| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0036/И |
| Дугаар | 30 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Голомтын гудамж 2-1 тоотод оршин суух Боржигон овогт Жамсрангийн Энхбат /РД: ЕО79042774/-ын нэхэмжлэлтэй,
Бямбажавын Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгохыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бурмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Бурмаа хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Ж.Энхбат нь Бямбажавын Бат-Эрдэнэтэй 2015 оны 4 сард Пикап машиныг аман гэрээгээр, банкны зээлийг төлөхөөр тохиролцож зарсан. Тухайн үед Бат-Эрдэнэ Замын-Үүд сумын Усны гудамж 1-14 тоотод оршин суудаг байсан. Банкны зээлийг нь сар, сард нь төлөхөөр тохиролцсон боловч 2 сарын мөнгө төлөөд түүнээс хойш огт мөнгө төлөөгүй, холбоо барих утас ч үгүй сураггүй алга болсон. Мөнгө бэлэн биш учраас машины бичиг баримтыг Б.Бат-Эрдэний нэр дээр шилжүүлээгүй. Одоо хаана оршин сууж байгааг нь мэдэхгүй учир Б.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү. Бат-Эрдэний эхнэр Отгонтөгсийн утас нь 96054200, ээж Сайнтуяагийн утас нь 88775908, эгч Наранжаргалын утас нь 88073658. Бямбажавын Бат-Эрдэний /РД: УК88090531/ гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Ж.Энхбатын гаргасан Бямбажавын Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.Энхбат нь өөрийн эзэмшлийн Пикап маркийн тээврийн хэрэгслийг Б.Бат-Эрдэнэтэй аман гэрээгээр тохиролцож, төлбөрийг нэхэмжлэгчийн банк дахь зээлийг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр худалдсан боловч Б.Бат-Эрдэнэ нь уг худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхгүй байнгын оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа мэдэгдэхгүй алга болсон болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд Бямбажавын Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Бямбажавын Бат-Эрдэнэ /РД: УК88090531/ нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Усны гудамж 1-14 тоотод оршин суудаг байсан. Түүний эхнэр Отгонтөгстэй холбоо барих утасны дугаар 96054200, түүний ээж Сайнтуяатай холбоо барих утасны дугаар 88775908, түүний эгч Наранжаргалтай холбоо барих утас 88073658 гэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан ЗШийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Бямбажавын Бат-Эрдэнийг эрэн сурвалжилсугай.
2. Бямбажавын Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА