| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00580/И |
| Дугаар | 103/ШШ2017/00002 |
| Огноо | 2017-01-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2017/00002
| 2017 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2017/00002 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2*******9780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны ******* дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, 2013 оны 9 дүгээр сарын 0*******-ний өдөр дараа төлбөрт VIP800 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж, 919******* дугаарын эзэмшигч болсон боловч гэрээний үүргээ үл биелүүлж, 2015 оны 8 дугаар сарын байдлаар 919******* дугаарын төлбөр 315780 төгрөгийг төлөхгүй байгаа тул гэрээний 5.1.******* дахь хэсэгт заасны дагуу үйлчилгээг хаасан. Төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж байсан болно.
Хэрэглэгчийн 315780 төгрөгийн төлбөрөөс гэрээний 5.1.7 дахь хэсэгт заасны дагуу барьцаа 50000 төгрөгийг хасч, үлдэгдэл 2*******5780 төгрөг, нотариатын зардал *******000 төгрөг, нийт 2*******9780 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, төлбөрийн үлдэгдэл 2*******5780 төгрөг, нотариатын зардал *******000 төгрөг, нийт 2*******9780 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч А.******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2*******9780 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, А.******* нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2*******9780 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* овогтой *******гаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2*******9780 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87*******3 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******371 төгрөг 5 мөнгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагч А.*******с улсын тэмдэгтийн хураамж *******371 төгрөг, 5 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА