Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 103/2017/00002/И |
Дугаар | 103/ШШ2017/00010 |
Огноо | 2017-01-10 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2017/00010
20*******7 оны 0******* сарын *******0 өдөр | Дугаар *******03/ШШ20*******7/000*******0 | Улаанбаатар хот |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогтой ******* нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох П.******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны *******2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.******* надаас 20******* оны 0******* дүгээр сард 8.200.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр зээлсэн боловч зээлээ одоо хүртэл төлөөгүй. Зээлээ төлөхийг шаардахад янз бүрийн шалтаг хэлсээр байгаад өөрөө алга болж, олдохоо больсон. Сураг сонсоход Солонгос улс явсан байж магадгүй байна. П.******* надаас мөнгө зээлж авах үедээ ******* дүүрэг дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны *******4 тоот хашаанд оршин суудаг байсан. Тухайн газраас лавлагаа авахад энэ хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн хариуг өгсөн. П.******* махлагдуу дугуй шар царайтай, дунд зэргийн өндөртэй содон шинж тэмдэггүй.
Иймээс П.******* надаас авсан зээлээ төлөхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байх тул Гал овогт ******* эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрыг тогтоолгож өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. П.******* Т.*******гоос 8.200.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн бөгөөд энэ талаар хоёр тал гарын үсэг зурж мөнгөө өгч авалцсан гэрээ байгаа. Зээлдэгчийг удаа дараа хайж, хандсан боловч оршин суугаа хаяг тодорхойгүй, Солонгос улс явсан байж болзошгүй тул П.******* эрэн сурвалжилж өгнө үү, гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Гал овогтой ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
П.******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ******* дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гал овогт *******ийн регистрийн дугаар РД:ЙО68*******20306, мөнгө зээлэхэд оршин сууж байсан хаяг ******* дүүргийн дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны *******4 тоот хашаа зэрэг мэдээлэлүүдийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА