| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01382/и |
| Дугаар | 151/ШШ2017/00010 |
| Огноо | 2017-01-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 151/ШШ2017/00010
| 2017 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 151/ШШ2017/00010 | Төв аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Голомт банкны төв байр, Д.Сүхбаатарын талбай 5-д байрлах Голомт банкны нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Зуунмод сум, Нацагдорж 5 дугаар баг, 19-3-34 тоотод байрлах “Бонн” ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний төлбөр 357 336 215,25 төгрөг гаргуулах, ЗГ1105100614 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БГ11051000614, БГ11051000614А, БГ11051000614Б, БГ11051000614В тоот ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээс хууль тогтоомжийн дагуу хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд “Бонн” ХХК-ийн бусад хөрөнгөөс үүргий гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 12 өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
“...Хариуцагч “Бонн” ХХК болон нэхэмжлэгч Голомт банк нар харилцан тохиролцож дараах нөхцөлөөр нэхэмжлэлийн шаардлагад заасан нийт 357 336 215.25 төгрөгийн төлбөрийг барагдуулахаар болов. Үүнд:
Хариуцагч нь 2017 оны 01 сарын 25-ны дотор улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгч Голомт банк дахь 9141000015 дансанд 1 944 631.08 төгрөгийг төлнө.
Үлдэгдэл төлбөрийг энэ гэрээний хавсралт-1 болгон баталсан төлбөр барагдуулах хуваарьт заасан хугацаанд нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч “Бонн” ХХК-иас нэхэмжилсэн 357 336 215,25 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрч, хариуцагч нь зээлийн төлбөрөө 2017 оны 12 сарын 01-ний дотор 2017 оны 03 сарын 28, 2017 оны 06 сарын 01, 2017 оны 09 сарын 01, 2017 оны 12 сарын 01 гэсэн хуваариар төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “...Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 944 631.08 төгрөгийн 50 хувь болох 972 315.54 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 972 315.54 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагчё “Бонн” ХХК-аас 972 315,54 төгрөгийг гаргуулж нийт 1 944 631.08 төгрөгийг нэхэмжлэгч Голомт банкинд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлтэй, хариуцагч “Бонн” ХХК-д холбогдох иргэний хэргийн зохигчид 357 336 215,25 төгрөгийг 2017 оны 12 сарын 01 өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 1 944 631.08 төгрөгийн 50 хувь болох 972 315.54 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 972 315.54 төгрөгийг төрийн сангаас, 972 315.54 төгрөгийг хариуцагч “Бонн” ХХК-иас тус тус гаргуулж нийт 1 944 631.08 төгрөгийг нэхэмжлэгч “Бонн” ХХК-д олгуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ