Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 446

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч М.Б Үндсэн хуульд зааснаар өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Бийг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005004760357 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 18-нд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дүнжингаравын гудамж Женерал Таун 204-03 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:ИЗ87021830/ Ерэнтэй овгийн Мижиддоржийн Б.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны урд талын авто зогсоол дээр Ц.Итэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Ц.Иийн нүүр рүү цохих, унагах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нуруунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно. Би 2020 оны 01 дүгээр сарын 21-нд аав, ээж, эхнэр, охины хамт машинтайгаа явж байгаад  машинаа зогсоолд байрлуулах гээд ухарч байхад тэр зогсоолд өөр машин зогссон. Тэгэхээр нь би машинаасаа бууж очоод нөгөө машины жолоочид “би наад зогсоолд чинь орох гэж байхад чи яаж байгаа юм бэ”  гэхэд тэр залуу “чадаж байгаа юмыг чи яах юм бэ” гэснээс болж би тэр залуутай маргалдсан. Машины түгжрэл үүсээд жолооч нар бухимдаад сигналдаад байсан. Би уурандаа тэр залуугийн машиных нь түлхүүрийг аваад зам руу шидсэн. Би тэр залууд гар хүрч, цохиж зодсон асуудал байхгүй. Харин намайг И газар унагасны дараа өөрийнх нь нүүр жаахан шалбарсан байсан. Миний гэм буруугүйг нотлох камерийн бичлэгийг тэр орчмын байгууллагуудаас мөрдөгч, прокурор гаргуулж аваагүй. Хэргийг прокурорт буцааж дахин шалгуулмаар байна гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.И мөрдөн байцаалтанд: “Би өөрийн эзэмшлийн 09-96 УВХ улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны зогсоол дээр машинаа тавиад сургууль руугаа орох гэтэл хажуугаас нэг машины жолооч ирээд наана чинь би машинаа тавих гэж байсан юм чи илүү юм болохоос өмнө хурдан гараарай гэсэн. Тэгэхээр нь би юу гэсэн үг юм бэ та ямар соёлгүй харьцаатай юм бэ гэж хэлсэн. Би жолооны ард сууж байхад тэр залуу хүрч ирээд машины хаалга онгойлгоод түлхүүр сугалж аваад цаашаа явсан. Би машинаас буугаад араас нь очоод түлхүүр олж өг гэтэл хаашаа юм мэдэхгүй түлхүүрийг маань шидчихсэн. Би машины түлхүүр олж өг гээд барилцаад авсан. Гэтэл намайг цохиод газар унагасан. Би унахдаа нүүрээрээ унасан бөгөөд зүүн талын хацар дух шалбарсан байсан. Би босож ирээд тэр залуутай барилцаад авсан чинь хойшоо түлхсэн. Би түлхэгдэх үедээ хойно байсан / тэр залуугийн унаж явсан машины/ толийг нуруугаараа цохиод толь хугарсан. Гэтэл барьсан чигээрээ буцаж эргүүлээд газар унагах үедээ өөр машины буфер мөргүүлсэн. Тэр үед миний хамар шалбарсан. Тэр үед нэг хөгшин ах гарч ирээд ямар овоо бацаан бэ гээд үсдэж авсан. Гэтэл нөгөө залуу хөгшин ахыг боль боль гээд салгаад машиндаа суугаад яваад өгсөн. Б гэх залуу худал мэдүүлсэн байна...би тэр залууг түлхэж арагш нь унагасан зүйл байхгүй. Тэр залуу эхлээд намайг газар унагаад би нүүрээ шалбалсан...намайг барилцаад авчихсан байхад урагш шидээд өөр нэг машины гупер мөргүүлээд хамар шалбарсан. Би тэр залууг хавсрах үйлдэл гаргаагүй. Би тэр хүнийг хавирч унагах үйлдэл огт гаргаагүй...миний нүүрний зүүн хацар хэсэгт гараараа шудраад цохисон. Тэр үед нүүр хорсоод явчихсан. Ингээд тэр залуу тохох мэх хийгээд намайг газар унагасан. Унахдаа зүүн хацар, дух хэсгээрээ газарт цохигдоод унасан. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө эхлээд зүүн хацар хэсэгт шудраад цохисныг нь хэлэх байсныг мартсан. Ингээд би босч ирээд тэр ахтай барилцаад авсан чинь намайг хойшоо түлхсэн. Би арагш түлхэгдэхдээ нуруугаараа тэр ахын унаж явсан машины толийг цохиод хугалсан. Тэгээд намайг эргүүлээд толгойноос доошоо дараад хажууд байсан машины гуфер мөргүүлсэн. Тэр үед миний хамар шалбарсан. Энэ үед Б гээд байгаа ахтай явж байсан настай ах хүрч ирээд яах гээд байгаа пизда вэ гэж хэлээд үстээд авсан чинь Б гээд байгаа ах боль гээд салгасан...Би гэмтлийн эмнэлэгт үзүүлж хоёр оёдол хамар дээрээ тавиулсан. Толгойн томографи хийлгүүлсэн. Өөр эмчилгээ хийлгүүлээгүй. Томографи хийлгэхэд 100000 төгрөг толгойн барианд 15000 төгрөг зарцуулсан. Энэ эмчилгээний зардлаа гаргуулж авна. Мөн дээрээс нь нүүрний сорви үлдсэн. Энэ сорвийг арилгуулах арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51, 54/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 61/

Хохирлын баримт /хх-ийн 64/

Гэрч Ч.Мижиддорж мөрдөн байцаалтанд: “...миний эзэмшлийн 0039 ОРХ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг манай хүү М.Б жолоодож явсан. Тухайн үед Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү манай хүү М.Б, эхнэр Л.Гэрэлмаа, бэр Д.Оргилмаа бид нар хамт явж байсан юм. Манай хүү М.Б Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Хаан банкны урд талын зогсоолд машинаа байрлуулах үедээ хүнтэй маргалдсан. Манай хүү сул зогсоол руу хойшоо ухарч орох гэж байтал түрүүлээд өөр нэг машин орчихсон юм. Тэгээд манай хүү машинаасаа буугаад нөгөө машины жолоочтой маргалдаад байх шиг байсан бөгөөд манай эхнэр араас нь буугаад хүүгээ авчраад суулгасан юм. Тухайн үед би гадаа болсон үйл явдлыг мэдэхгүй. Бид нар тэндээс хөдлөх гэж байхад нөгөө машины жолооч ирээд манай хүүгийн талын хаалгыг онгойлгоод манай хүүг заамдаж гаргаад, барьцалдаад хоёулаа газар уначихсан. Нэг харахад манай хүүгийн дээр гарчихсан байсан, тэгэхээр нь би машинаасаа буугаад салгаж аваад явсан юм. Тэгээд тэр машины жолооч залуу цагдаа дуудна гээд үлдсэн. Манай хүү тэр залуу хоёр ноцолдож байгаад миний машины жолооч талын толийг хугалчихсан, мөн урд шилийг бас хагалчихсан юм. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/

Гэрч Л.Гэрэлмаа мөрдөн байцаалтанд: “...манай хүү М.Б Хаан банкны урд талын зогсоолд машинаа байрлуулах үедээ машины зогсоолоос болоод хүнтэй маргалдсан. Манай хүү би орох гэж байхад чи орчихлоо ш дээ гэж хэлээд маргалдах гээд байхаар нь би машинаасаа бууж очоод хүүгээ аваад машиндаа суугаад хөдөлж байхад нөгөө машины жолооч ирээд  хаалгыг нь онгойлгоод манай хүү буугаад тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад газар унаад босож ирэхдээ тэр хоёрын нүүр хоёулаа халцарчихсан байсан. Газар ноцолдоод хэвтэж байхад нь манай нөхөр буугаад салгаж аваад тэндээс хөдлөөд явсан юм. Тэгээд тэр залуу цагдаад хэлнэ гээд л үлдэж байсан. Тухайн үед хэн нь ч хэнийгээ айхтар цохиж зодсон зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/

Гэрч З.Сүхбат мөрдөн байцаалтанд: “...манай гадна камер байгууллагын үүд хэсгийг харуулдаг. Камерт манай байгууллагын урд талын зогсоол орохгүй. Урд зогсоол дээр болсон асуудлыг харах боломж байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/

Гэрч  Ш.Алтансувд мөрдөн байцаалтанд: “Ц.Ит томографик шинжилгээгээр тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан бага зэргийн хавантай, духны баруун хажуу хэсэг болон хамрын зүүн хажуу хэсгийн зөөлөн эдэд хаван бүхий гэмтэл учирсан байсан. Иймд би компьютерт томографикийн шинжилгээний дүгнэлт бичсэн. Би хүн үздэггүй бөгөөд техникч, аппаратанд оруулаад зовиурыг нь асуугаад  явуулдаг. Би зөвхөн зурганд тулгуурлан дүгнэлт гаргадаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1786 дугаартай” Ц.Иийн биед тархи доргилт, духанд зулгаралт, хамрын нуруунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 58/

Шинжээч эмч Ө.Сарангэрэл мөрдөн байцаалтанд: “...дээрхи гэмтлүүд нь дан унах үед үүсэх боломжгүй. Унах, цохих, өшиглөх үед үүсэх боломжтой. Зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь унах үед үүсэх боломжтой гэмтэл байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43, 46/

М.Б мөрдөн байцаалтанд: “...Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны урд талын зогсоолд машинаа тавих гэтэл хажуунаас хүрэн өнгийн приус-10 маркийн машин зогсоолд дайраад орчихсон. Тэгэхээр нь машинаас буугаад би наад зогсоолд чинь тавих гэж байсан юм гарчих гэж 3-4 удаа хэлсэн. Тэгтэл чадаж байгаа юманд арга байхгүй ш дээ гэж хэлсэн. Тэгээд би машиных нь цонх онгорхой байхаар нь машины түлхүүрийг нь булааж аваад копудыг нь давуулаад шидсэн. Араас машинууд ирээд түгжрэл үүсчихээр нь машинаа хөдөлгөх гэтэл тэр залуу ирээд машинаас татаж гаргасан. Тэгээд бид 2 заамдалцаж аваад намайг түлхсэн. Би хойшоо унахдаа 00-39 ОРХ дугаартай машины толийг цохиод унасан. Буцаж босож ирээд барьж аваад ноцолдож эхэлтэл намайг баруун хөлөөрөө хавсарах үйлдэл хийсэн. Намайг дараад унатал тэр залуу нүүрээрээ унасан бөгөөд  нүүр нь зулгарсан. Тэгээд би машиндаа суугаад яваад өгсөн юм. Тухайн үед миний баруун өвдөг, баруун тохой хоёр зулгарсан байсан. Тэгээд би машиндаа суугаад яваад өгсөн юм” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 73/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний оршин суух  хорооны тодорхойлолт /хх-ийн 83/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/ зэргийг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Б 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банкны” урд талын авто зогсоолд өөрийн жолоодож явсан автомашинаа байрлуулах гэснээс Ц.Итэй маргалдаж улмаар Ц.Иийн биед халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нуруунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Иийн“...Би машинаас буугаад араас нь очоод түлхүүр олж өг гээд барилцаад авсан. Гэтэл намайг цохиод газар унагасан. Би унахдаа нүүрээрээ унасан бөгөөд зүүн талын хацар дух шалбарсан байсан...Тэр үед миний хамар шалбарсан...миний нүүрний зүүн хацар хэсэгт гараараа шудраад цохисон. Тэр үед нүүр хорсоод явчихсан. Ингээд тэр залуу тохох мэх хийгээд намайг газар унагасан. Унахдаа зүүн хацар, дух хэсгээрээ газарт цохигдоод унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51,54/,  гэрч Ч.Мижиддоржийн “...тэр машины жолооч залуу цагдаа дуудна гээд үлдсэн. Манай хүү тэр залуу хоёр ноцолдож байгаад миний машины жолооч талын толийг хугалчихсан, мөн урд шилийг бас хагалчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/, гэрч Л.Гэрэлмаагийн “...манай хүү буугаад тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад газар унаад босож ирэхдээ тэр хоёрын нүүр хоёулаа халцарчихсан байсан. Газар ноцолдоод хэвтэж байхад нь манай нөхөр буугаад салгаж аваад тэндээс хөдлөөд явсан юм. Тэгээд тэр залуу цагдаад хэлнэ гээд л үлдэж байсан. Тухайн үед хэн нь ч хэнийгээ айхтар цохиж зодсон зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/, гэрчээр М.Бийн“...тэр залуу нүүрээрээ унасан бөгөөд  нүүр нь зулгарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73/, шинжээчийн мэдүүлэг,  хохиролын баримтууд /хх-ийн 64/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 61/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас “шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” санал дүгнэлт, шүүгдэгч М.Б Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох бичгийн хүсэлт гаргаж “хэргийг прокурорт буцаах” саналтай мэтгэлцэж оролцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах”  бөгөөд мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд М.Б зогсоолд автомашинаа байрлуулах гэснээс шалтгаалж Ц.Итэй маргалдаж түүний нүүр рүү цохих, унагах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нуруунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

М.Бийн дээрхи үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Иийн“...тэр залуу тохох мэх хийгээд намайг газар унагасан. Унахдаа зүүн хацар, дух хэсгээрээ газарт цохигдоод унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51,54/, гэрч Ч.Мижиддоржийн “...тэр машины жолооч залуу цагдаа дуудна гээд үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/, гэрч Л.Гэрэлмаагийн“...тэгээд тэр залуу цагдаад хэлнэ гээд л үлдэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/ болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ц.Иийн биед тархи доргилт, духанд зулгаралт, хамрын нуруунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ...” гэсэн дүгнэлт  /хх-ийн 58/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг няцаах баримт хэрэгт тогтоогдоогүй байна.

Улсын яллагчаас М.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хэрэгт авагдсан хохирогч Ц.Иийн хохиролтой холбогдох нийт 256.025 төгрөгийн баримтуудаас 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр компьютер томографи хийлгэсэн  100.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч М.Бээс гаргуулж хохирогч Ц.Ит олгохоор шийдвэрлэлээ.  Хохирогч холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нээлттэй үлдээв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал дүгнэлт, шүүгдэгч М.Б “прокурорын санал гаргасан торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал дүгнэлт тус тус гаргалаа.

Шүүгдэгч М.Бт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.   

М.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хэн ч автомашинаа байрлуулж болох авто зогсоолд зөвхөн өөрийн жолоодож явсан автомашиныг зогсоох гэж бусадтай зүй бус харьцаж, улмаар  автомашиных нь түлхүүрийг авч шидэж,  хүний бие махбодид халдаж гэмтэл учруулсан байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан шүүгдэгч М.Бт торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                                                 

                                                                                                          ТОГТООХ нь:

  1. Ерэнтэй овогт Мижиддоржийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

  1. Шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  1. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

  1. М.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бээс 100.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Ит олгосугай.

  1. Хохирогч холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ