| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаргарьдын Сүхгомбо |
| Хэргийн индекс | 226/2017/0036/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2017-11-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Отгонтуяа |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 52
О.Т, Р.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2017/0036
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,
Прокурор: Д.Отгонтуяа,
Ялтны өмгөөлөгч: Г.Бадамгэрэл,
Ялтан: О.Т нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан О.Т-гийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1739000280004 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т-166-06 тоотод байнга оршин суух, одоо Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг механикжуулалтын 01-04 тоотод оршин суух, урьд нь 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 шүүхийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын 1-р шүүхийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын 1-р шүүхийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зуйпийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуүлийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн сум дундын 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн 10 дугаар шүүхийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай гэх О.Т, /РД: СЮ85052513/,
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай. эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжил жолооч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийнхээ хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т-165-04 тоотод байнга оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Р.Б / РД: ЛЮ84111078/,
Шүүгдэгч О.Т, Р.Б нар нь хамтран 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Механикжуулалтын 1-12 тоотод оршин суух иргэн Н.Ц-ийн гэрээс 32 инчийн зурагт, хонины мах 10 кг, 1 дүгээр гурил 10 кг, ургамлын тос 3 ширхэгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авч бусдад 520,860 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газраас О.Т, Р.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч О.Т, Р.Б нарт орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ийг 01 жил, 6 сарын хорих ялаар, шүүгдэгч О.Тг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жил, 01 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож тус тус шийдвэрлэжээ.
Ялтан О.Т давж заалдах гомдолдоо: Миний бие ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Гантилчулуу нь ажил хийх чадваргүй, амьдралын түвшин доогуур, 7 сартай нялх хүүхэдтэй, бусдын хараа хяналтанд байдаг. Манай эхнэр Г нуруу нугасны өвчтэй, үе үе татаж унадаг тул ар гэрийн минь амьдрал болон, нялх үрийг маань харгалзан үзэж авсан ялыг хөнгөвчилж өгнө үү.
О.Т миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би ахиж ийм үйлдэл хийхгүй, өвчтэй эхнэр болон 7 сартай нялх үрээ асран халамжилж явах болно.
Мөн үнэнч шударгаар ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч, архи дарсаа багасгах болно” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Т, Р.Б нар нь хамтран 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Механикжуулалтын 1-12 тоотод оршин суух иргэн Н.Цолмонгийн гэрээс 32 инчийн зурагт, хонины мах 10 кг, 1 дүгээр гурил 10 кг, ургамлын тос 3 ширхэгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авч бусдад 520,860 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Н.Ц, гэрч Д.Э, Л.Х, Д.Х, шүүгдэгч О.Т нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хэрэг учрал болсон газрын гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон үйлдлийг зөв зүйлчилсэн, шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.
О.Т, Р.Б нар нь хулгайн гэмт хэргийг хамтран үйлдсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүйг зөвтгөн, О.Т нь учирсан хохирлоо төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар Р.Б-нийг 01 жил 06 сарын хорих ялаар, О.Т-г 01 жил 08 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалт хэсгүүдийг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар О.Т нь шийтгэх тогтоол гарснаас хойш 48 /дөчин найм/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
Б.СҮХГОМБО