаа 3 дахь эрээн хаалгатай гэрийг зааж уг айлын хаалгыг эвдэж ороод зурагт авсан гэв...” гэх тэмдэглэл, гэрэл зураг № 3, 4 (2 хавтаст хэргийн 30, 32 дахь талын ар),

5. 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороо, Хангайн 48 дугаар гудамжны 05 тоотод иргэн Ц.Д........мын өвлийн байшингийн цонхны салхивчийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч “Dell” брэндийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 390.000 төгрөгний хохирол учруулсан учруулсан болох нь;

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг (2 хавтаст хэргийн 179-187),

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн СХЗ-18-367 дугаар тайланд “...Суурин компьютер...390.000 төгрөг, хаалга...132.000 төгрөг нийт 522.000 төгрөг...” гэх баримт (1 хавтаст хэргийн 214-215),

- Хохирогч Ц.Д........мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 02-ны орой гэрээ цоожилж гараад аавындаа Толгойтод очиж хоносон бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 03-ны орой ажлаа тараад гэртээ ирэхэд хаалга онгорхой, гэр орны эд зүйлс эмх замбараагүй болгосон...Dell брэндийн суурин компьютер алдсан анх 2013 оны 1.200.000 төгрөгөөр авч байсан. Одоо 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Манай гэрийн бүргэд хаалга эвдсэн байсан. Одоо 300.000 төгрөгөөр засуулна...би өөрийн алдсан зүйлсээ нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 209-210),

“...би эвдэрсэн хаалга, суурин компьютерийн үнийг нэхэмжилж байна. Үнэлгээгээр гарсан 522.000 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 212-213),  

- Гэрч Л.Хоролдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би дүүгийнхээ гэрт ирсэн чинь байшингых нь хаалга онгорхой байхаар нь яваад орсон чинь зурагтыг орон дээр нь тавьчихсан байхаар нь “энэ хоёр хоорондоо хэрэлдсэн юм болов уу” яасан юм бол гээд хойд өрөө рүү нь ороод харсан чинь суурин компьютер нь байхгүй байсан ба жижиг өрөөнийх нь хамаг юмыг нь сандаачаад хаячихсан байсан. Тэгэхээр нь энэ яг хулгай орчихсон юм байна гээд Санпил рүү утасдаж хэлсэн...байшингын хаалга хүн орох зай гарчихсан гал тогооных нь өрөөний поорчик онгорхой том өрөөний буйдан дээр зурагтыг нь тавьчихсан байсан. Мөн хойд жижиг өрөөн дотор эд юмсыг сандаачаад гаргаад тавьсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 196-197),

- Гэрч Л.С.......лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 03-ны 10 цагийн үед хаалгаа түгжээд гэрээсээ гарсан. Тэгсэн манай төрсөн ах Хоролдаваа манай эхнэр рүү утсаар яриад гэрт чинь хулгай орсон байна гээд ярьсан. Ингээд би 18 цаг  өнгөрч байхад гэртээ ирсэн чинь гэрийн хаалга эвдэрсэн, онгойчихон, гал тогооны өрөөний цонхны поорчик онгорхой байхаар нь гэр рүүгээ яваад ортол хойд талын жижиг өрөөний тавиур дээр байсан хар өнгийн Деел-3 маркийн суурийн компьютер дэлгэц, процессор өсгөгч хоёр ширхэг алдагдсан байсан. Том өрөөний зурагтын тавиур дээр байсан ЛСД зурагтыг буйдан дээр тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 198-199),

- А.Ш.............лын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “....2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед ............. дугаар хороонд гэрээсээ гараад явж байгаад хаягыг нь сайн мэдэхгүй төмөр хаалгатай айл руу орсон ороход тоосгон байшингын зүүн талын вакум цонхыг хөшөөд байшинд орсон жижиг өрөөнд ортол Деел брэндийн хар өнгий суурин компьютер иж бүрдэлтэй нь давуунд ороогоод хулгайлж авсан. Тэгээд хулгайлсан зүйлээ ХМК-н автобусны буудал дээр явуулын танихгүй хүнд зарсан...би хулгайлж авсан компьютерээ  50.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 2.............-224),

- Мэдүүлгийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороо Хангайн ........ тоот шар өнгийн жижиг хашаатай, хашааны хэсгийг заах бөгөөд хашаанд ороход урагш харсан тоосгон байшингийн амбаарын цонхоор орсон...уг айлаас суурин компьютер авсан...” гэх тэмдэглэл, гэрэл зураг № 1, 2 (2 хавтаст хэргийн 30, 32)

6. 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан ........ дугаар хороо, ........ тоотод оршин суух иргэн Ч.Б.......нгийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч, алтан ээмэг, бөгжний хослол, цагаан брилянтан шигтгээтэй бөгж, монетон хүзүүний зүүлт, 6 ширхэг мөнгөн халбага, турк чулуун зүүлт, дунд гарын мөнгөн аяга, 4 ширхэг сувдан зүүлт, турк мөнгөн зүүлт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 170-174),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1 дугаар тайланд “...8 нэр төрлийн эд зүйл...250.000 төгрөг” гэх баримт (2 хавтаст хэргийн 191-194),

Хохирогч Ч.Б.......нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад өдөр 11 цагийн үед гэртээ ирэхэд манай хашаанд цагдаа ирчихсэн. Гэр дотор эмэгтэй хүн хулгай хийж байсныг барьж авлаа гэж хэлсэн. ...манай гэрээс Арабын алтан ээмэг, бөгжний хослол, цагаан бирлянтан шигтгээтэй бөгж, монетон хүзүүний зүүлт, 6 ширхэг мөнгөн халбага, Гэрэлт чимэд чулуутай Турк хүзүүний зүүлт, дунд гарын мөнгөн аяга, алтан бүрмэл жижиг аяга, 4 ширхэг сувдан зүүлт, Турк мөнгөн зүүлт, хар өнгийн савхин цүнх зэргийг авсан байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бүх зүйлээ бүрэн бүтэн олж авсан байгаа...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 178-179),

- Гэрч Ө.Э...........айгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан ........ дугаар хороо...д цагдаа Мөнхжаргал, Батбаатар нарын хамт үүрэг гүйцэтгэж явахад Сонгинохайрхан ........ дугаар хороо ........ тоотын байшингийн вакум цонх онгорхой байсан бөгөөд сэжиг бүхий эмэгтэй хүн гарч явахаар нь шалгахад хар цүнхэнд үнэт эдлэл хийсэн байсан. Тэгээд тухайн хүнийг шалгахад А.Ш.............л гэх хүн байсан бөгөөд ...2 давхар байшингийн вакум цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлсан байсныг тогтоож, алдагдсан эд зүйлийг гэрийн эзэнд бүрэн хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 184),

- А.Ш.............лын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой өөрөө танилцсан...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 201-202),

7. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 1808 03............. 90890, 1808 0317 70899, 1808 0324 10916, 1808 0324 00917, 1808 0324 50902, 1908001570211 дугаар тогтоолууд (1 хавтаст хэргийн ....., 90, 130, 167, 220, 2 хавтаст хэргийн 198), Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол 1 хавтаст хэргийн 54-55, 2 хавтаст хэргийн 165), Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол (2 хавтаст хэргийн 72, 157),

- Шүүгдэгч А.Ш.............лыг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн оны 1 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (2 хавтаст хэргийн 126-127, 133-134, 142-1.....), 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр ( 3 хавтаст хэргийн 29-30),

- Шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа (2 хавтаст хэргийн 78), Нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт (2 хавтаст хэргийн 44), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 227), түр оршин суух хорооны тодорхойлолт (1 хавтаст хэргийн .............4), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 209), таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбар (2 хавтаст хэргийн 1.....-107, 1 хавтаст хэргийн .............7-240, 241-244, 245-250, 2 хавтаст хэргийн 03-09),

- Хувийн байдлын талаарх баримт буюу хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (2 хавтаст хэргийн 109), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, тодорхойлолт (2 хавтаст хэргийн 220, 2.............-226), хөдөлмөр эрхэлж байгаа талаарх гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 17-25), хохирогч Б.Ц.....лд 118.400 төгрөг, Б.Л......ад 1.120.600 төгрөг, Б.М.............тад 319.920 төгрөг, Ц.Д........мд 522.000 төгрөг төлсөн баримт ( 3 хавтаст хэргийн 26-29) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Ш.............лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч А.Ш.............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч А.Ш.............л нь Сонгинохайрхан ........, ............. дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, өөрийн амьдралын хэрэгцээг хууль бус аргаар хангах шалтгаан нөхцөлөөр, шууд санаатай үйлдлээр, доорхи хохирогч Б.Л......ад 1.818.600 төгрөг, Б.М.............тад 319.920 төгрөг, Б.Ц.....лд 118.400 төгрөг, Ч.Л...........ржид 159.960 төгрөг, Ц.Д........мд 390.000 төгрөг, Ч.Б.......нд 250.000 төгрөгний хохирол, хор  уршиг тус тус учруулсан буюу нийт 3.056.880 төгрөгийн хохирол учруулсан болох нь;

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлт, (1 хавтаст хэргийн 60-65, 4-9, 102-108), (2 хавтаст хэргийн 142-146, 179-187, 170-174),

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны СХЗ-18-371 дугаар тайланд “...1.818.600 төгрөг...” гэх баримт (1 хавтаст хэргийн 83-84), 2018 оны СХЗ-18-368 дугаар тайланд “...319.920 төгрөг...” гэх баримт (1 хавтаст хэргийн 35-36), 2018 оны СХЗ-18-366 дугаар тайланд “...Мөнгөн тэмдэг...72.000 төгрөг, хослол ...35.000 төгрөг, набор...11.400 нийт 118.400 төгрөг” гэх баримт (1 хавтаст хэргийн 124-125), 2018 оны СХЗ-18-365 дугаар тайланд “...TCL брэндийн 32 инчийн зурагт...159.960 төгрөг...” гэх баримт (1 хавтаст хэргийн 161-162), 2018 оны СХЗ-18-367 дугаар тайланд “...Суурин компьютер...390.000 төгрөг, хаалга...132.000 төгрөг нийт 522.000 төгрөг...” гэх баримт (1 хавтаст хэргийн 214-215), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 1 дүгээр тайланд “...8 нэр төрлийн эд зүйл...250.000 төгрөг” гэх баримт (2 хавтаст хэргийн 191-194),

- Мөрдөгчийн эд зүйл баримт бичиг түр хураан авсан тэмдэглэлд “...А.Ш.............лаас бор өнгийн тэмдэглэлийн дэвтэр, 925 сорьцтой мөнгөн гинж 1 ширхэг, ... Хүрэн бор өнгийн толгойгүй, цагаан өнгийн ясан халбагатай хөөрөг 1 ширхэг, хүрэн өнгийн шигтгээтэй мөнгөн 1 хос ээмэг, Veoelin гэсэн шошготой бор өнгийн 2 бариултай, дээрээ цахилгаантай цүнх...г хураан авав.” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 79, 2 хавтаст хэргийн 161),

- Мөрдөгчийн эд зүйлийг хохирогч Б.Л......а, Ч.Л...........ржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 81, 2 хавтаст хэргийн 162, 2 хавтаст хэргийн 25),

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Л......а (1 хавтаст хэргийн 74-75, 2 хавтаст хэргийн 163), Б.М.............тын (1 хавтаст хэргийн 27-28, 32-33), Б.Ц.....лын (1 хавтаст хэргийн 120-121, 121-122), Ч.Л...........ржийн (1 хавтаст хэргийн 156-157, 158-159), Ц.Д........мын (1 хавтаст хэргийн 209-210, 212-213), Ч.Б.......нгийн (2 хавтаст хэргийн 178-179) өгсөн мэдүүлгүүд,

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Б........лын (1 хавтаст хэргийн 15-16), Ж.З........рын (1 хавтаст хэргийн 112-113), Г.Т...........гийн (2 хавтаст хэргийн 40-41), Л.Хоролдаваагийн (1 хавтаст хэргийн 196-197), Л.С.......лын (1 хавтаст хэргийн 198-199), Ө.Э...........айгийн (2 хавтаст хэргийн 184),

- Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Ш.............лын өгсөн (1 хавтаст хэргийн 90-93,  96-97, 50-51, 135-136, 172-173, 2.............-224) мэдүүлгүүд,

- Мэдүүлгийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 30-33) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой үйлдсэн байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт байдаг.

Түүнчлэн шүүгдэгч А.Ш.............л нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэр, байшингийн цонхыг хагалах, хөших, хаалгыг эвдэх зэргээр нэвтэрсэн. Мөн урьд хулгайлах гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлсэн байхдаа дахин энэ төрлийн гэмт хэргийг 6 удаагийн үйлдлээр үйлдсэн, тэрээр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...өөрийн амьдралын хэрэгцээг хангадаг...” гэж удаа дараа мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлаас үзвэл хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийг хангасан гэж үзнэ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Ш.............л нь нэр бүхий хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, зарим эд зүйлийг буцаан өгсөн байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч А.Ш.............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг

- Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч А.Ш.............л гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүний оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.    

Шүүх шүүгдэгч А.Ш.............лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Ш.............лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно. 

Иймд улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Мөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал болон тэрээр бага насны хүүхэдтэй зэргийг үндэслэн А.Ш.............лд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар дүгнэлт гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан хөнгөрүүлж 4 жил 6 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзэв.

Шүүгдэгч А.Ш.............л нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс (2 хавтаст хэргийн 126-127) мөн оны 1 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл (2 хавтаст хэргийн 142-1.....) 11 хоног, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс ( 3 хавтаст хэргийн 30) 29-ний өдрийг хүртэл 7 хоног буюу нийт 18 (арван найм) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 18 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч А.Ш.............лын эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялаас хасах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч А.Ш.............лын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хорчин овогт А.............гийн Ш.............лыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч А.Ш.............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 4 (дөрвөн)  жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш.............лд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ш.............лын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 18 (арван найм) хоногийг хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6 Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш.............лын төрсөн хүүхэд болох 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Г.Ганцэцэгийн асран хамгаалах үүргийг түүний төрсөн эцэг Т.Гантөмөрт даалгаж түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хүүхэд хөгжлийн газар буюу Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсогсоноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Ш.............лын эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.МӨНХЗУЛ

                                      ШҮҮГЧИД                              Т.АЛТАНТУЯА          

                                                                    Л.БААТАР