Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 95

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Хыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг журамлан шүүгдэгч Н.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт шилжүүлэн 60 хоног буюу 2 сар хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хт оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Н.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ч.Эгийн “ цэнхэр өнгийн ноосон материалтай, урд талдаа гурвалжин шоо дүрстэй цамц 1 ширхэг, ягаан өнгийн урдаа ноосон материалтай, урд талдаа Kraft Strle гэсэн бичигтэй, цэнхэр өнгийн гутлын зурагтай цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн нимгэн материалтай урд хэсэгтээ эмэгтэй хүний зурагтай, цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан эрээн өнгийн подволк 1 ширхэг, хар өнгийн жинсэн материалтай өвдөгнөөс дээш гуяны хэсгээр цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон өмд 1 ширхэг, цагаан эрээн өнгийн ноосон материалтай өвдөгнөөс дээш гуяны хэсгээр цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон материалтай өвдөгнөөс дээш гуяны хэсгээр цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дотуур өмд 1 ширхэг, хар эрээн өнгийн ноосон материалтай өвдөгнөөс дээш 2 гуяны хэсгээр цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дотуур өмд 1 ширхэг “ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймгийн шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай. 

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогч Ч.Э, иргэний нэхэмжлэгч Ч.Сумъяа нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Н.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.НАСАНБУЯН