Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 23

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ё.Н, Б.А нар нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хэлцлийн дагуу 15,223,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 7,592,519 төгрөгөөр багасгаж хариуцагч Э.Ж, З.Б, Т.О нараас 7,480,481 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 03-ны өдрийн дотор 308,950 төгрөгийг, Б.О зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өмнө нь төлөгдсөн 3,250,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,083,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 2,166,700 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч нартай харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамж 134,638 төгрөгийн тал хувь болох 67,319 төгрөгийг хариуцагч Э.Ж, З.Б, Т.О нараас гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Ж, З.Б, Т.О нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.АЛГИРМАА