Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2017/00009

 

 

 

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2017/00009

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* дүүрэг дэх ******* хэлтсийн хүсэлттэй

Зөрчил гаргагч: ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, ******* настай, *******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-1, ******* дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны 1 тоот хашаанд оршин суух, овогт архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ******* дүүргийн ******* хэлтсийг төлөөлж хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Г., зөрчил гаргагч Д. нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

******* дүүрэг дэх ******* хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Д. нь байнга архидан согтуурч, нийтийн хэв журам зөрчиж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, орчин тойрондоо түгшүүр төрүүлэн, 2010 онд 8 удаа, 2011 онд 9 удаа, 2012 онд 12 удаа, 2013 онд 10 удаа, 2014 онд 7 удаа, 201 онд 12 удаа, 201 онд 9 удаа тус тус эрүүлжүүлэгдсэн. 201 онд удаа баривчлагдаж, дахин архидан согтуурч нийтийн хэв журам зөрчсөн байх тул архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү, гэв.

******* дүүрэг дэх ******* хэлтсийг төлөөлж цагдаагийн дэслэгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж, эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Зөрчил гаргагч Д. удаа дараа архидан согтуурч, цагдаагийн байгууллагад дуудлага ирүүлж, ар гэрийнхнийгээ айдас түгшүүрт байлгаж, агсам согтуу тавьдаг. Мөн Согтуурах мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт-ээр 2-3 дугаар зэрэгт хамаарагдахаар тогтоогдсон бөгөөд эмч нар албадан эмчилгээнд явуулах шаардлагатай гэж дүгнэсэн.

Иймээс зөрчил гаргагчийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү, гэжээ.

Зөрчил гаргагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Урьд нь нэг удаа архины албадан эмчилгээнд явж очоод өгсөн эм танг уугаагүй учир гараагүй байх. Энэ удаа архинаас гарах хүсэлтэй байгаа бөгөөд эмчилгээ хийлгэж, архи уудаггүй болохоор шийдэж байна. Тиймээс эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Д. архи ууж, согтуурч архинд донтох өвчтэй болсон, согтуурсан, мансуурсан үедээ өөрийн хийж буй үйлдлээ мэддэггүй, нийгмийн хэв журмыг зөрчин бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинаас хамааралтай болсон болох нь согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, хүсэлт гаргагч, зөрчил гаргагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, ******* хэлтсийн удаа дараа эрүүлжүүлэгдсэн тодорхойлолт, зөрчлийн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Д. архины албадан эмчилгээний газарт эмчлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгүүдэд зааснаар зөрчил гаргагч хөдөлмөрийн чадвартай зэргээс дүгнэхэд, архины албадан эмчилгээнд хамрагдах шаардлагыг хангасан байна.

Д. талаар эрх бүхий эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан комиссийн Архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлт, ******* хэлтэст Эрүүлжүүлэгдсэн тодорхойлолт, Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг баримтууд нь нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх шаардлагыг хангасан, эргэлзээгүй, үнэн зөв, энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай баримтууд гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1, 11, 118 дахь зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар овогт Төв аймгийн Мааньт суман дахь албадан эмчилгээний газарт эмчлүүлэхээр тогтоосугай.

2.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар албадан эмчилгээний хугацааг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан эмнэлгийн байгууллага тогтоох болохыг дурдсугай.

3.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн дугаар зүйлийн . дахь хэсэгт зааснаар Д.Өөдөсийг Төв аймгийн Мааньт суман дахь албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг ******* дүүргийн ******* хэлтэст даалгасугай.

4.Д. албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцсугай.

.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн дугаар зүйлийн .4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийг өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА