Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 436

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нэхэмжлэлийн шаардлагаа 272,264 төгрөгөөр багасгаж, Б.Б 22,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сард 100,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сард 200,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сард 100,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сард 100,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сард 300,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сард 600,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сард 800,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сард 2,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сард 3,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 4,500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 5,500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 4,800,000 төгрөг төлж нийт 22,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 269,311 төгрөг төлсөн болохыг дурдаж, улсын орлогоос 133,975 төгрөгийг, 133,975 төгрөгийг хариуцагч Б.Б тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Ц олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,311 төгрөгийн үлдэх 135,336 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.АЛГИРМАА