| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0371/Э |
| Дугаар | 367 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 367
2020 4 20 2020ШЦТ/367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009009140397 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, охины хамт амьдардаг, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Б /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр
Яллагдагч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах "Бинн" төвийн гадна зогсоолд байрлуулсан Т.Нямсамдангийн 1867 УНУ улсын дугаартай Nissan Advan загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, арын болон хажуугийн шилийг хагалж, толь, капутыг эвдэж гэмтээн бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бг 2020 оны 02 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах "Бинн" төвийн гадна зогсоолд байрлуулсан Т.Нямсамдангийн 1867 УНУ улсын дугаартай Nissan Advan загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, арын болон хажуугийн шилийг хагалж, толь, капутыг эвдэж гэмтээн бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах "Бинн" төвийн гадна зогсоолд байрлуулсан Т.Нямсамдангийн 1867 УНУ улсын дугаартай Nissan Advan загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, арын болон хажуугийн шилийг хагалж, толь, капутыг эвдэж гэмтээн бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь Хохирогч Т.Нямсамандын “Би 2020 оны 02 дугаар сарын 18-ны орой 18 цагт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Бинн центрийн гадна өөрийн 1867 УНУ улсын дугаартай Адван маркийн автомашинаа үлдээгээд явсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 12 цагт ирэхэд автомашины цонхыг хагалсан байсан. Тэгээд цагдаад хандсан. ...миний машины жолооч талын толь хагарсан, урд шил хагарсан, арын шил хагарсан, хойд жижиг цонх хагарсан. Миний машины дотроос авсан эд зүйлс байхгүй байсан. ... надад сэжиглэж байгаа хүн байгаа. Болортуяа гэх эмэгтэй над руу өчигдөр орой 26 удаа залгасан байсан. Тэгээд би гадна хяналтын камер шүүж үзэхэд 00 цаг 18 минутад эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд автомашины толь түлхээд байж байтал камер тасраад бичлэг хийгдэхээ больсон. Бичлэг дээрх эмэгтэй Болортуяа байсан...” гэсэн мэдүүлэг /хх-43-44/,
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Тухайн үед өөрийн найз залуу Нямсамдангийн утас руу залгаж үзэхэд нэг танихгүй эмэгтэй авахаар нь би уур хүрээд ганцаараа Нямсамдангийн ажлын газар болох Бинн центрын гадна талд тавьсан байсан машиныг нь чулуу барьж байгаад эвдсэн…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Бд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Бг 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бгаас 900.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Нямсамданд олгохоор тогтов.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бгаас 900.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Нямсамдан /РД:/-д олгосугай.
5.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР