| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2020/0154/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/152 |
| Огноо | 2020-05-04 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бхолбогдох эрүүгийн 2038001390183 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн нутаг “Нуурын эх” гэх газраас хууль бусаар 2.4 куб.метр мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 898.905 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн нутаг “Нуурын эх” гэх газраас хууль бусаар 2.4 куб.метр мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 898.905 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038001390183 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрийнхээ ойролцоо газраас дөрвөн босоо, дөрвөн үндсээрээ булгарч хазайсан найман ширхэг нойтон модыг сүхээр цавчиж унагаасан. Уг модыг гэрийнхээ ойролцоо унагаасан учраас биеэрээ чирж цагаалж малынхаа хашааг барьсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15-18-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-21-р хуудас/,
Хохирогч Т.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ренчинлхүмбэ сумын 1-р багийн иргэн Б.Б нь малын хашаа сэлгэх гээд 8 ширхэг босоо нойтон мод унагаасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
Гэрч Ж.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай нөхөр Б.Б намайг малд явж байгаад ирэхэд гэрийнхээ ойролцоо газраас хэдэн мод унагааж ирээд малынхаа хашааны дээврийг засаж сэлбэсэн. Манай нөхөр надад ярихдаа 8 ширхэг мод унагаасан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” Сум дундын ойн ангийн инженер М.Бямбацогтын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд:
Хөвсгөл аймгийн байгал орчны хяналтын улсын байцаагч М.Болормаагийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлтэд:
1. Иргэн Б.Бгийн ойн санд учруулсан нөхөн төлбөрийг тооцоход 2.696.715 төгрөг байна...гэх дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/,
Хохирол төлсөн тухай Хаан банкний 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт /хх-ийн 60-р хуудас/,
Хохирогч Т.Батзориг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 61-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 2019 оны мал тэжээвэр амьтад, худгийн тооллогын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 48-55-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038001390183 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн нутаг “Нуурын эх” гэх газраас хууль бусаар 2.4 куб.метр мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 898.905 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Т.Б/хх-ийн 25-р хуудас/, гэрч Ж.Энхтуяагийн /хх-ийн 28-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15-18-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-21-р хуудас/,
Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” Сум дундын ойн ангийн инженер М.Бямбацогтын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,
Хөвсгөл аймгийн байгал орчны хяналтын улсын байцаагч М.Болормаагийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/,
Хохирол төлсөн тухай Хаан банкний 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт /хх-ийн 60-р хуудас/,
Хохирогч Т.Батзориг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 61-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б нь экологи эдийн засагт 898.905 төгрөгний хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 2.696.715 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан болох нь Төрийн сангийн 100170900988 дугаарын дансанд 2.696.715 төгрөгийг төлсөн тухай Хаан банкний 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт /хх-ийн 60-р хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Б нь 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2038001390183 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн нутаг “Нуурын эх” гэх газар/ 4 метрийн урттай, 24 ширхэг буюу 2.4 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038001390183 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2038001390183 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 4 метрийн урттай, 24 ширхэг буюу 2.4 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2038001390183 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР