Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

        Нэхэмжлэгч: 

        Хариуцагч: 

 

        Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, хариуцагч У.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “У.*******той 2012 онд танилцаж дотносон 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болж 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.******* төрсөн, одоо хүү 2 настай. У.******* нь сүүлийн жилүүдэд ааш зан өөрчлөгдөж хоорондоо таарамжгүй байх болсон тул гэрлэлтээ цуцлуулж хүү *******ид хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагч У.******* шүүхэд гаргасан хариу тайлбатаа: “О.*******гийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний бие маргалдаж, түдгэлзэх зүйлгүй хүү Б.******* миний хүүхэд мөн болно. Тийм болохоор хүүхдийн тэтгэлгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн бид тусдаа амьдраад удаж байгаа тул гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагад маргах зүйлгүй.” гэжээ.

 

Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..........

 

Хариуцагч У.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .........

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Баярхүүгийн Ирмүүнбилигийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлав.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч У.*******од холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч У.******* нэхэмжлэлийн бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч О.******* хариуцагч У.******* нар нь 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болж, тэдний  дундаас 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.******* төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхэд эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч У.*******  нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Иймд У.*******оос Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.*******ид тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.*******, хариуцагч У.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

 2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, Дундсайханы 6-27 тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******, /РД*******/-оос 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.*******ид 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.У.******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар О.*******, У.******* нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.

 

5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч У.*******оос 28.209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ЭНХТӨР