Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 15

 

 

Д.Т- нарт  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч С.О-, Д.Б-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагважав,  Б.Цагцалмаа,  прокурор Э.Ууганзаяа, нарийн бичгийн дарга А.Тамираа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Т- нарт  холбогдох эрүүгийн 201620000117 дугаартай хэргийг шүүгдэгч Д.Т-, Д.Б- нарын өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Д.Б-, С.О-, өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн 1981 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, Увс аймгийн Улаангом сумын 3-р багт оршин суудаг, Далайжаргалын Т- нь 2016 оны  5 дугаар сарын 16-ны өдөр тарифын аргаар хязгаарлалт тогтоосон бараа буюу ний 355 хайрцаг өндөгний тоог гаалийн хилд мэдүүлэхдээ 55 хайрцаг гэж улсын байцаагчийн шийдвэр бичиж, 16632000 төгрөгийн үнэ бүхий 300 хайрцаг өндөгийг Оросын Холбооны Улсын талаас Монгол улсын тал руу Увс аймгийн Сагил сумын “Боршоо” боомтын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Увс аймгийн Сагил сумын 5-р багт оршин суудаг, Сүхбаатарын О- нь албан тушаалынхаа  байдлыг ашиглаж 2016 оны  5 дугаар сарын 16-ны өдөр тарифын аргаар хязгаарлалт тогтоосон бараа буюу нийт 355 хайрцаг өндөгний тоог гаалийн хилд мэдүүлэхдээ 55 хайрцаг гэж бууруулан худлаа мэдүүлэн 16632000 төгрөгийн үнэ бүхий 300 хайрцаг өнд

гийг Оросын Холбооны Улсын талаас Монгол улсын тал руу Увс аймгийн Сагил сумын “Боршоо” боомтын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн 1985 оны 6 дугаар сарын 21-нд Увс аймгийн Улаангом суманд сөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн системийн удирлагын менежер мэргэжилтэй, ам бүл 5, р, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3-р баг Арвижих-20 айлын 17 тоотод оршин суудаг, Шандивууд овогт Дэлэгийн Б- нь албан тушаанхаа байдлыг ашиглаж 2016 оны  5 дугаар сарын 16-ны өдөр тарифын аргаар хязгаарлалт тогтоосон бараа болох 16632000 төгрөгийн үнэ бүхий 300 хайрцаг өндөгийг Оросын Холбооны Улсын талаас Монгол улсын тал руу Увс аймгийн Сагил сумын “Боршоо” боомтын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт,

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хөхөлдөөхөн овогт Далайжаргалын Т-ыг Монгол Улсын хилээр хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн, Шүүгдэгч Бутангууд овогт Сүхбаатарын О-, Шандивууд овогт Дэлэгийн Б- нарыг Монгол Улсын хилээр хязгаарлалт тогтоосон барааг албан тушаалынхаа байдлыг ашиглан хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.Т-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Шүүгдэгч С.О-, Д.Б- нарыг 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрийг нь 5500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.О-, Д.Б- нарт оногдуулсан торгох ялыг 11 арван нэг/ сарын хугацаанд сар бүр 500.000 /таван зуун мянга/төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр угацаа тогтоож, 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 5.3 дугаар йлийн 5-д зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй үлдсэн торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ оногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Шүүгдэгч Д.Т-, С.О-, Д.Б- нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, 1үүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн .8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 119 №00000030 дугаартай сертификатыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Д.Т-ын өмчлөлийн 450.000 төгрөгтэй Хаан банкин дахь 5812034282 дугаартай данс, шүүгдэгч С.О-гийн дундын өмчлөлийн 6 ханатай, битүү шалтай 1.800.000 төгрөгийн үнэ бүхий эсгий монгол гэр, шүүгдэгч .Б-ын дундын өмчлөлийн Самсунг загварын 39 инчийн 455.000 төгрөгийн үнэ бүхий зурагт тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч  С.О-, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар давж заалдах гомдолдоо: С.О- нь гаалиар гарч буй Хүнсний барааны чанар стандартын шаардлага хангаж буйд дүгнэлт хийж шаардлага хангасан тохиолдолд гаальд шилжүүлэх шийдвэр гаргадаг бөгөөд дур мэдэн бараа бүтээгдэхүүн гаалиар аргах эрх бүхий албан тушаалтан биш. Тухайн үед Д.Т-ын оруулж ирсэн өндөг шаардлага хангасан эсэхэд шийдвэр бичсэн байгаа. С.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасанаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдолдоо: ...Би хээл хахууль огт аваагүй. Д.Т- надад  мөнгө өгөөгүй. Би хэзээ ч хүнд муу санаж, хар бараан үйл хийж яваагүй. Би зөвхөн удирдлагаас өгсөн үүргийн дагуу, ажлаа хийж гүйцэтгэхдээ хайнга хандсан тул намайг өршөөн хэлтрүүлж миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсьегэв.

 

Шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгч Б.Лхагважав  давж заалдах гомдолдоо: Д.Т-ийн үйлдэл нь улсын хилээр бараа материал хууль бусаар оруулж ирсэн биш, харин тарифийн аргаар хязгаарласан барааг татвар төлөхөөс зайлсхийж өндөгний тоо ширхэгийг зориудаар худал мэдүүлсэн, зохих зөвшөөрөлтэй, улсын хилийн боомтоор орж ирсэн юм. Хэрэв Д.Т- нь өндөгний тоо ширхэгийг нуухгүйгээр 55 хайрцаг өндөг гэж мэдүүлсэн бол түүнд ногдох татвараа төлөөд улсын хилээр нэвтрэх байсан юм. Гэтэл энэхүү үйлдлийг улсын хилээр бараа хууль бусаар эвтрүүлсэн гэж ял халдаасан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Д.Т-ын гаальд барааны тоо ширхэгийг зориудаар худал тодорхойлсон үйлдлийг гаалийн улсын байцаагч хийж байсан Д. Б- нь биөд байдлаар  шалгалт хийж илүү байгааг тогтоосон боловч тэрээр захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй хайнга хандсан байхад түүнийг хууль тогтоомжоор зөвхөн өөрт нь ологдсон эрх мэдлийг ашиглан хилээр хууль бусаар бараа нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж өрөөсгөл дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарласан байна. Д.Т- нарт холбогдох хэргийг Монгол улсын хилээр оруулж  буй өндөгний тоо хэмжээг бууруулж татвар төлөхөөс зайлсхийх зорилготой байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Д.Т-ын дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байгаа хэдий боловч 8.000 ширхэг өндгөнд ногдох татвар нь 4.495.000 төгрөг ба их хэмжээнд хүрэхгүй байсан. Ийм үндэслэлээр хэргийг 2 удаа прокурорын тогтоолоор хэрэсэхгүй болгож шийдвэрлэж байсан юм.

Иймд Д.Т- нь татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Д.Т- нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолыгхэрэгсэхгүй өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Д.Т- нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тарифын аргаар хязгаарлалт тогтоосон бараа буюу 16.632.000 төгрөгийн үнэ бүхий 300 хайрцаг өндгийг Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын тал руу Увс аймгийн Сагил сумын “Боршоо” боомтын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

С.О-, Б.Б- нар нь албан тушаалынхаа байдлыг ашиглаж 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тарифын аргаар хязгаарлалт тогтоосон бараа буюу 16.632.000 төгрөгийн үнэ бүхий 300 хайрцаг өндгийг Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын тал руу Увс аймгийн Сагил сумын “Боршоо” боомтын  хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргүүдийг тус тус  үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Б-ын “...Энэ хэргээс болж хохирч байгаа, энэ хэрэгт хамаарах 3 хүнээс С.Хайдав, Ц.Мөнх-Очир нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Төр түмэн олонд хар буруу санаагүй, зөвхөн удирдлагаас өгсөн үүргийн дагуу, ажлаа хийж гүйцэтгэхдээ хайнга хандсан учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэх,

Б.Б-ын өмгөөлөгч Б.Лхагважавын ”...Д.Т- нарт холбогдох хэрэг нь Монгол улсын хилээр оруулж ирж буй өндөгний тоо хэмжээг бууруулж татвар төлөхөөс зайлсхийх зорилготой байсан. Д.Т-ын дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байгаа хэдий боловч ногдох татвар нь 4.495.000 төгрөг ба их хэмжээнд хүрэхгүй байна. Иймд Д.Б-, Д.Т- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх,

Шүүгдэгч С.О- түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар хамтран гаргасан “...С.О- нь гаалиар гарч буй хүнсний чанар стандартын шаардлага хангаж буйд дүгнэлт хийж шаардлага хангасан тохиолдолд гаальд шилжүүлэх шийдвэр гаргадаг бөгөөд дур мэдэн бараа бүтээгдэхүүн гаалиар гаргах эрх бүхий албан тушаалтан биш. С.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлуудын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл:

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.Т- нь Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын тал руу Увс аймгийн Сагил сумын “Боршоо“ боомтын гаалийн хилээр 355 хайрцаг шувууны өндгийг нэвтрүүлэхдээ уг өндөгний тоо хэмжээг бууруулан 55 хайрцаг өндөг гэж гаалийн мэдүүлэгт мэдүүлэн 55 хайрцаг өндөгт ногдох татвар төлсөн, С.О- нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэж хилээр оруулж буй бараа бүтээгдэхүүнд чанарын хяналт тавихдаа  Д.Т-ын оруулж ирж буй өндгийг 55 хайрцагаас илүү байна гэдгийг мэдсээр байж 55 хайрцаг өндөг хэмээн улсын байцаагчийн шийдвэр бичиж гаальд шилжүүлсэн, Д.Б- нь гаалийн үзлэг шалгалт хийхдээ  Д.Т-ын гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн өндөгний тоо хэмжээнээс илүү өндөг байна гэдгийг мэдсээр байж  зөвхөн 55 хайрцагт ногдох татвар төлүүлэн, 16.632.000 төгрөгийн  үнэ бүхий 300 хайрцаг өндөгт гаалийн татвар ногдуулахгүйгээр хил нэвтүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Шувууны өндөг нь УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолд заасны дагуу тодорхой хэмжээний татвар төлж улсын хилээр нэвтрүүлэхээр тарифын хязгаарлалт тогтоосон эд зүйл байна.

Дээрх байдлаас дүгнэхэд тарифын хязгаарлалт тогтоосон 16.632.000 төгрөгийн  үнэ бүхий 300 хайрцаг өндгийг гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичих аргаар татвар төлөхгүйгээр улсын хилээр нэвтүүлж буй үйлдэл нь улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

С.О-, Д.Б- нар нь дээрх үйлдлийг хийхдээ зөвхөн өөрт нь хуулиар олгогдсон гаалийн үзлэг шалгалт хийх, хяналт тавих зэрэг  албаны  эрх мэдлийг ашиглан  үйлдсэн  байх тул  албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр  сарын 19-ний өдрийн 88 дугаартай шийтгэх  тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О-, Д.Б- болон тэдгээрийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, Б.Лхагважав нарын  давж заалдсан гомдлуудыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах  эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.