Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 149

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч Д.С  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С т холбогдох эрүүгийн 1915003110168 дугаартай, 163/2019/0154/Э индэкстэй хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Д.С,

Холбогдогсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С  нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт хохирогч П.Ж ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:  

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

1915003110168 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Шүүгдэгч Д.С  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгсэн Ж  надруу хандаж “хонь мал өгсөнгүй чамайг хутгалж ална” гээд хутга гаргаж ирэхээр нь би хутгыг нь булааж авчихсан чинь “за болъё” гээд больсон. Тэгээд “намайг хүргээд өгчих” гээд явж байгаад манайд очихгүй С  гэдэг айлын гадаа очиж зогссон. “Айлаас ингэж хонь авдаг юм муу гөлөг минь харж бай” гээд тэр айлд орсон ба айлын гэрийн эзэгтэй нь цай хийж өгөөд баруун талын орон дээр суугаад цай ууж байхад зүүн талын орон дээр сууж байсан Ж  босож ирээд миний нүүрлүү 1 удаа цохиж аваад хөлөөрөөө цавьруу өшиглөсөн. Тэгэхээр нь би босож ирээд барьцалдаж аваад “айлаас гаръя” гээд тэгээд бид 2 тэднийхээс гарсан чинь Ж  “хоёулаа ийшээ явж сайхан үзье” гэхээр нь “тэгье” гээд бид 2 хамт ойролцоох модруу орсон. Би түүний араас дагаад явж байсан гэнэт эргэж хараад миний бэлэг эрхтэнрүү өшиглөсөн. Тэгээд бэлэг эрхтэнээ бариад доошоо суусан чинь гишүү аваад надруу цохихоор нь би гараараа хамгаалсан. Тэгээд би босож ирээд харилцан зодолдсон ба түүний хувцаснаас бариад байсан учраас Ж  өөрөө хувцасаа тайлж шидээд эхэлсэн. Тэгээд би түүний баруун талын хавиргаруу нь 1 удаа өшиглөөд газарт унахад нь нүүрэн тус газарт нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд л Ж  “болъё” гэхээр нь болиод явах гэсэн чинь “машин асаагаад аваад ирээч” гэхээр нь машиныг нь асаах гэсэн асахгүй байхаар нь тэгээд орхиод явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,

Хохирогч П.Ж ы өгсөн: “…2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” гэдэг газарт С  гэдэг айлын гаднаас С  /С /  гэдэг хүн намайг Баянцагааны модруу авч ороод модны гишүүгээр хойноос баруун талын далны доод талын хавиргаруу цохиж унагаад би газраас өндийгөөд босч чадахгүй байхад модны гишүүгээр болон гар хөлөөрөө миний биений толгой, хөл гар руу цохиж зодож байгаад миний хувцаснуудыг тайл гэж хэлээд миний хувцаснуудыг тайлсан. Намайг чармай нүцгэн болгож байгаад миний бөгсийг модоор үрсэн. Гутлын ороолтоор маань хүзүүг минь боож бөгсөөр минь газраар чирсэн. Модны бүдүүн гишүүгээр хүзүүнээс боосон ороолтоороо өлгөж уяад гар утсаараа зураг дарсан. “Чамайг алахад яадаг юм, би 19 хүн алсан чамайг алвал 20 дахь хүнээ алах гэж байна” гэж ярьж байсан юм. ...С  /С / бид хоёр ерөнхийдөө хоорондоо таарамж муутай байдаг. Сайханаа гэдэг айлд байхад С  /С / айлын гадаа уурлаад гадаа үүдэнд нь сууж байсан. Би архи уучихсан байсан учир юунаас болж маргасан талаараа мэдэхгүй. С  гэдэг айл мэдэж байгаа байх. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/

Гэрч Д.Б ын өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн үед Ж ы дүү М  над руу залгаад “Ж  ахыг хүн зодчихсон, С  гэдэг айлын гадаа байна” гэнээ гэж хэлсэн. Тэгээд би С гийн гэрийн гадаа яваад очиход манай нөхөр Ж ы нүүр ам нь битүү цус болчихсон байсан. “Ж ыг хэн ийм болгочихсон бэ?” гэж асуухад С гийн эхнэр бололтой эмэгтэй хүн С , Ж  2 модруу орж хоорондоо зодолдсон гэж ярьж байсан юм. ...Модон дотор С  Ж  ахыг газар унагаачихсан хувцасыг нь тайлаад гишүүгээр цохиод модны гишүү хугарч үсрээд байгаа нь харагдаад байсан. Гишүүгээр цохиж унагаагаад чармай нүцгэн болгоод цохиж нүдээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,

Гэрч Б.Б ы өгсөн: “...Хоорондоо юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Маргалдаж байгааад Ж  С ыг цай уугаад сууж байхад нь цээж рүү өшиглөсөн. Хоорондоо барьцалдаж авахаар нь би дундуур нь орж салгаад “гэр буулгалаа” гэж хэлээд гэрээс гаргасан юм. Манай гэрийн гадаа дээр доороо ороод ноцолдоод байсан. Тэгээд тэр хоёр мод руу алалцана гээд мод руу явсан. Модон дотор зодолдсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,

Гэрч Т.Б гийн өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн үед манай гэрт Ж , С  нар согтуу орж ирсэн. Манай гэрт цай ууж байхдаа С  Ж ыг “чи үхэл гэж мэдэх үү? Үхэл гэдэг чинь газар доор байдаг. Чи шоронд байсан бол банди байх байсан юм байна” гэж хэлсэн. Ж  нэлээн доромжлуулсан учир С ыг цай ууж байхад нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр хоёр ноцолдоод байхаар нь манай нөхөр тэр хоёрыг гэрээс гаргасан. Гэрээс гараад хол явж зодолдлоо гээд манай гэрийн хажуу талын мод руу орсон. Модон дотор С  Жагаа ахыг газар унагаачихсан хувцсыг нь тайлаад гишүүгээр цохиод байсан ба гишүү хугараад үсрээд байгаа нь харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дүгээр сарын 02-ны өдрийн 190 дугаартай

1. Магадлуулагч Ж ы биед баруун 6,7-р хавирганы хугарал, баруун доод зовхинд язарсан шарх, дээд уруулд оёдол бүхий шарх, баруун зовхи, эгэм, бугалга, нуруу, зүүн гуянд цус хуралт, зүүн хөмсөг, дээд уруул, хүзүү, баруун өгзгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Магадлуулагч Ж ы биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 25/,  

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6 хуудас/ шнжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх 29-30, 33-34 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 41 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.     

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.С  нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт хохирогч П.Ж ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.       

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч П.Ж , гэрч Д.Б , Б. Б , Т. Б  нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.       

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан бодит байдалтай нийцсэн байх тул нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үзлээ.     

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын шүүгдэгч Д.С т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.     

Иймд шүүгдэгч Д.С  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Д.С т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүгдэгч Д.С ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Ж ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохиролд 600000 төгрөг төлж  хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.  

 Шүүгдэгч Д.С  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг  харгалзан ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.С  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, торгууль хэсэгчлэн төлөх санал гаргаагүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Д овогт Д.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.С ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.С  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.С  нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, торгууль хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНДУЛАМ