| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0168/Э |
| Дугаар | 176 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 176
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал
улсын яллагч Д.Сүрэнхор,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл,
шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2019/0168/э индекстэй, эрүүгийн 1915003020162 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1949 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 70 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ц.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчим Улаанбаатар хотоос Булган аймгийн Гурванбулаг сумын чиглэлд өөрийн эзэмшлийн Тоёота Витз маркийн **-** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар хохирогч С.Т гийн амь насыг хохироож, хохирогч Н.С ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
191500203162 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Яллагдагч Ц.А гийн өгсөн: 2019 оны 05 сарын 08-ны өдөр 17 цагийн үед Улаанбаатараас Гурванбулаг сум орохоор Н.С , С.Т нартай хамт гарсан. Тухайн үед С.Т хойд талын суудал дээр, Н.С миний хажууд буюу урд талын суудалд сууж, явсан. Би настай хүн учир замдаа 60-80 км/цаг хурдтай явж байсан. Замд явж байхад машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Тухайн өдрийн 20 цагийн үед Дашинчилэн сум өнгөрөөд явж байхад машины хүрд гэнэт огцом булаасан, удалгүй тар няр гээд замын хажуу тал руу орсон, тэгээд сэртэл осол болсон байсан. Би машинаас буугаад зам тосон цагдаа болон эмнэлэг дуудсан гэх мэдүүлэг, /хх-28-29 тал/,
Хохирогч Г.Д гийн өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нөхөр С.Т надад манай гэрийн урт талд байдаг ХААН банк дээр А дуудаж байна гээд гэрээсээ гараад явсан. Удалгүй орж ирээд “ Ц.А маргааш нутаг руугаа явна гэж байна, намайг хамт явах уу, 2-3 хоног явчихаад ирнэ гэж байна, би хамт явна” гэж хэлэхээр нь би “битгий яв, чи яаж явах юм бэ” гэж хэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд нөхөр С.Т г утсаар “гэрийн чинь хойд талын шатахуун түгээх станцын хажуу талд байна, гараад ир, явъя гэж Ц.А дуудаад байна” гэж хэлээд гэрээс гарч явсан. Орой 22 цагийн үед Гурванбулаг суманд байдаг манай хүү залгасан бөгөөд “аав осолд орсон, ухаангүй Дашинчилэн сумын эмнэлэгт байна” гэж хэлсэн. Би маргааш нь Дашинчилэн сумын эмнэлэг рүү очиход нөхөр Т ямар ч ухаангүй болчихсон эмчилгээ хийлгэж хэвтэж байсан. Дашинчилэн сумын эмнэлэгт 3-4 хоног хэвтэж эмчлүүлэхэд ямар ч ухаан орохгүй байсан ба би хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотоос дуудлагын эмнэлгийн машиныг эмчийн хамтаар дуудсан. Ингээд С.Т г Гэмтэл согог үндэсний төвийн сэхээний тасагт хэвтүүлж эмчлүүлж байгаад ухаан орохгүй байсаар 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. ... Би гомдолтой байна, талийгаачийн буяны ажил, эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжилнэ. ... Надад буяны ажилд 1.000.000 төгрөг өгсөн. Би нийт 14.469.000 төгрөг нэхэмжилснээс одоо 13.469.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би А тай эвлэрлийн гэрээ байгуулж хохирлоо төлүүлэхээр болсон. ...” гэх мэдүүлэг /Хх-ийн 16-20 хуудас/,
Хохирогч Н.С ын өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод хүүхдийнхээ гэрт байж байхад манай ач хүү надад Гурванбулаг сум руу нэг машин Драгон дээрээс явах юм байна, та явах уу гэхэд би явна гээд ач хүүгээрээ Драгоны ойролцоо хүргүүлсэн. Драгон дээр очиход машины жолооч гэх манай сумын Ц.А , мөн сумын С.Т нар байсан. Намайг очиход С.Т та урд талын суудал дээр суу гээд өөрөө арын суудал дээр суусан. ... Бид гурав замдаа Хангайн даваа гэх газар зогсоод овоо тойрчихоод цааш хөдөлсөн. Ингээд Дашинчилэн сумын арын засмал зам дээр явж байхад нар эгц урдаас тусаад харагдахгүй байхаар нь нүдээ аниад явж байтал машин гэнэт эргэчих шиг болсон. Миний бодлоор машин хоёр эргэлдээд зогссон. Гэтэл Ц.А та хоёр зүгээр үү, яаж байна гээд асуугаад байх шиг байсан. Би С.Т г зүгээр үү, яаж байна гэж асуухад Ц.А С.Т дуугарахгүй байна, наана чинь байгаа байх гэж байсан. Удалгүй замын хүмүүс ирж байгаа бололтой машин зогсоод хүмүүс ярилцаад байсан бөгөөд тэр хүмүүст Ц.А ахдаа туслаарай цагдаа дуудаарай гэж хэлсэн. Удалгүй эмч цагдаа нар ирээд намайг машинаас гаргасан. Нэг эмч та хамаагүй хөдөлж болохгүй, харж болохгүй гээд намайг өргөж машинд суулгахаар нь нүдээ нээгээд харахад С.Т эмч нарын хүн зөөдөг орон дээр хэвтэж байсан. Би эмчээс энэ хоёр хүн яаж байна гэж асуухад ухаангүй байна гэж хэлсэн.
... Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /Хх-ийн 22-23 хуудас/,
Гэрч Г.Г ийн өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд Дашинчилэн сумын Соёлын төвд хэв журмын хамгаалалт хийж байхад нэг машин ирээд цагдаа байна уу гэж орилсон. ... Тэр хүн замд тээврийн хэрэгсэл осолдсон, хүмүүсийн биеийн байдал муу байх шиг байна, түргэн тусламжийн хамт очоорой гэж хэлсэн. Би түргэн тусламж дуудчихаад зам дээр очиход замын хойд талд цагаан өнгийн машин онхолдсон байдалтай 4 дугуй нь дээшээ харсан байдалтай байсан. Машинд байсан 3 хүнийг машинаас гаргачихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,
Гэрч Д.О ын өгсөн: “...Дашинчилэн сумын төвөөс баруун тийш ойролцоогоор 5 км зайд явж байхад замын хойд талд цагаан өнгийн машин онхолдсон байсан. Тэгээд яваад очтол машины зүүн талд 4 метр орчим зайд 1 хүн хэвтэж байсан. Тэгээд жолооч гэх нэг ах машины хойд талаар нэг эмэгтэйг авах гэж оролдож байсан. Тэгээд би дүүгээ айлруу явуулж урт мод олж ирээд хөшиж байгаад нөгөө эмэгтэйг гаргаж авсан. ...” гэх мэпүүлэг /хх 32-33 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дүгээр сарын 16-ны өдрийн 5991 дугаартай:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 5986 дугаартай:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1167 дугаар шинжээчийн:
1.Талийгаачийн цогцост баруун тал бөмбөлгийн дух, зулай, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэн, хоёр хажуу ховдлын дээд ханын эдийн няцрал, хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан бүрхүүлийн доор цус харвалт, зүүн талын олон хавирганы хугарал, баруун сүүжний дэлбээний бяцарсан хугарал, баруун дунд чөмөг ясны булуу хэсгийн бяцарсан хугарал, бүсэлхийн 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун мөрний үений мултрал, баруун өвдөг, баруун гуч, духанд шарх, цээж, хэвлий, баруун шилбэ, эрүү, хоёр хөмсөгний голд, хоёр зовхинд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн дух чамархайн хуйхны дотор гадаргууд, зүүн чамархайн булчингийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд байна. Гэмтэл авсан дарааллыг тогтоох боломжгүй.
3. Талийгаачид үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины комд орж нас баржээ.
5. Талийгаач 2019.05.19-ний өдрийн 19:50 минутанд нас барсан байна.
6. В/III/ бүлгийн цустай.
7. Нас барах үедээ согтолтгүй байжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй гэх дүгнэлт /хх 52-55 хуудас/,
Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай:
1. Жолооч Ц овогтой А гийн ****** дугаарын “АВ” ангиллын үнэмлэх хүчинтэй байна.
2. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж заасны дагуу жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.
3. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалан уг зам тээврийн осол гарсан бол жолооч хариуцлага хүлээнэ.
4. Жолооч Ц овогтой А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.
5. Жолооч Ц.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.
6. Жолооч Ц.А нь зогсоох арга хэмжээ аваагүй улмаас уг зам тээврийн осол гарсан байна гэх дүгнэлт /хх-59 хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-04-07 тал/, Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх 08-09 тал/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-14 тал/, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн “Toyota Vitz” маркийн **-** УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3590000 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсан болохыг тогтоосон дүгнэлт /хх-74-83 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 101-103 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-107-112 тал/ баримтууд зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт **-** УНД улсын дугаартай, “Toyota Vitz” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Т гийн амь насыг хохироож, хохирогч Н.С ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан хууль зүйн факт, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдлын талаар хохирогч Н.С , Г.Д , гэрч Г.Г , Д.О нарын өгсөн мэдүүлгүүд, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “зам тээврийн осол, хэрэг гарсан шалтгаан”-ыг тогтоосон дүгнэлт, амь хохирогч С.Т гийн биед учирсан гэмтэл болон нас барсан шалтгаан, хохирогч Н.С ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А гийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, Шүүхийн шинжилгээний болон Зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Ц.А хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, нэг хүний амь хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд түүнд яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ц.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, нэг хүний амь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.С нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Амь хохирогч С.Т гийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Г.Д нь таалийгаачийн оршуулгын зардалд нийт 13.469.000 төгрөгийг нэхэмжилж нотриортоор гэрчлүүлсэн боловч шүүгдэгч Ц.А нь хохиролын талаар маргаж, хохирол төлөгдөөгүй ба шүүхийн хохирол тогтоосон хэмжээгээр гэм хорын хохиролыг төлөхөө илэрхийлсэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотлогооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад
талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан зардалд бензин 70000 төгрөг /хх-172 тал/, Булганаас Улаанбаатарын зардал 21.400 төгрөг, мини сүлжээ 133.480 төгрөг, 1450 төгрөг /хх-155, 159/ төгрөг,төлбөрийн цогц шийдэл 48.000 төгрөг, номин мед 19.400 төгрөг, 999 маркет 10.400 , 9200 төгрөг , оюу-төр ХХК 518.760 төгрөг, гэмтэл согог үндэсний төв 170.750 төгрөг, сансар 6900 төгрөг, мини маркет 2900 төгрөг, сансар 21- 5030 төгрөг, сэлэнгэ тревэл 6500 төгрөг, хос зүтгэл 6000 төгрөг, кофе 300 төгрөг, сансар 21-4570 төгрөг, нарлаг дэлгүүр 11.000, 640 төгрөг, анно маркет 2400 төгрөг, агар шим 170.000 төгрөг, бензин 83.000 төгрөг, нарлаг дэлгүүр 4000 төгрөг /хх-127 тал/,фармалотик 1800 төгрөг, 2000 төгрөг, агар шим 112.000 төгрөг /хх-128 тал/, агар шим 15.000 төгрөг, 999 маркет 3300 төгрөг, нарлаг 6500 төгрөг, /хх-125-126 тал/, лазер мед 100.000 төгрөг, 90.000 төгрөг, 4800 төгрөг /хх-120 тал/, КТГ-220.000 төгрөг, памперес, мед 17.000 төгрөг, 25.000 төгрөг, /хх-118 тал/, 7000 төгрөг /хх-119 тал/ зуун наст фарм 2600, 32.800 төгрөг, бензин 61.000 төгрөг, зуун наст 94.700 төгрөг, тромозол 7500 төгрөг /хх-114 тал/, зарлагийн баримт 658.000 төгрөг, 133.000 төгрөг /хх-150 тал, хөшөөний чулуу 550.000 төгрөг /хх-161 тал/, к-3-4- 2.629.500 төгрөг /хх-144 тал/ бүгд 6.079.580 /зургаан сая далан есөн мянга таван зуун наян/ төгрөгийг шүүгдэгч Ц. А гаас гаргуулж, хохирогч Д д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй гэж үзэн шашны зан үйлтэй холбоотой гарсан зардлууд, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд ганданд ном уншуулсан 37.000 төгрөг, 20.000 төгрөг /хх-166 тал/, эрдэнэ зуу хийдэд 40.000 төгрөг, 19.000 төгрөг /хх-164-165 тал/, лам нарын хоол 80.000 төгрөг, 50.000 төгрөг, 30.000 төгрөг, 100.000 төгрөг, 75.000 төгрөг /хх-165 тал/, эрдэнэ зуу 3000 төгрөг, 700.000 төгрөг, алтан хайрцаг нээлгэсэний 200.000 төгрөг, айлтгах номнууд 49.000, давхар бичигдсэн 49.000 төгрөг, 5000 төгрөг, 5000 төгрөг, 7500 төгрөг /хх-145 тал/, засвартай 428.400 төгрөг, 92.500 төгрөг, хүнсний 119.249 төгрөг, 70.500 төгрөг , бакула ренбүчи хийдийн өдрийн хоол , гар цайлгасан 592.000 төгрөг, 36.000 төгрөг, нийт 2.808.149 /хоёр сая найман зуун найман мянга нэг зуун дөчин есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, оршуулахтай холбоотой зардал 4.581.271 /дөрвөн сая таван зуун наян нэгэн мянга хоёр зуун далан нэгэн/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шидвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ц.А д ял шийтгэл оногдуулахдаа түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүл мэндийн болон ганц бие, насны байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.А гийн ****** дугаартай жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, мөрдөн байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, **-** УНД улсын дугаартай “VITZ” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгч Ц.А д буцаан олговол зохино.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримт үгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц.А г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, нэг хүний амь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.А г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7-р зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.А д албадлагын арга хэмжээ авсан үеэс эрх хасах ялын хугацааг тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.2-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.С нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримт үгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар шүүгдэгч Ц.А гийн ****** дугаартай жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, мөрдөн байцаагчийн 2019 оны 05 сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, **-** УНД улсын дугаартай “VITZ” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч өмчлөгч Ц.А д буцаан олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А гаас 6.079.580 /зургаан сая далан есөн мянга таван зуун наян/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Д д олгох, 2.808.149 /хоёр сая найман зуун найман мянга нэг зуун дөчин есөн/ төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож, 4.581.271 /дөрвөн сая таван зуун наян нэгэн мянга хоёр зуун далан нэгэн/ төгрөгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэхийг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ