| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2019/0455/э |
| Дугаар | 455 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Марал |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 455
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,
улсын яллагч А.Марал
шүүгдэгч Т.Т,
шүүгдэгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т.Т, Ж.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005004840265 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Жантекей есагасы овогт Т-н Т.
2. Санырауесентай овогт Ж-н Ж.
Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Т.Т Ж.Ж нар нь бүлэглэж 2020 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Алмаз” баарны орчим иргэн Ж.Жантай маргалдан зодож зүүн доод зовхи, баруун даланд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохиролыг Ж бид хоёр хувааж төлсөн. Би хохирогчид 144000 төгрөг өгсөн гэв.
Шүүгдэгч Ж.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Гэм буруу дээр маргах зүйлгүй. Хохирогчид 144000 төгрөг төлсөн гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Ж.Жан мөрдөн байцаалтанд: “Би тухайн өдөр ажил дээр очоод буцаж явахдаа найз Талант уруу чатаар “хаана байгаа юм” гэж асуусан чинь “модны 2-ын бааранд 03 цаг өнгөрч байхад очиход Талантын найзууд гэх миний танихгүй Т, Ж, Мейранбек нар байсан. Т гэх хүн “миний машинд нэг шил архи байгаа юм. Тэрийг бөөнөөрөө ууя” гэж хэлээд тэндээсээ такси бариад “Алмаз” баарны урд очсон. Тэгээд дахиад 13 дугаар хороолол уруу явъя гэж хэлэхээр нь би “явахгүй маргааш өглөө ажилтай найз Талантыг аваад харилаа” гэж хэлээд “архиа надаас маргааш аваарай” гэж хэлсэн. Тэгээд би явлаа гэсэн чинь Т над дээр ирээд “архиа өг” гэхээр нь би өгсөн чинь нүүрэн тус газар толгойгоороо мөргөсөн. Тэр үед Талант ирж боль гээд салгасан чинь цаанаас Ж гэх хүн миний зүүн хөлийн тахим хэсэг рүү өшиглөж унагаахад Т миний нүүр уруу 2 удаа өшиглөж дараа нь Жтэй нийлж 2-лаа дээрээс өшиглөсөн. ... Би тэр хүмүүстэй хэрүүл маргаан хийгээгүй, намайг архи өгсөнгүй гэж шалтгаанаар зодсон. Би тэр хүмүүст ерөөсөө гар хүрээгүй, би тэр хүмүүсийн нэгийг ч цохиж зодоогүй. Зүүн нүдний гэмтлийг Т өшиглөж учруулсан, баруун далны гэмтлийг яг хэн учруулсан талаар сайн мэдэхгүй байна Т Ж нар дээрээс өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/
Гэрч М.Талант мөрдөн байцаалтанд “...Жан нь хол явахгүй гээд машинаас арай зайдуу зогсож байгаад намайг дуудахаар нь очиход Ж.Жан нь “надад мөнгө байхгүй байна чамд бэлэн мөнгө байна уу, би бэлэн гоймон пиво авмаар байна” гэхээр нь өөрт байсан 6.500 төгрөгөө өгсөн. Энэ үед би “чамд архи байна уу, архийг чинь аваад явлаа” гэсэн чинь “архи машин дотор байгаа, машинд тавьсан” гэж хэлэхээр нь би машин руу очсон чинь архи байхгүй байсан. Энэ үед Т нь машинаас бууж Ж.Жан руу очиж “архи өг” гэсэн. Архийг чинь би аваагүй гэж хэлсэн. Тэгтэл Т нь Ж.Жанийн куртикны ханцуйг барьж үзсэн чинь архи ханцуйдаа хийчихсэн гаргаж өгөхгүй байснаа Т, Ж.Жан нар нь зууралдаад зодолдоод эхэлсэн. Тэгтэл Ж.Ж нь машинаас бууж очоод Ж.Жанийг гараараа цохихоор нь Мейрамбек бид хоёр очиж салгасан. Ингээд Т.Т, Ж.Ж, Мейрамбек нарыг явж бай гээд явуулж Ж.Жан бид хоёр үлдсэн. Энэ үед Ж.Жан нь гар утсаа гаргаж ирээд төрсөн дүү рүүгээ залгаж “намайг М.Талантын найзууд нь зодчихлоо хүрээд ир алалцана” гэх мэтээр яриад байхаар нь би дүүг нь ирээд хэрэггүй явчихсан гээд Ж.Жанийн гар утсаар дүүтэй нь ярьсан юм. Ж.Жанийн гар утас, цаг зэргийг авсан хүн огт байхгүй. Тэнд зууралдаад нэг хоёр цохилцоод л өнгөрсөн. Т.Т, Ж.Ж, Мейрамбек нар явсны дараа Ж.Жанийн гар утас өөрт нь байсан. Өөрөө утсаараа яриад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1594 дугаартай шинжээчийн “ Ж.Жанийн биед зүүн доод зовхи, баруун даланд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30/
Шинжээч эмч Б.Даваасүрэн мөрдөн байцаалтанд: “Баруун далны 12*7 см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралттай гэх гэмтэл нь мөн дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. 1 удаагийн үйлчлэлээр цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/
Яллагдагч Т.Т мөрдөн байцаалтанд: “Жан намайг өдөөн хатгаад хэл амаар доромжлоод байсан, мөнгөгүй байж мөнгөтэй гэж худлаа ярьж би та нарыг дайлна гэж томроод байсан. Мөн машинаас архи хулгайлчихаад “үгүй та нар намайг чаддаг юм бол зодоод ав” гэж хэлээд томроод хэл амаар доромжлоод байсан тэгэхээр нь би дургүй хүрээд нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон, тэр үед Ж.Жанарсыг газар унах үед машин дотор байсан хүмүүс бууж ирээд Ж Ж.Жантай маргалдсан байсан болохоор нэг удаа нуруу руу нь өшиглөсөн. Тэгээд л сүртэй зодоон болоогүй хүмүүс салаад явцгаасан. Би нэг удаа цохиж нүдний гэмтлийг учруулсан харин баруун далны гэмтлийг Ж учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87/
Яллагдагч Ж.Ж мөрдөн байцаалтанд:“...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алмаз” нэртэй бааранд найз нартайгаа ороод нэг шил 0.75 литрийн архи уугаад сууж байхад “баар хаалаа гар гэхээр” нь нэг шил архи худалдаж аваад гарсан. Тэгээд бөөнөөрөө караоке орохоор болоод караоке хайгаад олоогүй Ты машин баарны гадаа байсан, “дуудлагын жолооч дуудаад 13 дугаар хороололд буудалд оръё” гэж ярилцаад “Алмаз” баарны гадна очсон. Дуудлагын жолооч хүлээж байхад Жан “бид нартай явахгүй би явлаа, унааны мөнгө өгчих” гэсэн. Талант 10.000 төгрөг өгсөн. Тэгээд бид нарын авсан архи байхгүй байхаар нь Т Жант “чи архи авсан байна ш дээ, архи аваад ир” гэхэд “би аваагүй” гэж худлаа хэлсэн. Т хувцасных нь ханцуйг нь бариад “энд байна ш дээ аваад ир” гэхэд өгөхгүй гээд Жан, Т хоёр маргалдан зодолдсон. Тэгэхэд би машинаас бууж очоод архи яасан гээд Жаныг нэг хоёр цохисон. Мейранбек намайг салгаад бид нар Жаныг үлдээгээд явцгаасан. Би Жанын биед гэмтэл учруулсан гэм буруугаа ухаарч байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор Т.Ты иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/ Ж.Жийн эрүүийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 107/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нарын гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Т, Ж.Ж нар нь бүлэглэж 2020 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Алмаз” барны орчим Ж.Жантай маргалдан зодож зүүн доод зовхи, баруун даланд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Т.Ты“...та нар намайг чаддаг юм бол зодоод ав” гэж хэлээд томроод хэл амаар доромжлоод байсан тэгэхээр нь би дургүй хүрээд нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон...Ж Ж.Жантай маргалдсан байсан болохоор нэг удаа нуруу руу нь өшиглөсөн... Би нэг удаа цохиж нүдний гэмтлийг учруулсан харин баруун далны гэмтлийг Ж учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87/, шүүгдэгч Ж.Жийн“...Т хувцасных нь ханцуйг нь бариад “энд байна ш дээ аваад ир” гэхэд өгөхгүй гээд Жан, Т хоёр маргалдан зодолдсон. Тэгэхэд би машинаас бууж очоод архи яасан гээд Жаныг нэг хоёр цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103/ хохирогч Ж.Жанын“...Би тэр хүмүүстэй хэрүүл маргаан хийгээгүй, намайг архи өгсөнгүй гэж шалтгаанаар зодсон. Би тэр хүмүүст ерөөсөө гар хүрээгүй, би тэр хүмүүсийн нэгийг ч цохиж зодоогүй. Зүүн нүдний гэмтлийг Т өшиглөж учруулсан, баруун далны гэмтлийг яг хэн учруулсан талаар сайн мэдэхгүй байна Т Ж нар дээрээс өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/, гэрч М.Талантын”...Т, Ж.Жан нар нь зууралдаад зодолдоод эхэлсэн. Тэгтэл Ж.Ж нь машинаас бууж очоод Ж.Жанийг гараараа цохихоор нь Мейрамбек бид хоёр очиж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 35-37/, хохиролын баримт /хх-ийн 59-60/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.Т, Ж.Ж нар гэм буруугийн санаатай хэлбэрээр бүлэглэж, хохирогч Ж.Жанын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан Т.Т, Ж.Ж нарыг “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч нар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүхээс, шүүгдэгч Т.Т, Ж.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.
Хохирогч Ж.Жан нийт 288.166 төгрөгийн хохиролын баримт гаргаж хэрэгт хавсаргасныг шүүгдэгч Т.Т, Ж.Ж нар 290.000 төгрөг төлж нотлох баримтын хэмжээнд гаргасан хохирлыг барагдуулсан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Т.Т, Ж.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн нь нь мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.
Т.Т, Ж.Ж нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүний эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тэдгээрийн хувийн байдал зэргийг нь харгалзан торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.