Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2017/00035/и |
Дугаар | 27 |
Огноо | 2017-01-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 27
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүгч Д.Наранцэцэг би, нэхэмжлэгч Далайжаргалант өргөө сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, Дорноговь аймаг, Алтанширээ сум, Зараа баг, Хаяа гэх газарт оршин суух, Тойн овогт Миеэгийн Ууганбаяр /РД: ЕБ72061516/-т холбогдох сууц өмчлөгчдийн хураамж 214 460 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Далайжаргалант өргөө сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ууганбаяр нь 2012 оны хураамжийн үлдэгдэл 24 250 төгрөг, 2013 оны 1-12 сарын хураамж 63 000 төгрөгөөс 78 750 төгрөгийг төлж, 8 500 төгрөг, 2014 оны 1-12 сарын төлбөр 63 000 төгрөг, 2015 оны 1-9 сарын нийт хураамж 47 250 төгрөгөөс 10 500 төгрөгийг төлж, 36 750 төгрөгийн үлдэгдэл, 2015 оны 10-12 сарын төлбөр 24 510 төгрөг, 2016 оны 1-12 сарын хураамж 98 040 төгрөгөөс 16 340 төгрөгийг төлж, 81 700 төгрөгийг төлөөгүй байна. Нийт 2013 оны 10 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг хүртэл 33,5 сарын хураамж 214 460 төгрөгийн сууц өмчлөгчдийн холбооны хураамжийг төлж барагдуулаагүй манай байгууллагад санхүүгийн хохирол учруулж цаашид үйл ажиллагаагаа хувийн явуулахад хүндрэл учруулж байгаа тул иргэн Ууганбаяраас нийт 214 460 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Ууганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Далайжаргалант өргөө СӨХ-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Далайжаргалант өргөө СӨХ-ийн нэхэмжилчсэн 214 460 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй, төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Далайжаргалант өргөө сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч М.Ууганбаярт холбогдуулан сууц өмчлөгчдийн хураамж 214 460 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.Ууганбаяр нь нэхэмжлэгч Далайжаргалант өргөө сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилсэн сууц өмчлөгчдийн хураамж 214 460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонхирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М.Ууганбаяр нь нэхэмжлэгч Далайжаргалант өргөө сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилсэн сууц өмчлөгчдийн хураамж 214 460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Далайжаргалант өргөө сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7 084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7 084 төгрөгийн тал хувь 3 542 төгрөгийг хариуцагч М.Ууганбаяраас, тал хувь болох 3 542 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ