Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/154

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч А.Днарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Дхолбогдох эрүүгийн 1924001100173 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Днь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Той урт жалга“ гэх газраас иргэн Мөнхтөрийн бэлтгэсэн хуш модыг Завхан аймгийн Их-Уул сум руу 73-77 УБХ улсын дугаартай Доодиж загварын тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч А.Днь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Той урт жалга“ гэх газраас иргэн Мөнхтөрийн бэлтгэсэн хуш модыг Завхан аймгийн Их-Уул сум руу 73-77 УБХ улсын дугаартай Доодиж загварын тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1924001100173 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Доржсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөнхтөр ахаас хэрэгцээндээ хэрэглэх гэж 13 ширхэг 2.5 метрын хуш модыг гуйж аваад өөрийнхөө Доодиж маркын 72-77 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Завхан аймгийн Тосонцэнгэл сумруу хөдөлсөн. Завхан аймгийн Их-Уул сумын төврүү орж ирж байхад цагдаагийн ажилтан нар шалгаад бичиг баримтгүй мод тээвэрлэсэн гээд журамласан. Гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэхийг хориглосон байдгыг мэднэ. Хэрэгцээндээ л хэдэн хуш мод ачиж явсан юм...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,    

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/,

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 14-17-р хуудас/,

Хохирогч Ч.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Нэгдүгээр багийн Той урт жалга гэх газраас 3 метр куб хуш мод бэлтгэх эрхийн бичиг Мөнхтөр надаас авсан. Тухайн модоо бэлтгэж хашаандаа буулгах хүртэл хяналт тавьж ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Гэрч Н.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай хадам дүү А.Дманайд байсан. Миний бэлтгэсэн хуш модыг ачиж явсан юм. Тухайн үедээ манай мод бэлтгэсэн эрхийн бичиг олдоогүй гэсэн. Би өөрөө Архангайд байсан юм. 2019 оны 03 дугаар сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1-р багийн Той урт жалга гэх газраас хийгдсэн мод байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30-р хуудас/,

Гэрч Ш.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Мөнхтөр гуайд хуш мод зараагүй. Өнгөрсөн жилийн 2-р сард манай эхнэр Алтантуяа өрхийн хэрэгцээндээ 3 куб хуш мод бэлтгэх эрхийн бичиг аваад би өөрөө нэг найзтайгаа явж модоо бэлтгэж тээвэрлэж ирээд байгаль орчны хяналтын улсын байцаагч Батсайхан гуайгаар гоожингоо хаалгаж тухайн модоороо модон эдлэлүүд хийлгэж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 40-р хуудас/,

Гэрч Д.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...А.Ддүү Улаанбаатар хотод очоод торхон байшингаа Шинэбат гэх хүнд уг машинаар сольж наймаа хийсэн. Машины бичиг баримтын нэрийг шилжүүлэх гэтэл дараа шилжүүлэг хийж өгье гээд шилжүүлж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” Сум дундын ойн ангийн инженер  Р.Отгонжаргалын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

  “...2.5 метр урттай, 30-34 см-ийн диаметртэй, 13 ширхэг 1.965 м.куб хэмжээтэй хуурай хуш мод байсан нь тогтоогдов...Хуурай хуш модны экологийн үнэлгээ 212.220 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 45-46-р хуудас/,

Хөвсгөл аймгийн байгал орчны хяналтын улсын байцаагч М.Болормаагийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтэд:

  1. Иргэн А.Доржсүрэнгийн ойн санд учруулсан нөхөн төлбөрийг тооцоход 636.600 төгрөг байна...гэх дүгнэлт /хх-ийн 54-р хуудас/,

       Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 58-59-р хуудас/,

       Мод бэлтгэх эрхийн бичгийн хуулбар /хх-ийн 80-р хуудас/,

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 93-94, 98-101-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1924001100173 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Днь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Той урт жалга“ гэх газраас иргэн Мөнхтөрийн бэлтгэсэн хуш модыг Завхан аймгийн Их-Уул сум руу 73-77 УБХ улсын дугаартай Доодиж загварын тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч А.Доржсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ч.Б/хх-ийн 22-23-р хуудас/, гэрч Н.М/хх-ийн 27-30-р хуудас/, гэрч Ш.Н/хх-ийн 37-38, 40-р хуудас/, гэрч Д.Д/хх-ийн 41-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/,

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 14-17-р хуудас/,

      Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” Сум дундын ойн ангийн инженер  Р.Отгонжаргалын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46-р хуудас/,

      Хөвсгөл аймгийн байгал орчны хяналтын улсын байцаагч М.Болормаагийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтэд /хх-ийн 54-р хуудас/,

      Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 58-59-р хуудас/,

      Мод бэлтгэх эрхийн бичгийн хуулбар /хх-ийн 80-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг шүүгдэгч А.Днь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч А.Днь 13 ширхэг 1.965 м.куб хэмжээтэй хуурай хуш модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Днь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч А.Днь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1924001100173 дугаар хэрэгт битүүмжлэгдэж, эд мөрийн баримтаар хураагдсан /Завхан аймгийн Их-Уул сумын цагдаагийн кабоны хашаанд/ 2.5 мерийн урттай 13 ширхэг буюу 1.965 м.куб хэмжээтэй хуурай хуш модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Д.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Днь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1924001100173 дугаар хэрэгт битүүмжлэгдэж, эд мөрийн баримтаар хураагдсан 2.5 мерийн урттай, 13 ширхэг буюу 1.965 м.куб хэмжээтэй хуурай хуш модыг хэмжээтэй хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР