| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 117/2018/0368/Э |
| Дугаар | 141 |
| Огноо | 2019-08-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 141
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батмөнх-Очир,
Шүүгдэгч Г.Г , Г.Га нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г , Г.Га нарт холбогдох эрүүгийн 1825005960394 дугаартай, 117/2018/0368/Э индэкстэй хэргийг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд хулгайлах төрлийн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлсэн ба 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хорих ангиас Өршөөлийн хуулиар суллагдсан, М овогт Г. Га.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, охины хамт амьдардаг, урьд хулгайлах төрлийн гэмт хэрэгт 4 удаа ял шийтгүүлж байсан ба 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хорих ангиас хугацааны хугацаа дуусч суллагдсан, М овогт Г. Г.
Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Г , Г.Га нар бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 31-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын ...од оршин суух Т.А ын Байшингийн цоожийг эвдлэн нэвтэрч Монел маркийн зурагт зургийн аппарат, 2 ширхэг гар утас, эмэгтэй хүрэм, монетон ээмэг, гинж мөнгөн ээмэг, гинж зэрэг эд хөрөнгө хулгайлж 290800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г ын өгсөн:
гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Га өгсөн:
гэв.
1825005960394 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Т.А ын өгсөн: Манай нөхөр Н нь Хөвсгөл аймагт хоёр хүүхдээ хараад сургуульд нь хүргэж өгч байгаа, би ганцаараа Орхон аймагт гэртээ байсан юм. Би хашаа байшиндаа ганцаараа байхаар эвгүй болохоор Г д байр түрээслэн амьдарч байсан. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө таньдаг эгч Н миний утас руу шөнийн 03 цагийн үед залгасан байсан. Шөнө унтахдаа би утасныхаа дууг хаачихсан байсан болохоор сонсоогүй. Намайг унтаж байхад гаднаас Н эгч ирээд “танай байшинд хулгай орчихсон байна. Хулгайчийг нь барьчихсан” гэж хэлсэн. Тэгээд би Н эгчтэй хамт явж байсан нэг залуу нь манай байшинд орж хулгай хийсэн эрэгтэйг бариад зогсож байсан. Мөн байшингийн үүдний амбаар хэсэгт зурагт болон дээгүүрээ өмсдөг куртик зэргийг гаргаад тавьчихсан гэрийн бүх зүйлийг ухаад эмх цэгцгүй болгочихсон байсан. Тэгээд бид нар цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирэхээр нь хулгай хийсэн гэх залууг хүлээлгэн өгсөн. Манайд хулгай хийсэн гэх залуутай хамт хулгай хийж байсан хүн зугтчихсан байсан. Манай гэрээс хулгайлах гээд аваад гарч байсан гэх 42 инчийн ЛСД дэлгэцтэй зурагт, миний өөрийн өмсөж байсан куртик, баригдсан хулгайчийн халааснаас гарч ирсэн зургийн аппарат, гар утас 2 ширхэг, монетон ээмэг 2 хос, монетон гинж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 ширхэг, мөнгөн хослол гинж, бөгж, ээмэг, кулон/ мөнгөн бөгж 2 ширхэг зэрэг эз зүйлс алдагдсан байсан. Дээрх эд зүйлүүдээс 42 ЛСД дэлгэцтэй зураг, миний өөрийн өмсөж байсан куртик хүрэм баригдсан хулгайчийн халааснаас гарч ирсэн зургийн аппарат, гар утас 2 ширхэг эд зүйлсийг байшингийн амбаарт байхаар нь эргүүлэн авсан. Харин монетон ээмэг2 хос, монетон гинж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 ширхэг, мөнгөн хослол гинж бөгж ээмэг кулон мөнгөн бөгж 2 ширхэг эд зүйлс нь олдохгүй байгаа гэх мэдүүлэг /хх-11-12 тал/,
Гэрч Г.Н өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хөдөө гэрт миний машин эвдэрчихээд Г ыг Орхон аймгаас дуудсан. Тухайн үед манай гэрт нөхөр 3 хүүхэд, төрсөн дүү Г нар байсан юм. Га Орхон аймгаас сэлбэг авчираад манай нөхрийн хамт машин засаж байхад орой болсон. Би хоол хийгээд “хоноод явах уу” гэхэд Га “би одоо харина” гээд байсан. Нөхөр Ганзориг миний мотоциклиор Г дүүгээ хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд манай гэрээс Г , Га нар орой 21 цаг өнгөрч байхад явсан. Маргааш өглөө сэрэхэд Г ирээгүй байсан. Би Г , Га нарын утас руу залгахад холбогдохгүй байхаар нь санаа зовоод Орхон аймагт ирээд Говил багт байх Г ын гэрт очих замдаа Га тай утсаар ярихад хулгай хийсэн талаар надад хэлсэн. Тэгээд энэ талаар Г ын эхнэрт хэлсэн юм. Харин Г нь зугтаачихсан байсан. Тэрнээс хойш маргааш нь Г хөдөө гэрт хүрээд ирсэн. Г зан байдлын хувьд даруухан, ажилсаг сул тал нь хулгай хийчихдэг юм. Г ын хүүхэд нь над дээр байдаг эхнэр нь Г ын хүүхдийг 4 сартай байхад нь орхиод явчихсан. Г Эрдэнэ багт эхнэртэйгээ амьдарч байхдаа бүртгүүлж байсан гэхдээ уг хаяг дээрээ амьдардаггүй, манай гэрт мал малладаг юм. Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух хаяг байхгүй. Г өмнө хулгайн хэргээр шалгагдаж шоронд орж байсан. Харин Га зан байдлын хувьд энд тэнд ажил хийж явдаг. Голцуу барилга дээр ажилладаг эхнэр хүүхэдтэй болсноос хойш над дээр бараг ирэхээ больчихсон, дуу цөөтэй хүн. Бас хулгайн хэргээр шалгагдаж шоронд сууж байсан. Г , Га нар яагаад хулгай хийгээд байдгыг нь сайн мэдэхгүй байна. Чадах чинээгээрээ би тусалж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-18 тал/
Гэрч С.Н гийн өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 31-ний орой би гэртэй байж байхад манай хамаатны дүү А нь хөдөөнөөс ирсэн. “Танай гэрт очиж байна” гэхээр нь би А ыг машинтайгаа барилгачины талбай дээрээс шөнийн 03 цагийн үед тосож авчихаад гэртээ харих гээд явж байхад А ын хашаанд байх байшингын хаалга нь онгорхой гэрэл асаад байгаа юм шиг харагдаад байхаар нь би машинаа зогсоогоод дүү А ыг “ороод үзээд ирээ А ирчихсэн байгаа юм болов уу” гэж хэлээд оруулахад урдаас нь эрэгтэй хүн гарч ирээд гүйгээд явчихсан, би араас нь хашаанд ороход нэг залуу байшинд дотор зогсож байсан. Тэр залуугаас “юу хийж байгаа юм бэ” гэж асуухад “зүгээр эгчээ, хүнгүй юм шиг байхаар нь орчихсон” гэж хэлсэн. Би А ын түрээслэж байгаа байрнаас нь очиж дуудаж авчирсан. Мөн цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-176 тал/
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53, 96 тал/, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 18/255 дугаартай “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ, /хх-21-25 тал/ болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г , Г.Га нар бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 31-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын ...од оршин суух Т.А ын Байшингийн цоожийг эвдлэн нэвтэрч “Монел” маркийн зурагт зургийн аппарат, 2 ширхэг гар утас, эмэгтэй хүрэм, монетон ээмэг, гинж мөнгөн ээмэг, гинж зэрэг эд хөрөнгө хулгайлж 290800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Т.А ын өгсөн мэдүүлгүүд, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч С.Н гийн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-32-33 тал/, гэрч гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53, 96 тал/, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 18/255 дугаартай “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ, /хх-21-25 тал/ болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Г.Г , Г.Га нарыг байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Г , Г.Га нарын гэм буруутай үйлдлийн улмаас нийт 2599000 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирогч Т.А 680000 төгрөгийн ЛСД зурагт, фото зургын аппрат 120000 төгрөгийн, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ггар утас 200000 төгрөг, Cyon маркийн гар утас 60000 төгрөгийн эд зүйлсийг тус тус буцаан өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан шууд ба шууд бус хохирол 732360 төгрөгийг шүүгдэгч Г.Г , Г.Га нараас гаргуулж хохирогч Т.А ад олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г , Г.Га нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,5, 6.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Г энэ хэрэгт 93 хоног, Г.Га 155 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг оптеркаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Өсөхбаярт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Г. Га , М овогт Г. Г нар бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 пдэх хэсэгт заасныг журамланмөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Га , Г.Г нарыг 3 /гурав/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Га, Г.Г нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Га ын 155, Г.Г ын 93 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, Орхон аймгийн Жаргалант сумын засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/118 дугаартай захирамж хүчинтэй болохыг тус тус дурьсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг оптеркаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Өсөхбаярт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Га , Г.Г нараас 732360 төгрөгийг гаргуулж, Орхон аймаг Баян-Өндөр сумын ...од оршин суух хохирогч Т.А -д олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Га , Г.Г урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч , хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ