| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0095/Э/ |
| Дугаар | 82 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2036001130118 дугаартай 178/2020/0095/Э/ индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 05 сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч М.******* нь 2020 оны 03 сард Хас банкинд байрших иргэн М.*******гийн эзэмшлийн *** тоот данснаас 14 удаагийн үйлдлээр 545000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч иргэн М.*******д 545000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 08-18 тоотод оршин суух, 2000 оны 02 сарын 08-ны өдөр төрсөн, 20 настай, дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, *** дугаарын регистртэй / ******* овогт ******* *******гийн өгсөн...Анх 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэртээ унтаж амраад үдээс хойш 16:00 цагийн үед сэрэхэд миний *** дугаарын утсанд Хас банкны данснаас гүйлгээ хийгдэж, зарлага гарсан талаар мессеж ирсэн байсан. Тэгээд би Хас банкны карт нь надад байсан мөртлөө, миний данснаас зарлагаа хийгдсэнд гайхсан юм. Тэгээд Хас банкны *** гэсэн дугаарын утсанд холбогдож миний картнаас гүйлгээ хийгдэж, зарлага гараад байна гэж хэлээд, картаа хаалгасан юм. Тэгээд миний Хас банкны картнаас зарлага хийгдсэн талаар баримтыг Хас банкнаас миний и-мэйл рүү явуулсан. Маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Ховд аймаг дахь Хас банкны салбарт очиж миний данснаас гүйлгээ хийгдэж, зарлага гарсан талаар тодруулж асуухад, зарлага хаанаас хийгдсэн нь тогтоогдоогүй юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний дансны мэдээллийг надаас өөр мэддэг хүн байгаагүй, би бусдад дансны мэдээллээ өгч байгаагүй. Миний Хас банкны эзэмшлийн дансны дугаар *** юм. Би банкны карт ашиглахгүйгээр гүйлгээ хийж болдог талаар мэддэг байсан. Би Хас банкны дансанд байсан мөнгөө хэнд алдсанаа мэдэж байна.
Би овогтой ******* гэдэг хүнд мөнгөө алдсан. Урд над руу 2020 оны 01 дүгээр сарын үед *** тоот дугаарын данснаас миний ХААН банкны *** тоот дансанд 30000 төгрөг шилжүүлж байсан юм.Тэр хүнтэй урд өмнө холбогдож байсан, одоо бол холбогдохгүй байгаа. Утасны дугаар нь холбогдохгүй байна. Урд нь фейсбүүкээр холбогдож найзууд болж байсан, фейсбүүкээр цахим тоглоом холбож тоглоод холбоотой байдаг байсан М.******* миний *** дугаартай данснаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байсан, надад фейсбүүк чатаар холбогдохдоо хэлж байсан. Надад фейсбүүкээр холбогдож байсан. Надтай /N35 Мииди/ гэсэн фейсбүүк хаягнаас холбогдож байсан. Бид хоёрын хооронд болсон яриаг нотлох нотломж байгаа, фейсбүүк чатаар харьцсан зурвасууд байгаа. Би утсандаа хуулбарлаж авсан байгаа. Би мобайл лэжэндс/ Mobile Legends /Пабже Pubg/ гэсэн цахим тоглоом тоглодог М.*******тэй “Mobile Legends /гэсэн цахим тоглоом холбож тоглож байсан. Нийт 14 удаагийн үйлдлээр 545000 төгрөгний гүйлгээ хийгдсэн байсан. Тухайн хийгдсэн гүйлгээ нь миний данснаас бусад хүний данс руу шилжүүлэгдээгүй. Харин цахим тоглоомын төлбөр болон хийгдсэн байсан. Би Хас банкинд байрших дансны мэдээллээ М.*******д алдаж байгаагүй, ийн gmail хаяг руу өөрийнхөө ХАС банкинд байрших картын дугаараа холбож, skin /баатар/ авч өгч байсан. Тухайн үед миний картны мэдээлэл ий gmail хаягт хадгалагдан үлдсэн байсан. М.******* урд нь надад gmail хаягаа өгч, skin /баатар/ авхуулж байсан. Тэгээд gmail хаяг нь миний утсанд хадгалагдан үлдсэн байсан. Тэгээд би ийг хардаад миний утсанд байсан gmail хаяг руу нэвтэрч үзэхэд түүх / history/ дээр нь гүйлгээний мэдээллүүд нь байсан. Тухайн хийгдсэн гүйлгээнүүд миний утсанд байгаа. Би хуулбарлан авч утсандаа хадгалсан байсан. Он, сар, өдөртэйгээ байгаа. Надад ий *** гэсэн 2 дугаар байсан. Холбогдож үзсэн, залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. ийг Яг хаана байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг / хэргийн 9-12 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Мөнхзулын гэрчээр өгсөн...Интернэт банкаар гүйлгээ хийхэд карт ашиглахгүйгээр гүйлгээ хийх боломжтой. Мобайл банкаар, банкин дээр тухайн харилцагч өөрийн биеэр ирж карт ашиглахгүйгээр гүйлгээ хийх боломжтой. Гэр бүлийн хүрээлэл доторх хүмүүс, ямар нэгэн цахим тоглоомонд өөрийн дансны мэдээллээ өгсөн бол тухайн хүн дансны мэдээллээ алдах боломжтой байдаг. Мөн тухайн хүн өөрийн дансны мэдээллийг бусдад хэлж өгснөөр дансны мэдээллээ алдах боломжтой. Банкны картны гаднах 16 оронтой тоогоор тухайн картын мэдээллийг авах боломжгүй. Харин банкны ажилтан картын гаднах 16 оронтой тоогоор тодорхой хэмжээний мэдээлэл авах боломжтой байдаг. Орлого болон АТМ-ээс мөнгө авсан байхад хаанаас, хэзээ, аль салбараас гүйлгээ хийгдсэн эсэхийг тогтоох боломжтой. Цахим хэлбэрээр гүйлгээ хийсэн байхад, байршил, аль салбараас гүйлгээ хийгдсэн болохыг тогтоох боломжгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 17-19-рт/
Хохирогч М.*******гийн дансны хуулга/хх-ийн 47-55-рт/
Хохирогч М.*******гийн мобиком *** дугаарын 5 хуудас билл /хх-ийн 57-61-рт/
Шүүгдэгч М.*******, хохирогч М.******* нарын хоорондоо чат бичсэн баримт/ хх-ийн 63-71-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би Мөнхсайхан овогтой *******ийг танина. Бид хоёр хоорондоо цахим тоглоом холбож тоглодог байсан. Бид хоёр Mobile Legends / мобайл леженд/ гэсэн тоглоом холбож тоглодог. Би 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр М.*******гийн ХАС банкны *** дугаартай данснаас цахимаар мөнгө авсан асуудал байгаа. Би нийтдээ 545000 төгрөг авсан, Уг мөнгийг цахим тоглоомонд зарцуулсан юм, Mobile Legends /мобайл леженд/ гэсэн тоглоомонд skin /скин/ авах гээд зарцуулсан юм. Би М.*******ий дансанд байсан мөнгийг долларт хөрвүүлж гүйлгээ хийсэн юм. Би М.*******ий ХАС банкны *** дугаартай данснаас гүйлгээ хийснээ М.*******д хэлээгүй байсан. Анх М.******* миний gmail хаяг руу өөрийнхөө ХАС банкинд байрших картын дугаараа холбож skin авч байсан. Тэгээд М.Амартүвшний мэдээлэл миний gmail хаяганд хадгалагдсан байсан. М.******* бид хоёр фейсбүүк чатаар холбогдоход энэ талаар надад хэлэхэд “авсан мөнгөө барагдуулна” гэж хэлсэн байсан. Би “Nss Muugii” гэсэн нэртэй фейсбүүк хаяг ашигладаг юм. Би 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 18 цаг 20 минутанд Хаан банкны *** гэсэн дугаарын данснаас АТМ-ээр М.Амартүвшний ХААН банкны *** дугаартай данс руу 545000 төгрөг шижпүүлж, хохирол төлсөн. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. 2018 оноос эхэлж М.*******тэй мобайл легендс тоглоомыг холбогдож тоглож байгаад танилцаад М.*******гээр өөрийнхөө тоглоомын доод балансыг 10 доллароор цэнэглүүлэх гэсэн чинь М.******* миний жи майл хаягийн нууц кодыг хэрэгтэй гэхээр нь өгөөд дансаа цэнэглүүлсэн. Тэгэхдээ М.******* нь өөрийнхөө олон улсын картыг миний жи майл хаяганд холбож 10 доллараар цэнгэлчихээд картаа салгалгүй үлдээсэн байхаар нь тоглож байгаад санаандгүй эхлээд тоглоомын мөнгөн дээр дарсан чинь 5000 төгрөгний үнийн дүнтэй худалдан авалт хийсэн. Тухайн мөнгө хэнийх юм бол гэж бодож байгаад тухайн картнаас худалдан авалт хийгээд явж байтал надруу М.******* фасебүүкээр холбогдоод “чи миний данснаас мөнгө аваад хэрэглэсэн байна цагдаа дээр уулзая” гэж чат бичихээр нь хохирол мөнгийнг чинь барагдуулна гэж хэлсэн чинь чамд 5 хоногийн хугацаа өгье гэхээр нь за тэг гэж хэлээд 5 хоногт нь мөнгийг өгч чадахгүй байсан чинь намайг цагдаад өгсөн байсан. Тэгээд би Ховд аймгийн цагдаа дээр дуудагдаж ирээд өөрийнхөө хэрэглэсэн мөнгийг шалгаж үзсэн чинь М.*******гийн данснаас нийт 545000 төгрөгийг хэрэглэсэн байсан. Уг мөнгийг би ганцаараа үрсэн. Би хохирлоо төлсөн. Гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг
Ховд аймгийн Цагдаагийн газарт...Миний бие М.******* нь хохирогчоор тогтоогдсон. М.******* нь хохирлоо барагдуулсан, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч М.******* нь хохирогч М.*******тэй 2018 оноос хойш Fecebookээр холбогдон цахим тоглоом тоглодог байсан ба 2020 оны 03 дугаар сард М.*******гийн эзэмшлийн ХАС банкны *** дугаартай данснаас 14 удаагийн үйлдлээр 545000 төгрөгийг шилжүүлэн авч, цахим тоглоом тоглосон хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч М.******* нь 2020 оны 03 дугаар сард хохирогч М.*******гийн эзэмшлийн ХАС банкны *** данснаас gmail хаягийн нууц кодыг мэддэг байдлаа ашиглан хохирогчид мэдэгдэхгүйгээр, нууцаар, 14 удаагийн үйлдлээр 545000 төгрөг, шилжүүлэн авч цахим тоглоомын төлбөрөө төлсөн нь...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч ийн дээрхи гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ийг...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч М.******* нь хохирлоо барагдуулсан, гомдол саналгүй гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан байх тул хохирол төлөгдсөн гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 41 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн...Миний хүү М.******* 2000 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд ******* том хүү болж төрсөн. Доороо 3 дүүтэй тусдаа гараагүй цэргийн алба хаагаагүй. Одоо Сэлэнгэ аймгийн сумын Жаргалант багт оршин суудаг. Бага насаа суманд өнгөрүүлж сумандаа 10 жилээ төгсөж дунд боловсрол эзэмшээд Улаанбаатар Их сургуульд багш, орчуулагч мзргэжлээр сурч байгаад 2 дугаар курсээсээ чөлөө авсан. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүүхэд байгаа юм. Миний хүү архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Манай хүүд өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Миний хүү даруу төлөв хичээл сурлагадаа сайн хүүхэд байгаа юм. Манай хүү сагсан бөмбөг тоглодог юм...гэх мэдүүлэг/хх-ийн 25-рт/ - ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохиролоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-д зааснаар шүүгдэгч М.*******эс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 545000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан...оршин суух газар , ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдаж байна гэх дүгнэлт,тайлбар гаргав.
Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт, тайлбартаа: Хохирогчид төлөх хохирлыг төлж барагдуулсан гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн байгаа. Мөн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээг ч зөвшөөрнө. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч М.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт тайлбар, ял болон албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д заасан...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М.*******д тайлбарлан өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан...оршин суух газар , ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч М.*******эс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 545000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй гэж үзнэ.
Эрүүгийн 2036001130118 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ******* овогт ******* Мөнх-Эрдэнийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн 2036001130118 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч М.*******эс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 545000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар ...оршин суух газар , ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч М.Мөнх- Эрдэнэд хүлээлгэсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М.*******д тайлбарлаж, тэнссэн хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч М.*******д “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА