Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 421

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч У.Б нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 11,000,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 5,500,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 5,500,000 төгрөг төлөхөөр нэхэмжлэгч П.Ө харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Ө улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийн 111,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хэмжээгээр төлөх улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 95,475 төгрөгийг улсын орлогоос, 95,475 төгрөгийг хариуцагч У.Б тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Ө олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч У.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА