Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 506

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ж.Отгончимэг

шүүгдэгч Э.Э.............р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Монгол овогт Э.............рын Э.............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0180 10570 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол овогт Э.............рын Э.............р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, “Их засаг Олон улсын их сургуулийн ......................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Э.Э.............р нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт манай дүү давтлагандаа яваад ирэх замдаа хүүхдүүдэд зодуулсан байна чам шиг нүдний шилтэй хүүхэд зодсон байна бичлэг үзье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн насанд хүрээгүй хохирогч Л.А............айгийн “I Phone S6” маркийн гар утсыг залилан авч 440.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... дугаар дунд сургуулийн урд насанд хүрээгүй хохирогч Г.М.............нг би цагдаа байна утсыг чинь үзэх шаардлагатай байна чи 11 дүгээр байрны хажуу талын Цагдаагийн хэлтсээс гар утсаа аваарай гэж хуурч “Samsung S6” загварын гар утсыг залилан авч 160.000 төгрөг буюу нийт 600.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э.............р мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Насанд хүрээгүй хохирогч Г.М.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 13 цаг 00 минутын үед...сургууль руу орхын өмнө араас зүс үл таних 20-21 орчим насны дунд зэргийн биетэй 172-180 орчим см өндөр нуруутай ах над дээр ирээд өөрийгөө “цагдаагаас явж байна, намайг Г.............р гэдэг” гэж хэлээд нэг цагдаа үнэмлэх үзүүлээд “6д ангийн сурагч Ж.............н гэдэг хүүхэд манай дүү байгаа юм. Чи манай дүүг зодуулж байх үед, чам шиг нүдний шилтэй хүүхэд гар утсан дээрээ бичлэг хийсэн байна. Тийм учраас чиний гар утсыг шалгаж үзнэ” гэсэн. Тэгэхээр нь би “ахаа би тийм бичлэг хийгээгүй ээ, миний утасны цэнэг дуусчихсан” гэж хэлтэл “чи тэгвэл гар утсаа гаргаад ир, үзье” гэхээр нь гар утсаа гаргаад өгтөл асаах гэж оролдсон. Миний гар утас цэнэггүй байсан учир асааж чадаагүй. Тэгээд зүүн талын цамцны халаасандаа хийснээ “чи эхний цагаа завсарлаад...11 дүгээр байрны хажуугийн цагдаагийн хэлтсээс Г.............р гэж хэлээд утсаа аваарай” гэж хэлэхээр нь би “багш чөлөө өгөхгүй ш дээ” гэж хэлтэл тэр ах ажилтай байна...гээд баруун зүг рүү яваад өгсөн.... миний гар утас... “Samsung S6” маркийн бор шаргал өнгийн 1 сем карт уншдаг 64гв багтаамжтай дэлгэц нь  шилэн  наалттай, шилэн наалт нь дээрээсээ хагас доошоо маягийн цууралттай ямар нэгэн сэв зураасгүй шинэвтэр, гадуураа ямар нэгэн гэргүй утас байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54),

-  Таньж олуулах ажиллагаа явуулсан 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэлд “...3 дугаар дээр танигдагч Э.............рын Э.............р...нарыг байрлуулав. Насанд хүрээгүй хохирогч Г.М.............нд...1-4 хүртэл дугаарласан хүмүүс дунд гар утсыг чинь залилсан этгээд байвал заана уу гэхэд 3 дугаартай хүнийг...заав. ...Би царайг нь хараад таньж байна, энэ ах яг мөн...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 47-49),

- “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн СХЗ-19-226 дугаар тайланд “...Samsung S6” маркийн гар утсыг....160.000 төгрөгөөр үнэлсэн....” үнэлгээ (хавтаст хэргийн 66-67),

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд “...яллагдагч Э.Э.............раас... 20.000 төгрөг 8 ширхэг буюу 160.000 төгрөг...хураан авч тэмдэглэл үйлдэв...” гэх баримт (хавтаст хэргийн 86),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...20.000 төгрөг 8 ширхэг буюу 160.000 төгрөг...Г.М.............нд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэх баримт (хавтаст хэргийн 87),

 - Э.Э.............рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Ирээдүй цогцолбор сургуулийн ойролцоо 9 дүгээр байрны хойд талын граш дундуур явж байгаад ..... дугаар сургуулийн сурагчийг “чи миний дүүг зодсон байна лээ, гар утсыг чинь шалгаад үзчихээд өгье” гэж хэлээд “Samsung S6” маркийн гар утсыг нь хуурч авсан. Тэгээд дээрх гар утсыг Хархорин зах ороод гар утас зарна гэж хэлдэг хүмүүсийн тэр хавиар явж байгаад утас авна гэсэн нэг эрэгтэй хүнд 40.000 төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85),

2. Насанд хүрээгүй хохирогч Л.А............айгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг 40 минутын үед Ирээдүй цогцолбор 1 дүгээр бага сургууль буюу хуучнаар 36 дугаар сургууль руу хичээлдээ явах гээд гараад...99 дүгээр цэцэрлэгийн хажуугаар алхаад грашнуудын төгсгөлд явж байхад нэг ах хажуунаас гараад ирсэн. Надад шууд цагдаагийн тэмдэг харуулаад хоёулаа уулзах хэрэг байна гэсэн. Тэгээд ...”манай дүү давтлагандаа яваад ирэх замдаа хүүхдүүдэд зодуулсан байна...зодсон хүүхэд нь чам шиг нүдний шилтэй ийм хүүхэд байсан” ... “тэр зодсон хүүхэд нь гар утсаараа бичлэг хийгээд байсан. Чи гар утсаа гаргаад ир” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн гар утас болох “I Phone S6” маркийн гар утсаа гаргаж ирээд тэр ахад өгсөн. Кодоо хэлчих гэхээр нь гар утасныхаа кодыг хэлэхэд тэр ах шууд “photo s” руу ороод бичлэг харчихаад байхгүй байна гээд миний гар утсыг гартаа барьчихаад 9 дүгээр байр луу яваад байсан. ...тэгсэнээ надад “гар утсаа надад өгчих ах нь ажил дээр очоод устгасан зураг, бичлэгийг нь сэргээх хэрэгтэй байна, ахын дүү гар утсаа нэгдүгээр цагийн завсарлагаанаар хэлтэс дээр ирээд авчих” гэхээр нь би “амжихгүй та хоёрдугаар цагийн завсарлагаанаар ирээд өгчих” гэхэд за тэгье гэсэн. Тэгээд 8, 9 дүгээр байрны голоор гараад ертөнцийн зүгээр хойд зүг рүү алхаад яваад өгсөн...хар саарал эрээн өнгийн хавар, намрын богино куртик, дотуураа цагаан өнгийн срочкин цамцтай, доогуураа хөр өнгийн брүкэн өмдтэй, өмд дээрээ цагаан өнгийн канттай, хар өнгийн ботинк гутА............ай, 175 орчим см өндөр, цайвар царайтай 25 орчим настай залуу байсан... phone 6s” маркийн Rose gold өнгөтэй, гадуураа хөр өнгийн гэртэй, Сэв зураасгүй, 64 гегабайт багтаамжтай гар утас байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 9 дүгээр байрны СӨХ-ны хяналтын камерийн бичлэгт ...1 метр 70см орчим өндөртэй хар бараан өнгийн хувцастай дотор талдаа цагаан цамцтай... эрэгтэй хүн хохирогчийг дагуулан явж байгаа нь...бичигдэж ...2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн...13 цаг 02 минут 53 секундэнд үл таних эрэгтэй, хохирогчтой ертөнцийн зүгээр баруун тийшээ алхаад явж байв...” гэх баримт (хавтаст хэргийн 18),

- “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн СХЗ-19-253 дугаар тайланд “... “I Phone 6s” маркийн гар утсыг....440.000 төгрөгөөр үнэлсэн....” үнэлгээ (хавтаст хэргийн 29-30),

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд “...яллагдагч Э.Э.............раас... “I Phone 6S” маркийн урд хэсгээрээ цагаан өнгөтэй, ардаа ягаан өнгөтэй, дэлгэц дээрээ шилэн наалттай, сэв зураасгүй, хар өнгийн эмэгтэй хүний зурагтай, гэртэй гар утсыг түр...хураан авч тэмдэглэл үйлдэв...” гэх баримт (хавтаст хэргийн 37),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Хар өнгийн гэртэй ягаан өнгийн 358564076971228 дугаартай имей кодтой, ямар нэг эвдрэл гэмтэлгүй, ажиллагаа хэвийн I Phone 6S маркийн гар утсыг...Л.А............айд хүлээлгэн өгөв...” гэх бармит (хавтаст хэргийн 38),

- Э.Э.............рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 28-ны 12 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад 10-н жилийн сургуулийн хүүхэд таараад тэр хүүхдэд “чи манай дүүг давтлагандаа яваад ирэх замд нь зодсон байна, чам шиг нүдний шилтэй хүүхэд байсан гэж хэлээд утсаа өгч бай утсыг чинь үзье” гэж хэлээд түүний “I Phone 6s” маркийн гар утсыг аваад хичээлийн завсарлагаанаар нь эрүүлж өгнө гэж худлаа хэлж аваад Хархорин зах дээр явуулын танихгүй хүнд 80.000 төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),  

3. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 105, 106), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 20),  Чингис-Соосе ОУХС-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 22), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 23),  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА............ай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, насанд хүрээгүй хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамаарА............ай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Э.............рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Э.............рыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Э.Э.............р нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ирээдүй цогцолбор сургуулийн ойролцоо 9 дүгээр байрны хойд талын грашуудын дунд, 99 дүгээр цэцэрлэгийн хажуугийн грашнуудын төгсгөлд тус тус 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 40 минут орчим, шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, насанд хүрээгүй хүүхдүүдийн гэнэн итгэмтгий занг ашиглан, шууд санаатай үйлдлээр, Г.М.............нгий “Samsung S6” маркийн 160.000 төгрөгийн үнэлгээ бүхий, Л.А............айгийн “I Phone 6s” маркийн 440.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утасуудыг залилан авч хохирол учруулсан болох нь

 1. Насанд хүрээгүй хохирогч Г.М.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 13 цаг 00 минутын үед...сургууль руу орхын өмнө араас зүс үл таних 20-21 орчим насны дунд зэргийн биетэй 172-180 орчим см өндөр нуруутай ах над дээр ирээд өөрийгөө “цагдаагаас явж байна, намайг Г.............р гэдэг” гэж хэлээд нэг цагдаа үнэмлэх үзүүлээд “6д ангийн сурагч Ж.............н гэдэг хүүхэд манай дүү байгаа юм. Чи манай дүүг зодуулж байх үед, чам шиг нүдний шилтэй хүүхэд гар утсан дээрээ бичлэг хийсэн байна. Тийм учраас чиний гар утсыг шалгаж үзнэ” гэсэн. Тэгэхээр нь би “ахаа би тийм бичлэг хийгээгүй ээ, миний утсны цэнэг дуусчихсан” гэж хэлтэл “чи тэгвэл гар утсаа гаргаад ир, үзье” гэхээр нь гар утсаа гаргаад өгтөл асаах гэж оролдсон. Миний гар утас цэнэггүй байсан учир асааж чадаагүй. Тэгээд зүүн талын цамцны халаасандаа хийснээ “чи эхний цагаа завсарлаад...11 дүгээр байрны хажуугийн цагдаагийн хэлтсээс Г.............р гэж хэлээд утсаа аваарай...гээд баруун зүг рүү яваад өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэлд “...3 дугаар дээр танигдагч Э.............рын Э.............р...нарыг байрлуулав. Насанд хүрээгүй хохирогч Г.М.............нд...1-4 хүртэл дугаарласан хүмүүс дунд гар утсыг чинь залилсан этгээд байвал заана уу гэхэд 3 дугаартай хүнийг...заав. ...Би царайг нь хараад таньж байна, энэ ах яг мөн...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 47-49),

- “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн СХЗ-19-226 дугаар тайланд “...”Samsung S6” маркийн гар утсыг....160.000 төгрөгөөр үнэлсэн....” үнэлгээ (хавтаст хэргийн 66-67),

- Э.Э.............рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Ирээдүй цогцолбор сургуулийн ойролцоо 9 дүгээр байрны хойд талын граш дундуур явж байгаад ..... дугаар сургуулийн сурагчийг “чи миний дүүг зодсон байна лээ, гар утсыг чинь шалгаад үзчихээд өгье” гэж хэлээд “Samsung S6” маркийн гар утсыг нь хуурч авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85),

2. Насанд хүрээгүй хохирогч Л.А............айгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг 40 минутын үед Ирээдүй цогцолбор 1 дүгээр бага сургууль буюу хуучнаар 36 дугаар сургууль руу хичээлдээ явах гээд гараад...99 дүгээр цэцэрлэгийн хажуугаар алхаад грашнуудын төгсгөлд явж байхад нэг ах хажуунаас гараад ирсэн. Надад шууд цагдаагийн тэмдэг харуулаад хоёулаа уулзах хэрэг байна гэсэн. Тэгээд...”манай дүү давтлагандаа яваад ирэх замдаа хүүхдүүдэд зодуулсан байна...зодсон хүүхэд нь чам шиг нүдний шилтэй ийм хүүхэд байсан” ... “тэр зодсон хүүхэд нь гар утсаараа бичлэг хийгээд байсан. Чи гар утсаа гаргаад ир” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн гар утас болох “I Phone S6” маркийн гар утсаа гаргаж ирээд тэр ахад өгсөн. Кодоо хэлчих гэхээр нь гар утасныхаа кодыг хэлсэн. Тэгээд...гар утсаа нэгдүгээр цагийн завсарлагаанаар хэлтэс дээр ирээд авчих” гэхээр нь би “амжихгүй та хоёрдугаар цагийн завсарлагаанаар ирээд өгчих” гэхэд за тэгье гэсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 9 дүгээр байрны СӨХ-ны хяналтын камерийн бичлэгт ...1 метр 70см орчим өндөртэй хар бараан өнгийн хувцастай дотор талдаа цагаан цамцтай... эрэгтэй хүн хохирогчийг дагуулан явж байгаа нь...бичигдэж ...2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн...13 цаг 02 минут 53 секундэнд үл таних эрэгтэй, хохирогчтой ертөнцийн зүгээр баруун тийшээ алхаад явж байв...” гэх баримт (хавтаст хэргийн 18),

- “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн СХЗ-19-253 дугаар тайланд “... “I Phone 6s” маркийн гар утсыг....440.000 төгрөгөөр үнэлсэн....” үнэлгээ (хавтаст хэргийн 29-30),

- Э.Э.............рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 28-ны 12 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад 10-н жилийн сургуулийн хүүхэд таараад тэр хүүхдэд “чи манай дүүг давтлагандаа яваад ирэх замд нь зодсон байна, чам шиг нүдний шилтэй хүүхэд байсан гэж хэлээд утсаа өгч бай утсыг чинь үзье” гэж хэлээд түүний “I Phone 6s” маркийн гар утсыг аваад хичээлийн завсарлагаанаар нь эрүүлж өгнө гэж худлаа хэлж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Э.............р нь бусдыг хуурч, Г.М.............н, Л.А............ай нарт “...цагдаа байна...” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, мөн “...манай дүү хичээлээсээ ирэх замдаа зодуулсан байна. Чам шиг нүдний шилтэй хүүхэд зодсон байна утасны чинь бичлэгийг үзнэ” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Э.Э.............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.М.............нд 160.000 төгрөгийн, Л.А............айд 440.000 төгрөгийн хохирол учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э.............р нь хохирогч Г.М.............нд 160.000 төгрөгийг бэлнээр (хавтаст хэргийн 87), Л.А............айд “...Хар өнгийн гэртэй ягаан өнгийн 358564076971228 дугаартай имей кодтой, ямар нэг эвдрэл гэмтэлгүй, ажиллагаа хэвийн I Phone 6S маркийн гар утсыг...” (хавтаст хэргийн 38) биет байдлаар өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Э.............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.                               

Шүүгдэгч Э.Э.............р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э.............р, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн хохирогч нар нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Э.Э.............рт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан ба тус хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан буюу прокурорын саналыг харгалзахаар хуульчилжээ. Монгол хэлний тайлбар толь бичигт “харгалзах” гэдгийг тайлбарлахдаа “анхаарах, анхаарч үзэх” гэсэн агуулгаар тайлбарлажээ. Үүнээс үзвэл прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчид заавал оногдуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хэд хэдэн эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэх боломжтойг анхаарч үзэх гэсэн агуулгаар хуульчилсан гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ялыг сонгож хэрэглэх боломжийг шүүхэд олгожээ.

Иймд шүүгдэгч Э.Э.............рыг гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй хүүхдүүдийг залилан мэхэлсэн, тэрээр  “Их засаг Олон улсын их сургуулийн Чингис Соосэ олон улсын харилцааны сургуульд “Эрх зүйч” мэргэжлээр суралцдаг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг өөрчилж 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Э.Э.............р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлээр хэргийн эд мөрийн баримтыг шийдвэрлэх талаар зохицуулсан байна. Иймд тус хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв.

Эрүүгийн 1908 0180 10570 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Э.............рын Э.............р нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.............рыг 240 (хоёр зуун дөчин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Э.Э.............рт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э.............р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлээр хэргийн эд мөрийн баримтыг шийдвэрлэх талаар зохицуулсан байна. Иймд тус хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай. 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9 Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ