Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 516

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

иргэдийн төлөөлөгч Ж.Л......мсүрэн

улсын яллагч Т.Отгонтөгс /томилолтоор/,

гэрч Б.Т.......р,

хохирогч Т.Г.........н, Ц.Д........ай, В.Л......м, Х.Э.............г,

шүүгдэгч С.Г...........р, түүний өмгөөлөгч Б.Золзаяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0648) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Захар овогт С...........рын Г...........рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0254 01210 дугаартай 3 хавтаст хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Захар овогт С...........рын Г...........р, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1983 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт амьдардаг, .................................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч С.Г...........р нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчимд Нийслэлийн Сонгинохайрхан ....... дугаар хороо Алтан овоогийн ....... тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Г.........ныг “хоолоо оройтуулж хийлээ” гэсэн шалтгаанаас болж маргалдан улмаар хэвлийн тус газар нь зэвсэг буюу хутгаар 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийд нэвтэрч бүдүүн гэдсийг гэмтээсэн шарх, цус алдалт 650мл” хүнд хохирол санаатай учруулсан,

- 2017 оны 4 дүгээр сарын 02, 2017 оны 6 дугаар сар, 2017 оны 11 дүгээр сар, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Г.........ныг тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

- 2017 оны 8 дугаар сард иргэн Х.Э.............г, В.Л......м нарт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай газрыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч иргэн Х.Э.............гээс 1.000.000 төгрөг, Иргэн В.Л......маас 4.000.000 төгрөг авч залилсан,

- 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын хооронд иргэн Ц.Д........айд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилт гэх газарт газар авч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч нийт 10.650.000 төгрөгийг авч залилсан,

- 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн клиник сувиллын ажилчдад газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч иргэн Б.У............гаас 180.000 төгрөг, Ш.С............яагаас 180.000 төгрөг, Ч.Э..............раас 90.000 төгрөг, Б.Д.....маас 90.000 төгрөг, Ө.Б..........гээс 90.000 төгрөг, Б.Б..........ваас 90.000 төгрөг, Э.О..........гээс 90.000 төгрөг, Л.Л.......маагаас 90.000 төгрөг, Б.Э............яагаас 90.000 төгрөг, П.А...........лаас 90.000 төгрөг, Н.Г............гээс 90.000 төгрөг, С.М.............гээс 180.000 төгрөг, Д.О..........гээс 90.000 төгрөг, Л.Э.............гаас 90.000 төгрөг, Б.Х.........раас 90.000 төгрөг, Б.Б...........ржоос 180.000 төгрөг, Б.Н.........гүйгээс 180.000 төгрөг, Б.Н.........маагаас 180.000 төгрөг, Н.Э........мэгээс 180.000 төгрөг, Д.Бат-Э............ээс 90.000 төгрөг, Ц.У......гээс 90.000 төгрөгийг /нийт 2.790.000/ залилсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч С.Г...........р мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

2. Хохирогч Т.Г.........н мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн үед хэрэг гарсан. 21 цаг өнгөрөөгөөд сургалт тараад гэртээ ирэхэд С.Г...........р, манай 2 охин байсан. Г...........р намайг “оройтлоо хоол хийсэнгүй” гэж маргалдсан. Тухайн үед С.Г...........р эрүүл байсан. Манайх нэг том байшин, мах хэрчих гээд хар цагаантай хутга ширээн дээр гаргаад тавьсан байна. Г...........р намайг “хоол хийсэнгүй, би хоол хийдэг хүн үү тэ” гээд шууд аваад хутгалсан. Хутгална гэж бодоогүй байхад хутга аваад үгийн зөрүүгүй зүүн талын хавирга, сүүжний дээхэн талд хутгалсан. Тухайн үед том охин аав ээж хоёр маргалдаж байна гээд айгаад унтаж чадахгүй сэрүүн хэвтэж байсан юм шиг байна лээ. Хутгалахад нь би хөдөлж чадаагүй сөгдөж унаад “чи намайг хутгалчихлаа, манай ээж аав хоёрыг дууд” гэж хэлсэн чинь Г...........р гарч явсан. Хамгийн түрүүнд Ган.....гс, А...............г орж ирсэн. Араас нь манай гэрийнхэн орж ирсэн. Түргэн удаж ирсэн. Би гомдолтой байна. Эмчилгээ хийлгэсэн баримт байгаа гэхдээ хэрэгт хавсаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйл гэхээс илүү, С.Г...........р ялаа аваасай гэж хүсэж байна...” гэв.

3. Хохирогч Ц.Д........ай мэдүүлэхдээ: “...Би С.Г...........рийг таньдаггүй байсан. Манай эхнэр танилцаж газар зарах гэж байгаа хүн байна 150.000 төгрөг өгөөч гээд 2017 оны 3 дугаар сард би 150.000 төгрөгийг аваачиж өгөх гэж байхдаа танилцсан. С.Г...........рт итгэсэн. Тэгсэн хийсэн хэрэг булзайруулаад байна. Надаас авсан 10.650.000 төгрөгийг гаргуулж авмаар байна...” гэв.

4. Хохирогч Х.Э.............г мэдүүлэхдээ: “...2017 оны 08 сард хамт ажилладаг Тунгаа гэх хүнээс газар байна уу гэж асуусан чинь Түмээ гэх хүний утасны дугаарыг өгсөн. Түмээ рүү нь холбогдсон чинь Г...........р гэж Нийслэлийн газрын албанд ажилладаг залуу байгаа гэж хэлсэн. Г...........рт дүү Л......мд газар авч өгөх гэсэн юм зам дагуу, аятайхан газар байна уу гэсэн чинь “байна. МТ шатахуун түгээх станцын тэнд очоод үз” гэж хэлсэн. “Хоёр талд нь мод зоосон ховилтой газар байна мөн үү” гэж асуусан чинь “мөн мөн” гэж хэлэхээр нь тэр газрыг авахаар болоод эхлээд 1.500.000 төгрөг шилжлүүлсэн. Гэрчилгээ гаргахаа үлдэгдэл мөнгөө авна гэж байсан. Тухайн үед би бичиг баримтыг нь шалгаагүй, хуралтай гэж яарсан, хослол өмссөн залуу байхаар нь итгэсэн. Дараа нь 7 хоногийн дараа 8 сарын сүүлээр эгчээ гэрчилгээ чинь гарчихлаа 1.500.000 төгрөгөөр бэлнээр өгчих гэхээр нь бэлнээр өгсөн. Дүүргийн үүдэнд дүүтэйгээ хамт очоод манай чамтай уулзъя гэж байна гэсэн чинь “өөр хүн хэрэггүй таньтай уулзахад болно” гэж хэлэхээд бэлэн 1.500.000 төгрөгөө өгөөд гэрчилгээгээ авсан. Тэгсэн Л......м гэрчилгээ нэр нь засвартай байна болохгүй гэхээр нь Г...........р рүү яриад манай дүү гэрчилгээ засвартай гээд байна гэж хэлсэн чинь гэрчилгээ гаргахад 30.000 төгрөг байдаг тэр мөнгөтэйгөө өгөөрэй гэж хэлсэн.5-н шарын хүүхдийн сувиллын тэнд 30.000 төгрөг засвартай гэрчилгээтэй аваачиж өгөөд хэзээ гарах бэ гэсэн чинь сарын дараа гэрчилгээ гарна. Эгч өөр газар байгаа шүү Буман өлзийгийн тэнд газар байгаа шүү 4 саяар зарна гэхээр нь газрыг нь очиж үзсэн чинь нүүрэн талд хашаатай газар байхаар нь 2.000.000 төгрөг өгчихөөд эгч нь Буман Өлзийгийн газар очоод буусан. Буучихаад эхний 2, 3 хоног тог байхгүй байна яах юм бэ гэж утсаар ярихад Г...........р ирж байсан. Сүүлдээ ирэхээ болиод утас нь холбогдохгүй больсон. Буугаад 3 хонож байхад Аюуш гэх хүн ирээд “хэн та нарыг хэн буу гэсэн юм. Маргааш зайл” гэж хэлсэн. Г...........ртэй холбогдож чадаагүй болохоор цагдаагийн газар өргөдөлг гаргасан. Би 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

5. Хохирогч В.Л......м мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сард би 4 сартай жирэмсэн байсан. Хордолого өгөөд Энхээ эгчийг дуудаад дусал залгуулаад байж байхад утас нь дугараад “эгчээ та нөгөө газраа авах юм уу, яг одоо зарагдах гээд байна. Таныг гуйх албатай юм уу” гэж яриахаар нь хадам эхдээ газар авч өгөх гээд Энхээ эгчээс ямар газар юм бэ гэсэн чинь МТ шатахуун түгээх станцын хажуу талд гэсэн. Энхээ эгч миний хажуу С.Г...........ртэй утсаар яриад манай нөхрийн дүүгийн регистрийн дугаарыг өгсөн чинь хөдөөний хаягтай юм байна. Хотын хаягтай хүний регистэр хэрэгтэй гэхээр нь миний регистрийн дугаарыг өгсөн чинь “манай Дорнотын эгч байна. Та мөнгөө шилжүүлчихээрээ” гэсэн. Би тэр газрыг нь очиж үзчихээд Г...........ртэй ярьсан чинь “би Ар гүнтэд газар үзүүлээд явж байна. Та нар мөнгөө шилжүүлчихээрэй” гэхээр нь 2, 3 хоногийн дараа хадам ээжийг Төв аймгийн Батсүмбэр яваад тэтгэврийн зээл авсан чинь нөгөө заасан газрыг чинь хүнд зарсан байна хажуу талын газрыг нь очоод авчих гэж хэлсэн. Нөгөө газрыг нь авахаар болоод тал  мөнгийг нь шилжүүлээд 7 хоногийн дараа Дүүргийн хажуу талд манай машинтай очоод 1.500.000 төгрөг өгсөн. Энхээ эгч 21 цагийн үед  гэрчилгээ чинь гарсан гэж байна гэхээр нь Төрийн банкны бэлэн мөнгөний машинаас мөнгөө аваад Дүүргийн хажуу талд очоод Энхээ эгчтэй хамт буух гэсэн чинь “яахын бэ, би наад хүнтэй чинь уулзахгүй, бөөн хэл ам болдог” гэсэн. Би холоос харж байсан чинь Энхээ эгч 1.500.000 төгрөгөө тоолж аваад зөрүүлээд гэрчилгээ өгсөн. Тухайн үеед харанхуйд ямар цамцтай байсан нь харагдаагүй, сорочкон цамцтай байсан. Би гэрчилгээ нь миний овог нэрийг хусаад бичсэн А5-ийн эзэмшихийн гэрчилгээ байсан. Энхээ эгчид би ийм гэрчилгээ авахгүй ямар ч шаардлага хангахгүй гэхэд Энхээ эгч миний хажууд С.Г...........ртэй яриад энэ гэрчилгээг чинь авахгүй гэж байна солиулъя гэсэн чинь “асуудалгүй, Болорчулуун дарга огцрох гээд манай газрын алба бөөн асуудалтай байна. Үл хөдлөхөөр оруулаад өгье, үнэт цаасны 30.000 төгрөг өгөөрэй” гэж хэлсэн. Гэрчилгээгээ аваад Тахилтын 1 дүгээр гудамжны  91б гэсэн хаягаар нь хайгаад олоогүй. Бид нарын заасан газар биш байсан. Газраа болъё мөнгөө буцааж авъя гэсэн чинь Энхээ эгч хүрээд ир Гантөмөтэй ярьсан чинь Драгон дээр явж байна одоо Хар хорин дээр хүрээд ирье гэж байна гэсэн. Тэгээд Хар хорин захын 12 давхрын тэнд цэнхэр приус маркийн машин унасан ирээд “та манай Дорнотын эгч байна. Засаад өгье, өнөөдөр хагасайн өдөр болохгүй, нэгдэх өдөр гаргаад өгье” гэж хэлсэн. Үл хөдлөхийн гэрчилгээ ажлын 14 хоног гэдэг чи яаж нэг дэх өдөр гаргах гэж байгаа юм бэ гэсэн чинь “би дотор нь ажиллаж байгаа хүн. Ямар ч асуудалгүй” гэсэн. Нэгдэх өдрийн өглөө 9 цагт яваад очсон чинь сувиллын цэцэрлэгт байна гээд Энхээ эгчээс гэрчилгээгээ буцаагаад авсан. Тухайн үед жирэмсэн байсан болохоор Энхээ эгчээс газраа асуугаад яваад байсан. Төрчихөөд Энхээ эгчээс газраа асуусан чинь ийм асуудал болсон цагдаа дээр шалгагдаж байгаа гэсэн. Би 4.030.000 төгрөг нэхэмжил байна. Хадам эхийн тэтгэврийг авч өгсөн болохоор ар гэртээ асуудалтай байгаа сэтгэл санааны хохиролд мөнгө нэхэмжилэхгүй. Хадам ээж газар авах гэхээр надаас мөнгөө нэхдэг. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэв.

6. Гэрч Б.Т.......р мэдүүлэхдээ: “...Кадастрын зурагны 140.000 төгрөг авсан...өөр мөнгө аваагүй...Г...........р газрын албаны дарга, байцаагч нарыг таньдаг зүгээрээ хийгээд өгчих гэхээр нь итгээд кадастрын зураг хийж өгсөн...дүүргийн урд талын өндөр 9-н давхрын барилгын доор канон ажиллуулдаг байсан...Байцаагчийн цохилт хийсэн бичгийг харж кадастрын зураг хийдэг...С.Г...........рийн хувьд кадастрын зураг хийлгэж авч яваад болсон гэж хэлдэг байдаг ...Байцаагчтай уулзчихан гэж байсан хэлдэг байсан ...Газрын албаны байцаагчтай уулзчихна гэж хэлдэг байсан...Хэдэн кадастрын зураг хийж өгснийг мэдэхгүй байна...2 удаа явснаа сайн санаж байна. Найрамдал, баруун салаа руу хамт явсан...Дөрвөн цэгийг 40.000 төгрөгөөр ...Нэг кадастрын зурагны тал мөнгийг нь авдаг ...Кадастрын зураг хийсэн мөнгө авсан...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж цуглуулсан насанд хүрээгүй гэрч Г.О...........нийн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 43-44), мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (1 хавтаст хэргийн 22-23)-ыг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг гаргаж, бусад оролцогчоос шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн талаар

1.  Хохирогч Т.Г.........ны мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...С.Г...........р ...2017 оны 06 дугаар сард намайг зодсон. Тэгэхээр нь шүүх эмнэлэгт үзүүлээд хөнгөн гэмтэл гараад ахмад Дашбат байцаагч дээр шалгагдаж байгаад 14 хоногийн баривчилгаанд яваад ирсэн. ...Намайг хутгалахаас өмнөхөн намайг хоёр удаа багалзуурдсан. Би цагдаад дуудлага өгөөгүй өнгөрсөн. Дээрхи багалзуурдсан асуудал 2017 оны 04 дүгээр сард болсон. Би өөрийн 8920..46 дугаараар дуудлага өгч байсан. Зодуулж байхыг нэг удаа Лхагва гэдэг хүн харсан ...дугаар нь 9980..08...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 32-33),

“...Намайг 2 удаа багалзуурдсаныг хэзээ болсон талаар  нь сайн мэдэхгүй байна. 2017 оны 11 сард болж байсан санагдаж байна. Тухайн үед би цагдаад дуудлага өгч байгаагүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 35),

“...2017 оны 6-7 сарын үед Сонгинохайрхан дүүргийн хажууд С.Г...........рт зодуулж нүд хөхөрсөн байдалтай аавынд очиход Н.Б..............т ах байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 36-37),

2. Гэрч Т.Н...........хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 06 сард манай охиныг С.Г...........р зодож гараас нь хазаж байсан.  Цагдаад хандсан шүүх эмнэлэгт үзүүлээгүй орхисон. Тэрнээс өмнө бас зодож байсан удаа байгаа. С.Г...........р нь түргэн ууртай, олон зан ааштай хүн байгаа юм. Архи тамхи хэрэглэдэггүй. Муу зан нь хүн их занал хийдэг та нарыг бүгдийг нь алуулна гэж ярьж байсан. Энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 55-56),

3. Гэрч Ч.Т.......дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.........н, Г...........р 2 хамтран амьдраад 5 жил болж байна. Дунд нь энэ 2 хагас жил орчим салж байсан. ...Манай охин жилдээ 2-3 удаа муудалцсан, зодуулсан гээд гэртээ гүйгээд ирдэг. Өнгөрсөн намар нэг хэсэг тусдаа амьдарч байсан. ...2017 онд Г...........р намайг зодчихлоо гээд Г.........н 3, 4 удаа гэртээ ирж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 46-48),

4. Гэрч Н.Б..............тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны зун 6-7 сарын үед Г.........ны нүд хөхөрчихсөн хоёр охиноо дагуулаад ирсэн. Асуусан чинь нөхөр Г...........р зодсон шалтгаан нь гэвэл урьд өмнө гар хүрч байсан гэж эхнэр Д.............л надад хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 63-64),

“...2017 оны 6 сард ...өдрийг нь сайн санахгүй байна. Ханын материалд хадмын гэр буюу Сонгинохайрхан .......-р хороо Баянбулгийн .... тоотод эхнэрийн хамт байж байхад 16:00-17:00 цагийн үед Г.........ны баруун талын шанаа, нүд хөхөрчихсөн 2 хүүхдээ дагуулаад орж ирсэн. Тэгэхээр нь юу болсныг асуухад эхлээд хаалганы бариул мөргөсөн гэж худлаа хэлсэн. Тэгээд лавлаад асуугаад байсан чинь Орчлон хорооллын байран дунд канон ажилуулдаг байранд Г...........р цохисон гэж үнэн учраа хэлсэн. ...Г...........р эхнэрээ зоддог асуудалтай байсан талаар олон удаа сонсож байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 65-66),

5. Гэрч Т.Д.............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны хавар байсан сарыг нь санахгүй байна дүү Г.........н Сонгинохайрхан дүүргийн хажууд нөхөр Г...........рт зодуулчихлаа гэж такситай хүүхдийн хамт хуучин манайх байдаг байсан одоо аав ээжийн байгаа гэр буюу Сонгинохайрхан .......-р хороонд ирсэн. Тэгэхэд Г.........ны баруун талын нүд нь хөхөрсөн, зүүн гарын шуу хэсэг дотор талаас нь хазсан байсан. ...Үүнээс өмнө 2017 оны өвөл байсан шиг санаж байна. Г...........р, Г.........н хоёр хэсэг хугацаанд маргааны улмаас салсан Г.........н Их Нарангийн эцсийн буудалд хүүхдийн хамт нийтийн байр түрээслэн амьдардаг байхад үеэл дүү Х.......хүү цуг амьдардаг байсан. Уг байранд Х.......хүүг байхад Г...........р, Г.........н хоёр хэрэлдэж маргалдаж хутга барьж дайрсан гэж хэлж байсан. ...Г.........н хутгалуулсныхаа дараа манайд 1 сарын хугацаанд байхдаа Г...........рт зодуулж байсан талаараа ярьсан, урьд нь нуугаад хэлдэггүй байсан. Тэгэхэд хэзээ хаана гэдгийг нь мэдэхгүй байна, нэг удаа гэртээ хоёулаа байхад Г...........р багалзуурдаж байсан талаар хэлж байсан. Мөн 2016 онд байх сайн мэдэхгүй байна тэр хоёрын хүүхдийг нь харж зуны 3 сар байсан том эгчийн охин А...............г хэлэхдээ Г...........рийг ууртай, аймаар гэж хэлдэг байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 69-71),

6. Гэрч Б.Лх..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г...........р, Г.........н хоёрыг 2015 оны намраас таньдаг болж том хүүхдийг нь мөнгөөр цэцэрлэг рүү зөөдөг байсан. ...Энэ хоёр Сонгинохайрхан дүүргийн урд хувиараа канон ажлуулдаг, амар тайван хэрүүл тэмцэлгүй сайхан гэр бүл байсан. ...2017 оны хавар 3-4 сарын үед Сонгинохайрхан дүүргийн гадаа...миний машин дотор “ажилтай байхад хүүхдээ харсангүй” гэснээс болж маргалдаж байгаад Г...........р Г.........ныг үсдэж, толгой руу нь цохисон тэгэхээр нь би салгасан. Тэгтэл Г...........р арын суудал дээр суугаад дахиж толгой руу 2 удаа цохисон. ...Г.........н нь Г...........рт зодуулсан гэж олон удаа хэлдэг байсан гэхдээ хэзээ, хаана гэдгийг нь мэдэхгүй юм...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 76-77),

7. Гэрч Т.А...............гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 6 сараас 9 сар хүртэл үеэл эгч  Г.........ны гэрт хүүхдүүдийг нь харж амьдардаг байсан. Г...........р ах эрүүл байж байгаад гэнэт Г.........н эгчийг цохиж, хэл амаар доромжилдог асуудал нь байнга давтагддаг байсан. Сар өдрийг нь санахгүй байна нэг өдрийн орой кино үзээд сууж байсан чинь тэр хоёр юм ярьж байгаад Г...........р ах гэнэт босч ирээд Г.........н эгчийн нүд рүү цохиж хөхрүүлчихээд гараад явсан. Мөн өдрийг нь санахгүй байна миний хажууд нэг удаа багалзуурдаж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 81),

8. Гэрч Б.Х.......хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны намар 10 сарын үед ээжийн эгчийн хүүхэд Г.........ны 2 хүүхдийн хамт Их Нарангийн эцсийн буудал дээр байдаг нийтийн байранд амьдардаг байсан. Г.........н эгч нөхрөөсөө салсан байсан. 2017 оны 11 сард байх нилээн хүйтэрсэн байсан. Г...........р ах нэг шөнө ирсэн.  Үүнээс хойш 2-3 хоног зүгээр байж байгаад 2017 оны 11 сард байсан байх өдрийг нь санахгүй байна өглөө 10 цагийн үед гаднаас ороод ирсэн чинь Г.........н, Г...........р хоёр хэрэлдэж байгаад Г...........р ах гар утсыг шидэж, баруун гарны бугалага хэсэгт нь хазаж хөхрүүлсэн. ...Үүнээс хойш 2 хоногийн дараа Г...........р ах ирээд хэрэлдэж байгаад дахиж гар утсыг нь шидэж хагалсан. Г.........н эгч рүү шүүгээнээс хутга авч шидэхэд охиных мөрөн дээгүүр өнгөрч оноогүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 72-73),

9. Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл мэдээллийн санд “...С...........рын Г...........р ...2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 18:00, Зөрчлийн утга: Сонгинохайрхан ....... дугаар хороо С.Г...........р нь эхнэр Т.Г.........ныг хэл амаар доромжилж, түүний хацар луу нэг удаа гараараа алгадсан...” гэх баримт (1 хавтаст хэргийн 221),   

10. Сонгинохайрхан ....... дугаар хорооны хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл (1 хавтаст хэргийн 141-143), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (1 хавтаст хэргийн 144-148),

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаар

1.  Хохирогч Т.Г.........ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байхад нөхөр С.Г...........р 16 цагийн үед ирээд надаас гэрийн түлхүүр аваад гэртээ очоод байж байя гээд явсан. ...би сургалтандаа суучихаад орой 22 цагийн үед гэртээ ирсэн чинь нөхөр С.Г...........р “хоол унд оройтчихлоо” гээд аашилсан. Тухайн үед том охин Г.Оюун-Э............э унтаагүй сэрүүн байсан. Бууз хийж идье гэж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 26-29),

“...Г...........р хүнээс мөнгө залилсан гээд цагдаад шалгагдаж байгаа болохоор худал мэдүүлэг өгсөн юм. 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би ажлаа хийж байгаад орой...21 цагийн үед гэртээ ирсэн чинь нөхөр Г...........р хоёр хүүхдийн хамт байсан. Тэрээр “хоол оройтчихлоо” гээд уурлаад сууж байсан. Би “ямар хоол хийх вэ” гэж асуучихаад махаа гаргангаа “чи эрт ирсэн юм бол хоолоо хийчихгүй яасан юм” гээд хэлсэн чинь Г...........р “би чиний боол юм уу” гээд уурласан. Би махаа хэрчих гээд хар иштэй хутгаа ширээн дээрээ гаргаад тавьчихсан байсан. Тэгтэл Г...........р босч ирээд ширээн дээр байсан хутгыг аваад шууд зүүн талын хэвлийд нэг удаа хатгаад авсан. Би чи намайг хутгалчихлаа гээд хэлсэн чинь би хүн алчихлаа гээд сандраад утсаар 103 дуудаж дараа нь ээжийн гэрлүү гүйгээд явсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 30-31),

“...2018 оны 05 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед би гэртээ очсон чинь Г...........р намайг чи ямар орой ирдэг юм хоол хийгээгүй гээд надруу уурлаад байсан. Тэгэхээр нь би чи эрт гэртэй ирсэн байж хоолоо хийж байхгүй яасан юм гэж хэлсэн чинь С.Г...........р орон дээр сууж байгаад босч ирээд миний мах хөшиглөж байсан хутгаар миний гэдэс рүү нэг удаа хутгалсан. С.Г...........р архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 35),

2. Насанд хүрээгүй гэрч Г.О...........нийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Намайг Г...........рийн Оюун-Э............э гэдэг 5 настай. Аав, ээж дүү нарын хамт амьдардаг. Өчигдөр орой ээж хоол хийж байтал Аав ээжтэй хэрэлдэж байгаад аав ээжийг /баруун бөөр орчим гэж гараараа зааж байлаа/ хутгаар хатгасан. ...Манай гэрт аав, ээж дүү бид дөрөв байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 43),

3. Гэрч Т.Б...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг гэртээ амрах гээд байж байхад манай дүү Г.........ны нөхөр Г...........р 23 цагийн үед манай гэрт уйлчихсан Гэрлээ дэлгүүр орно гэж яваад гаднаас орж ирэхдээ хутгалуулчихсан ирлээ гэж орж ирсэн. Тэгээд би гэрээсээ гүйгээд дүүгийнхээ гэрт иртэл манай дүү зочныхоо өрөөнд шкафныхаа урд талд хэвлийн зүүн талд хутгалуулчихсан байсан. Намайг ирэхэд жаахан ухаантай байсан. ...Тэгээд удаагүй байж байхад эмнэлэг ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 40),

“...Г...........р орж ирээд Г.........н хүнд хутгалуулчихлаа гэж хэлсэн тэгэхээр нь манай эхнэр, ээж, эгч У..............х бид нар гэрт нь орсон чинь Г.........н орныхоо хажууд гэрийнхээ хувцастай сууж байсан. ...Тэр үед Г...........рөөс асуухад эхлээд ажлаасаа ирэхдээ хутгалуулсан гэж байснаа дараа нь дэлгүүрээс гоймон авах гэж яваад хутгалуулсан гэж хоёр өөр юм яриад байсан. Т.Г.........н гэрийнхээ хувцастай байсан учраас Г...........рийг худлаа ярьж байна гэдгийг гадарлаж байсан. ...Г...........р манай дүү Т.Г.........нтай 5 жил орчим амьдарч байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 42),

4. Гэрч Т.Н...........хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө гэртээ охин У..............х, хүү Б...........н, бэр СаранД.....м нарын хамт байж байтал гаднаас хүргэн Г...........р ээжээ яанаа Г.........н гаднаас хутгалуулчихаад гэртээ ороод ирлээ гээд уйлсаар орж ирсэн. Бид нар хамт гэрт нь яваад очиход манай охин Г.........н шкафныхаа урд сөхрөөд суучихсан гэдэснээс нь цус гараад бөөлжсөн байдалтай байсан. Түргэн тусламж дуудаж охиныг госпиталруу авч явсан. ...Г.........ны том охин 5 настай Оюун-Э............ээс юу болсон талаар асуухад “аав ээжийн гэдэс рүү хутгаар ёо ёо болгосон” гэж хэлсэн. ...Тэр хоёр хамт амьдраад 5 жил болж байгаа...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 55-56),

5. Гэрч Т.У..............хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би аав, ээжтэйгээ хамт амьдардаг. Г...........р, Г.........н хоёрын гэр ойрхон байдаг байсан. 2018 оны 5 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө орой 22 цагийн үед байх дүү Б...........нгийн гэрт ээжийн хамт цай уугаад сууж байсан чинь Г...........р орж ирээд Г.........н ажлаасаа ирэхдээ хүнд хутгалуулсан ирлээ гэж хэлсэн. Бид нар сандраад гэрт нь орсон чинь Т.Г.........н орныхоо хажууд гэрийнхээ хувцастай хутгалуулсан сууж байсан. Г...........р би чамайг хутгалаагүй биз дээ гэж байн байн асуугаад байсан, Г.........н юм дуугарч чадахгүй байсан. Г...........рөөс асуухад танайх руу явна гэж гараад 20 минут болоод орж ирэхдээ хутгалуулсан гэж хоёр өөр юм ярьсан. Тэгээд түргэн, цагдаа дуудсан эмнэлэг түрүүлж ирээд Г...........р бид нар бүгдээрээ эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 75),

6. Гэрч Ж.СаранД.....мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх хадам аавын хашаанд хамт амьдардаг. Г...........р Г.........н хоёрын гэр нь 2 гудамжны цаана ойрхон байдаг. 2018 оны 5 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө манай гэрт хадам ээж, У..............х эгч нарын хамт цай уугаад сууж байсан чинь орой 22 цагийн үед байх Г...........р орж ирээд Г.........н хүнд хутгалуулчлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр, ээж, эгч У..............х бид нар сандраад гэрт нь орсон чинь Т.Г.........н орныхоо хажууд гэрийнхээ хувцастай хутгалуулсан сууж байсан тул түргэн, цагдаа дуудсан эмнэлэг түрүүлж ирээд Г...........р бид нар бүгдээрээ эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 78-79),

 

7. Гэрч Ч.Т.......дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ 2 хүнийг танина. Г.........н нь миний төрсөн охин, Г...........р нь манай хүргэн. Г.........ны хамтран амьдрагч нь байгаа юм. Г.........н Г...........р нар нь дундаасаа 2 хүүхэдтэй. Би орой ажил дээрээ байж байхад манай гэрийн хүн утсаар залгаад Г.........н хутгалуулсан байна. Бид нар эмнэлэг явж байна. Чамайг замаараа авъя гэж хэлсэн. Тэгээд би ажил дээрээсээ цэргийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 46-48),

8. Гэрч Н.Б..............тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед хадам ээж Н...........хүү утсаар залгаад Г.........н хутгалуулчихсан байна гэж хэлсэн. Би за гээд эхнэр Д.............лын хамт ээжийндээ очих гээд явж байтал түргэнээр аваад явчихлаа гэж хэлээр нь Госпитал дээр ирсэн. Бид хоёр тэнд очиход Г.........н юм хэлээгүй шууд эмнэлэг рүү орсон. Очоод удалгүй хагалгаанд орсон түүнээс хойш норкозонд орчихоод гараагүй байна. ...Г.........н нөхөр хоёр охины хамт амьдардаг...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 63-64),

9. Гэрч Т.Д.............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө...ээж Н...........хүү надруу утсаар залгаад...дүү Г.........ныг...хүн хутгалчихсан байна эмнэлэг явлаа гэсэн. Би ярьж байгаад нөхрийн хамт эмнэлэг дээр очсон. Намайг очиход дүү Г.........н ирээгүй байж байгаад түргэнээр ирээд шууд хагалгаанд орсон. Г...........р дүүтэй хамтран амьдраад 5 жил болж байгаа...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 67-68),

- “...Г.........н эмнэлгээс гараад манайд байдаг байхдаа ...бөмбөгөр дээрээс худалдаж авсан хутгаар Г...........р намайг хутгалчихаад, дараа нь цусыг нь угааж байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 69-71),

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 6683 дугаар дүгнэлтэд

“...Хэсэг газрын үзлэгт: Хэвлийн зүүн доод хэсэгт 7см урт, 5 ширхэг мэс заслын оёдол тавигдсан шархтай... Цэргийн төв эмнэлгийн №7163 тоот өвчний түүхээс: ...түүх нээсэн 2018.5.24. 00:05 ...103-р хүргэгдэн ирсэн. Хавирганы зүүн сүврэгдэс орчимд 3-3.5 см урттай, зах ирмэг нь хурц, шархнаас их сэмж, гэдэс цухуйсан, шархнаас цус алдалттай ирсэн тул өвчтөнг яаралтай мэс заслын өрөөнд оруулахаар шийдсэн. ...2018.05.24-ний мэс заслын тэмдэглэлээс: “...хэвлийг нээхэд 650мл цус нөж байв. Хэвлийн зүүн сүврэгдэс орчмын нэвтэрсэн...хутганы шархнаас цус их алдаж байсанд шархыг дотор, гадна талаас нь үечлэн оёж цус тогтоов. Цааш шалгахад бүдүүн гэдэсний уруудах хэсэг “S” гэдэст 3 нэвтэрсэн шархтай...мөн уруудах хэсэгт 2-2.3 см урттай нэвтрээгүй шарх...байна. ДҮГНЭЛТ

1. Т.Г.........ны биед хэвлийд нэвтэрч бүдүүн гэдсийг гэмтээсэн шарх, цус алдалт (650мл) гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаах амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 84),

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 3858 дугаар дүгнэлтэд

1. Шижилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай гарсан байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн майканд гарсан...2.9см, хар хөх цамцанд гарсан...3см...уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 88-91)

12. Цэргийн төв эмнэлгийн өвчний 7163 дугаар түүх (1 хавтаст хэргийн 160-169), 

Залилах гэмт хэргийн талаар

А. Хохирогч Ц.Д........айн мөрдөн шалгах ажиллагаад өгсөн: “... Би 2016 оны 08 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын нутаг дэвсгэрт кадастрын зураг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн хажууд байх “Бэст кадастр” ХХК-д очиж С...........р овогтой Г...........р гэдэг хүнтэй танилцаад кадастрын зураг хийлгэхээр болсон. Тэгээд Г...........рийн хамт тухайн газраа очиж 2 газрын кадастрын зургаа хийлгэсэн бөгөөд Г...........р нь “таньд би энэ газрын чинь бичгийг гаргаад өгье, надад газрын албанд таньдаг хүн байгаа, та эхлээд 680.000 төгрөг өгчих” гэхээр би Г...........рт бэлнээр өгсөн. Тэгээд жил орчим гаргаж өгөхгүй байж байгаад 2017 оны 07 дугаар сарын сүүлээр надтай ирж уулзаад “таны нөгөө 2 газрын чинь бичиг удахгүй гарна, надад одоогоор кадастрын зураг нь гарчихсан 9 газар байна. Та худалдаж авах уу ямар нэгэн асуудалгүй би Сонгинохайрхан дүүргийн газрын албаны Э...........аа, Б...........гг нартай хамтарч ажиллаж байгаа” гэхээр нь нийт 8.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 5743....35 тоот данс руу өөрийн 5029....94 тоот данснаас 2.000.000 төгрөг шилжүүлээд 1.500.000 төгрөг бэлнээр авч өгөөд дахин 2 хоногийн дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Ц...........аагийн 5018....497 тоот данснаас 5007....02 тоот дансруу 2.000.000 төгрөг шилжүүлсэн мөн бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Тэгээд дараа өөрийн охин С...........аагийн данснаас 600.000 төгрөг шилжүүлсэн. Охин Ц...........нгийн данснаас 650.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Т.......р гэдэг хүнтэй хамт ирж уулзаад 6 газрын кадастрын зургаа өгөөд Т.......р гэдэг хүн нь бэлнээр 480.000 төгрөг авсан. Дараа нь газрын гэрчилгээний мөнгө гэж 240.000 төгрөг бэлнээр, дараа нь 500.000 төгрөг бэлнээр авсан. Мөн надад 1.000.000 төгрөг өгөх ёстой байсан хүнээс Г...........рийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би Г...........р гэдэг хүнд нийт 10.650.000 төгрөг өгсөн бөгөөд тухайн газарт хашаа барьсан байсан боловч 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албаны хүмүүс ирээд зөвшөөрөлгүй газар байна гэж миний барьсан газрыг буулгасан. ...Тухайн надад өгсөн газрын кадастрын бичиг нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гарсан байсан хуурамч кадастрын зураг байсан. ...Би Г...........рт мөнгө өгөхдөө дансаар шилжүүлсэн хуулга байгаа бөгөөд бэлнээр мөнгө өгсөн гэсэн ямар нэгэн баримт байхгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 130-132),

“...Би Г...........рөөс нийт 6 айлын 0.7 га газрыг худалдаж авахаар болсон бөгөөд өөрийнхөө ойр дотны хүмүүсийн нэр дээр кадастрын зураг хийлгэсэн юм. Ц...........аа нь манай эхнэр, харин С...........аа нь манай охин Энхзул нь түүний нөхөр нь бөгөөд Хулан, Э............э-Очир нар нь манай ач зээнүүд байгаа юм. Би уг хүмүүсийн нэр дээр кадастр хийлгэж газар авахаар болсон байсан. ...Г...........рт 6 айлын газар авахаар 10.650.000 төгрөг өгсөн бөгөөд үүнээс 6.250.000 төгрөгийг Г...........р, Г...........маа нарын данс руу үлдэгдэл 4.400.000 төгрөгийг нь бэлнээр нь өгсөн юм. ...Харин Г...........р нь Т.......р гэдэг залуугаар 6 айлын кадастрын зураг хийлгүүлсэн бөгөөд тэр дор нь надаас 480.000 төгрөг аваад Т.......ртаа өгсөн юм....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 133-135),

“...2017.07.29-ны өдөр таньдаг хүн болох Э.Энхчимэгийн данснаас 1.000.000 төгрөг, 2017.08.26-ны өдөр өөрийн данснаас С.Г...........рийн хэлсэн данс руу 2.000.000 төгрөг, хүргэн П.М...........гоогийн данснаас 2017.08.10 өдөр 450.000 төгрөг, 2017.08.11-ний өдөр 200.000 төгрөгийг буюу нийт 650.000 төгрөгийг С.Г...........рийн данс руу, 2017.07.28-ны өдөр эхнэр Ц...........аагийн данснаас 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Үлдсэн 5.000.000 төгрөгийг бага багаар С.Г...........рт бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 136-137),

“...Би Г...........рийн надад зарсан газрыг зааж өгч чадна. Надад зарсан 6 айлын газар бол Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Буман-Өлзий” хорооллын ар талд байсан бөгөөд С.Г...........р өөрөө очиж надад зааж өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 138),

1. “ХААН” банкны 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн албан бичигт “...С.Г...........р нь 5007....02 тоот төгрөгийн харилцах данс, Ц.Г...........маа нь 5743....43, 5743....35 тоот төгрөгийн данс харилцах дансууд эзэмшдэг байна...” гэх баримт (2 хавтаст хэргийн 192)

2. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 114-118),

3. Хохирогч Ц.Д........айн кадастрын зураг хийлгэж байх үеийн шүүгдэгч С.Г...........р, гэрч Б.Т.......р нарын гэрэл зураг (2 хавтаст хэргийн 120),

4. Ц.Д........айн 5029....94 тоот “ХААН банкны” депозит дансны хуулгад “...2017.7.29 өдөр 5743....35 (Ц.Г...........маа) данс руу “АТМ7”-оос 2.000.000 төгрөг...” шилжүүлсэн баримт (2 хавтаст хэргийн 214), 

- Э.Энхчимэгийн 5023....12 тоот “ХААН банкны” депозит дансны хуулгад “...2017.7.29 өдөр 5007....02 (С.Г...........р) данс руу “Gantumurt enhchimege” гэсэн утгаар 1.000.000 төгрөг...” шилжүүлсэн баримт (2 хавтаст хэргийн 228),

5. Гэрч Д.Ц...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ...Г...........р гэдэг хүний “ХААН” банкны 5007....02 (С.Г...........р) тоот дансыг авч О..........гийн нөхөр М...........гоо гэдэг хүний данснаас 2 удаа нийт 650.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 144-146),

- П.М...........гоогийн 5017....35 тоот “ХААН банкны” депозит дансны хуулгад “...2017.8.11 өдөр 5007....02 (С.Г...........р) данс руу “tseesvren” утгаар 200.000 төгрөг, ...2017.08.10 өдөр 5007....02 (С.Г...........р) данс руу “dalai tseesvren” утгаар 450.000 төгрөг...” шилжүүлсэн баримт (2 хавтаст хэргийн 211-212), 

6. Гэрч Я.Ц...........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Д........ай нь Г...........р гэдэг хүнээс газар худалдаж авч байгаа гээд миний данснаас 1.000.000 төгрөг авч өгсөн. Дараа нь...АТМ орж Г...........рийн 5007....02 тоот данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 153-154)

- Я.Ц...........аагийн 5019....97 тоот “ХААН банкны” депозит дансны хуулгад “...2017.7.26 өдөр 19:59 минутад “АТМ407” 1.000.000 төгрөг, ...2017.07.28 өдөр 5007....02  (С.Г...........р) данс руу “АТМ407” –с 2.000.000 төгрөг...” шилжүүлсэн баримт (2 хавтаст хэргийн 213),

7. Гэрч Ц.Г...........маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г...........ртэй 2017 оны 3 дугаар сараас 5 дугаар сар хүртэл хамтран амьдарч байсан. Г...........р өөрийгөө Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сандуй гэдэг хүний бие төлөөлөгчөөр ажилладаг гэж ярьж байсан. ...Миний “ХААН” банкны 5743....35 тоот данс руу 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Ц..........рж овогтой Д........ай гэдэг хүний 5029....94 тоот данснаас 2.000.000 гүйлгээ хийсэн хүнийг танихгүй. Тухайн үед Г...........р нь ...манай эгч Соёлмаагаас 3.700.000 төгрөг аваад...буцааж эгчид мөнгө өгөхдөө миний данс руу 2.000.000 төгрөг хийлээ гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 148-150),

“...Г...........р манай эгч Соёлмаагаас нөхөрт нь диплом гаргаж өгнө гээд 3.700.000 төгрөг авсан байснаа бүтэхгүй болохоор нь Г...........рөөс мөнгөө нэхэхэд 2.000.000 төгрөгийг миний данс руу хийгээд дараа нь бэлнээр үлдсэн 1.700.000 төгрөгийг өгсөн. Миний дансанд орж ирсэн 2.000.000 төгрөгийг би эгч Соёлмаад авч өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 151),

8. Гэрч Д.Соёлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү...Г...........маагийн найз Г...........р гэх залуу нь манай нөхөр Б..........нд дээд боловсролын диплом гаргаж өгнө гэхээр нь би Г...........рийн өгсөн данс руу 3.700.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд диплом гарахгүй удаад байхаар нь би Г...........рөөс мөнгөө нэхээд цагдаад өглөө гэсэн чинь манай дүүгийн данс руу 2.000.000 төгрөг шилжүүлээд дараа нь 1.700.000 төгрөг бэлнээр өгсөн. ...Г...........маагийн данс руу орсон 2.000.000 төгрөгийг би аваад нөхөр Б..........ны 5013....51 дансанд хийсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 167),

9. Гэрч Б.Т.......р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г...........р гэдэг хүнийг 1 жилийн өмнөөс буюу 2016 оны 07 сар орчмоос таньдаг болсон. Анх надад өөрийгөө танилцуулж байхдаа би Хангарьд ордны иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажилладаг Сандуй гэдэг хүний бие төлөөлөгчөөр ажиллаж байгаа сая болсон сонгуулын ажилд нь яваад ийм албан тушаалд очсон гэж хэлсэн. Г...........р нь надаар кадастрын зураг хийлгээд авсан мөнгөө тал талаар нь хуваан авдаг юм. ...2017 оны 7 дугаар сарын сүүлээр Г...........р болон Д........ай гэдэг хүний хамт Орбитын тойрог орчмын газарт кадастрын зураг хийсэн бөгөөд Г...........р зургаа гаргахдаа он сарыг нь 1 жилийн өмнө гэж гаргаарай тэгэхгүй бол Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас материал авахгүй байна. Би жилийн өмнөхөөр Б...........гг гэдэг хүнээр гаргуулах юм гэж хэлсэн. Тэгээд би Г...........рт итгээд кадастрын зургийг 1 жилийн өмнөхөөр буюу 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөр гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 139-141),

“...Би Д........ай гэх хүнээс бэлнээр 480.000 төгрөг авсан. Энэ мөнгө бол кадастрын зураг хийсэн мөнгө гэж авсан. Үүнээс 200.000 төгрөгийг С.Г...........рт өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 143),

10. Гэрч А.Дол....сүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Я.Ц...........аа, Ц.Д........ай, Н.Энхзул, Б.С...........аа, Э.Хулан, Ц.Э............э-Очир нарын нэр дээр “Шулуун шугамын оргил” ХХК-ийн хийсэн кадастрын зургуудыг харлаа. Энэ зургууд дээр дарагдсан тэмдэг нь манай компанийн тэмдэг мөн байна. Мөн кадастрын зураг хийсэн хүнийх нь гарын үсэг нь Т.......рын гарын үсэг байна. Уг зургууд нь хуурамч биш албан ёсоор хийгдсэн зургууд байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 159),

11. Гэрч Х.Б..........в мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ...“ВЕSТ” кадастрын газарт туслах ажилтнаар 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд манай ажлын газрын хажууд канон, зурагчин ажиллуулдаг С.Г...........ртэй танилцсан. ...Би С.Г...........рөөс ямар нэгэн байдлаар газрын гэрчилгээ гаргаж өгөхөөр амлаж мөнгө авч байгаагүй. Хугацааг нь сайн санахгүй байна нэг удаа С.Г...........рөөс 1.500.000 төгрөг зээлж авч байсан. Буцаагаад удаагүй С.Г...........рт өгсөн. ...С.Г...........рөөс өөрийнхөө 5136....29 дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг шилүүлүүлж зээлсэн. ...Би буцаагаад С.Г...........рт мөнгийг нь бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 161-162),

12. Гэрч Г.Б...........ггын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Би 2007 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд одоог хүртэл ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд надаас өөр Б...........гг гэдэг нэртэй хүн байхгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 164)

13. Гэрч Т.Э...........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 3 дугаар сарын 25-наас эхлэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд ...ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн газрын албанд надаас өөр Э...........аа гэдэг нэртэй хүн байхгүй. С.Г...........рийг Ц.С.........уй даргын бие төлөөлөгчөөр ажилладаг гэж өөрийгөө танилцуулж байсан. С.Г...........р нь Ц.С.........уй даргад хандаж гаргасан иргэдийн өргөдөл хүсэлтийг төлөөлж авчирч надаар шалгуулдаг байсан. Энэ ихэнхдээ газар эзэмших эрхтэй холбоотой иргэдийн хүсэлтүүдийг авчирч лавлагаа мэдээлэл авдаг байсан. Надад С.Г...........рт газар олгож өгнө гэж амлаж бичиг баримтыг нь авсан зүйл огт байхгүй. ...2017 онд А-17 тоот Нийслэлийн засаг даргын захирамжаар шинээр суурьшлын бүс үүсгэж зөвшөөрөл олгож болохгүй гэсэн захирамж гарсан. Харин суурьшлын бүс дотроо амьдраад газрын гэрчилгээ аваагүй иргэдэд зөвшөөрлийг олгож байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 165),

14. Гэрч С.Т.....агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар ...ажиллаж байна. ...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын аман дахь Буман-Өлзий хорооллын ар талд байх 2 газар бол нэг нь 2016 он А/288 тоот захирамжаар 4 айлд олгогдсон, нөгөө нь 2017 оны А/424 тоот захирамжаар олгогдсон газар байна...” гэх  мэдүүлэг (2 хавтаст хэргийн 168-169),

15. Гэрч Р.О.......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зохион байгуулалт, иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагчаар ажилладаг. Энэ албан тушаал нь улс төрийн албан тушаал учраас Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.С.........уйгийн тойргийн асуудал хариуцаж ажилладаг.  ...2016 оны орон нутгийн сонгуулийн үед Ц.С.........уй дарга Сонгинохарйхан ....... дугаар хорооноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж сонгогдсон. Энэ үед сонгогдсон тойргоос ажилд оруулж өгөөч гэсэн өргөдлийг С.Г...........р гаргасны дагуу сонгон шалгаруулж, амьдрал ахуйг нь харж байгаад эхнэр нь ажилгүй, 2 бага насны охинтой, өөрөө түрээсийн газар ажиллуулдаг учраас 26 дугаар хороо хариуцсан бие төлөөлөгчийн ажилд 2016 оны 11 дүгээр сард авсан. С.Г...........р нь ажиллах хугацаанд ажилдаа хайнга хандаад иргэдээс гаргасан өргөдлийг удаах, төлөөлөгчид хүргэхгүй байна гэхээр нь 2017 оны 01 дүгээр сард ажлаас гаргасан. С.Г...........рийг ажилд авсан, халсан талаар ямар нэгэн тушаал байхгүй. Зүгээр ажлын үнэмлэх өгөөд ажлуулж байгаад ажлаас гарахад нь үнэмлэхийг нь буцааж авсан. ...С.Г...........рийг ...ажилд авах, халах асуудлыг миний бие шийдсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 163),

Б. Хохирогч В.Л......м мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.............г нь манай хөрш айлын эгч бөгөөд бие биенээ сайн таньдаг хүмүүс. 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Э.............г эгч дусал залгахаар ирэхдээ “Тахилтын Магнай Трейд колонкийн зүүн талд байгаа газрыг 4 сая төгрөгөөр хүн зарна гэнэ. Мөнгөгүй учраас авч чадахгүй байна, зарлаа гээд байна. Танайх авах уу” гэсэн тэгэхээр нь газар хайж байсан учраас тэр өдрөө очиж үзэхэд хоосон газар байсан. Тэгтэл Э.............г эгч газар гаргах хүн нь урьдчилгаа мөнгөө өг гээд байна гэж миний хажууд утсаар яриад байсан. Ингээд нөхөр бид хоёр ярилцаад хадам ээжийн тэтгэврийн зээл авч мөнгөө бэлдсэн. Үүнээс хойш 7 хоногийн дараа Э.............г эгч авна гэсэн газрыг чинь хүлээж байгаад зарсан гэнээ, хажуу талынх нь газрыг авах уу үнэ хэмжээ нь адилхан юм байна гэсэн. Тэр өдрөө нөхөр бид хоёр очиж үзээд авахаар болж Сонгинохайрхан дүүргийн 5 шарын буудлын хойно байдаг “Сэнтий 2” зочид буудлын хажуу талын АТМ -ээс 2.100.000 төгрөг авч Э.............г эгчид бэлнээр өгсөн. Үүнээс хойш 7 хоногийн дараа 2018 оны 8 сарын сүүлээр байх Э.............г эгч над руу залгаад гэрчилгээ чинь гарсан үлдэгдэл 1.900.000 төгрөг өгөөд гэрчилгээгээ ав гэсэн тул АТМ-ээс мөнгөө аваад 21-р хорооллын буудал дээр Э.............г эгчтэй уулзаад Сонгинохайрхан дүүргийн гадаа газар гаргаж өгнө гэсэн залуутай уулзахаар болсон. Дүүрэг дээр Э.............г эгч ганцаараа буусан “хамт буух уу” гэсэн чинь нөгөө хүн нь уулзмааргүй байна, ганцаараа буугаад ир, надтай уулзахгүй хэл ам гарна гэж утсаар ярьсан тул би машиндаа суугаад үлдсэн. Ингээд Э.............г эгч мөнгөө аваад нөгөө хүнтэйгээ уулзаад ирэхдээ овог, нэрийг нь арилгаад миний овог нэр, регистр бичсэн газар эзэмших гэрчилгээ авчирхаар нь засвартай юм байна авахгүй гэсэн. Тэгтэл Э.............г эгч миний хажууд цаад хүнтэйгээ яриад “засвартай юм байна мөнгөө авъя” гэж хэлэхэд цаад хүн нь “би өөрөө үл хөдлөхийг нь гаргаад өгнө. Түр гэрчилгээгээ авч бай” гэсэн. Тэгээд Э.............г эгчид итгээд гэрчилгээгээ аваад гэртээ харьсан. Маргааш нь гэрчилгээн дээрх хаягаар нь уг газрын хайгаад олоогүй. ...анх удаа Г...........р гэгчтэй уулзаад ийм газар авахгүй буцаая гэсэн чинь Г...........р даваа гарагт үнэт цаасны 30.000 төгрөг, иргэний үнэмлэхээ хуулбарлаад гэрчилгээтэйгээ аваад ир гэсэн. ...Миний хувьд Э.............г эгч хүний дунд зуучилж байгаа гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 206-207),  

“...Тахилтын Магнай Трейд шатахуун түгээх станцын зүүн урд 1 айлын...газар 4.000.000 төгрөгөөр авахаар болоод Э.............г эгчид бэлнээр 2017.08.12-нд 2.100.000 төгрөг, 2017.08.19-ний өдөр 1.900.000 төгрөг тус тус бэлнээр өгсөн. Түүнийг нь Э.............г эгч С.Г...........рт гэдэг хүнд дансаар өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 208-209),

“...Г...........рийн надад зарсан нэг айлын газар бол Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 4 дүгээр автобусны буудлын замын баруун талд зам дагуу газар байсан. Би тэр газрыг Э.............г эгчээр заалгасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 210),

1. Гэрч Н.Б.......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр Л......м нь хямдхан зарах газар байна гэхээр нь бид хоёр газар хайж байсан болохоор авахаар болсон. ...Тэгээд ээжийн тэтгэврийн зээл 4.000.000 төгрөг авахуулаад танил эгч Э.............гт өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 211),

2. Хохирогч Х.Э.............гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би...хамт ажилладаг байсан Тунгаатай утсаар яриад “танай наад хавиар чинь зарчихаар газар байна уу? Дүүдээ газар авч өгөх гэсэн юм” гэхэд Тунгаа надад кадастрын зураг хийдэг Түмээ гэдэг залуугийн ...8801..32 гэсэн дугаар өгсөн. Тэгээд би Түмээтэй ярихад миний таньдаг Г...........р гэдэг хүн байдаг. Тэр хүнд зарах газар байгаа гэж байна гээд надад 9012..86 гэсэн дугаарын утсыг өгсөн... Тэгээд Г...........р гэдэг хүнтэй нь ярихад “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Мангай трейд” шатахуун түгээх станцын хажууд 0.7 га нэг айлын тэгшхэн газар байгаа, та хэд хоногоос хамт яваад үзчих” гэсэн. Тэгээд би тухайн газар нь очиж үзэхэд яг хар замын хажууд тэгшхэн боловч ховил ихтэй газар байхаар нь Г...........рлүү залгаад “энэ газар мөн үү” гэж асуухад мөн байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн газрыг авахаар болоод чи “энэ газраа хэдээр зарах юм гэхэд” би таньд “3.000.000 төгрөгөөр” зарна гэсэн. Тэгээд би “Түмээтэй ярьж мөнгөө өгч, авалцъя” гэхэд Г...........р нь “Түмээ бол зөвхөн кадастрын зураг гаргадаг. Би Нийслэлийн газрын албанд ажилладаг болохоор эрх мэдэл нь надад байгаа Түмээтэй холбоо барих шаардлагагүй” гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын сүүлээр Г...........рийн Хаан банкны 5007....02 тоот дансруу 1.500.000 төгрөг шилжүүлээд, Сонгинохайрхан дүүргийн урд талд очиж гэрчилгээгээ аваад үлдсэн 1.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад өгсөн газрын бичгийн эзэмшигчийн нэр нь засвартай байхаар нь яагаад засвартай байгаа талаар асуухад “энэ бичгэн дээр өөр хүний нэр суулгасан байж байгаад таны дүү Л......м гэдэг хүний нэрийг оруулчихсан байгаа, 2 хоногийн дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө. Та ирэхдээ үнэт цаасны 30.000 төгрөг авч ирээрэй” гэсэн. Тэгээд 2 хоногийн дараа Г...........р надруу залгаад “та бичгээ аваад ир. Би таны үл хөдлөхийн бичгийг гаргаад өгнө” гэхээр нь очиж уулзаад бичиг болон 30.000 төгрөгөө өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 195-197),

“...Би 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр С.Г...........рийн “ХААН” банкны данс руу 1.500.000 төгрөг, 2017.08.24-ний өдөр мөн 1.000.000 төгрөг, ...Бэлнээр 2017.08.19-ний өдөр Л......мын хамт Сонгинохайрхан дүүргийн хажууд очиж 1.500.000 төгрөг С.Г...........рт өгсөн. ...Би С.Г...........рийг танихгүй...өөрийгөө надад танилцуулахдаа Нийслэлийн газрын албанд ажилладаг гэж байсан...”  гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 197, 200 ),

3. Х.Э.............гийн 5019....71 тоот “ХААН банкны” депозит дансны хуулгад “...2017.8.12 өдөр 5007....02 (С.Г...........р) данс руу “газар утгаар АТМ1065”-аас 1.500.000 төгрөг..., 2017.08.24 өдөр 5007....02 (С.Г...........р) данс руу “ газар Э.............гээс утгаар АТМ450”-аас 1.000.000 төгрөг...,” шилжүүлсэн баримт (1 хавтаст хэргийн 188-189), 

4. Гэрч Б.Т.......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Э.............г гэдэг хүн танихгүй. Харин Тахилтад байдаг Тунгалаг гэдэг хүн надаас хямдхан газар зарах хүн байна уу гэхэд нь би С.Г...........рийг зааж өгөөд утсыг нь өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 143),

5. Гэрч С.Т.....агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар ...ажиллаж байна. ...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын зам дагуу газар бол зургийн мэдээллийн сангаас харахад 2015 оны А/371 захирамжаар Ш...овогтой Ариунболд гэдэг хүнд үйлчилгээний зориулалтаар 1 га газар олгосон байна....” гэх  мэдүүлэг (2 хавтаст хэргийн 168-169),

В. Хохирогч Х.Э.............гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би...хамт ажилладаг байсан Тунгаатай утсаар яриад “танай наад хавиар чинь зарчихаар газар байна уу? Дүүдээ газар авч өгөх гэсэн юм” гэхэд Тунгаа надад кадастрын зураг хийдэг Түмээ гэдэг залуугийн ...8801..32 гэсэн дугаар өгсөн. Тэгээд би Түмээтэй ярихад миний таньдаг Г...........р гэдэг хүн байдаг. Тэр хүнд зарах газар байгаа гэж байна гээд надад 9012..86 гэсэн дугаарын утсыг өгсөн... Г...........р надруу залгаад “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буман-Өлзий хорооллын ар талд 2 айлын газар тэгшхэн газар байна 4.000.000 төгрөгөөр зарна” гэхээр нь маргааш нь очиж үзэхэд  боломжийн газар байсан. Орой нь Г...........ртэй яриад авахаар болоод...7 хоногийн дараа урьдчилгаа 1.000.000. төгрөгийг Г...........рийн дансруу “газар” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд 3 хоногийн дараа Г...........ртэй яриад “тэр газраа очоод буучихаж болох уу, тогийг нь залгаж өгөх үү” гэхэд “та очоод буучихаа, би очоод тогийг нь залгуулаад өгнө” гэхээр нь Мөнх-Э............этэй хамт 2 айл очиж буусан. Бууснаас хойш 2 хоногийн дараа Г...........р “тог залгаж өгнө” гэж ирж уулзаад байсан. Тэгээд 3 дахь хоногийн шөнө нь...Аюуш гэдэг хүн ирээд “танайх яагаад энэ газар буучихсан юм бэ? Энэ газар чинь манай газар, маргааш гэхэд нүүгээрэй” гэхээр нь би “энэ газрыг Г...........р гэдэг хүнээс худалдаж авсан” гэхэд “тийм юм байхгүй, энэ газар чинь миний нэр дээр гэрчилгээтэй газар” гэж хэлсэн. Тэгээд би Г...........рлүү залгахад утас нь холбогдохгүй болсон бөгөөд ямар нэгэн холбоогүй болсон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 195-197),

“...Би 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр С.Г...........рийн “ХААН” банкны данс руу ...2017.08.28-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Би С.Г...........рийг танихгүй... өөрийгөө надад танилцуулахдаа Нийслэлийн газрын албанд ажилладаг гэж байсан...”  гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 197, 200 ),

1. Х.Э.............гийн 5019....71 тоот “ХААН банкны” депозит дансны хуулгад “...2017.08.28 өдөр 5007....02 (С.Г...........р) данс руу “ Э.............гээс газрын мөнгө утгаар АТМ450”-аас 1.000.000 төгрөг...” шилжүүлсэн баримт (1 хавтаст хэргийн 188-189), 

2. Гэрч С.Т.....агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар ...ажиллаж байна. ...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын аман дахь Буман-Өлзий хорооллын ар талд байх 2 газар бол нэг нь 2016 он А/288 тоот захирамжаар 4 айлд олгогдсон, нөгөө нь 2017 оны А/424 тоот захирамжаар олгогдсон газар байна...” гэх  мэдүүлэг (2 хавтаст хэргийн 168-169),

Г. Хохирогч Б.У...нгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн клиник 41 дүгээр төвд арга зүйч ажилтай бөгөөд 2017 оны 04 дүгээр сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сандуй гэдэг хүний бие төлөөлөгч гэх Г...........р гэдэг хүн манай сувилал дээр ирээд танай сувилалтай хамтарч ажлаад танай сувилалд өөрийнхөө 2 хүүхдийг явуулна гэж хэлсэн. Тэгээд хүүхдээ манай сувилалд явуулж эхлээд хэсэг хугацааны дараа манай сувилал дээр ирээд танай сувиллын ажилчдад болон танай сувилалд хүнсний ногоо тариалах зориулалттай газар өмчлүүлж өгнө гэхээр нь би хамт ажилладаг 32 хүнээс нэг хүний 30.000 төгрөг хураагаад нийт 960.000 төгрөг болон Сонгинохайрхан дүүргийн газрын албан газар өмчлөх хүсэлтээ гаргаж албан бичиг Г...........р гэдэг хүнд өгсөн. Тэгээд ямар хэл чимээгүй байж байгаад 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэртээ амарч байтал сувиллын дарга Ш.С............яа надруу залгаад Г...........р гэдэг хүн манай ажилчдын газрын кадастрыг хийж өгөх гээд дуудаад байна гэхээр нь би ажилчдаа дуудаад Ар гүнт гэх газар очиход Г...........р нь Сүхээ гэдэг хүнтэй хамт ирчихсэн байсан бөгөөд тэмдэглэгээ хийлгэсэн. Тэгээд кадастрын мөнгө гэж нэг хүний 60.000 төгрөг хураагаарай гэхээр нь би тус мөнгийг нь хураан авч нийт 1.440.000 төгрөгийг Сүхээ гэдэг хүнд бэлнээр өгч гарын үсэг зуруулан авсан. ...Би Г...........р гэдэг хүнд ажилчдаас хураасан 960.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын эхээр өгсөн бөгөөд мөнгө өгсөн баримт байхгүй. Харин дараа нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр кадастрын зураг хийсэн Сүхээ гэдэг хүнд бэлнээр 1.440.000 төгрөг өгсөн бөгөөд мөнгө авсан гэсэн гарын үсэг зуруулсан бичиг авсан боловч хайгаад олохгүй байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 247-248),

“...Би ажилчдаасаа мөнгө хурааж аваад С.Г...........р гэдэг хүнд өгсөн. Эхлээд хүн бүрээс нэг хүний 30.000 төгрөг буюу нийт 960.000 төгрөг, ...дараа нь нэг хүнээс 60.000 төгрөг буюу 1.830.000 төгрөг хурааж өгсөн. Тэгээд С.Г...........р гэдэг хүн газрын гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан болохоор худлаа гэдгийг нь мэдээд би ажилчдаас хурааж авсан мөнгөө буцааж өөрөө өгсөөр байгаад дуусгасан. Би одоо С.Г...........р гэдэг хүнээс нийт 2.790.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 249),

“...Би газар авахаар мөнгө авахаар өгсөн ажилчдын жагсаалтыг гаргасан. ...Манай ажилчдаас Х.Алтанчимэг, П.А...........л, Б.Б..........в, Д.Бат-Э............э, Ө.Б..........г, Н.Г............г, Б.Дулмаа, Л.Л.......маа, Д.О..........г, Э.О..........г, Ц.У......г, Б.Х.........р, Ч.Э..............р, М.ЭнхД.....м, Б.Э............яа тус бүр 1 айлын газарт 90.000 төгрөг, би өөрөө болон Б.Б...........рж, С.М.............г, Б.Н.........маа, Б.Н.........гүй, Л.Э.............г, Н.Э........мэг, Ш.С............яа тус бүр 2 айлын газарт 180.000 төгрөг буюу нийт 2.790.000 төгрөг хураалгасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 250, 2 хавтаст хэргийн 1)

1.Хохирогч Х.Алтанчимэг, П.А...........л, Б.Б..........в, Д.Бат-Э............э, Ө.Б..........г, Н.Г............г, Б.Дулмаа, Л.Л.......маа, Д.О..........г, Э.О..........г, Ц.У......г, Б.Х.........р, Ч.Э..............р, М.ЭнхД.....м, Б.Э............яа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...2017 оны 04 дүгээр сард манай сувиллын ажилчид Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутагт газар авна гэж өргөдөл бичиж нэг хүний 30.000 төгрөг хураасан. Газар авч өгнө гэсэн хүн нь С.Г...........р гэдэг хүн гэсэн. Манай ажилчид арга зүйч Б.У............гад мөнгөө хураалгасан. ...2017 оны 08 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо “Ар гүнт” гэх газарт С.Г...........р гэдэг хүн газар үзүүлээд кадастрын мөнгө гэж нэг айлын 60.000 төгрөг авсан. ...нийт 90.000 төгрөг өгсөн. ...Арга зүйч Б.У............га өөрөөсөө миний мөнгийг баг багаар буцааж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 79-80, 70-71, 58-59, 109-110, 55-56, 73-74, 52-53, 64-65, 85-86, 61-62, 113-114, 91-92, 49-50, 76-77, 67-68),

2. Хохирогч Б.Б...........рж, С.М.............г, Б.Н.........маа, Б.Н.........гүй, Л.Э.............г, Н.Э........мэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажлын хамт олон 2017 оны 04 дүгээр сард Сонгинохайрханд дүүргийн 21 дүгээр газар авна гэж эхлээд... Би 2 айлын газар авахаар нийт 180.000 төгрөг хураалгасан. Манай байгууллагад газар авч өгнө гэж С.Г...........р гэдэг хүн мөнгө авсан байсан. ...Миний өгсөн мөнгийг манай арга зүйч Б.У............га буцааж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 94-95, 82-83, 101-102, 97-99, 88-89, 106-107),

3. Хохирогч Ш.С............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнөх гэрчийн мэдүүлгүүд дээрээ бүгдийг үнэн зөвөөр дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тиймээс надад өөр нэмж ярих зүйл байхгүй дахиж ярих шаардлагагүй байх гэж бодож байна...” (3 хавтаст хэргийн 104),

гэрчээр өгсөн: “...Би 2 айлын газар авахаар бичиг баримт бүрдүүлж өгсөн бөгөөд эхлээд 60.000 төгрөг, дараа нь 120.000 төгрөг нийт 180.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 15)

4. Гэрч С.Сүхээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Бест” кадастрын газар 2016 оны 2 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл туслах ажилтнаар ажилласан. Тэр үед С.Г...........р нь манай хажуугийн өрөөнд канон ажиллуулдаг байсан. ...2017 оны хавар С.Г...........р Таван шард байдаг сувиллын ажилчдад газар авч өгнө гээд намайг дагуулж сувилал дээр очоод кадастрын мөнгө гэж мөнгө авсан. Яг хэдэн төгрөг авсныг санахгүй байна. Г...........р бид хоёр мөнгийг хувааж авсан. Тухайн үед С.Г...........р надад хэлэхдээ албан ёсны зөвшөөрөл гараагүй учир цэг тодорхойлох боломжгүй учир дараа нь цэг тодорхойлох ажлыг хийнэ гэж байсан. Тухайн үед ажлын хөлс нь нэг айлын газар 40.000 төгрөгөөр хийдэг байсан бөгөөд би сувиллын ажилчдаас нэг хүний 30.000 төгрөг авсан санаж байна. Тэгээд ажил олж өгсөн болохоор С.Г...........рт тал мөнгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 170-171),

5. Гэрч Б.Т.......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Ар гүнтэд” кадастрын зураг хийгээд миний санаж байгаагаар нэг сая гаран төгрөг авчраад түүнийг нь С.Г...........р бид хоёр тэнцүү хувааж авсан. ...Ер нь бол манай ажлын онцлогоор кадастрын ажил олж өгөөд 50 хувийн мөнгийг олж өгсөн өөрөө авдаг...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 142-143)

6. Гэрч С.Т.....агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар ...ажиллаж байна. ...Би 2016 оны 10 дугаар сарын 26-наас 2018 оны 3 дугаар сар хүртэл Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо хариуцан ажилласан. Энэ хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Рашаант гэдэг газарт 35 айлын газар эзэмших эрх олгогдоогүй...” гэх  мэдүүлэг (2 хавтаст хэргийн 168-169),

7. Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичигт “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн 41 дүгээр клиник, сувиллын ажилчдын шинээр газар эзэмших өргөдөл 2017 оноос хойш дүүргийн газрын албаны бүртгэлд бүртгэгдээгүй...” гэх баримт (2 хавтаст хэргийн 90)

Бусад нотлох баримтууд

1. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол (1 хавтаст хэргийн 125-126, 213-214, 2 хавтаст хэргийн 63-64, 177-179), Эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол (1 хавтаст хэргийн 175, 223, 2 хавтаст хэргийн 93), яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол (3 хавтаст хэргийн 196-198)

2. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр баривчилсан мөрдөгчийн тогтоол (1 хавтаст хэргийн 101), Сэжигтнийг 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол (2 хавтаст хэргийн 52), Баривчлагдсан сэжигтнийг суллах тухай прокурорын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тогтоол (2 хавтаст хэргийн 58), Сэжигтнийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол (2 хавтаст хэргийн 172), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (1 хавтаст хэргийн 112-113, 118-119, 122-123, 3 хавтаст хэргийн 34-35, 43-44, 190-191, 221, 222-223, 240)

3. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 132), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 136), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1 хавтаст хэргийн 138, 154-155, 2 хавтаст хэргийн 199-207) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (1 хавтаст хэргийн 22-23) нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж цуглуулсан нотлох баримт байх тул нотлох баримтаас хасах хууль зүйн үндэслэлтэй.

Харин бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Г...........рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч С.Г...........рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс 18.470.000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Д........айд 10.650.000, В.Л......мд 4.030.000, Х.Э.............гт 1.000.000, Б.У............гад 2.790.000 төгрөг тус тус олгох дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Т.Б...........н, Т.Н...........хүү, Т.Д.............л, Т.У..............х Ж.СаранД.....м нарыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах, шүүгдэгч С.Г...........рт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдийг тусгаарлаж хэлэлцэх, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авсан хутга нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг зөрчиж цуглуулсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үндэслэлгүй авч хууль бусаар хорьсон, залилах гэмт хэргийн хохирлыг зөв тогтоогоогүй байна.

Иймд шүүгдэгч С.Г...........рт холбогдох хэргээс Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдохгүй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчиж цуглуулсан хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоолыг хүчингүй болгож, холбогдох хэргийг нотлогдон тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож, харин залилах гэмт хэргийн хохирлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй тул тухайн хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч С.Г...........р нь 

1. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ болон такси дотор, 2017 оны 4, 6, 10 дугаар саруудад, цохих, алгадах зэргээр, хувийн таарамжгүй сэдэлтээр, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Г.........ныг байнга зодсон болох нь

- Хохирогч Т.Г.........ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г...........р ...2017 оны 06 дугаар сард намайг зодсон. ...Намайг хутгалахаас өмнөхөн намайг хоёр удаа багалзуурдсан. ...Дээрхи багалзуурдсан асуудал 2017 оны 04 дүгээр сард болсон. Би өөрийн 8920..46 дугаараар дуудлага өгч байсан. Зодуулж байхыг нэг удаа Лхагва гэдэг хүн харсан ...дугаар нь 9980..08...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 32-33),

“...2017 оны 6-7 сарын үед Сонгинохайрхан дүүргийн хажууд Г...........рт зодуулж нүд хөхөрсөн байдалтай аавынд очиход Н.Б..............т ах байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 36-37),

- Гэрч Т.Н...........хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 06 сард манай охиныг Г...........р зодож гараас нь хазаж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 55-56),

- Гэрч Ч.Т.......дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.........н, Г...........р 2 хамтран амьдраад 5 жил болж байна. ...Манай охин жилдээ 2-3 удаа муудалцсан, зодуулсан гээд гэртээ гүйгээд ирдэг. ...2017 онд Г...........р намайг зодчихлоо гээд Г.........н 3, 4 удаа гэртээ ирж байсан....” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 46-48),

- Гэрч Н.Б..............тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны зун  6-7 сарын үед Г.........ны нүд хөхөрчихсөн хоёр охиноо дагуулаад ирсэн. Асуусан чинь нөхөр Г...........р зодсон шалтгаан нь гэвэл урьд өмнө гар хүрч байсан гэж эхнэр Д.............л надад хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 63-64),

“...2017 оны 6 сард ...өдрийг нь сайн санахгүй байна. Ханын материалд хадмын гэр буюу Сонгинохайрхан .......-р хороо Баянбулгийн .... тоотод эхнэрийн хамт байж байхад 16:00-17:00 цагийн үед Г.........ны баруун талын шанаа, нүд хөхөрчихсөн 2 хүүхдээ дагуулаад орж ирсэн....Г...........р эхнэрээ зоддог асуудалтай байсан талаар олон удаа сонсож байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 65-66),

- Гэрч Т.Д.............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны хавар байсан сарыг нь санахгүй байна дүү Г.........н Сонгинохайрхан дүүргийн хажууд нөхөр Г...........рт зодуулчихлаа гэж такситай хүүхдийн хамт хуучин манайх байдаг байсан одоо аав ээжийн байгаа гэр буюу Сонгинохайрхан .......-р хороонд ирсэн. ...Үүнээс өмнө 2017 оны өвөл ...Г.........н Их Нарангийн эцсийн буудалд хүүхдийн хамт нийтийн байр түрээслэн амьдардаг байхад үеэл дүү Х.......хүү цуг амьдардаг байсан. Уг байранд Х.......хүүг байхад Г...........р, Г.........н хоёр хэрэлдэж маргалдаж хутга барьж дайрсан гэж хэлж байсан. ...2016 онд байх сайн мэдэхгүй байна тэр хоёрын хүүхдийг нь харж зуны 3 сар байсан том эгчийн охин А...............г хэлэхдээ Г...........рийг ууртай, аймаар гэж хэлдэг байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 69-71),

- Гэрч Б.Лх..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г...........р, Г.........н...хоёр Сонгинохайрхан дүүргийн урд хувиараа канон ажлуулдаг, амар тайван хэрүүл тэмцэлгүй сайхан гэр бүл байсан. ...2017 оны хавар 3-4 сарын үед Сонгинохайрхан дүүргийн гадаа...миний машин дотор “ажилтай байхад хүүхдээ харсангүй” гэснээс болж маргалдаж байгаад Г...........р Г.........ныг үсдэж, толгой руу нь цохисон тэгэхээр нь би салгасан....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 76-77),

- Гэрч Т.А...............гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 6 сараас 9 сар хүртэл үеэл эгч Г.........ны гэрт хүүхдүүдийг нь харж амьдардаг байсан. ...Сар өдрийг нь санахгүй байна нэг өдрийн орой кино үзээд сууж байсан чинь тэр хоёр юм ярьж байгаад Г...........р ах гэнэт босч ирээд Г.........н эгчийн нүд рүү цохиж хөхрүүлчихээд гараад явсан. Мөн өдрийг нь санахгүй байна миний хажууд нэг удаа багалзуурдаж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 81),

- Гэрч Б.Х.......хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны намар 10 сарын үед ээжийн эгчийн хүүхэд Г.........ны 2 хүүхдийн хамт Их Нарангийн эцсийн буудал дээр байдаг нийтийн байранд амьдардаг байсан. ...2017 оны 11 сард байх нилээн хүйтэрсэн байсан. Г...........р ах нэг шөнө ирсэн. Үүнээс хойш 2-3 хоног зүгээр байж байгаад 2017 оны 11 сард байсан байх өдрийг нь санахгүй байна өглөө 10 цагийн үед гаднаас ороод ирсэн чинь Г.........н, Г...........р хоёр хэрэлдэж байгаад Г...........р ах гар утсыг шидэж, баруун гарны бугалага хэсэгт нь хазаж хөхрүүлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 72-73),

- Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл мэдээллийн санд “...С...........рын Г...........р ...2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 18:00, Зөрчлийн утга: Сонгинохайрхан ....... дугаар хороо С.Г...........р нь эхнэр Т.Г.........ныг хэл амаар доромжилж, түүний хацар луу нэг удаа гараараа алгадсан...” гэх баримт (1 хавтаст хэргийн 221) зэрэг нотлох баримтаар,

2. Сонгинохайрхан ....... дугаар хороо Алтан овоогийн 30 дугаар гудамжны 21 тоот гэртээ, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчим, хутгаар, хувийн таарамжгүй сэдэлтээр, хоол оройтуулж хийлээ гэх шалтгаанаар, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Г.........ны эрүүл мэндэд хутгаар хэвлийд нэвтэрч бүдүүн гэдсийг гэмтээсэн шарх буюу хүнд хохирол учруулсан болох нь

- Хохирогч Т.Г.........ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байхад нөхөр С.Г...........р 16 цагийн үед ирээд надаас гэрийн түлхүүр аваад гэтээ очоод байж байя гээд явсан. ...би сургалтандаа суучихаад орой 22 цагийн үед гэртээ ирсэн чинь нөхөр С.Г...........р “хоол унд оройтчихлоо” гээд аашилсан. Тухайн үед том охин Г.Оюун-Э............э унтаагүй сэрүүн байсан. Бууз хийж идье гэж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 26-29),

“...Тэрээр “хоол оройтчихлоо” гээд уурлаад сууж байсан. Би “ямар хоол хийх вэ” гэж асуучихаад махаа гаргангаа “чи эрт ирсэн юм бол хоолоо хийчихгүй яасан юм” гээд хэлсэн чинь Г...........р “би чиний боол юм уу” гээд уурласан. Би махаа хэрчих гээд хар иштэй хутгаа ширээн дээрээ гаргаад тавьчихсан байсан. Тэгтэл Г...........р босч ирээд ширээн дээр байсан хутгыг аваад шууд зүүн талын хэвлийд нэг удаа хатгаад авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 30-31),

“...С.Г...........р орон дээр сууж байгаад босч ирээд миний мах хөшиглөж байсан хутгаар миний гэдэсрүү нэг удаа хутгалсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 35),

- Насанд хүрээгүй гэрч Г.О...........нийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Намайг Г...........рийн Оюун-Э............э гэдэг 5 настай. Аав, ээж дүү нарын хамт амьдардаг. Өчигдөр орой ээж хоол хийж байтал Аав ээжтэй хэрэлдэж байгаад аав ээжийг /баруун бөөр орчим гэж гараараа зааж байлаа/ хутгаар хатгасан. ...Манай гэрт аав, ээж дүү бид дөрөв байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 43),

- Гэрч Т.Н...........хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө гэртээ охин У..............х, хүү Б...........н, бэр СаранД.....м нарын хамт байж байтал гаднаас хүргэн Г...........р ээжээ яанаа Г.........н гаднаас хутгалуулчихаад гэртээ ороод ирлээ гээд уйлсаар орж ирсэн. Бид нар хамт гэрт нь яваад очиход манай охин Г.........н шкафныхаа урд сөхрөөд суучихсан гэдэснээс нь цус гараад бөөлжсөн байдалтай байсан. ...Г.........ны том охин 5 настай Оюун-Э............ээс юу болсон талаар асуухад “аав ээжийн гэдэсрүү хутгаар ёо ёо болгосон” гэж хэлсэн. ...Тэр хоёр хамт амьдраад 5 жил болж байгаа...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 55-56),

- Гэрч Т.Д.............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.........н эмнэлгээс гараад манайд байдаг байхдаа ...бөмбөгөр дээрээс худалдаж авсан хутгаар Г...........р намайг хутгалчаад, дараа нь цусыг нь угааж байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 69-71),

- Гэрч Т.Б...........нгийн (1 хавтаст хэргийн 40), гэрч Т.У..............хын (1 хавтаст хэргийн 75), гэрч Ж.СаранД.....мын (1 хавтаст хэргийн 78-79) мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 6683 дугаар дүгнэлтэд  “...1. Т.Г.........ны биед хэвлийд нэвтэрч бүдүүн гэдсийг гэмтээсэн шарх, цус алдалт (650мл) гэмтэл тогтоогдлоо. ... 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаах амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 84),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 3858 дугаар дүгнэлтэд “...1. Шижилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай гарсан байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн майканд гарсан...2.9см, хар хөх цамцанд гарсан...3см...уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 88-91)

- Цэргийн төв эмнэлгийн өвчний 7163 дугаар түүх (1 хавтаст хэргийн 160-169) зэрэг нотлох баримтаар,

3. Шүүгдэгч С.Г...........р нь Сонгинохайрхан дүүргийн 22, 1, 21 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд, 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах аргаар, шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, өөрийн албан тушаал, танилын цар хүрээг ашиглан, шууд санаатай үйлдлээр нэр бүхий хохирогч нарт 18.470.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

А. Хохирогч Ц.Д........айн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2016 оны 08 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын нутаг дэвсгэрт кадастрын зураг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн хажууд байх “Бэст кадастр” ХХК-д очиж С...........р овогтой Г...........р гэдэг хүнтэй танилцаад кадастрын зураг хийлгэхээр болсон. ...Г...........р нь “таньд би энэ газрын чинь бичгийг гаргаад өгье, надад газрын албанд таньдаг хүн байгаа, та эхлээд 680.000 төгрөг өгчих” гэхээр би Г...........рт бэлнээр өгсөн. ...2017 оны 07 дугаар сарын сүүлээр надтай ирж уулзаад “таны нөгөө 2 газрын чинь бичиг удахгүй гарна, надад одоогоор кадастрын зураг нь гарчихсан 9 газар байна. Та худалдаж авах уу ямар нэгэн асуудалгүй би Сонгинохайрхан дүүргийн газрын албаны Э...........аа, Б...........гг нартай хамтарч ажиллаж байгаа” гэхээр нь нийт 8.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 5743....35 тоот дансруу өөрийн 5029....94 тоот данснаас 2.000.000 төгрөг шилжүүлээд 1.500.000 төгрөг бэлнээр авч өгөөд дахин 2 хоногийн дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Ц...........аагийн 5018....497 тоот данснаас 5007....02 тоот дансруу 2.000.000 төгрөг шилжүүлсэн мөн бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Тэгээд дараа өөрийн охин С...........аагийн данснаас 600.000 төгрөг шилжүүлсэн. Охин Ц...........нгийн данснаас 650.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Т.......р гэдэг хүнтэй хамт ирж уулзаад 6 газрын кадастрын зургаа өгөөд Т.......р гэдэг хүн нь бэлнээр 480.000 төгрөг авсан. Дараа нь газрын гэрчилгээний мөнгө гэж 240.000 төгрөг бэлнээр, дараа нь 500.000 төгрөг бэлнээр авсан. Мөн надад 1.000.000 төгрөг өгөх ёстой байсан хүнээс Г...........рийн дансруу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би Г...........р гэдэг хүнд нийт 10.650.000 төгрөг өгсөн бөгөөд тухайн газарт хашаа барьсан байсан боловч 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албаны хүмүүс ирээд зөвшөөрөлгүй газар байна гэж миний барьсан газрыг буулгасан. ...Тухайн надад өгсөн газрын кадастрын бичиг нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гарсан байсан хуурамч кадастрын зураг байсан. ...Би Г...........рт мөнгө өгөхдөө дансаар шилжүүлсэн хуулга байгаа бөгөөд бэлнээр мөнгө өгсөн гэсэн ямар нэгэн баримт байхгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 130-132),

“...Би Г...........рөөс нийт 6 айлын 0.7 га газрыг худалдаж авахаар болсон бөгөөд өөрийнхөө ойр дотны хүмүүсийн нэр дээр кадастрын зураг хийлгэсэн юм. Ц...........аа нь манай эхнэр, харин С...........аа нь манай охин Энхзул нь түүний нөхөр нь бөгөөд Хулан, Э............э-Очир нар нь манай ач зээнүүд байгаа юм. Би уг хүмүүсийн нэр дээр кадастр хийлгэж газар авахаар болсон байсан. ...Г...........рт 6 айлын газар авахаар 10.650.000 төгрөг өгсөн бөгөөд үүнээс 6.250.000 төгрөгийг Г...........р, Г...........маа нарын данс руу үлдэгдэл 4.400.000 төгрөгийг нь бэлнээр нь өгсөн юм. ...Харин Г...........р нь Т.......р гэдэг залуугаар 6 айлын кадастрын зураг хийлгүүлсэн бөгөөд тэр дор нь надаас 480.000 төгрөг аваад Т.......ртаа өгсөн юм....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 133-135),

 “...Би Г...........рийн надад зарсан газрыг зааж өгч чадна. Надад зарсан 6 айлын газар бол Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Буман-Өлзий” хорооллын ар талд байсан бөгөөд С.Г...........р өөрөө очиж надад зааж өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 138),

1. “ХААН” банкны 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн албан бичигт “...С.Г...........р нь 5007....02 тоот төгрөгийн харилцах данс, Ц.Г...........маа нь 5743....43, 5743....35 тоот төгрөгийн данс харилцах дансууд эзэмшдэг байна...” гэх баримт (2 хавтаст хэргийн 192)

2. Ц.Д........айн 5029....94 тоот “ХААН банкны” депозит дансны хуулгад “...2017.7.29 өдөр 5743....35 (Ц.Г...........маа) данс руу “АТМ7”-оос 2.000.000 төгрөг...” шилжүүлсэн баримт (2 хавтаст хэргийн 214), 

- Э.Энхчимэгийн 5023....12 тоот “ХААН банкны” депозит дансны хуулгад “...2017.7.29 өдөр 5007....02 (С.Г...........р) данс руу “Gantumurt enhchimege” гэсэн утгаар 1.000.000 төгрөг...” шилжүүлсэн баримт (2 хавтаст хэргийн 228),

3. Гэрч Д.Ц...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ...Г...........р гэдэг хүний “ХААН” банкны 5007....02 (С.Г...........р) тоот дансыг авч О..........гийн нөхөр М...........гоо гэдэг хүний данснаас 2 удаа нийт 650.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 144-146),

- П.М...........гоогийн 5017....35 тоот “ХААН банкны” депозит дансны хуулгад “...2017.8.11 өдөр 5007....02 (С.Г...........р) данс руу “tseesvren” утгаар 200.000 төгрөг, ...2017.08.10 өдөр 5007....02 (С.Г...........р) данс руу “dalai tseesvren” утгаар 450.000 төгрөг...” шилжүүлсэн баримт (2 хавтаст хэргийн 211-212), 

4. Гэрч Я.Ц...........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Д........ай нь Г...........р гэдэг хүнээс газар худалдаж авч байгаа гээд миний данснаас 1.000.000 төгрөг авч өгсөн. Дараа нь...АТМ орж Г...........рийн 5007....02 тоот данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 153-154)

- Я.Ц...........аагийн 5019....97 тоот “ХААН банкны” депозит дансны хуулгад “...2017.7.26 өдөр 19:59 минутад “АТМ407” 1.000.000 төгрөг, ...2017.07.28 өдөр 5007....02  (С.Г...........р) данс руу “АТМ407” –с 2.000.000 төгрөг...” шилжүүлсэн баримт (2 хавтаст хэргийн 213),

5. Гэрч Ц.Г...........маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г...........ртэй 2017 оны 3 дугаар сараас 5 дугаар сар хүртэл хамтран амьдарч байсан. Г...........р өөрийгөө Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сандуй гэдэг хүний бие төлөөлөгчөөр ажилладаг гэж ярьж байсан. ...Миний “ХААН” банкны 5743....35 тоот данс руу 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Ц..........рж овогтой Д........ай гэдэг хүний 5029....94 тоот данснаас 2.000.000 гүйлгээ хийсэн тухайн хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 148-150),

“...Г...........рөөс мөнгөө нэхэхэд 2.000.000 төгрөгийг миний данс руу хийгээд дараа нь бэлнээр үлдсэн 1.700.000 төгрөгийг өгсөн. Миний дансанд орж ирсэн 2.000.000 төгрөгийг би эгч Соёлмаад авч өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 151),

6. Гэрч Б.Т.......р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын сүүлээр Г...........р болон Д........ай гэдэг хүний хамт Орбитын тойрог орчмын газарт кадастрын зураг хийсэн бөгөөд Г...........р зургаа гаргахдаа он сарыг нь 1 жилийн өмнө гэж гаргаарай тэгэхгүй бол Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас материал авахгүй байна. Би жилийн өмнөхөөр Б...........гг гэдэг хүнээр гаргуулах юм гэж хэлсэн. Тэгээд би Г...........рт итгээд кадастрын зургийг 1 жилийн өмнөхөөр буюу 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөр гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 139-141),

“...Би Д........ай гэх хүнээс бэлнээр 480.000 төгрөг авсан. Энэ мөнгө бол кадастрын зураг хийсэн мөнгө гэж авсан. Үүнээс 200.000 төгрөгийг С.Г...........рт өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 143),

7. Гэрч Х.Б..........в мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ...“ВЕSТ” кадастрын газарт туслах ажилтнаар 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд манай ажлын газрын хажууд канон, зурагчин ажиллуулдаг С.Г...........ртэй танилцсан. ...Би С.Г...........рөөс ямар нэгэн байдлаар газрын гэрчилгээ гаргаж өгөхөөр амлаж мөнгө авч байгаагүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 161-162),

8 Гэрч Г.Б...........ггын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2007 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд одоог хүртэл ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд надаас өөр Б...........гг гэдэг нэртэй хүн байхгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 164)

9. Гэрч Т.Э...........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 3 дугаар сарын 25-наас эхлэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд ...ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн газрын албанд надаас өөр Э...........аа гэдэг нэртэй хүн байхгүй. С.Г...........рийг Ц.С.........уй даргын бие төлөөлөгчөөр ажилладаг гэж өөрийгөө танилцуулж байсан. ...Надад С.Г...........рт газар олгож өгнө гэж амлаж бичиг баримтыг нь авсан зүйл огт байхгүй. ...2017 онд А-17 тоот Нийслэлийн засаг даргын захирамжаар шинээр суурьшлын бүс үүсгэж зөвшөөрөл олгож болохгүй гэсэн захирамж гарсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 165),

10. Гэрч С.Т.....агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар ...ажиллаж байна. ...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын аман дахь Буман-Өлзий хорооллын ар талд байх 2 газар бол нэг нь 2016 он А/288 тоот захирамжаар 4 айлд олгогдсон, нөгөө нь 2017 оны А/424 тоот захирамжаар олгогдсон газар байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 168-169),

11. Гэрч Р.О.......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зохион байгуулалт, иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагчаар ажилладаг. Энэ албан тушаал нь улс төрийн албан тушаал учраас Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.С.........уйгийн тойргийн асуудал хариуцаж ажилладаг.  ...2016 оны орон нутгийн сонгуулийн үед Ц.С.........уй дарга Сонгинохарйхан ....... дугаар хорооноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж сонгогдсон. ...учраас 26 дугаар хороо хариуцсан бие төлөөлөгчийн ажилд 2016 оны 11 дүгээр сард авсан. С.Г...........р нь ажиллах хугацаанд ажилдаа хайнга хандаад иргэдээс гаргасан өргөдлийг удаах, төлөөлөгчид хүргэхгүй байна гэхээр нь 2017 оны 01 дүгээр сард ажлаас гаргасан. С.Г...........рийг ажилд авсан, халсан талаар ямар нэгэн тушаал байхгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 163),

Б. Хохирогч В.Л......мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.............г нь манай хөрш айлын эгч бөгөөд бие биенээ сайн таньдаг хүмүүс. 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Э.............г эгч дусал залгахаар ирэхдээ “Тахилтын Магнай Трейд колонкийн зүүн талд байгаа газрыг 4 сая төгрөгөөр хүн зарна гэнэ. Мөнгөгүй учраас авч чадахгүй байна, зарлаа гээд байна. Танайх авах уу” гэсэн тэгэхээр нь газар хайж байсан учраас тэр өдрөө очиж үзэхэд хоосон газар байсан. Тэгтэл Э.............г эгч газар гаргах хүн нь урьдчилгаа мөнгөө өг гээд байна гэж миний хажууд утсаар яриад байсан. Ингээд нөхөр бид хоёр ярилцаад хадам ээжийн тэтгэврийн зээл авч мөнгөө бэлдсэн. Үүнээс хойш 7 хоногийн дараа ...Сонгинохайрхан дүүргийн 5 шарын буудлын хойно байдаг “Сэнтий 2” зочид буудлын хажуу талын АТМ -ээс 2.100.000 төгрөг авч Э.............г эгчид бэлнээр өгсөн. Үүнээс хойш 7 хоногийн дараа 2018 оны 8 сарын сүүлээр байх Э.............г эгч над руу залгаад гэрчилгээ чинь гарсан үлдэгдэл 1.900.000 төгрөг өгөөд гэрчилгээгээ ав гэсэн тул АТМ-ээс мөнгөө аваад 21-р хорооллын буудал дээр Э.............г эгчтэй уулзаад Сонгинохайрхан дүүргийн гадаа газар гаргаж өгнө гэсэн залуутай уулзахаар болсон. Дүүрэг дээр Э.............г эгч ганцаараа буусан “хамт буух уу” гэсэн чинь нөгөө хүн нь уулзмааргүй байна, ганцаараа буугаад ир, надтай уулзахгүй хэл ам гарна гэж утсаар ярьсан тул би машиндаа суугаад үлдсэн. Ингээд Э.............г эгч мөнгөө аваад нөгөө хүнтэйгээ уулзаад ирэхдээ овог, нэрийг нь арилгаад миний овог нэр, регистрийн дугаар бичсэн газар эзэмших гэрчилгээ авчирхаар нь засвартай юм байна авахгүй гэсэн. Тэгтэл Э.............г эгч миний хажууд цаад хүнтэйгээ яриад “засвартай юм байна мөнгөө авъя” гэж хэлэхэд цаад хүн нь “би өөрөө үл хөдлөхийг нь гаргаад өгнө. Түр гэрчилгээгээ авч бай” гэсэн. Тэгээд Э.............г эгчид итгээд гэрчилгээгээ аваад гэртээ харьсан. Маргааш нь гэрчилгээн дээрх хаягаар нь уг газрын хайгаад олоогүй. ...анх удаа Г...........р гэгчтэй уулзаад ийм газар авахгүй буцаая гэсэн чинь Г...........р даваа гарагт үнэт цаасны 30.000 төгрөг, иргэний үнэмлэхээ хуулбарлаад гэрчилгээтэйгээ аваад ир гэсэн. ...Миний хувьд Э.............г эгч хүний дунд зуучилж байгаа гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 206-207),  

1. Гэрч Н.Б.......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр Л......м нь хямдхан зарах газар байна гэхээр нь бид хоёр газар хайж байсан болохоор авахаар болсон. ...Тэгээд ээжийн тэтгэврийн зээл 4.000.000 төгрөг авахуулаад танил эгч Э.............гт өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 211),

2. Хохирогч Х.Э.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 2017 оны 08 дугаар сарын сүүлээр Г...........рийн Хаан банкны 5007....02 тоот дансруу 1.500.000 төгрөг шилжүүлээд, Сонгинохайрхан дүүргийн урд талд очиж гэрчилгээгээ аваад үлдсэн 1.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад өгсөн газрын бичгийн эзэмшигчийн нэр нь засвартай байхаар нь яагаад засвартай байгаа талаар асуухад “энэ бичгэн дээр өөр хүний нэр суулгасан байж байгаад таны дүү Л......м гэдэг хүний нэрийг оруулчихсан байгаа, 2 хоногийн дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө. Та ирэхдээ үнэт цаасны 30.000 төгрөг авч ирээрэй” гэсэн. Тэгээд 2 хоногийн дараа Г...........р надруу залгаад “та бичгээ аваад ир. Би таны үл хөдлөхийн бичгийг гаргаад өгнө” гэхээр нь очиж уулзаад бичиг болон 30.000 төгрөгөө өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 195-197),

“...Би 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр С.Г...........рийн “ХААН” банкны данс руу 1.500.000 төгрөг, 2017.08.24-ний өдөр мөн 1.000.000 төгрөг, ...Бэлнээр 2017.08.19-ний өдөр Л......мын хамт Сонгинохайрхан дүүргийн хажууд очиж 1.500.000 төгрөг С.Г...........рт өгсөн. ...Би С.Г...........рийг танихгүй...өөрийгөө надад танилцуулахдаа Нийслэлийн газрын албанд ажилладаг гэж байсан...”  гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 197, 200 ),

3. Х.Э.............гийн 5019....71 тоот “ХААН банкны” депозит дансны хуулгад “...2017.8.12 өдөр 5007....02 (С.Г...........р) данс руу “газар утгаар АТМ1065”-аас 1.500.000 төгрөг..., 2017.08.24 өдөр 5007....02 (С.Г...........р) данс руу “ газар Э.............гээс утгаар АТМ450”-аас 1.000.000 төгрөг...,” шилжүүлсэн баримт (1 хавтаст хэргийн 188-189), 

4. Гэрч С.Т.....агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар ...ажиллаж байна. ...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын зам дагуу газар бол зургийн мэдээллийн сангаас харахад 2015 оны А/371 захирамжаар Ш...овогтой Ариунболд гэдэг хүнд үйлчилгээний зориулалтаар 1 га газар олгосон байна....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 168-169),

В. Хохирогч Х.Э.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би...хамт ажилладаг байсан Тунгаатай утсаар яриад “танай наад хавиар чинь зарчихаар газар байна уу? Дүүдээ газар авч өгөх гэсэн юм” гэхэд Тунгаа надад кадастрын зураг хийдэг Түмээ гэдэг залуугийн ...8801..32 гэсэн дугаар өгсөн. Тэгээд би Түмээтэй ярихад миний таньдаг Г...........р гэдэг хүн байдаг. Тэр хүнд зарах газар байгаа гэж байна гээд надад 9012..86 гэсэн дугаарын утсыг өгсөн... Г...........р надруу залгаад “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буман-Өлзий хорооллын ар талд 2 айлын газар тэгшхэн газар байна 4.000.000 төгрөгөөр зарна” гэхээр нь маргааш нь очиж үзэхэд  боломжийн газар байсан. Орой нь Г...........ртэй яриад авахаар болоод...7 хоногийн дараа урьдчилгаа 1.000.000. төгрөгийг Г...........рийн дансруу “газар” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд 3 хоногийн дараа Г...........ртэй яриад “тэр газраа очоод буучихаж болох уу, тогийг нь залгаж өгөх үү” гэхэд “та очоод буучихаа, би очоод тогийг нь залгуулаад өгнө” гэхээр нь Мөнх-Э............этэй хамт 2 айл очиж буусан. Бууснаас хойш 2 хоногийн дараа Г...........р “тог залгаж өгнө” гэж ирж уулзаад байсан. Тэгээд 3 дахь хоногийн шөнө нь...Аюуш гэдэг хүн ирээд “танайх яагаад энэ газар буучихсан юм бэ? Энэ газар чинь манай газар, маргааш гэхэд нүүгээрэй” гэхээр нь би “энэ газрыг Г...........р гэдэг хүнээс худалдаж авсан” гэхэд “тийм юм байхгүй, энэ газар чинь миний нэр дээр гэрчилгээтэй газар” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 195-197),

“...Би 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр С.Г...........рийн “ХААН” банкны данс руу ...2017.08.28-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Би С.Г...........рийг танихгүй... өөрийгөө надад танилцуулахдаа Нийслэлийн газрын албанд ажилладаг гэж байсан...”  гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 197, 200 ),

1. Х.Э.............гийн 5019....71 тоот “ХААН банкны” депозит дансны хуулгад “...2017.08.28 өдөр 5007....02 (С.Г...........р) данс руу “ Э.............гээс газрын мөнгө утгаар АТМ450”-аас 1.000.000 төгрөг...” шилжүүлсэн баримт (1 хавтаст хэргийн 188-189), 

2. Гэрч С.Т.....агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар ...ажиллаж байна. ...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын аман дахь Буман-Өлзий хорооллын ар талд байх 2 газар бол нэг нь 2016 он А/288 тоот захирамжаар 4 айлд олгогдсон, нөгөө нь 2017 оны А/424 тоот захирамжаар олгогдсон газар байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 168-169),

Г. Хохирогч Б.У...нгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн клиник 41 дүгээр төвд арга зүйч ажилтай бөгөөд 2017 оны 04 дүгээр сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сандуй гэдэг хүний бие төлөөлөгч гэх Г...........р гэдэг хүн манай сувилал дээр ирээд танай сувилалтай хамтарч ажлаад танай сувилалд өөрийнхөө 2 хүүхдийг явуулна гэж хэлсэн. Тэгээд хүүхдээ манай сувилалд явуулж эхлээд хэсэг хугацааны дараа манай сувилал дээр ирээд танай сувиллын ажилчдад болон танай сувилалд хүнсний ногоо тариалах зориулалттай газар өмчлүүлж өгнө гэхээр нь би хамт ажилладаг 32 хүнээс нэг хүний 30.000 төгрөг хураагаад нийт 960.000 төгрөг ...Г...........р гэдэг хүнд өгсөн. ...2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэртээ амарч байтал сувиллын дарга Ш.С............яа надруу залгаад Г...........р гэдэг хүн манай ажилчдын газрын кадастрыг хийж өгөх гээд дуудаад байна гэхээр нь би ажилчдаа дуудаад Ар гүнт гэх газар очиход Г...........р нь Сүхээ гэдэг хүнтэй хамт ирчихсэн байсан бөгөөд тэмдэглэгээ хийлгэсэн. Тэгээд кадастрын мөнгө гэж нэг хүний 60.000 төгрөг хураагаарай гэхээр нь би тус мөнгийг нь хураан авч нийт 1.440.000 төгрөгийг Сүхээ гэдэг хүнд бэлнээр өгч гарын үсэг зуруулан авсан. ...Би Г...........р гэдэг хүнд ажилчдаас хураасан 960.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын эхээр өгсөн бөгөөд мөнгө өгсөн баримт байхгүй. Харин дараа нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр кадастрын зураг хийсэн Сүхээ гэдэг хүнд бэлнээр 1.440.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 247-248),

“...Би ажилчдаасаа мөнгө хурааж аваад С.Г...........р гэдэг хүнд өгсөн. Эхлээд хүн бүрээс нэг хүний 30.000 төгрөг буюу нийт 960.000 төгрөг, ...дараа нь нэг хүнээс 60.000 төгрөг буюу 1.830.000 төгрөг хурааж өгсөн. Тэгээд С.Г...........р гэдэг хүн газрын гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан болохоор худлаа гэдгийг нь мэдээд би ажилчдаас хурааж авсан мөнгөө буцааж өөрөө өгсөөр байгаад дуусгасан. Би одоо С.Г...........р гэдэг хүнээс нийт 2.790.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 249),

1. Хохирогч Х.Алтанчимэг, П.А...........л, Б.Б..........в, Д.Бат-Э............э, Ө.Б..........г, Н.Г............г, Б.Дулмаа, Л.Л.......маа, Д.О..........г, Э.О..........г, Ц.У......г, Б.Х.........р, Ч.Э..............р, М.ЭнхД.....м, Б.Э............яа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...2017 оны 04 дүгээр сард манай сувиллын ажилчид Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутагт газар авна гэж өргөдөл бичиж нэг хүний 30.000 төгрөг хураасан. Газар авч өгнө гэсэн хүн нь С.Г...........р гэдэг хүн гэсэн. Манай ажилчид арга зүйч Б.У............гад мөнгөө хураалгасан. ...2017 оны 08 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо “Ар гүнт” гэх газарт С.Г...........р гэдэг хүн газар үзүүлээд кадастрын мөнгө гэж нэг айлын 60.000 төгрөг авсан. ...нийт 90.000 төгрөг өгсөн. ...Арга зүйч Б.У............га өөрөөсөө миний мөнгийг баг багаар буцааж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 79-80, 70-71, 58-59, 109-110, 55-56, 73-74, 52-53, 64-65, 85-86, 61-62, 113-114, 91-92, 49-50, 76-77, 67-68),

2. Хохирогч Б.Б...........рж, С.М.............г, Б.Н.........маа, Б.Н.........гүй, Л.Э.............г, Н.Э........мэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажлын хамт олон 2017 оны 04 дүгээр сард Сонгинохайрханд дүүргийн 21 дүгээр газар авна гэж эхлээд... Би 2 айлын газар авахаар нийт 180.000 төгрөг хураалгасан. Манай байгууллагад газар авч өгнө гэж С.Г...........р гэдэг хүн мөнгө авсан байсан. ...Миний өгсөн мөнгийг манай арга зүйч Б.У............га буцааж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 94-95, 82-83, 101-102, 97-99, 88-89, 106-107),

3. Хохирогч Ш.С............яагийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнөх гэрчийн мэдүүлгүүд дээрээ бүгдийг үнэн зөвөөр дэлгэрэнгүй ярисан байгаа. Тиймээс надад өөр нэмж ярих зүйл байхгүй дахиж ярих шаардлагагүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 104),

гэрчээр өгсөн: “...Би 2 айлын газар авахаар бичиг баримт бүрдүүлж өгсөн бөгөөд эхлээд 60.000 төгрөг, дараа нь 120.000 төгрөг нийт 180.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 15)

4. Гэрч С.Сүхээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Бест” кадастрын газар 2016 оны 2 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл туслах ажилтнаар ажилласан. Тэр үед С.Г...........р нь манай хажуугийн өрөөнд канон ажиллуулдаг байсан. ...2017 оны хавар С.Г...........р Таван шард байдаг сувиллын ажилчдад газар авч өгнө гээд намайг дагуулж сувилал дээр очоод кадастрын мөнгө гэж мөнгө авсан. Яг хэдэн төгрөг авсныг санахгүй байна. Г...........р бид хоёр мөнгийг хувааж авсан. ...Тухайн үед ажлын хөлс нь нэг айлын газар 40.000 төгрөгөөр хийдэг байсан бөгөөд би сувиллын ажилчдаас нэг хүний 30.000 төгрөг авсан санаж байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 170-171),

5. Гэрч Б.Т.......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Ар гүнтэд” кадастрын зураг хийгээд миний санаж байгаагаар нэг сая гаран төгрөг авчраад түүнийг нь С.Г...........р бид хоёр тэнцүү хувааж авсан. ...Ер нь бол манай ажлын онцлогоор кадастрын ажил олж өгөөд 50 хувийн мөнгийг олж өгсөн өөрөө авдаг...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 142-143)

6. Гэрч С.Т.....агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар ...ажиллаж байна. ...Би 2016 оны 10 дугаар сарын 26-наас 2018 оны 3 дугаар сар хүртэл Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо хариуцан ажилласан. Энэ хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Рашаант гэдэг газарт 35 айлын газар эзэмших эрх олгогдоогүй...” гэх  мэдүүлэг (2 хавтаст хэргийн 168-169),

7. Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичигт “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн 41 дүгээр клиник, сувиллын ажилчдын шинээр газар эзэмших өргөдөл 2017 оноос хойш дүүргийн газрын албаны бүртгэлд бүртгэгдээгүй...” гэх баримт (2 хавтаст хэргийн 90) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс шүүгдэгч С.Г...........рийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болох нь дээрх хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэн няцаагдаж байх тул гэм буруутайд тооцов.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Г.........ны эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх боловч хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогч Т.Г.........нд төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. Харин хохирогч Б.У...нгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Х.Алтанчимэг, П.А...........л, Б.Б..........в, Д.Бат-Э............э, Ө.Б..........г, Н.Г............г, Б.Дулмаа, Л.Л.......маа, Д.О..........г, Э.О..........г, Ц.У......г, Б.Х.........р, Ч.Э..............р, М.ЭнхД.....м, Б.Э............яа, Б.Б...........рж, С.М.............г, Б.Н.........маа, Б.Н.........гүй, Л.Э.............г, Н.Э........мэг, Ш.С............яа нарт учирсан хохирлыг өөрөө төлсөн болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байна. Тиймээс дээрх хохирогчид нарт учирсан хохирлыг хохирогч Б.У............гад олгох үндэслэлтэй. Иймд Иргэний хуульд зааснаар шүүгдэгчээс 18.470.000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна. Үүнээс 2.790.000 төгрөг гаргуулж хохирогч Б.У............гад, 10.650.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Д........айд, 4.030.000 төгрөг гаргуулж хохирогч В.Л......мд, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Э.............гт тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс залилах гэмт хэргийн хохирлыг зөв тогтоогоогүй гэх хэдий ч хохирогч Ц.Д........ай, В.Л......м, Х.Э.............г, Б.У............га нарын хохирсон болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч С.Г...........рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах. Оногдуулсан хорих ялуудыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 8 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 209 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, мөн хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг устгах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Г...........рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” байгааг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүх шүүгдэгч С.Г...........рт Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаанд хохирлоо төлөөгүй, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Г...........рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах. Оногдуулсан хорих ялуудыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 8 жил 6 сарын хугацаагаар тогтоож. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар түүний сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 2018 оны 5 дугаар сарын 24-ний (1 хавтаст хэргийн 101), өдрөөс 26-ны өдөр хүртэл баривчилсан 2 хоног, сэжигтнийг 2018 оны 10 дугаар сарын 14-ний (2 хавтаст хэргийн 52), өдрөөс 16-ны өдрийг (2 хавтаст хэргийн 58) хүртэл  баривчилсан 2 хоног, сэжигтнийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс (2 хавтаст хэргийн 172), 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 205 хоног буюу нийт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 209 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн 1808 0254 01210 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хэргийн газрын үзлэгээр хураан авсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захар овогт С...........рын Г...........рийг

- Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан,

- Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт засан,

- Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.Г...........рийг

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар С.Г...........рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 (найм) жил 6 (зургаа) сарын хорих ялын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Г...........рт оногдуулсан 8 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Г...........рийн цагдан хоригдсон 209 (хоёр зуун ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Г.........нд энэ тогтоолоор төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 1808 0254 01210 дугаартай хэргийн хамт ирсэн хар цагаан өнгийн иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Г...........рөөс 18.470.000 (арван найман сая дөрвөн зуун далан мянга) төгрөг гаргуулж, хохирогч Ц.Д........айд 10.650.000 (арван сая зургаан зуун тавин мянга), В.Л......мд 4.030.000 (дөрвөн сая гучин мянга), Х.Э.............гт 1.000.000 (нэг сая), Б.У............гад 2.790.000 (хоёр сая долоон зуун ерэн мянга) төгрөгийг тус тус олгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсогсоноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Г...........рт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.МӨНХЗУЛ

                                      ШҮҮГЧИД                              Т.АЛТАНТУЯА          

                                                                                 М.МӨНХБААТАР