Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 546

 

                                               Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

                                                    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Хас банкны Архангай салбарын /РД:2578697/  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 31-10 тоотод оршин суух Боржигон овогт Пүрэвсамдангийн Мөнхбат /РД:АИ79083015/,

Хариуцагч:  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 31-10 тоотод оршин суух Шовгор овогт Тогтохбаярын Нарантуяа /РД:АИ79012808/ холбогдох

зээлийн гэрээний үүрэг 2245793 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй  хэргийг  хүлээн авч хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Хас банкны Архангай салбар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... П.Мөнхбат, Т.Нарантуяа нараас үндсэн зээл 1988789.62 төгрөг, зээлийн хүү 244415 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4088 төгрөг, манай банктай байгуулсан зээлийн гэрээ  болон бусад бичиг баримтыг шүүхэд баримтаар өгөхөд нотариатаар  гэрчлүүлсний төлбөр  8500 төгрөг, нийт 2245792.62 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Мөнхбат, Т.Нарантуяа нар  шүүхэд гаргасан тайлбартаа: ... Хас банкны Архангай салбар нь П.Мөнхбат, Т.Нарантуяа бид хоёроос  зээлийн гэрээний үүрэг 2245793 төгрөг нэхэмжилсэн.  Уг мөнгийг бид хоёр 2016 оны 11 сарын 07-ны  өдрийн дотор төлж барагдуулахаар  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх  хариуцагч нарын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хас банкны Архангай салбар хариуцагч П.Мөнхбат, Т.Нарантуяа нараас зээлийн гэрээний үүрэг 2245793 төгрөг нэхэмжилснийг  хариуцагч нар төлөхөөр  хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 2245793 /хоёр сая хоёр зуун дөчин таван мянга долоон зуун ерэн гурав/ төгрөгийг хариуцагч П.Мөнхбат, Т.Нарантуяа нар  төлөхөөр  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Хас банкны Архангай салбарын төлсөн 50883 төгрөгөөс 25441 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын төрийн сангийн 180000280976  тоот данснаас 25442 төгрөг, хариуцагч П.Мөнхбат, Т.Нарантуяа нараас 25441 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Архангай салбарт   олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

    ШҮҮГЧ                                       Д.БЯМБАСҮРЭН