Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбарын /УБД9016001017, РД:2556375/-ын нэхэмжлэлтэй,

Жамъяны Сумъяабатыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банк нь Жамъяны Сумъяабаттай 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 239 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 11.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, сарын 1.9 хувийн хүүтэйгээр зээлсэн байдаг. Зээлдэгч Ж.Сумъяабат нь зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөхгүй банкыг өнөөдрийг хүртэл хохироосоор байна. Ж.Сумъяабат нь үндсэн зээлийн үлдэгдэл 11.256.590,51 төгрөг, үндсэн зээлийн хүү 3.145.553,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112.059,9 төгрөг нийтдээ 14.514.203,74 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд оршин газар болон хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын гаргасан Жамъяны Сумъяабатыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь Жамъяны Сумъяабатыг 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 239 дугаартай Цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулж, 11.500.000 төгрөгийг, сарын 1.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь зэргээр тогтоогдож байна.

 Ж.Сумъяабат нь зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, байнгын оршин суух хаягтаа байхгүй алга болсон байх тул түүнийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Жамъяны Сумъяабат /РД:ЕЭ74050663/ нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Мобикомын гудамж 2-8 тоот хаягт оршин сууж байсан, Ухаалаг багачууд цэцэрлэгт багш ажилтай байсан, нөхөр Ухны Одбаяртай /РД:ЕГ78020411/ холбоо барих утас нь 99023932 гэснийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Жамъяны Сумъяабатыг эрэн сурвалжилсугай.

2. Жамъяны Сумъяабатыг эрэн сурвалжилж түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  Э.БОЛОРМАА