Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 507

 

 

       Нэхэмжлэгч нэхэмжлэлийн  шаардлагаасаа

      татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

   болгох тухай

 

           Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би

          Нэхэмжлэгч: Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй

          Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 38 дугаар байрны 45 тоотод оршин суух Халиун морьт боржигон овогт Нацагдоржийн Цэвэгдоржид /РД:АЮ83101277/ холбогдох

          5449594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Нацагдорж овогтой Цэвэгдорж нь  Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчиж харуул Ж.Эрдэнэбаяр, жолооч Д.Давааням, үйлчлэгч Н.Даваажав нарыг  ажлаас халж  дээрх хүмүүс шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж орсон болно. Шүүхийн шийдвэрийн дагуу Ж.Эрдэнэбаярт 1496422 төгрөг, Д.Даваанямд 2103180 төгрөг, Н.Даваажавт 1269673 төгрөг, Ж.Эрдэнэбаярын нийгмийн даатгалын шимтгэлд 116721 төгрөг, Д.Даваанямын нийгмийн даатгалын шимтгэлд 64048 төгрөг,  Н.Даваажавын  нийгмийн даатгалын шимтгэлд  36634 төгрөг, Ж.Эрдэнэбаярын тэмдэгтийн хураамж 109093 төгрөг, Д.Даваанямын тэмдэгтийн хураамж 118801 төгрөг, Н.Даваажавын  тэмдэгтийн хураамж  35022 төгрөг, нийт 5449594 төгрөгийг  Мэргэжлийн хяналтын газрын төсвөөс  гарган дээрх  иргэдийн хохирлыг барагдуулсан болно. Мэргэжлийн хяналтын дарга асан  Н.Цэвэгдоржийн  буруутай  үйл ажиллагаанаас болж  төрд учирсан хохирол 5449594 төгрөгийг төлүүлж улсыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Нэхэмжлэгч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй Н.Цэвэгдоржид холбогдох  иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

          Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар хариуцагч Н.Цэвэгдоржид холбогдох 5449594 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь тус байгууллагын 2016 оны 09 сарын 20-ны өдрийн 1/195 дугаар албан бичгээр нотлогдож байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Нэхэмжлэгч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар хариуцагч Н.Цэвэгдоржид холбогдох 5449594 /таван сая дөрвөн зуун дөчин есөн мянга таван зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар  нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас  чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

    ШҮҮГЧ                                      Д.БЯМБАСҮРЭН