| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0369/Э |
| Дугаар | 366 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 366
2020 4 20 2020ШЦТ/366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009008480486 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Увс аймгийн Өндөрхангай суманд 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний техникийн их сургуульд Эдийн засагч мэргэжлээр сурдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүд, ээжийн хамт амьдрах, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б.А-г (регистрийн дугаар),
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр
Яллагдагч Б.А нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 220 дугаар байрны эмийн сангийн орчимд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.Энхтүвшингийн гээгдүүлсэн 13.4 граммын монетон гинжийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 1.474.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аыг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 220 дугаар байрны эмийн сангийн орчимд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.Энхтүвшингийн гээгдүүлсэн 13.4 граммын монетон гинжийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 1.474.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Б.Аод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 220 дугаар байрны эмийн сангийн орчимд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.Энхтүвшингийн гээгдүүлсэн 13.4 граммын монетон гинжийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 1.474.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Энхтүвшингийн “2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 9 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 220 дугаар байрны эмийн сан орчихоод гарахдаа үүдэнд нь 13.4 гр монетон гинж хүзүүнээс мултарч унагаасан байсан. Тус өдрийнхөө 13 цагийн орчимд хүзүүнд гинж байхгүй болохоор гээгдүүлчхэж гэж бодоод орсон газруудынхаа хяналтын камерыг шүүж явсан бөгөөд эмийн сангийн хяналтын камер шүүхэд "Сүү" ХХК-ын улаан өнгийн ажлын хувцастай 30 гаруй насны залуу тус дэлгүүр рүү түгээлт хийх гэж орохдоо үүднээс нь миний гинжийг авч байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-6-7/,
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 13 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би хүний гинжийг өөрийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас болоод эвдэж гэмтээсэн. Мөнгөний хэрэгцээ Би хүний гинжийг өөрийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас болоод эвдэж гэмтээсэн. Мөнгөний хэрэгцээ…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Аод танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Аод 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.А нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
5.Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР