Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 18

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

  

Шүүгч Д.Наранцэцэг би, Дорноговь аймгийн Сайншанд сум, 1-р багт байрлах, Хаан банкны Дорноговь салбарын харьяа Сайншанд тооцооны төвийн /РД:2693321/ нэхэмжлэлтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум,     4-р баг, Найрамдалын 106-1 тоотод оршин суух, Барга овогт Цэрэндоржийн Доржцэрэн /РД: ЦГ66010318/, Боржигон овогт Цагаанхүүгийн Цэцэгдэлгэр /РД: ТК83031669/ нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгэл 12 423 987 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын харьяа Сайншанд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Доржцэрэн нь Хаан банкны Дорноговь салбарын харьяа Сайншанд тооцооны төвөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ЗГ-16/65 тоот барьцаат зээлийн гэрээ, БГ-16/65 тоот барьцааны гэрээ байгуулан, 12 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 19,2 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалин, гэрийн эд хогшил, Дорноговь аймаг, Сайншанд сум, 4-р баг, 106-1 тоот 9 мкв орон сууцаа барьцаалан зээл авсан. Зээлдэгч нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний 2.4.1-д заасан нөхцлийг зөрчиж, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Зээлдэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 11 164 136 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 228 639 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 31 211 төгрөг, нийт 12 423 987 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна гэжээ.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ц.Доржцэрэн, Ц.Цэцэгдэлгэр нар нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 335 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 335 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 800 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 335 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 335 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 800 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 335 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 335 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 800 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 335 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 335 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 800 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 335 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 335 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 800 000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 335 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 335 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 800 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 335 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 335 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 800 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 335 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 335 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 800 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 335 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 335 000 төгрөг, нийт 12 423 987 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бямбасүрэнтэй харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын харьяа Сайншанд тооцооны төв нь хариуцагч Ц.Доржцэрэн, Ц.Цэцэгдэлгэр нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгэл 12 423 987 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Ц.Доржцэрэн, Ц.Цэцэгдэлгэр нар нь 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 02 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл улирал бүрийн сүүлийн сарын 30-ны өдөр 800 000 төгрөг, бусад саруудын 30-ны өдөр 335 000 төгрөг төлж, нийт 12 423 987 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бямбасүрэнтэй харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонхирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Ц.Доржцэрэн, Ц.Цэцэгдэлгэр нар нь 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 02 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл улирал бүрийн сүүлийн сарын 30-ны өдөр 800 000 төгрөг, бусад саруудын 30-ны өдөр 335 000 төгрөг төлж, нийт            12 423 987 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбасүрэнтэй харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын харьяа Сайншанд тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213 734 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 213 734 төгрөгийн тал хувь 106 867 төгрөгийг хариуцагч Ц.Доржцэрэн, Ц.Цэцэгдэлгэр нараас, 213 734 төгрөгийн тал хувь 106 867 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ