| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2020/0149/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/153 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ч.Батзориг,
Өсвөр насны шүүгдэгч Б.Баасанямын өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Бадамсүрэн,
Шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч В.Энхболд,
Шүүгдэгч Г.Х, Өсвөр насны шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Х, Б.Бнарт холбогдох эрүүгийн 2038002180155 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Х, Б.Бнар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг ... тоотод байх иргэн Д.Чбайшингийн цонхоор 2020 оны 03 дугаар сарын 02-ны шөнө нууцаар нэвтэрч, хууль бусаар эд зүйл авч хулгайлж 515.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Х, Б.Бнар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг ... тоотод байх иргэн Д.Чбайшингийн цонхоор 2020 оны 03 дугаар сарын 02-ны шөнө нууцаар нэвтэрч, хууль бусаар эд зүйл хулгайлж 515.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038002180155 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Хын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Б.Ббид хоёр тухайн байшинд хоёр удаа орсон. Эхний удаа орохдоо бууз форлон хар куртик авсан. Дараагийн удаа ороход би байшин руу ороогүй, байшингийн гадаа цонхны дэргэд зогсож байсан. Тэгэхдээ би байшин дотроос Б.Бгаргаж өгсөн зурагт, залгуур, станц гурвыг аваад газар тавьсан. Би Б.Бд зурагтыг эхэлж авах талаар юу ч яриагүй, харин намайг гэртээ байж байхад Б.Бөөрөө над дээр ирээд зурагтыг аваад айлд тавьчихъя гэж хэлсэн. Би зурагт болон бусад зүйлсийг авахад хамт оролцсон нь үнэн гэхдээ зарж борлуулан мөнгө олох ямар ч зорилго байгаагүй. Б.Быг авчихъя гэж хэлхээр нь хамт авалцсан нь миний буруу, би бусдын эд зүйлийг хууль бусаар авсан…Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Г.Х бид хоёр эхэлж бууз авахдаа хамт орсон. Тэгээд буцаж очоод байшин руу орж зурагт, станц авахад би байшин руу орсон. Тэр үед Г.Х байшингийн гадаа цонхны дэргэд зогсож байсан. Би зурагт станцыг аваад цонхоор өгөхөд Г.Х аваад байшингийн буланд тавьсан...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/,
Хохирогч Д.Чмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Цагаан-уул сумаас ирээд гэртээ ортол манай байшин дотор хойморт байсан HAISENSE маркийн 40 инчийн LCD зурагт, зурагтны хажууд байсан Тод кабелийн станцны хүлээн авагч алга болсон байсан. Мөн манай хөлдөөгчинд байсан 25 кг ууттай бууз алга болсон байхаар нь би хулгай орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Тэр үед манай цонхийг хагас хаагаад орхисон байсан юм...Хулгайд алдсан зүйлүүдээ бүгдийг нь эргүүлэн авсан...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Н.Гмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Хүчээ гэрээсээ яваад 30 орчим минут болоод буцаад ирэхдээ шуудайтай буузтай ирсэн. Тэр бууз шуудайнаас талаас дээгүүр буузтай байсан. Тэр буузыг би хаанаас авч ирсэнийг асуухад Хүчээ надад хэлэхдээ Б.Бын танидаг айлд юм шиг байна лээ гэж хэлсэн. Б.Бболохоор юм дуугарахгүй байсан. Хүчээ, Бааска хоёрын авч ирсэн буузнаас 3 жигнүүрийг жигнэж идчихээд Бааска гэрлүүгээ явлаа гээд гараад яваад өгсөн. Тэгсэнээ орой 00 цаг өнгөрч байхад Бааска буцаж орж ирээд Хүчээг унтаж байхад нь гэрээс нь аваад гарсан. Гэрээс гарахдаа яах гэж байгаа талаараа яриагүй гаръя ярих юм байна гээд байсан. Тэгээд би найз охин Мишээлтэй хамт унтаж байтал шөнө хэдэн цаг болж байсаныг нь мэдэхгүй Хүчээ ганцаараа орж ирээд сандарсан байдалтай орлуугаа орж унтсан. Би Хүчээгээс хааччихаад ирсэн талаар асуусан чинь Хүчээ юм ярихгүй орондоо ороод унтаад өгсөн. Маргааш өглөө нь Хүчээ надад эзэнгүй айлаас бууз хулгайлсан гэж хэлсэн. Мөн бас эзэнгүй айлаас зурагт хулгайлж авсан талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээч Д.Өнөбатын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтэд:
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээч Д.Өнөбатын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 34 дугаартай дүгнэлтэд:
“...Шинжилгээнд ирүүлсэн 1, 3 гэж дугаарласан гарын мөрнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 1 гэж дугаарласан мөр нь гарын хээний нэгдсэн санд МИ004620000678 дугаараар Баттогтохын Б.Бын нэрээр 1 удаа бүртгэгдсэн хүний гарын дардастай тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-51-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 57-58-р хуудас/,
Шүүгдэгч Г.Хын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80-81, 83-р хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Б.Бхувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Монгол улсын боловсролын их сургуулийн Архангайн багшийн сургуулийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85, 87, 90-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038002180155 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Х, Б.Бнар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг ... тоотод байх иргэн Д.Чбайшингийн цонхоор 2020 оны 03 дугаар сарын 02-ны шөнө нууцаар нэвтэрч, хууль бусаар эд зүйл хулгайлж 515.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан Өсвөр насны шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Г.Х нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/,
Хохирогч Д.Ч/хх-ийн 19-20-р хуудас/, гэрч Н.Г/хх-ийн 31-32-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээч Д.Өнөбатын 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-42-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээч Д.Өнөбатын 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-51-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 57-58-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Х, өсвөр насны шүүгдэгч Б.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, өсвөр насны хүнийг эцэг, эх нь хараа хяналтгүй байлгасан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч нар нь бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч нар нь хохирогч Д.Чэд хөрөнгийг хулгайлж 515.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Х, өсвөр насны шүүгдэгч Б.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Х, өсвөр насны шүүгдэгч Б.Бнар нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 83, 87-р хуудас/-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Г.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.Бнь 17 настай, ам бүл 4 эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Монгол Улсын боловсролын их сургуулийн харъяа Архангай аймаг дахь багшийн их сургуульд суралцдаг, цаашид сурч хүмүүжих бололцоотой зэрэг хувийн байдлуудыг харгалзан хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 2038002180155 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгч Б.Бхар өнгийн үдээстэй, 38 размерийн хос пүүз, шүүгдэгч Г.Хын хүрэн өнгийн богино түрүүтэй үдээстэй 40 размерийн хос гутал тус бүрийг шүүгдэгч нарт буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038002180155 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Х, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Хыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, өсвөр насны шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч Б.Бд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн 2038002180155 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн үдээстэй, 38 размерийн хос пүүзийг шүүгдэгч Б.Бд, хүрэн өнгийн богино түрүүтэй үдээстэй 40 размерийн хос гутлыг шүүгдэгч Г.Хт тус тус буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.
8. Эрүүгийн 2038002180155 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР