| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0089/Э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2036000780079 дугаартай, 178/2020/0089/Э/ индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Т.******* нь 2020 оны 02 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Ховд аймгийн Чандмань сумын ******* багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******ыг архины шилээр толгойн хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч ******* овогт *******ын *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн..., Т.******* ах бид гурав архи уугаад сууж байгаад юу болсон талаар юу ч санахгүй байна.Хоёр нүд юм харахгүй, толгойны ар хэсэг өвдөж байсан.Т.******* бид хоёр тухайн үед архи уугаад сууж байсан, яг юунаас болж зодолдсон талаар санахгүй байна. Маргааш нь Т.******* ах намайг архины шилээр цохисон гэдгийг мэдсэн.Т.******* ах өөрөө надад хэлсэн.Би Т.******* ахын гэрт ирээд 2 шил архи хувааж уугаад тасарсан байсан.... гэх мэдүүлэг / хэргийн 10-11-р хуудас/
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 02 дугаар сарын 29-ний өглөө гэртээ байж байтал манай үеэл ах Т.*******гийн эхнэр Байгал над руу залгаад “ манайд хүрээд ирээч, ах чинь болохгүй байна” гэхээр нь гэрт нь яваад очтол манай ах Б.******* доошоо хараад хэвтчихсэн “нүд юу ч харахгүй байна,толгой өвдөөд байна” гээд байж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Т.******* ах “ би архи уучихаад архины шилээр толгой руу нь цохисон байна.Ёстой муухай юм боллоо” гэж хэлсэн.Бид нар Б.******* ахыг аваад сумын төвд ирж эмчид үзүүлсэн.Намайг очиход Б.******* ах доошоо хараад хэвтчихсэн байсан болохоор дээшээ харуулахад зүүн талын хөмсөг нь задарч, боолт хийлгэсэн байсан.Хэзээ хэнээр боолт хийлгэснийг мэдэхгүй.... гэх мэдүүлэг / хэргийн 16-17-р хуудас/
Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Т.******* ахын гэрт ороход эхнэр нь байгаагүй, хүүхдүүдтэйгээ байсан. Бид нарт архи задлаад Т.******* ах Б.******* нар хувааж уусан.Тэгээд архи ууж сууж байгаад Б.******* ах Т.******* ах хоёр өвөлжөөнөөс болж хоорондоо маргалдаж эхэлсэн.Тэр хоёр маргалдаж байгаад Б.******* ах Т.******* ахыг нэг удаа цохих шиг болсон.Хаана нь юугаар цохисныг мэдээгүй.Тэгснээ хоорондоо эвлэрээд дахиад архиа ууж сууж байгаад хоорондоо маргалдаж Т.******* ах Б.*******ыг архины шилээр толгойн хэсэгт нь цохисон.Тэгэхээр нь би эхнэрийнх нь хамт Т.******* ахын барьж байсан архины шилийг гараас нь аваад салгасан. Манай эхнэр уг архины шилийг гаргаж хаясан байсан.Тухайн үед Б.******* ахын зүүн хөмсөгний дээд талд задарч цус гарсан байсан, өөр ил харагдах шарх байгаагүй...гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/
Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Тэгээд архи ууж сууж байгаад Т.******* ах, Б.******* хоёр хоорондоо өвөлжөөнөөс болж маргасан. Т.******* ах гараад бие засчихаад буцаж орж ирээд юу болсон юм бүү мэд шууд ууж байсан архины шилээрээ Б.*******ын толгойд цохисон.Би гэрээс гараад хүүхдээ машинд үлдээчихээд буцаж орж ирээд манай нөхөр бид хоёр тэр хоёрыг салгаад би Т.******* ахын барьж байсан архины шилийг булааж аваад гаргаад шидчихсэн... гэх мэдүүлэг / хэргийн 22-23-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 242 дугаартай шинжээчийн ...Б.*******ын биед зулай яснаас дагз ясны доод хэсэг хүрсэн цөмөрсөн хугарал, их тархины зулай хэсэгт олон тооны жижиг, их тархины баруун талд дагзны арын хэсэгт цус хуралт, их тархины дагзны хэсэгт эпидураль байрлалтай цус, духны зүүн хэсэгт шарх, баруун гарын сарвууны ар хэсэгт шарх, хамрын таславчийн муруйлт, дагзны хуйхны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Б.*******ын биед учирсан шарх гэмтлүүд нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, ясны хугарал, цус хуралтууд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.*******ын биед үүссэн гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 31-р хуудас/
Шүүгдэгч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн ...2020 оны 02 сарын 28-ны өдөр гэртээ байж байтал гэх залуу над руу залгаад “ цасанд суучихлаа, ирээд гаргаад өгөөч” гэхээр нь морьтой яваад очиход манай үеэл Б.*******ын машин цасанд суучихсан байсан.Тэгээд машинаа гаргаж аваад бид нар манайд ирж цай хоол идээд, би нэг шил архи задалсан.Намайг машин даар очиход Б.******* хоёр архи уучихсан байсан.Манайд ирээд , Б.******* бид гурав нэг шил архийг хувааж уусан.Б.******* надтай маргаад намайг ” чи аймгийн аварга малчин болдог хэн бэ” гээд заамдаад авахаар нь би ууж байсан архины шилээрээ толгойд нь цохиход Б.******* доошоо унасан.Тэгэхээр нь би “ хүн алчихлаа ш дээ” гээд эхнэр лүүгээ залгаад эмнэлэгт дуудлага өгсөн.Б.******* манай нагац талын хамаатан юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Б.*******тай эвлэрсэн. Эмчилгээний хохирол төлбөрийг төлсөн ...гэх мэдүүлэг / хэргийн 36-37-р хуудас/, Б.*******ын “Амбулториор эмчлүүлэгчдийн карт / хэргийн 97-100-р хуудас/,Б.*******ын томографийн шинжилгээ / хэргийн 101-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Т.******* нь 2020 оны 02 сарын 28-ны орой Б.*******ын цасанд суусан машиныг гаргачихаад Б.*******, , түүний эхнэр хүүхдүүдтэй гэртээ ирж цай хоол идэж, Б.*******, нартай архи ууж байгаад Б.******* “ чи аймгийн аварга малчин болдог хэн бэ “гэж хэлснээс үүдэн маргалдаж улмаар түүний толгой хэсэг рүү архины шилээр цохисноос Б.*******ын биед нь ... зулай яснаас дагз ясны доод хэсэг хүрсэн цөмөрсөн хугарал, их тархины зулай хэсэгт олон тооны жижиг , их тархины баруун талд дагзны арын хэсэгт цус хуралт, их тархины дагзны хэсэгт эпидураль байрлалтай цус, духны зүүн хэсэгт шарх, баруун гарын сарвууны ар хэсэгт шарх, хамрын таславчийн муруйлт, дагзны хуйхны хэсэгт цус хуралт... гэх хүнд зэргийн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хохирогч Б.*******ын толгойн тус газарт архины шилээр цохиж, түүнээс үүдэн гарах хор уршгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь санаатай хүнд хохирол учруулсан үйлдэл болсон бөгөөд прокуророос шүүгдэгч Т.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Т.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Т.******* нь хохирогч Б.*******ын биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул шүүгдэгч Т.*******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хэргийн 115 дугаар хуудсан дахь ... Т.******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 19700000 төгрөг өгсөн.Хохирогч Б.******* би Т.*******тай хамаатан садан бөгөөд ямар нэгэн гомдолгүй, бид эвлэрсэн.Цаашид гарах эмчилгээний зардал 10000000 төгрөгнөөс давсан тохиолдолд шүүхээр хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү ... гэх Эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.*******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 41-р/ тогтоогдож байна
Шүүгдэгч Т.*******гийн хувийн байдлын талаар гэрч Т.Пүрэвжавын... Т.******* нь миний төрсөн дүү, бид эцэг эхээс 7-уулаа, айлын 6 дахь хүүхэд. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байж байгаад 2009 оноос хойш архи уулгүй байсан ба сая хэрэг үйлдэх үедээ уусан гэж сонссон. Багаасаа мал маллаж өссөн. Одоо Чандмань сумын Баярхайрхан багт эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Би дүүгийнхээ хохирогчид учруулсан зардлыг тухай бүрд нь төлж байсан...гэх мэдүүлэг /хэргийн 28-29-р хуудас/
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Т.******* нь урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.Т.******* нь 2006 онд ******* багийн шилдэг малчин, 2011 онд сумын сайн малчин, 2019 онд аймгийн аварга малчин болсон.... гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/
Хэргийн 53-61-р хуудсанд Т.*******гийн шагнал урамшуулал зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохироыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Т.*******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.*******г арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний арван сая төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгээс: шүүгдэгч Т.******* нь хохирогчид хохирол төлбөрт 9700000 төгрөг, нэмээд эмчилгээний зардалд 10 сая төгрөг нийт 19700000 төгрөг төлсөн. Харин цаашид эмчилгээний зардал 10 сая төгрөгнөөс давж гарвал жич нэхэмжлэх эрхийг нь үлдээж өгнө үү, бид энэ талын эвлэрлийн гэрээ байгуулаад хавтаст хэрэгт өгсөн байгаа гэх тайлбар, санал гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Т.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн. Улсын яллагчийн санал болгосон 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10000000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Энэ торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд төлүүлж өгнө үү гэх дүгнэлт, тайлбар гаргав.
Шүүхээс шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлогыг харгалзан 10000000 төгрөгийн торгох ялыг 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,34.2, 36.2,36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 / арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 10000000 / арван сая/ төгрөгийн торгох ялыг 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.*******д тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.******* нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Т.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form