Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 0534

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагч Д.Нямбат,

Шүүгдэгч, хохирогч О....

Шүүгдэгч, хохирогч Э.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Балдан овогт ...ын ..., Эр хул овогт ...ын ... нарт холбогдох 2008016970757 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд тавилга угсрагч ажилтай, ам бүл-5, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2 дугаар баг ...тоотод оршин суух бүртгэлтэй, одоо “Мишээл Экспо” ХХК-ийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо ...ийн үйлдвэрийн байранд түр хугацаагаар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Балдан овогт ...ын ... /.../.

Монгол улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд нярав ажилтай, ам бүл-2, найз охины хамт Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ...гэх газарт оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны ...тоотод түр хугацаагаар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Эр хул овогт ...ын ...  /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 Яллагдагч О.... Э.... нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны Алтайн ...тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож хэн алиндаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

   1.Хохирогч О....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би “...” ХХК-нд тавилгын угсрагч ажлаар 5 жил ажиллаж байна. Улаанбаатар хотод тус компанийн складад амьдардаг. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хамт ажилладаг ..., ..., ... нартай хамт 16 цагийн үед ажлаасаа тараад би найзтайгаа уулзах гээд явсан. Манай найзууд ...ы түрээслэдэг СХД-н 1-р хороололын арын дэнжид байрлах нийтийн байр руу явсан. 21 цагийн үед ... рүү залгахад ...ы гэрт байна гэхээр нь заалгуулаад гэрт нь очсон. Очиход ..., ..., ... 2 том пиво дундаа тавьсан задлаад сууж байсан. Пиво ууж дуусаад би унтах гэж байтал ... өөрийгөө би Хөвсгөлийн тэр сумын хүн гээд агсрах томрох шинжтэй чангаар дуугарсан. Би тэгэхээр нь айлд ирчээд чанга дугарлаа гэж хэлээд чиний аль сум аль аймаг байх чинь надад хамаа байхгүй шүү гэж хэлтэл миний баруун талын нүдэн тус газар цохисон. Би тэгэхээр нь уурлаад зөрүүлээд уруулан тус газар нь цохиод, дахиад зөрүүлээд цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү 3-4 удаа цохисон. ... салгах гээд зууралдсан, уг зодоонд оролцоогүй. ... миний уруул руу чи цохилоо чамайг цагдаад дуудлага өгнө гээд цагдаа ирээд намайг аваад явсан.  ... Нүд хөхөрсөн байснаа эдгэсэн. Би эмчилгээ хийлгээгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх 9 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           2.Хохирогч Э....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Мишээл экспо ХХК-ийн харьяа “...” ХХК-нд 2019 оны 12 сарын 15-ны өдөр няравын ажилд орсон. Уг компанид ..., ..., ... нартай цуг ажиллах болсон. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ..., ..., ... бид гурав 1 шил 0,75 архи хувааж 23 цагийн үед тараад бүгдээрээ өөр тийшээ явсан. Би ... руу утсаар яриад гэрт нь очсон. Миний араас ..., ... ирсэн. Бид 4 нийлээд 2 том пиво хувааж ууж байсан. Би ...тэй яг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Нутаг энэ тэр ярьж маргалдсан. ...тэй барилцаж аваад ... намайг нүүрэнд 2-3 удаа цохисон. Шүд, дээд доод уруул руу цохисон. Би зөрүүлээд нүдэн тус газар нь 1 удаа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. ... шүдний эмчилгээ хийх зардал гэж ...өөс 1 сая төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх 14 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

 3.Шүүгдэгч О....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Мишээл экспо ХХК-ийн тавилгын угсрагч ажлаар 5 жил ажиллаж байна. Улаанбаатар хотод компанийн складад амьдардаг. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хамт ажилдаг ..., ..., ... нартай хамт 16 цагийн үед ажлаасаа тараад би найзтайгаа уулзах гээд явсан. Манай найзууд ...ы түрээслэдэг СХД-н 1-р хорооллын арын дэнжид байрлах нийтийн байр руу явсан. 21 цагийн үед ... руу залгахад ...ы гэрт байна гэхээр нь заалгуулаад гэрт нь очсон. Очиход ..., ..., ... 2 том пиво дундаа тавьсан задлаад сууж байсан. Пиво ууж дуусаад би унтах гэж байтал ... өөрийгөө би Хөвсгөлийн тэр сумын хүн гээд агсрах томрох шинжтэй чангаар дуугарсан. Би тэгэхээр нь айлд ирчээд чанга дуугарлаа гэж хэлээд чиний аль сум аль аймаг байх чинь надад хамаа байхгүй шүү гэж хэлтэл миний баруун талын нүдэн тус газар цохисон. Би тэгэхээр нь уурлаад зөрүүлээд уруулан тус газар цохиод, дахиад зөрүүлээд цохихоор би зөрүүлээд нүүр рүү нь 3-4 удаа цохисон. ... салгах гээд зууралдсан уг зодоонд оролцоогүй. ... миний уруул руу чи цохилоо чамайг цагдаад дуудлага өгнө гээд цагдаа ирээд намайг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 39 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

4.Шүүгдэгч Э....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2020 оны 04 дүгээр 08-ны өдөр ..., ..., ... бид гурав 1 шил 0,75 грамм архи хувааж 23 цагийн үед тараад бүгдээрээ өөр тийшээ явсан. Би ... руу утсаар яриад гэрт нь очсон. Миний араас ..., ... хоёр ирсэн. Бид 4 нийлээд 2 том пиво хувааж ууж байсан. Би ...тэй яг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Нутаг энэ тэр ярьж байгаад маргалдсан. ...тэй барилцаж аваад ... намайг нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Шүд, дээд доор уруул руу цохисон. Би зөрүүлээд нүдэн тус газар нь 1 удаа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаа нар ирээд ..., ... нарыг саатуулах байр руу авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх 85-88 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

                 5.Гэрч Э....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Мишээл экспо ХХК-ийн хүргэлтийн албанд угсрагч ажилтай юм. Уг компанид 2 жил гаруй болж байна. ..., ..., ... нартай хамт ажилладаг. Ажил 16 цаг тараад бид нар хүргэлтэнд явдаг учраас захиалгын цагаас шалтгаалан янз янзын цагт буудаг. Би 19 цагт тараад ... руу яриад хаана байгаа талаар асуухад гэртээ байна. Гэрт нь хононо гэж бодоод СХД-н 43-р хороо ...тоотод гэрт нь очсон. Гэрт нь ороход ..., ... нар хоорондоо пиво ууж байсан. Бид гурав нийлээд пиво ууж байтал араас ... ирсэн. Бид 4 нийлээд 2 том пиво уусан. ..., ... хоёр хоорондоо маргалдаад нутаг усаа яриад ... босоод ...ийн шүд рүү нь цохисон. ... зөрүүлээд уруул руу нь цохисон. Салгахын хооронд 3-4 удаа цохилцсон. Би сапгах гээд дийлэхгүй байсан. ... дайрч давшлаад байхаар нь биеэсээ холдуулж түлхсэн. Салаад ... уруулаа хараад ...ийг чи намайг ингэж зодлоо би чамайг цагдаа дуудаж өгнө гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 20 х/,

            6.Гэрч Л....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Мишээл экспо ХХК-д няравын ажлаар ороод 4 жил гаруй болж байна. Намайг ороход ..., ... нар тавилга угсрагчаар ажиллаж байсан. ... гэх залуу 2019 оны 12 дугаар сарын хавьцаа анх миний туслахаар ажилд орж байсан. Бид хоёр няравын ажил эрхэлдэг. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны ажил 16 цагт тараад би Баянбүрд рүү явж найз охинтойгоо уулзаж байхад хамт ажилладаг ... над руу 20 цагийн үед яриад танай гэр рүү очлоо хүрээд ирээч гэсэн. ... надаас ах учраас би яваад очсон. Гэртээ түрүүлж ирээд ... араас ирсэн. Манай гэрт 2 том пиво байсан ууя гээд байж байтал ... танай гэрт яваад очье гээд ирсэн. Бид 4-лээ нийлээд пиво ууж байтал ..., ... хоёр хоорондоо хэрэлдсэн. Эхлээд ... дуу дуулна гээд чанга чанга орилоод байхаар ... чимээгүй бай энэ чинь нийтийн байр хүн амьтан амарч байхад гэж хэлсэн. Тэр хоёр хоорондоо маргалдаад нутаг усаа яриад хэрэлдээд байсан. ... тэр хоёр нэг нэгнээ алгадаж байгаад ... баруун талын нүд рүү нь цохисон. ... зөрүүлээд уруул хэсэг рүү цохисон. Тэр хоёр хоорондоо цохилцсон. ...” гэх мэдүүлэг /хх 22 х/,

 

          7.Шинжээчийн 4538 тоот дүгнэлт

   1.Э....ын биед нэг шүдний хугарал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүн доод зовхи, цээж, хэвлий, нуруунд цус хуралт, зүүн хацарт зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Нэг шүдний хугарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Бусад гэмтлүүд аашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 24-25 х/,

 

          8.Шинжээчийн 4531 тоот дүгнэлт

   1.О....ийн баруун нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй.

   5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 29-30 х/,

 

9.О....ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 42 х/

10.О....ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43 х/

11.Э....ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48 х/

12.Э....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 62 х/

13.Э....ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 65 х/

14.Э....ын “хохиролд 1 сая төгрөг авсан тухай” бичгээр гаргасан баримт /хх 77 х/

15.О....ийн ажлын газрын тодорхойлолт /хх 79 х/

16.Э....ын  ажлын газрын тодорхойлолт /хх 80 х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч О.... Э.... нар нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны Алтайн 2 дугаар гудамжны Нийтийн байрны 139 тоотод архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Э.... нь эхэлж ...ийн баруун нүдэн тус газар гараараа цохиж баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол, О.... зөрүүлэн Э....ыг гараараа цохиж  биед нь нэг шүдний хугарал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүн доод зовхи, цээж, хэвлий, нуруунд цус хуралт, зүүн хацарт зөөлийн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь:

  Хохирогч О....ийн “... миний баруун талын нүдэн тус газар цохисон. Би тэгэхээр нь уурлаад зөрүүлээд уруулан тус газар нь цохиод, дахиад зөрүүлээд цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь 3-4 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 9 х/,

           Хохирогч Э....ын “...... намайг нүүрэнд 2-3 удаа цохисон. Шүд, дээд доод уруул руу цохисон. Би зөрүүлээд нүдэн тус газар нь 1 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 14 х/,

 Шүүгдэгч О...., Э.... нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг  /хх 39, 85-88 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

                  Гэрч Э....ийн “...... босоод ...ийн шүд рүү нь цохисон. ... зөрүүлээд уруул руу нь цохисон. Салгахын хооронд 3-4 удаа цохилцсон. Би сапгах гээд дийлэхгүй байсан. ... дайрч давшлаад байхаар нь биеэс холдуулж түлхсэн. Салаад ... уруулаа хараад ...ийг чи намайг ингэж зодлоо би чамайг цагдаад дуудаж өгнө гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 20 х/,

           Гэрч Л....ы “... Эхлээд ... дуу дуулна гээд чанга чанга орилоод байхаар ... чимээгүй бай энэ чинь нийтийн байр хүн амьтан амарч байхад гэж хэлсэн. Тэр хоёр хоорондоо маргалдаад нутаг усаа яриад хэрэлдээд байсан. ... тэр хоёр нэг нэгнээ алгадаж байгаад ... баруун талын нүд рүү нь цохисон. ... зөрүүлээд уруул хэсэг рүү цохисон. Тэр хоёр хоорондоо цохилцсон. ...” гэх мэдүүлэг /хх 22 х/,

          Шинжээчийн 4538 тоот дүгнэлт

   1.Э....ын биед нэг шүдний хугарал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүн доод зовхи, цээж, хэвлий, нуруунд цус хуралт, зүүн хацарт зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Нэг шүдний хугарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Бусад гэмтлүүд аашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 24-25 х/,

          Шинжээчийн 4531 тоот дүгнэлт

   1.О....ийн баруун нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй.

   5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 29-30 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүрэн нотлон тогтоосон байна гэж үзсэн.

 

О...., Э.... нарын архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлүүд нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

 

Шүүгдэгч О...., Э.... нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, О...., Э.... нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч Э....ын “ хохиролд 1 сая төгрөг авсан, цааашид нэхэмжлэх зүйлгүй, хохирогч О....ийн эмчилгээний зардал гэж гараагүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх бичгээр гаргасан баримт /хх 77, 78 х/-аар шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирол төлөгдсөн болох нь тус тус тогтоогдсон.

 

            Улсын яллагч: О...., Э.... нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч нар: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

            О...., Э.... нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй, улсын яллагчийн гаргасан ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд тэдэнд 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Балдан овогт ...ын ..., Эр хул овогт ...ын ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О...., Э.... нарыг 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг О...., Э.... нарт үүрэг болгосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О...., Э.... нарт мэдэгдсүгэй.

 

 5.О...., Э.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Э.... хохиролд 01 сая төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, хохирогч О.... нэхэмжлэх хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

 

         6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О...., Э.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ