Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 24

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1961 онд төрсөн, ажилгүй, Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багт оршин суух Дуулга  овгийн Лхагвын Лхагвадуламын /РД:АЭ61041302/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Лхагвадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Лхагвадулам шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд хөдөлмөрийн дэвтэр, үйлдвэрчний эвлэлийн батлах, архивын лавлагаа зэргийг үндэслэн намайг Архангай аймгийн Батцэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгт 1978 оны 09 сарын 01-ний өдрөөс 1980 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл асрагчаар, Архангай аймгийн Барилга угсралтын трестийн уурын зууханд 1986 оны 04 сарын 28-ны өдрөөс 1986 оны 05 сарын 19-ний өдөр хүртэл туслах машинистаар, уг уурын зууханд 1986 оны 05 сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл ээлжийн мастер, лаборантаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Л.Лхагвадулам шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Би тэтгэвэрт орох нас болсон. Хөдөлмөрийн дэвтэр засвартай учир тэтгэвэрт орж чадахгүй байна. Миний хөдөлмөрийн дэвтэрт хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан 1978 оныг 1918 он гэж буруу бичсэн зөрчилтэй. Би 1978 оны 09 сараас 1980 оны 09  сар хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан. Мөн 1986 оноос Архангай аймгийн Барилга угсралтын трестийн уурын зууханд туслах машинистаас эхлэн мастер, лаборантаар 1991 он хүртэл ажиллаж байсан. Иймд намайг Архангай аймгийн Батцэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгт 1978 оны 09 сарын 01-ний өдрөөс  1980 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд асрагчаар, Архангай аймгийн Барилга угсралтын трестийн уурын зууханд 1986 оны 04 сарын 28-ний өдрөөс 1986 оны 05 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд туслах машинистаар, 1986 оны 05 сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 сарын        16-ны өдөр хүртэлх хугацаанд ээлжийн мастер, лаборантаар тус тус ажиллаж байснаа тогтоолгох хүсэлттэй байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Лхагвадулам нь Архангай аймгийн Батцэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгт асрагчаар 1978 оны 09 сарын 01-ний өдрөөс 1980 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Барилга угсралтын конторт /трестэд/ уурын зуухны туслах машинистаар 1986 оны 04 сарын 28-ны өдрөөс 1986 оны 05 сарын 19-ний өдөр хүртэл, уурын зуухны мастер, лаборантаар 1986 оны 05 сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

  1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1. Барилга угсралтын трестийн харьяа Барилга угсралтын бригадуудад материалын үйлдвэрийн цехүүдийг хавсралтанд заасан нэрээр түрээсийн гэрээтэй, аж ахуй санхүүгийн талаар биеэ даасан үйлдвэрийн нэгж болгон зохион байгуулж ажиллуулсугай. Хавсралтанд: Лхагвадулам-эм, лаборант гэсэн “Түрээсийн гэрээтэй үйлдвэрийн нэгжүүд байгуулах тухай” Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 сарын 16-ны өдрийн 15 тоот тушаал,

2. Л.Лхагвадуламын 1980, 1981, 1983, 1984, 1985, 1986 он, 1987 оны 5 сарыг дуустал татвар төлснийг бичиж, тэмдэг дарсан 482108 тоот Монголыг үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,

3. Гэрч Н.Пүрэвжавын: “Би Архангай аймгийн Барилга угсралтын трестийн нормчин, уурын зууханд галч, тракторын жолоочоор 1980 оноос тус уурын зуухыг хувьчлагдах хүртэл ажилласан. Намайг Архангай аймгийн Барилга угсралтын трестийн уурын зууханд тракторын жолоочоор ажилладаг байхад Л.Лхагвадулам нь 1986 оны үед миний ажиллаж байсан уурын зууханд туслах машинистаар анх ирж ажиллаж байгаад удалгүй ээлжийн мастераар ажилласан. Тухайн үед дөнгөж шинээр ирсэн хүмүүсийг ээлжийн мастераар ажиллуулдаггүй байсан. Тийм ч учраас Л.Лхагвадулам туслах машинистаар хэсэг хугацаанд ажилласан. Тухайн үед тракторын жолооч нар өдөр, шөнийн ээлжтэй графикийн дагуу ажилладаг байсан. Нэг ээлжинд нь 10 гаруй хүн гардаг байсан. Л.Лхагвадулам нь манай ээлжийн ахлагч байсан. Тийм учраас би Л.Лхагвадуламыг Барилга угсралтын трестийн уурын зууханд 1986 оноос 1991 онд Барилга угсралтын трестийн уурын зуухыг хувьчлагдах хүртэл машинист, ээлжийн мастераар ажилласныг мэдэж байна” гэх мэдүүлэг,

4. Гэрч Ж.Норсүрэнгийн: “Би Архангай аймгийн Барилга угсралтын трестэд нормчиноор ажиллаж байгаад Барилга угсралтын том уурын зуух 1984 онд ашиглалтанд ороход тус уурын зууханд худагчнаар ажилд орж байсан. Намайг Архангай аймгийн Барилга угсралтын трестийн уурын зууханд худагчнаар ажилладаг байхад Л.Лхагвадулам нь 1986 оноос тус уурын зууханд ээлжийн мастераар ажиллаж эхлээд 1991 оныг дуустал уг ажлаа хийсэн. Л.Лхагвадулам нь миний ажилладаг ээлжийн мастер байсан учир би Л.Лхагвадуламыг ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. Л.Лхагвадулам нь анх ажилд орохдоо машинистаар хэсэг хугацаанд л ажилласан. Би Л.Лхагвадуламтай 1986 оноос 1991 оныг дуустал Барилга угсралтын трестийн уурын зууханд хамт ажилласан” гэх мэдүүлэг,

5. Гэрч Ш.Бат-Өлзийгийн: “Би Архангай аймгийн Батцэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгт 1969 оноос тасралтүй 30 жил асрагч, нярав, цэцэрлэгийн багш зэрэг ажлуудыг хийсэн. Намайг Батцэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгт асрагчаар ажилладаг байхад Л.Лхагвадулам нь 1978 оны үед хүүхдийн цэцэрлэгт асрагчаар ажилд орж, уг ажлаа 1980 он хүртэл хийсэн. 1980 оноос хойш Л.Лхагвадулам нь Батцэнгэл сумын ахуй үйлчилгээнд орж ажилласан. Тэрнээс хойш ямар ажил хийж байсан талаар би мэдэхгүй” гэх мэдүүлэг,

6. Гэрч Б.Цэдэнсодномын: “Л.Лхагвадулам бид хоёр 1978 оны хавар Архангай аймгийн 1 дүгээр сургуулийг хамт төгсөж 1978 оны 09 сард Архангай аймгийн Батцэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгт би багшаар, Л.Лхагвадулам асрагчаар ажилд орж байсан. Тухайн үед бид хоёрын тушаал хамт гаргачихсан байсан. Тэр үеэс эхлэн би Л.Лхагвадуламтай 1980 он хүртэл хамт ажиллаад Л.Лхагвадулам нь Батцэнгэл сумын ахуй үйлчилгээнд ажиллахаар болж ажлаасаа гарсан. Тэрнээс хойш ямар ажил хийж байсан талаар би мэдэхгүй” гэх мэдүүлэг,

7. 1978 оны 09 сарын 01-ний өдөр Батцэнгэл сумын Хүүхдийн цэцэрлэгт асрагчаар ажиллуулав, Батцэнгэл сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1978 оны 09 сарын 01-ний өдрийн 08 тоот тушаалаар; 1980 оны 08 сарын 31-ний өдөр өөр ажилд шилжих болсон тул асрагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, Батцэнгэл сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1980 оны 08 сарын 31-ний өдрийн 13 тоот тушаалаар; ... 1986 оны 04 сарын 28-ны өдөр шинээр Техникум төгсөж ирсэн тул ХЕ-1014 зууханд туслах машинистаар ажиллуулав, Архангайн Барилга угсралтын конторын даргын 88 тоот тушаалаар; 1986 оны 05 сарын 19-ний өдөр машинистийн ажлаас чөлөөлж, КЕ-1014 уурын зууханд ээлжийн мастераар дэвшүүлж ажиллуулав, Барилга угсралтын конторын даргын 1986 оны 05 сарын 19-ний өдрийн 120 тоот тушаалаар гэсэн бичилттэй Л.Лхагвадуламын хөдөлмөрийн дэвтэр,

8. Тус архивын сан хөмрөгт Батцэнгэл сумын Хүүхдийн цэцэрлэгийн 1978-1980 оны материал шилжиж ирээгүй тул Лхагваагийн Лхагвадуламд холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 563 тоот тодорхойлолт зэрэг болно.                                                                                                                                                 

Шүүх хүсэлт гаргагч Л.Лхагвадуламын хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Н.Пүрэвжав, Ж.Норсүрэн, Ш.Бат-Өлзий, Б.Цэдэнсодном нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм. 

Мөн Л.Лхагвадуламын хөдөлмөрийн дэвтэрт түүний Батцэнгэл сумын Хүүхдийн цэцэрлэгчийн асрагчийн ажлаас чөлөөлсөн, Архангай аймгийн Барилга угсралтын конторт машинист, мастераар ажилд орсон талаарх бичилтэд тухайн байгууллагын тамга дарагдсан байх тул уг хөдөлмөрийн дэвтрийг хүсэлт гаргагчийн ажиллаж байсныг нотолсон баримт гэж үзлээ.

            Хүсэлт гаргагч Л.Лхагвадуламын Архангай аймгийн Батцэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгт асрагчаар 1978 оны 09 сарын 01-ний өдрөөс 1980 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь 1980 онд татвар төлсөн үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх, хөдөлмөрийн дэвтэр, гэрч Н.Пүрэвжав, Ж.Норсүрэн нарын мэдүүлгээр, Архангай аймгийн Барилга угсралтын конторт /трестэд/ уурын зуухны туслах машинистаар 1986 оны 04 сарын 28-ны өдрөөс 1986 оны 05 сарын 19-ний өдөр хүртэл, уурын зуухны мастер, лаборантаар 1986 оны 05 сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 сарын 16-ны өдрийн 15 тоот тушаал, үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх, хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ш.Бат-Өлзий, Б.Цэдэнсодном нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Гэрчүүд хүсэлт гаргагч Л.Лхагвадуламыг Архангай аймгийн Батцэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгт болон Архангай аймгийн Барилга угсралтын конторт хэзээ ажилд орсон, хэзээ ажлаас гарсан талаар тодорхой мэдүүлээгүй, түүнчлэн хэрэгт хүсэлт гаргагчийн ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагчийн “би 1978 оны 09 сараас 1980 оны 09  сар хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгт асрагчаар, 1986 оноос Архангай аймгийн Барилга угсралтын трестийн уурын зууханд туслах машинистаас эхлэн мастер, лаборантаар 1991 он хүртэл ажиллаж байсан” гэх тайлбар, хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг үндэслэн Л.Лхагвадуламыг Архангай аймгийн Батцэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгт асрагчаар 1978 оны 09 сарын 01-ний өдрөөс 1980 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Барилга угсралтын конторт /трестэд/ уурын зуухны туслах машинистаар 1986 оны 04 сарын 28-ны өдрөөс 1986 оны 05 сарын 19-ний өдөр хүртэл, уурын зуухны мастер, лаборантаар 1986 оны 05 сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.

Иймд Л.Лхагвадуламын Архангай аймгийн Батцэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгт асрагчаар 1978 оны 09 сарын 01-ний өдрөөс 1980 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Барилга угсралтын конторт /трестэд/ уурын зуухны туслах машинистаар 1986 оны 04 сарын 28-ны өдрөөс 1986 оны 05 сарын 19-ний өдөр хүртэл, уурын зуухны мастер, лаборантаар 1986 оны 05 сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Дуулга овгийн Лхагвын Лхагвадуламыг Архангай аймгийн Батцэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгт асрагчаар 1978 оны 09 сарын 01-ний өдрөөс 1980 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Барилга угсралтын конторт /трестэд/ уурын зуухны туслах машинистаар 1986 оны 04 сарын 28-ны өдрөөс 1986 оны 05 сарын 19-ний өдөр хүртэл, уурын зуухны мастер, лаборантаар 1986 оны 05 сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА