| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0590/Э |
| Дугаар | 588 |
| Огноо | 2019-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 588
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Х.Анхцэцэг
хохирогч Х.Б..........в,
шүүгдэгч Б.Б..........л, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0165) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хангайчуул овогт Б..........хийн Б..........лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0145 90634 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хангайчуул овогт Б..........хийн Б..........л, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1986 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “................ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ........................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Б.Б..........л нь 2019 оны 2 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Б..........втай маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Б.Б..........л мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Хохирогч Х.Б..........в мэдүүлэхдээ “...2019 оны 2 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Тахилтад өөрийнхөө гэрт дүүтэйгээ нэг шил архи хувааж уусан...тэгээд найз Б..........агийн гэрт ороход шүүгдэгч Б.Б..........л, Б..........а хоёр архи уугаад сууж байсан. Гэтэл шүүгдэгч Б.Б..........л нь манай дүү рүү юм яриад байхаар нь би дүүгээ өмөөрөөд манай дүү яах гээд байгаа юм бэ гэхэд “шүүгдэгч Б..........л нь намайг гаръя” гэхээр нь би Б..........лтай хамт гарсан...гэтэл Б..........л нь намайг газар унагаагаад зодсон...одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Х.Б..........вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн үед танил дүү У..........ийтай нэг шил архи уучихаад урд талын айл болох Б..........агийнд У..........ий бид хоёр орсон. Тэднийд Б..........а намайг зодсон үл таних залуутай архи уусан сууж байсан. Тэгээд юм яриад сууж байсан чинь надтай хамт орсон У..........ий гэх дүү рүү намайг зодсон Б..........л томроод байхаар нь “чи яах гээд байгаа юм бэ” гэснээс болж бид хоёр хэрэлдэж маргалдсан. Тэгтэл Б....х “намайг гараад ир” гэхээр нь “гарсан чинь Б..........л нүд рүү цохиод, барьж авж унагаагаад, дээрээс толгой тархи руу өшиглөж” зодчихоод явсан. Тэр залуу намайг зодоод явсны дараа Б..........а, У..........ий хоёр гарч ирээд цагдаа дуудсан. ...Тухайн үед миний толгой хавдсан зүүн талын нүд хөхрөөд хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),
2. Гэрч Н.Н...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нөхөр Б..........а 17 цагийн үед гэрт орж ирэхдээ Ховдын найз гэх үл таних залуу дагуулж ирээд гэрт байсан нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд удаагүй хойд талын Б..........в, У..........ий гэх залУ..........ийн хамт орж ирээд тэр хэд архи уугаад юм яриад сууж байсан. Тэгээд би жорлон ороод ирсэн чинь өөдөөс Б..........л, Б..........в хоёр зөрж гарсан. Удаагүй Б..........в танай найз намайг зодсон гэсэн нэг нүд нь хөхөрсөн цус гарсан орж ирэхээр нь гарсан чинь Б..........л явсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29),
3. Гэрч Д.Б..........агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2019 оны 2 дугаар сарын 27-ны орой Тахилтын эцэс дээр зүс таних Б..........лтай тааралдаад манайд нэг шил архи уугаад байж байсан чинь хойд талын Х.Б..........в дүүгийн хамт халамцуу орж ирсэн. Тэгээд архи тойруулаад сууж байсан чинь Б..........л Х.Б..........вын дүү У..........ий гэгчтэй маргалдаад байхаар нь Х.Б..........в дүүгээ өмөөрөөд Б..........лтай хэрэлдээд байхаар нь эхнэр бид хоёр тэр хоёрыг хөөж гаргаад У..........ий нь үлдсэн. Ингээд байж байтал Х.Б..........в намайг Б..........л зодчихлоо гээд ороод ирсэн. Тэгтэл нэг нүд хөхөрсөн цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33),
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4381 дугаар дүгнэлт:
“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн нүдний доод зовхины хөндлөн байрлалтай 2.5х0.1см цайвар ягаан өнгийн, дээд уруулын дунд хэсгийн салстад 1.5см урттай үл ялиг хонхогор, бага зэрэг хатуу тогтоцтой, хөдөлгөөтэй сорвитой.
2019.02.28-ны осол гэмтлийн тохиолдол бүртгэх хуудаснаас: онош: тархи доргилт, зүүн нүдний орчмын няцарсан шарх гэжээ...ДҮГНЭЛТ:
1. Х.Б..........вын биед зүүн нүдний зовхи, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23),
5. Шүүгдэгч Б.Б..........лын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ...Б..........агийнд нэг шил архи уугаад сууж байхад Б..........в нэг залУ..........ийн хамт орж ирээд хамт архи ууцгаасан. Тэгтэл Б..........выг нэг нутаг усны улсууд байж нэгнийгээ цагдаа шүүхэд өглөө гэснээс болж маргалдаж байгаад айлд маргалдаад яахав гараад ир гээд гарсан. Тэгээд гадаа намайг заамдаад авахаар нь нүүрэн тус газарт нэг удаа цохисон. ...би нүүрэн тус газар нь нэг удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),
6. Хохирогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 74), хохирлын 18.600 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 21, 73)
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 61, 59), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62), эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол (хавтаст хэргийн 67), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 60, 63), “Тепло Хаус Констракшин” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 85), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 83-84) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б..........лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм бурУ..........ийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм бурУ..........ийн талаар.
Улсы яллагчаас шүүгдэгч Б.Б..........лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм бурУ..........ийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.Б..........л нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжны 875 е тоот хашаанд, 2019 оны 2 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр иргэн Х.Б..........втай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Х.Б..........вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ...Б..........агийнд У..........ий бид хоёр орсон. Тэднийд Б..........а намайг зодсон үл таних залуутай архи уусан сууж байсан. Тэгээд юм яриад сууж байсан чинь надтай хамт орсон У..........ий гэх дүү рүү намайг зодсон Б..........л томроод байхаар нь “чи яах гээд байгаа юм бэ” гэснээс болж бид хоёр хэрэлдэж маргалдсан. Тэгтэл Б..........л “намайг гараад ир” гэхээр нь “гарсан чинь Б..........л нүд рүү цохиод, барьж авж унагаагаад, дээрээс толгой тархи руу өшиглөж” зодчихоод явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),
- Гэрч Н.Н...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би жорлон ороод ирсэн чинь өөдөөс Б..........л, Б..........в хоёр зөрж гарсан. Удаагүй Б..........в танай найз намайг зодсон гэсэн нэг нүд нь хөхөрсөн цус гарсан орж ирэхээр нь гарсан чинь Б..........л явсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29),
- Гэрч Д.Б..........агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Б..........л Х.Б..........вын дүү У..........ий гэгчтэй маргалдаад байхаар нь Х.Б..........в дүүгээ өмөөрөөд Б..........лтай хэрэлдээд байхаар нь эхнэр бид хоёр тэр хоёрыг хөөж гаргаад У..........ий нь үлдсэн. Ингээд байж байтал Х.Б..........в намайг Б..........л зодчихлоо гээд ороод ирсэн. Тэгтэл нэг нүд хөхөрсөн цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4381 дугаар дүгнэлт: “...1. Х.Б..........вын биед зүүн нүдний зовхи, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23),
- Шүүгдэгч Б.Б..........лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б..........выг ...гадаа намайг заамдаад авахаар нь нүүрэн тус газарт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),
- Хохирогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 74) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Б..........л нь хууль зүйн хувьд “намайг заамдсан, дүү өмөөрч маргалдсан” гэх сэдэлтээр, хохирогч Х.Б..........вын нүүрэн тус газар нь цохиж шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б..........л нь хохирогч Х.Б..........вын нүүрэн тус газар нь цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Б.Б..........лыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б..........в нь хавтаст хэрэгт эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, боловч шүүгдэгч Б.Б..........л нь хохирогчид 760.000 төгрөгийг сайн дураар төлсөн байх тул шүүгдэгч Б.Б..........л энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б..........л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б..........л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тоосон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Б..........лын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, хохирогчтой эвлэрсэн, тэрээр “Тепло хаус констракшн” ХХК-нд жолоочоор ажилладаг нь тогтоогдсон зэрэг байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон дүгнэлтийг хүлээн авч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б..........л нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0145 90634 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, Б.Б..........л нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хангайчуул овогт Б..........хийн Б..........лыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б..........лыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б..........л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэг нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ