| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0601/Э |
| Дугаар | 654 |
| Огноо | 2019-06-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 654
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч С.Оюунжаргал (томилолтоор),
хохирогч Ж.Э.............гс,
шүүгдэгч ДБ............х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Алаг адуу овогт Д...........нгийн Б............хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 0021 80177 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Алаг адуу овогт Д...........нийн Б............х, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Яруу суманд 1989 оны 2 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, “Экситон” ХХК-нд инженер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ............... тоотод оршин суух бүргэлтэй, регистрийн дугаар ИХ89.................15, урьд
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шйтгэгдсэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч ДБ............х нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний орой 19 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, баруун турууны замд өөрийн эзэмшлийн “Тоyota Land Cruiser 200” маркын ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” мөн дүрийн 13.2-т заасан –Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ж.Э.............гсийн жолоодож явсан Toyota Highlander маркын ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Ж.Э.............гсийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Toyota Highlander маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Т.........гт нийт 17.085.000 төгрөгийн хохирол тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч ДБ............х мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Хохирогч Ж.Э.............гс мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өөдөөс хоёр машин давхарлаад гараад ирэхээр нь замаа чөлөөлөөд зорчих хэсгээс гараад зогссон. Тэгсэн өөдөөс ирсэн машин дахин манай машин руу дараад энэ байдал гарсан. Ослын газар цагдаа ирсэн. Тухайн үед хөл өвдөөд гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл нь Т.........г гэх хүний нэр дээр байсан. Манай ахын эхнэр учраас нэрээ шилжүүлж аваагүй байсан. Б............хийн хувьд хүнийг гэмтээчихээд таг алга болсон. Би эмнэлэгт 1 сар гаран хэвтэж гараад цагдаа дээр ирээд царайг нь харсан. Хүнийг гэмтээчихээд уучлалт гуйх хэрэгтэй байсан. Тэгсэн өөдөөс инээгээд байсан. Хохирол барагдуулна гээд утсаа авахгүй алга болсон. Цагдаа нь утасдаад байхад утсаа алдаггүй хүн. Үлдэгдэл хохирлоо авахыг хүсэж байна. Хүнийг үл тоомсорлосон хүн байна. Тухайн ослын улмаас миний хөдөлмөрийн чадварыг 2-3 сар алдагдуулсан. Үүнийг нэхэмжлээгүй, эмчилгээ болон шинжилгээнд зарцуулсан мөнгөө нэхэмжилсэн. Зорчих хэсгийг орхиод замаас гаргасан байхад намайг ирж мөргөсөн. Би өөрөө хүн мөргөсөн юм шиг Б............хийн араас нь гуйгаад байдаг. Б............х хариуцлага алдсан бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй....” гэв
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Ж.Э.............гсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 01-ний...орой 19 цаг 30 минутын орчим... өөрийн найз Т.Гүррагчаагийн хамт Эрдэнэт хотоос Улаанбаатар хот орох зорилготой өөрийн бэр эгч болох Д.Т.........гын эзэмшлийн “Toyota-Highlander” маркын ......... улсын дугаартай авто машинтай ...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр болох 361 гарам талаас Баруун-Туруун уруудах замд үзэгдэх орчин хязгаарлагдсан тахир тойргийг тойроод уруудтал өөдөөс явж байсан авто машинтай зэрэгцэн эсрэг урсгалаас миний урсгал руу урсгал сөрөөд машин гараад ирсэн. Тэгээд би тэр машиныг мөргөхгүй гээд хурдаа хасаад баруун гар тал руугаа дарж зорчих хэсгийн баруун талын хөвөө рүү гартал нөгөө авто машин миний өөдөөс буюу зүүн гар тал руугаа дарж ...орж ирээд яах ийхийн зуургүй ...зорчих хэсгийн баруун талын шороон хөвөөн дээр мөргөлдсөн. Тэгээд би сандарч шоконд ороод ухаан балартаад явчихсан юу болсноо сайн санахгүй байна тэр үед...надтай хамт явсан манай найз Т.Гүррагчаа манай найз нар руу утсаар залгаж хэлсэн цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас болон 103 түргэн тусламж руу залгаж дуудлага өгсөн байсан. Тэгээд ямар хугацаа өнгөрснийг нь сайн санахгүй байна удалгүй 103 түргэн тусламжын авто машин ирж намайг болон манай найз Т.Гүррагчааг машиндаа суулган гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү ороход үүдэн дээр нь тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн хүлээж авч уулзаад юу болсон талаар тодруулж асуун драгер багаж үлээлгэн шалгаж, зам тээврийн осол гарсан газар руу хэргийн газрын үзлэг, хэмжилт хийхээр явцгаасан... Тухайн зам тээврийн осол, хэргийн улмаас миний биед баруун хөлийн тавхайн дөрвөлжин яс болон өлмийн яс хугарсан, тархи доргисон, хүзүүний зөөлөн эд няцарсан, баруун, зүүн мөр, цээж, баруун бугалга, зүүн шуунд цус хуралттай, баруун болон зүүн цавинд зулгаралт зэрэг гэмтэл, бэртэл үүссэн байсан... Миний хувьд өөрт учирсан хохирлоо баримтын дагуу нэхэмжилнэ төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),
- Хохирогч Ж.Эр....сгийн иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбар (хавтаст хэргийн 34, 24), согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3058 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун чамархайн доод хэсгээр бага зэрэг эмзэглэлтэй, хүзүүний баруун доод хэсэгт бага зэрэг хавдартай, эмзэглэлтэй, 2х4см хүрэн ягаан цус хуралттай, баруун мөрний ар дээд хэсэгт 2х4см хүрэн улаан цус хуралттай, зүүн мөрний дээд ба урд хэсэг, цээжний зүүн дээд хэсэгт нилэнхүйдээ хүрэн ягаан, хөх ногоон цус хуралттай, цээжний зүүн урд ба баруун хөх орчимд 0.5х5см, 0.5х7см хүрэн улаан цус хуралттай, баруун бугалганы дотор дунд хэсэгт 2х2см хөх ногоон, зүүн шууны гадна дээд хэсэгт 2х5см хүрэн ягаан цус хуралттай, баруун, зүүн цавины дээд хэсэгт 1.5х5см, 1х5см талбайд хүрэн улаан зулгаралттай, баруун тавхайнаас шилбэний дээд хэсэг хүртэл гөлтгөнөн боолттой.
2019.03.01-ний ГССҮТ-ийн хүлээн авахын эмчийн үзлэгт: онош: баруун тавхай ясны далд хугарал гэжээ:
2019.03.05-ны Сонгдо эмнэлгийн толгойн КТГ-д: ...этмойд хөндийн үрэвсэл, хамрын баруун талын самалдгийн зузаарал, хамрын таславчийн мурийлт, эмч Т.........г гэжээ. 2019.3.05-ны цээжний хөндийн КТГ-д: хөнгөн хэлбэрийн гуурсан хоолойн үрэвсэл, гялтангийн доорхи жижиг голомт, цээжний зүүн талын зөөлөн эдийн хаван, эмч Эдуардо гэжээ. 2019.3.05-ны хэвлийн хөндийн КТГ-д: элэгний 7,8-р сегментэд жижиг голомттой /гемангиома байж болзошгүй/, зүүн талын төмсөгний венийн судас бүдүүрэл, эмч Орхон гэжээ.
2019.03.01-ний баруун тавхайн эгц ба хажуу байрлалын рентген /зураг 1ш/-р: тавхайн дөрвөлжин яс хугарсан, өлмийн 5-р яс толгой хэсгээр хугарсан, дүрс оношлогооны эмч О.Оюунбаясгалан гэжээ...ДҮГНЭЛТ
1. Ж.Э.............гсийн биед баруун тавхайн дөрвөлжин яс болон өлмий ясны далд хугарал, тархи, доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн мөр, цээж, баруун бугалга, зүүн шууны цус хуралтууд, баруун, зүүн цавины зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх баруун тавхайн дөрвөлжин яс болон өлмий ясны далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66-67),
- Хохирол, хор уршгийн 8000, 909.000, 600.000, 168.846 төгрөгийн буюу нийт 1.685.846 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 66, 124, 125, 126),
2. Иргэний нэхэмжлэгч Т.Гүррагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 01-ний орой 19 цаг 30 минутын орчимд ...“Toyota-Highlander” маркын “50....” ..... улсын дугаартай авто машинтай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр болох 361 гарамаас Баруун-Туруун уруудах замд тахир тойрог тойрон уруудтал өөдөс явж байсан авто машинтай зэрэгцэн эсрэг урсгалаас урсгал сөрж авто машин гараад ирсэн. Тэгтэл найз Ж.Э.............гс тэр машиныг мөргөхгүй гээд хурдаа хасаад баруун гар тал руугаа дарж зорчих хэсгийн баруун талын хөвөө рүү гартал нөгөө автомашин манай машины өөдөөс буюу зүүн гар тал руугаа дарж өөдөөс гэнэт гэрэл нь гялс хийн орж ирээд яах ийхийн зуургүй уг авто машин өөдөөс ирж зорчих хэсгийн баруун талын шороон хөвөөн дээр мөргөсөн. ... Тухайн зам тээврийн осол, хэргийн улмаас миний биед тархи доргисон, зүүн чихний дээд хэсэг, баруун цавины зулгаралт, баруун бугалга, зүүн өвдөгөнд цус хуралт, зүүн цавь, баруун өвдөг, зүүн шилбэний цус хуралт, нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт зэрэг гэмтэл, бэртэл үүссэн байсан... Миний хувьд өөрт учирсан хохирлоо баримтын дагуу нэхэмжилнэ төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3056 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн чихний дээд хэсэгт О.ЗхО.бсм, 0.2х04см гялгар ягаавтар нөсөөтэй, баруун бугалганы дотор дунд хэсэгт 4х4см ногоон шаргал цус хуралттай, баруун цавины дээд хэсэгт 2х4см, ЗхЗсм талбайд хүрэн улаан тав бүхий зулгаралтуудтай, зүүн цавины дээд хэсэгт Зхбсм хөх ногоон цус хуралт, 0.5х2см хүрэн улаан зулгаралттай, баруун өвдөгт 0.4х2см, 0.5x1 см хүрэн улаан нимгэн тав бүхий зулгаралт, 6х6см шар ногоон цус хуралттай, шилбэний урд дээд хэсэгт 0.3x1 см хүрэн бор зулгаралт, Зх5см ногоон шаргал цус хуралттай, зүүн өвдөгний дотор хажуу хэсэгт 7х7см хөх ногоон цус хуралттай, шилбэний урд дунд хэсэгт 0.5х1.5см хүрэн улаан зулгаралт, 5х5см ногоон шаргал цус хуралттай, цээжний зүүн доод хэсэг, нурууны бүсэлхий орчимд, зүүн бөөр орчимд эмзэглэлтэй.
2019.03.01-ний ГССҮТ-ийн хүлээн авахын эмчийн үзлэгт: онош: ууц орчмын зөөлөн эдийн няцрал гэжээ.
2019.3.5-ны Сонгдо эмнэлгийн хэвлийн хөндийн КТГ-д: ...аарцгийн хөндийд бага хэмжээний сул шингэнтэй, 2 уушгины доод дэлбэнд жижиг голомтот өөрчлөлтүүдтэй /хөнгөн хэлбэрийн амьсгуурсын хатгаа байж болзошгүй/, эмч Орхон гэжээ. 2019.03.05-ны толгойн КТГ-д: хамрын дайвар хөндийнүүдийн үрэвсэл, хамрын таславчийн мурийлт, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун хөхлөг сэртэнгийн үрэвсэл, эмч Т.........г гэжээ.
2019.03.05-ны мэс заслын эмчийн үзлэгт: онош: тархи доргилт, тархины хаван, зүүн ухархайн дотор ханын хуучин хугарал, А.Энхжаргал гэжээ...ДҮГНЭЛТ
1. Т.Гүррагчаагийн биед тархи доргилт, зүүн чихний дээд хэсэг, баруун цавины зулгаралт, баруун бугалга, зүүн өвдөгний цус хуралт, зүүн цавь, баруун өвдөг, шилбэ, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нурууны бүсэлхийн ууц хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63),
- Хохирол, хор уршгийн 8000, 759.000, 600.000 төгрөгийн буюу нийт 1.367.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 62, 121, 122),
3. Иргэний нэхэмжлэгч Д.Т.........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 01-ний орой 19 цаг 30 минутын орчимд гэж хэлсэн санагдаж байна манай хадам дүү болох Жаргалтулга овогтой Э.............гс маань Эрдэнэт хотоос Улаанбаатар хот орохоор ...миний нэр дээр бүртгэлтэй, миний хувийн эзэмшлийн Toyota- Highlander маркийн ......... улсын дугаартай авто машинтай найзын хамт явж байгаад зам тээврийн осолд орж гэмтсэн талаар манай нөхөрт утсаар ярьж хэлсэн байсан. ...Би өөрийн хувийн эзэмшлийн Highlander маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2013 онд анх хувь хүнээс 46.000.000 төгрөгөөр ...худалдан авч байсан. Тийм болохоор би одоо өөрийн хувийн эзэмшлийн Highlander маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээг хадам дүү Жаргалтулга овогтой Э.............гс хийлгэсэн байгаа, уг үнэлгээгээр баталгаажин гарсан төлбөрийг уг зам тээврийн осол гаргасан буруутай жолоочоос нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),
- Иргэний нэхэмжлэгч Д.Т.........гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 37, 38),
- “Арвижих-Эсимэйт” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13190800 дугаартай тайланд “...Эзэмшигч: Д.Т.........г... Toyota Highlander загварын ......... улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэлд ...шууд 15.665.000, шууд бус 1.420.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон үнэ 17.085.000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 80-84),
- Хор уршгийн 780.000, 150.000, 212.000 төгрөгийн буюу нийт 1.142.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 78, 127, 128),
4. Гэрч Л.Мөнхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 01-ний орой 19 цаг 30 минутын орчимд хамт ажилладаг ДБ............х Б.Эрдэмсайхан нарын хамт ДБ............хийн хувийн эзэмшлийн “Toyota Landcruiser 200” маркийн ......... улсын дугаартай авто машинтай Хөвсгөл аймаг явах зорилготой ДБ............х өөрөө авто машинаа жолоодон Б.Эрдэмсайхан баруун урд талын суудал дээр, харин би арын суудал дээр суучихсан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр болох 361 гарам явах замд буюу Баруун-Туруун өгсөх замд урдаа явсан авто машиныг гүйцэж түрүүлэхээр эсрэг урсгалд орж явтал өөдөөс гэнэт хар өнгийн суудлын жийп маркын авто машин гарч ирээд уг авто машинтай мөргөлдөхгүй гэж ДБ............х жолоодож явсан авто машинаа зүүн rap тийш жолоог нь дартал тэр авто машин өөдөөс дагаж баруун гар тийш жолоогоо дараад яах ийхийн зуургүй уг авто машинтай зорчих хэсгийн баруун талын шороон хөвөөн дээр мөргөлдсөн. ...Миний хувьд тухайн зам тээврийн осол гаргасан өөрийн танил жолооч ДБ............хөд холбогдуулан гаргах ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40),
5. Гэрч Б.Эрдэмсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 01-ний орой 19 цаг 30 минутын орчимд шиг санагдаж байна хамт ажилладаг ДБ............х, Л.Мөнхтөр ах нарын хамт ДБ............хийн хувийн эзэмшлийн “Toyota Landсruiser-200” маркийн “75-28” УБУ улсын дугаартай авто машинтай Хөвсгөл аймаг явах зорилготой ДБ............х өөрөө авто машинаа жолоодон би баруун урд талын суудал дээр, харин Л.Мөнхтөр ах арын суудал дээр суучихсан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр болох 361 гарам явах зам буюу Баруун-Туруун өгсөх замд би дуу тавих гээд гар утас буюу “Tablet”-aap оролдож явах үед гэнэт түс тас хийх чимээ гаран авто машины урд талын аваарын дэр задарч миний нүүр рүү цохисон тэгээд би сандраад шоконд орчихсон, ДБ............х, Л.Мөнхтөр ах хоёр авто машинаас буучихсан бид нарын авто машинтай мөргөлдсөн авто машин дотор сууж явсан хүмүүс дээр очоод биеийн байдлыг нь асуугаад байх шиг байсан. ...Миний хувьд тухайн зам тээврийн осол гаргасан өөрийн танил жолооч ДБ............хөд холбогдуулан гаргах ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44),
6. Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 135 дугаар мөрдөгчийн магадалгаа
1. Toyota Landсruiser-200 маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д...........н овогтой Б............х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино", 13.2. “Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: a/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 95-96),
7. Шүүгдэгч ДБ............хын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг орохоор явж байгаад Сонгинохайрхан дүүргийн нутагт урд яваа тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлэх үйлдэл хийх гэж байгаад машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Миний машин механик төрлийн хурдны хайрцагтай машин байсан учир гүйцэт түрүүлэх үйлдэл удаан хийгдсэний улмаас гүйцэт түрүүлэх үйлдэл хийж чадаагүй. Амжихгүй болохоор нь зүүн гар тийш дараад замын шороон хөвөөн дээр гарчихсан байсан. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэл сандрахдаа бас шороон хөвөөн дээр дарсны улмаас бид хоёр шороон хөвөөн дээр мөргөлдсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 111-112),
8. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-12), жолоочийн согтуурах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13), тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 19), хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өвчний түүх (хавтаст хэргийн 138-146),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 113, 114), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 115), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 118-119) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ДБ............хөд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч ДБ............хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.
Шүүгдэгч ДБ............х нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Баруун турууны замд, 2019 оны 03 дугаар сарын 01-ний орой 19 цаг 30 минутын орчимд өөрийн эзэмшлийн “Тоyota Land Cruiser 200” маркын ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн
13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”
13.2-т заасан дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ж.Э.............гсийн жолоодож явсан Toyota Highlander маркын ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Ж.Э.............гсийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Т.Гүррагчаад хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Т.........гийн Toyota Highlander маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 17.085.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-16),
- Хохирогч Ж.Э.............гсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 01-ний...орой 19 цаг 30 минутын орчим... өөрийн найз Т.Гүррагчаагийн хамт Эрдэнэт хотоос Улаанбаатар хот орох зорилготой өөрийн бэр эгч болох Д.Т.........гын эзэмшлийн “Toyota-Highlander” маркын ......... улсын дугаартай авто машинтай ...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр болох 361 гарам талаас Баруун-Туруун уруудах замд үзэгдэх орчин хязгаарлагдсан тахир тойргийг тойроод уруудтал өөдөөс явж байсан авто машинтай зэрэгцэн эсрэг урсгалаас миний урсгал руу урсгал сөрөөд машин гараад ирсэн. Тэгээд би тэр машиныг мөргөхгүй гээд хурдаа хасаад баруун гар тал руугаа дарж зорчих хэсгийн баруун талын хөвөө рүү гартал нөгөө авто машин миний өөдөөс буюу зүүн гар тал руугаа дарж ...орж ирээд яах ийхийн зуургүй ...зорчих хэсгийн баруун талын шороон хөвөөн дээр мөргөлдсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3058 дугаар дүгнэлт “...1. Ж.Э.............гсийн биед баруун тавхайн дөрвөлжин яс болон өлмий ясны далд хугарал, тархи, доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн мөр, цээж, баруун бугалга, зүүн шууны цус хуралтууд, баруун, зүүн цавины зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ....3. Дээрх баруун тавхайн дөрвөлжин яс болон өлмий ясны далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66-67),
- Иргэний нэхэмжлэгч Т.Гүррагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр болох 361 гарамаас Баруун-Туруун уруудах замд тахир тойрог тойрон уруудтал өөдөс явж байсан авто машинтай зэрэгцэн эсрэг урсгалаас урсгал сөрж авто машин гараад ирсэн. Тэгтэл найз Ж.Э.............гс тэр машиныг мөргөхгүй гээд хурдаа хасаад баруун гар тал руугаа дарж зорчих хэсгийн баруун талын хөвөө рүү гартал нөгөө автомашин манай машины өөдөөс буюу зүүн гар тал руугаа дарж ...орж ирээд яах ийхийн зуургүй ...зорчих хэсгийн баруун талын шороон хөвөөн дээр мөргөсөн.....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3056 дугаар дүгнэлт “...1. Т.Гүррагчаагийн биед тархи доргилт, зүүн чихний дээд хэсэг, баруун цавины зулгаралт, баруун бугалга, зүүн өвдөгний цус хуралт, зүүн цавь, баруун өвдөг, шилбэ, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нурууны бүсэлхийн ууц хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63),
- Иргэний нэхэмжлэгч Д.Т.........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хадам дүү Ж.Э.............гс Эрдэнэт хотоос Улаанбаатар хот орохоор ...миний нэр дээр бүртгэлтэй, миний хувийн эзэмшлийн Toyota- Highlander маркийн ......... улсын дугаартай авто машинтай найзын хамт явж байгаад зам тээврийн осолд орж гэмтсэн талаар манай нөхөрт утсаар ярьж хэлсэн байсан. ..Миний ...Highlander маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн..эвдрэл, гэмтлийн үнэлгээг Ж.Э.............гс хийлгэсэн байгаа, уг үнэлгээгээр баталгаажин гарсан төлбөрийг уг зам тээврийн осол гаргасан буруутай жолоочоос нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),
- “Арвижих-Эсимэйт” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13190800 дугаартай тайланд “...Эзэмшигч: Д.Т.........г... Toyota Highlander загварын ......... улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэлд ...шууд 15.665.000, шууд бус 1.420.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон үнэ 17.085.000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 80-84),
- Гэрч Л.Мөнхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ДБ............хийн... эзэмшлийн “Toyota Landcruiser 200” маркийн ......... улсын дугаартай авто машинтай Хөвсгөл аймаг явах зорилготой ДБ............х өөрөө авто машинаа жолоодон Б.Эрдэмсайхан баруун урд талын суудал дээр, харин би арын суудал дээр суучихсан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр болох 361 гарам явах замд буюу Баруун-Туруун өгсөх замд урдаа явсан авто машиныг гүйцэж түрүүлэхээр эсрэг урсгалд орж явтал өөдөөс гэнэт хар өнгийн суудлын жийп маркын авто машин гарч ирээд уг авто машинтай мөргөлдөхгүй гэж ДБ............х жолоодож явсан авто машинаа зүүн rap тийш жолоог нь дартал тэр авто машин өөдөөс дагаж баруун гар тийш жолоогоо дараад яах ийхийн зуургүй уг авто машинтай зорчих хэсгийн баруун талын шороон хөвөөн дээр мөргөлдсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40),
- Гэрч Б.Эрдэмсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баруун-Туруун өгсөх замд би дуу тавих гээд гар утас буюу “Tablet”-aap оролдож явах үед гэнэт түс тас хийх чимээ гаран авто машины урд талын аваарын дэр задарч миний нүүр рүү цохисон тэгээд би сандраад шоконд орчихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44),
- Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 135 дугаар мөрдөгчийн магадалгаа “...Toyota Landсruiser-200 маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д...........н овогтой Б............х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино", 13.2. “Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: a/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 95-96) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” мөн дүрийн
13.2-т заасан дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн гэсэн заалтыг зөрчсөнийг Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас жолооч Ж.Э.............гсийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Э.............гст 1.685.846 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Т.Гүррагчаад 1.367.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Т.........гт 17.085.000 төгрөгийн хохирол, 1.142.000 төгрөгийн хор уршиг буюу нийт 21.279.846 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад шүүгдэгч ДБ............х нь иргэний нэхэмжлэгч Д.Т.........гт хохиролд 12.000.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд хохиролд тооцсон мөнгөн дүнг иргэний нэхэмжлэгч Д.Т.........гийн хохирлоос хасаж тооцон шүүгдэгч ДБ............хөөс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирол, хор уршигт нийт 9.279.846 төгрөгийг хоёр сарын хугацаанд гаргуулж хохирогч Ж.Э.............гст 1.685.846 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Гүррагчаад 1.367.000, иргэний нэхэмжлэгч Д.Т.........гт 6.227.000 төгрөгийн олгох нь зүйтэй байна. Хохирогч Ж.Э.............гс нь шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Т.Гүррагчаа, Д.Т.........г нарт учирсан хохирол, хор уршгийг би төлж барагдуулсан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах зарим хохирол, хор уршгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор тогтоогдсон Т.Гүррагчаа, Д.Т.........г нарт олгохоор шийдвэрлэсэн болно.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч ДБ............хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болон.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ДБ............х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч ДБ............х гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхой хувийг төлсөн, хохирогчид учирсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин шүүгдэгч ДБ............х нь хохирлын зарим хэсгийг төлж барагдуулаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг торгох ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар авах нь гэмт хэргийн улмаас хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ДБ............хөд торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.
Эрүүгийн 1903 0021 80177 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хуулийн зохицуулалтгүй тул шүүгдэгч ДБ............хын В ангиллын 546354 дугаартай жолоочийн үнэмлэх хэрэгт хураагдаж ирснийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алаг адуу овогт Д...........нгийн Б............хийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ДБ............хийг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ДБ............хөд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг торгох ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаанд тогтоосугай.
4. Шүүгдэгч ДБ............х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ДБ............хөөс 9.279.846 (есөн сая хоёр зуун далан есөн мянга найман зуун дөчин зургаа) төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 2 (сарын) сарын хугацаанд гаргуулж хохирогчид хохирогч Ж.Э.............гст 1.685.846 (нэг сая зургаан зуун наян таван мянга найман зуун дөчин зургаа) төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Гүррагчаад 1.367.000 (нэг сая гурван зуун жаран долоон мянга), иргэний нэхэмжлэгч Д.Т.........гт 6.227.000 (зургаан сая хоёр зуун хорин долоон мянга) төгрөгийг тус тус олгосугай
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ДБ............хийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 546354 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ