Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2016/00071/и |
Дугаар | 426 |
Огноо | 2016-12-08 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 426
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ж.У нь 303,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 50,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д нь хүлээн зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 50,000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч Ж.У харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,750 төгрөгийн 7,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хэмжээгээр төлөх улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогоос, 2,275 төгрөгийг хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.У олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА